Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүний аминд хүрсэн “Бороо гоулд” буруугаа нуухаар оролдож эхлэв

 

”БОРОО ГОУЛД” КОМПАНИ УУРХАЙД ГАРСАН ОСЛОО НУУХААР УЛАЙРЧ БАЙНА 

Канадын хөрөнгө оруулалттай "Бороо гоулд” компани Засгийн газартай байгуулсан "Тогтвортой байдлын гэрээ”-ээр халхавч хийж 52.5 тэрбум төгрөг татвараас бултуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Их даширын хөндийгөөс 40 тонн алт олборлож, 2008 онд үндсэн ордын нөөцөө шавхсан тус компани мөн онд хөрсөнд үлдсэн алтны нөөцийг шавхахаар цианит натри ашиглаж эхэлсэн. Химийн хортой бодис ашигласан энэ уурхайд өнгөрсөн оны долдугаар сард осол гарч, монгол хүний амь нас эрсэдсэн талаар өмнөх нийтлэлд дурдсан билээ. Хачирхалтай нь тус компанийн удирдлага уурхайд хүний амь нас эрсэдсэн ноцтой хэргээс нэр бүтэн гарах оролдлогыг осол болсон мөчөөс хэрэгжүүлж эхэлсэн байх юм. Тэд хуулийг гууль болтол завхруулахдаа авлига, хээл хахуульд дуртай түшмэдийн дэмжлэгийг яаж ийгээд авсан байдаг. Монголын төрөөр тохуурхаж сурсан энэ компани уурхайд гарсан ослыг нууцлахдаа мөн л төрийн албанд ажиллагсдыг татан оролцуулжээ. 

Осол 2013 оны долдугаар сарын 3-нд гарсан байдаг. Энэ өдрийн 19:00 цагт уурхайд ээлж солигдож, нуруулдан уусгалтын хүдэр ачих зориулалттай КАТ S110 лампны гэрэл авахаар явсан мастер залуу "Форд рейнжер” маркийн машинаар цааш даланг тойрч үзлэг хийхээр хөдлөөд 13 орчим метр өндөртэй далангаас унасан юм. Энэ бол мөнөөх цианит натри ашиглан олборлолт явуулж буй талбай. Ослыг 19.55 цагт гарсан гэж албаны эх сурвалж тэмдэглэж авсан байна. Гайхалтай нь ийм ноцтой осол гарч, хүний амь эрсдээд байхад ар гэрийнхэнд нь цаг алдахгүй хэлэх учиртай "Бороо гоулд”-ынхан бараг гурван цагийн дараа мэдэгдэж, эмнэлэгт хүргэсэн тухайгаа дуулгасан юм.

Хэрэг гарсны маргааш өглөө Их даширын хөндийд уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа талбайд шинжээч, мөрдөн байцаагч, прокурор, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид ослын шалтгааныг тогтоох ажлаа эхлүүлэв. Энэ үеэр гэрчүүд машины баруун урд дугуйны хий гарсан, уг машин тооромз муутай, баруун талаараа өрөөлддөг байсныг мэдүүлжээ. Мөн тухайн үед мөрдөн байцаагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлдээ "Машины баруун урд дугуйны хий гарсан, обуд, резин дугуй хоёрын завсар шороо чихэж орсон талаар тэмдэглэж, шинжээч дугуйны хий гарсныг нотлох фото зургийг ч дарж амжсан байв.

Шинжээчид мөрдөн байцаагчийн алдаан дээр "тоглов”

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс энэ ослыг Эрүүгийн хууль дахь авто ослын зүйл ангиар шалгаж эхлэх нь тэр. Үүгээрээ мөрдөн байцаагч уурхайн хаалттай бүсээс дотогш, тэр тусмаа алт олборлож, үйлдвэрлэл явуулж байгаа байгууламж, түүний даланд гарсан осол нь "Бороо гоулд” компанид огт хамааралгүй гэдгийг харуулахыг зорьсон нь энэ. Энэ мөчөөс Зүүнхараагийн цагдаа, прокурорууд тус компанийг үйлдвэрлэлийн осол гаргасан хэргээс мултлах ажлыг эхлүүлэв. Осол болсон газрын далан руу явган хүн бууж гарах гарц байхгүй, уурхайн аврагчид хагас эгц шахам далан руу бууж, суухад бага биш хугацаа зарцуулахаар байгааг тэнэг хүн хараад ч ойлгохоор байв.

Гэвч тус компани "Эмч ослын газарт долоон минутын дараа ирсэн. Үүнээс нэг минутын дараа машиныг уулын засварын машинаар татсан. Ингээд дийлэхгүй болохоор нь уулын өөрөө буулгагч машинаар татаж осолдсон машиныг эргүүлсэн. Энэ хооронд ердөө хоёр минут болсон. Дахиад хоёр минутын дараа эмч, аврах ангийнхан осолдогчид анхны тусламж үзүүлсэн. Үдшийн 21:25 цагт Зүүнхараагийн эмнэлэг рүү тээвэрлэж, "Бороо гоулд”-ын уурхай-Зүүнхараа хоёрын хооронд 30 минут зарцуулсан гэж үйлдвэрийн ослын актад тэмдэглэжээ. Зүүнхараа дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж, бараг хоёр сар болсны дараа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид анхны дүгнэлтээ гаргасан юм. Тэд "Бороо гоулд” компани хоёр дахь удаагаа эвдрэлд орж байгаа талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг дүрэм журмын дагуу хангаагүй. Аюул осол болж мэдэх уурхайн технологийн замд аюул ослоос сэргийлэх тэмдэг тавиагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн” гэж дүгнэв.

Мөн мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгийг дутуу хийж машин унасан далангийн өндөр, машин осолдохоос өмнөх газар орчны байдлыг шалгаагүйг илчлэв. "Бороо гоулд”-ын нөлөөнд орж хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн мөрдөн байцаагчийн алдааг олж харсан аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид "Осолдсон машин баруун тийш тод мөр гарган замын далан, хөмсгөн дээгүүр 19.6 метр явж, 12.8 метрийн өндөртэй далангаас унасан. Талийгаач тухайн үед бие нь муудаж жолооны хяналтаа алдсан байх” гэсэн эргэлзээтэй дүгнэлт үйлдсэн байна. Түүгээр ч зогсохгүй "Осолдсон машины тос, шингэн ихээр ялгарч, асгарсан учраас техникийн нарийн үзлэг хийж болохгүй” гэв. Энэхүү дүгнэлтийг гарах хоёр сарын хугацаанд хохирогчийн ар гэрийнхэн осолдсон машиныг техникийн үзлэгт оруулах хүсэлтээ мөрдөн байцаагчид хэд хэдэн удаа өгсөн юм. Гэвч мөрдөн байцаагч "Машины эд анги гэж авах юмгүй болсон, Сэлэнгэ аймаг руу ачуулсан” гэж хэлээд халгаагаагүй аж. Гэтэл мөнөөх машин Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд, тос, шингэнд холилдсон шинжгүй хадгалагдаж байсныг хохирогчийн ар гэрийнхэн өнгөрсөн оны есдүгээр сарын 26-ны өдөр фото зургаар баримтжуулсан байна.

Ингээд автомашинд дахин үзлэг хийхээс өөр аргагүй болсон мөрдөн байцаагч, прокурорууд хохирогчдын хүсэлтээр хоёр дахь удаагаа шинжээчийн дүгнэлт гаргуулах болсон байна. Гайхалтай нь хоёр дахь удаа дүгнэлт гаргасан шинжээчдийн баг "Автомашиныг асааж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Машины баруун урд дугуйны хий ослын дараа гарсан байх магадлалтай” гэж хээвнэг тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын "Бороо гоулд”-ын уурхайн бүс, технологийн зам, хаалттай бүсэд олж хараагүй гэсэн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг "байсан, үзсэн харсан” гэж зүтгүүлжээ. Шинжээчдийн нэг нэгнээ үгүйсгэсэн ичмээр дүгнэлтээс харахад "Бороо гоулд” компанийнхан мэргэжлийн шинжээчдэд нөлөөлөхдөө тэднийг хавтаст хэрэгтэй нь танилцуулаагүй бололтой юм. Хэрвээ шинжээчид хавтаст хэрэгтэй танилцсан бол өмнөх шинжээчдийн дүгнэлтээс тэс хөндлөн дүгнэлт үйлдэж, хожим хариуцлага хүлээж мэдэх шалтгааныг өөртөө бэлдэхгүй байлтай.

Гэрч, шинжээчийн зөрүүтэй мэдүүлэг, дүгнэлтийг мөрдөн байцаагч, прокурор анхаарч үзээгүй юм. Ийнхүү Мандал суманд найман сар шалгагдсан нэртэй үйлдвэрийн осол, хүний амь нас үрэгдсэн онц хүнд хэргийг орон нутгийн хууль сахиулагчид Монгол Улсын хэд хэдэн хууль, дүрмийг  зөрчин байж, зоригтойгоор хэрэгсэхгүй болгож чадав. Хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто техник хариуцсан улсын байцаагч О.Уртнасангийн "Хэргийн газар анх очиход осолдсон машины баруун урд дугуйны хий гараагүй байсан. Сүүлд наймдугаар сард очиход Зүүнхараа дахь Журмын хашаанд байсан уг машины баруун урд дугуйны хий гарсан байна” гэх, мөн хэргийн газар ажилласан шинжээчийн авсан машины дугуйны хий гарсан фото зураг бүхий баримт, гэрчийн анхаарал татахуйц хэд хэдэн зөрүүтэй мэдүүлэг бий. Гэсэн ч мөрдөн байцаагч, прокурорууд энэ зөрүүтэй мэдүүлэг,  фото зураг, баримтуудыг анхаарч нягтаагүй нь сонин. Түүгээр ч зогсохгүй уул уурхайн зориулалтаар ашигладаг гэж хэлэхэд хүнд, хуучирч муудсан, уул уурхайн зориулалтын тоног, холбоо хэрэгсэл огт байхгүй "Форд Ренжейр” машиныг шинжээчид "бүрэн тоногтой байсан” гэж үзсэн байхад хэргийн газар очиж, хэргийн газарт ажиллаж, уг машиныг бүрэн тоноглолгүйг гэрчлэх олон арван баримтыг хавтаст хэрэгт багтаасан мөрдөн байцаагч, прокурорууд ганц үг дуугарсангүй.

 

Мэргэжлийн нэр хүнд, ёс зүй "мартагдав"

Харийн "зүрхтэй” энэ компанид ямар ч хамаагүй аргаар баялаг олборлох нь чухал болохоос төрийг нь төр, хуулийг нь хууль гэж бодож байгаагүйг олон баримт харуулдаг. Төрийн албыг мөнгөний авдар болгож харсан хүмүүсийн дэмжлэгтэйгээр Монголын хуулийг гууль болгож ирсэн "Бороо гоулд” компани ямар нэгэн гэмт үйлдэл, хар мөрөө тэр даруй арилгаж сурсан бололтой юм. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэргийг шалгаж байгаа мэргэжлийн байгууллага, хууль сахиулагчдад энэ мэтээр нөлөөлж, хүний амь нас хохирсон хэргээр нэр бүтэн салахаар улайрч ирэв. Гайхалтай нь тангараг өргөсөн хууль сахиулагч, улсын байцаагчид мэргэжлийн нэр хүнд, ёс зүйгээ уландаа гишгин байж, тэдний гар хөл болж байгаагаа юман чинээ бодсонгүй. Уурхайд гарсан ослын улмаас хүний амь нас үрэгдэж, ноцтой байдал үүсэхэд тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь битгий хэл "Бороо гоулд” компанитай үгсэн хуйвалдаж, хэргийг хэрэгсэхгүй болгохын төлөө хамгийн арчаагүй арга хэрэглэсэн нь энэ. Хэрэг хуучраагүй дээр Канадын хөрөнгө оруулалттай энэ компани мөрдөн байцаагч, прокурор, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, МХЕГ-ын байцаагчдад нөлөөлсөн эсэх, үүний ард авлигын гэмт хэрэг нуугдаж байгаа эсэхийг шалгах ёстой болов уу. Төрд татвар төлөхөөс зайлсхийсэн, химийн хор ашигласан, хүний амь нас үрэгдсэн зэрэг олон үйл явдал өрнөсөн Их даширын хөндий дэх ордыг "Бороо гоулд” компани 2014 онд ашиглаж дуусна. Анх 1998 онд Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан энэ компани эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн татвараа тэглүүлж, дотоодод борлуулсан болон импортын барааны НӨАТ-ын арван хувийг төлж байсан. Хожим нь 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлтийг дахин эдлэхээр болж "шунасан”. Ийнхүү бүх татвараас бултаж, олсон ашгаа Канад руу зөөсөн тус компани төрийн албыг мөнгөний авдар болгож харсан түшмэдэд нөлөөлж, 2007 оны наймдугаар сарын 3-нд Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байдаг.  Тэд 2008 оны эцэс гэхэд 40.040 кг алт олборлож 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч олсон ашгийнхаа өчүүхэн хувийг улсад өгсөн юм. Түүгээр ч зогсохгүй 2009 онд улсын төсөвт төлөх татвар, хураамжаа 1998 онд үйлчилж байсан хэмжээгээр төлж, бусдаас илүү эрх эдэлж байсан.

Тэд ийн хууль зөрчиж, Монголын алтыг хулгайлж байх хугацаанд буюу 2008 оны зургадугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуустал 1222 кг алт олборлосон ч улсын санд тушаалгүй хулгайгаар борлуулж байгаад баригдаж байсан удаатай. Тэдний хулгайлсан алтны үнэ тухайн үеийн ханшаар 52.5 тэрбум төгрөг болж байв. Тус компанийн толгой компани болох "Сентерра Гоулд” гүрэн дамнасан, эдийн засгийн алуурчин корпорациудын тоонд багтдаг. Тэгвэл "Сентерра Гоулд”-ын нэр дээр Монгол Улсын ашиглалтын долоо, хайгуулын 20 лиценз байдаг. Харин "Бороо Гоулд” компанийн эзэмшилд ашиглалтын арав, хайгуулын дөрвөн лиценз байгаа. Хууль, дүрмийг үл тоож, булхай луйвраа монголчуудаас хулгайлсан алтнаас олсон ашгаар нуун дарагдуулж сурсан энэ компани өдгөө Гацууртын алтны ордыг ашиглахаар боломжтой цагийг хүлээж сууна. Энэ ордыг Засгийн газар, УИХ стратегийн ордын тоонд багтаахаар төлөвлөж байгаа бол "Бороо Гоулд” компани Засгийн газартай дахин Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг санаархаж байгаа. Харин хууль ёсыг сахиж, хүнлэг энэрэнгүй байж, хариуцлагаа ухамсарлаж, тэнцвэртэй үйл ажиллагаа явуулж чаддаггүй энэ мэт харийн зүрхтэй хөрөнгө оруулагчдад дахин найр тавьбал монголчуудын гуниг, зовлон мөд барагдахгүй биз ээ.  
 


 

Д.Отгонжаргал

Хүний аминд хүрсэн “Бороо гоулд” буруугаа нуухаар оролдож эхлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани