- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Путин доллараас татгалзах хуулийн төслийг парламентдаа оруулав
Дэлхийг мөнгө захирдаг гэдэг, үнэндээ доллар. Харин энэ доллараас татгалзах санаачилгыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргалаа. Гаргахаар барахгүй ийм хуулийн төслийг Төрийн Дум буюу парламентдаа оруулж иржээ. Доллараас гадна бас еврогоос татгалзах юм байх.
Зөвхөн Орос төдийгүй Тусгаар орнуудын холбоо ч бас доллараас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл ЗХУ-д багтаж байсан орнууд.
Тэгэхээр ОХУ, Армян, Белорусс, Казахстан, Киргиз, Таджикистан зэрэг орнууд санхүүгийн нэгдсэн зах зээл байгуулж, доллараас өөр валютаар төлбөр тооцоогоо хийх аж. Энд мөн еврогоос татгалзах тухай асуудал бас хамаарч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Үндэсний банкууд дотоодын буюу өөр өөрийн валютыг ашиглах бололтой.
Путиний байгуулсан Евро-Азийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) өмнө нь нэг бус удаа үндэсний валютуудыг ашиглах талаар хэлэлцэж байсан. Энд онцлоход, Орос ба Белорусс, Армян, Казахстан зэрэг улсын хооронд байгуулсан гэрээгээр тэд харилцан тооцоогоо 2025-2030 он гэхэд зөвхөн үндэсний валютуудаар хийхээр болсон. Тодруулбал рубль, белоруссын рубль, тенге, драм. Дашрамд дурдахад, Украины муж байсан Луганск (Донецк, Луганск 2 тусгаар тогтнолоо зарласныг бүгд санаж байгаа байх) 9-р сарын 1-нээс эхлэн рубльд шилжжээ.
Яг одоогийн байдлаар ЕАЭЗХ-ны орнуудын төлбөр тооцооны бараг 50% нь доллар, еврогоор хийгдэж байгаа тул эдгээр орон үндсэндээ АНУ, Европын холбооноос хамааралтай байгаа. Харин Путиний оруулсан хуулийн төслөөр бол ЕАЭЗХ нь доллар, еврогоос бүрэн татгалзах юм байна. Энэ төсөлд мөн үндэсний картуудын систем харилцан зохицолдох талаарх асуудлыг тусгажээ.
Хүчирхэг доллар аажмаар суларсаар байна. Оргил үедээ буюу Евро бүс байгуулагдсаны дараа албан ёсны валютын нөөцийн 71% нь доллар байсан бол 2014 онд энэ үзүүлэлт 62,9% болж буурчээ.
Ердөө саяхан Хятад ба Өмнөд Солонгос хоорондын худалдаагаа үндэсний валютаар хийх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Дашрамд дурдахад, Хятадтай гэрээ байгуулсан орон орны Төвбанкууд өөрсдийн банкуудад юаниар зээл өгч байгаа. Тэр бүү хэл Францын түшмэд одоо долларын оронд еврогоо ашиглах тухай ярьж байна. Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл мөн өөрийн нөөц валюттай болох шийдвэр гаргажээ.
Эцэст нь өгүүлэхэд, манай хоёр хөрш Орос, Хятад хоёулаа доллараас татгалзах бодлого явуулж эхэллээ. Энэ бүхэн манай улсад ч нөлөөлөх нь дамжиггүй.
www.mnews.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани