Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Цандэлэг: Оросоос буудай авахаар хариуд нь Ураны орд, Асгатын ордоо өг гэдэг юм

Л.Цандэлэг: Оросоос буудай авахаар хариуд нь Ураны орд, Асгатын ордоо өг гэдэг юм Энэ жил нийт нутгаар гандуу, ялангуяа тариалангийн бүс нутгуудаар гантай байснаас ирэх жил идэх гурил буюу ургацаа их хэмжээгээр алдах нь тодорхой болсон. Гэхдээ тариаланчид 70-80 хувийг алдана гэж байгаа бол ХХААЯ, сайд Р.Бурмаа 30-40 хувийг алдана гэж хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн.  Тариаланчид хийгээд төр маш зөрүүтэй ийм хоёр тоо хэлсэн нь ойлгомжгүй байдал үүсгэж буй юм. Тиймээс үүнийг тодруулах зорилгоор Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

Дашрамд дурдахад, ХХААЯ-ны сайтад "...2015 оны тариалалтад зориулан 29.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Үүн дээр ТЭДС /Тариалан эрхлэлтийг дэмжих сан/-гийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна" хэмээн мэдээлжээ. 

ЭНЭ ЖИЛИЙН БУУДАЙНЫ ӨРТӨГ НЭГ ТОНН НЬ 850 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО

-Та газар тариалан эрхлэгч олон хүний эрх ашгийг хамгаалж, тэднийгээ төлөөлөн дуугарч байдаг. Тариалан эрхлэгчид энэ жил ургацынхаа 80 хувийг, харин салбарын яам 30-40 хувийг алдана гэж байна. Яагаад ийм их зөрүүтэй хэлж байна вэ?
-Өнгөрсөн жил Монгол Улс 476 мянган тонн улаан буудай хурааж авсан. Тэгэхэд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өөрөө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр "Манай улсын хэрэгцээ 500 мянган тонн байдаг. Бид буудай гаднаас оруулж ирэхгүй бол болохгүй нээ" гэж байгаад 30 мянган тонныг  оруулж ирсэн.

Ц.Баатарсайхан, Р.Бурмаа хоёр байнгын хорооны хуралд хамт орж, хамт сууж байгаад "Монгол Улсын хэрэгцээ 500 мянган тонн" гэж хэлчихээд өнөөдөр яахаараа өөр зүйл яриад байна вэ. Ц.Баатарсайханы "Улаанбаатар гурил" улаанбуудай импортолсон тэр үед 500 мянган тонн гэчихээд сая хэвлэлийн бага хурал дээр "Энэ жил улсын хэрэгцээнд 320 мянган тонн буудай шаардлагатай. Хэрэгцээнээс 106 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна" гэнэ. Импорт оруулж ирэх болохоороо Монгол Улсын хэрэгцээ 500 мянган тонн болчихдог, тариа муу ургахаар 320 мянган тонн болчихдог нь ямар учиртай юм. Оруулж ирэх болохоороо Монгол Улсын хэрэгцээ нь өсчихдөг, муу ургачихаар хэрэгцээ нь багасчихдаг юм уу.

Өнгөрсөн жилийнхээ тарианаас багаар хураана гэж төлөвлөгөө хийдэг улс орон байдаг юм уу. 600 мянган тонн улаанбуудай хураана гэж төлөвлөгөө хийчихээд энэ жил муу ургасан, муу ургасан жилээ бид багаар төлөвлөсөн гэж байгаа юм. 600 мянган тонн улаанбуудай хураах байснаа сая хэвлэлийн бага хурал хийхдээ 250 мянган тонныг хураана гэж байна. Энэ хоёр тоог харьцуулаад үзэхээр 80 хувиа алдчихаад байгаа юм.

-80 хувийг цаг агаараас болж алдах бус Р.Бурмаа сайдын хэлсэн тоон дээр үндэслээд та тайлбарлачихлаа. Төлөвлөсөн тооны зөрүүг яриад байгаа юм байна гэж ойлголоо?
-Төлөвлөснөөсөө  алдчихаад байгаа байхгүй юу. Төлөвлөснөөсөө 80 хувийг алдчихсан нь үнэн шүү дээ. Одоо тариагаа аваагүй байна. Энэ бас худлаа гаргасан тоо.

Ажлын хариуцлага гэж нэг юм байдаг. Их буудай хураахаар Р.Бурмаа мундаг болдог, газар тариалан манай бодлогод байсан гэж ярьдаг. Муу ургац хураахаараа "Төлөвлөгөөг багаар хийчихсэн" гэж тайлбарладгаа болих хэрэгтэй. Одоо Р.Бурмаа ирэх жилийнхээ төлөвлөгөөг хийх хэрэгтэй. Хэдээр төлөвлөхийг харья.

Одоо 320 мянган тонн буудай хэрэгцээтэй болсон, 106 мянган тонныг гаднаас авна, ингээд боллоо гэж байгаа нь бас худлаа. Яагаад гэвэл, яам албан ёсны мэдээлэлдээ спиртийнхний хэрэгцээг есхөн мянган тонноор тавьсан байна. Тэгвэл бодит байдал дээр спиртийнхэн дангаараа бараг 100 мянган тонн буудайгаар архи хийдэг. Р.Бурмааг сайд хийхээр, буудай нь муу ургахаар монголчууд 10 шил архи уудаг байснаа нэг шил уудаг болчихсон уу. Ийм баримжаагүй, худлаа мэдээлэл хийж, ард түмний  тархи угаадгаа болих хэрэгтэй.

Нэг жишээ татья. Хятад улс архи үйлдвэрлэгчдээ "Та ард түмний мантууны, гурилны мөнгийг спирт нэрж архи болгож байгаа бол 1.5 дахин илүү үнэ төлж байж буудайгаа ав" гэдэг бодлого барьдаг. Манайд энэ зөрөөг болиулснаар Р.Бурмаа архи спиртийнхэнтэй холбоотой болоод явчихаж байна.

Дээрээс нь мань хүн 50-иад мянган га газарт ган болсон гэж ярьж байна. Үгүй, Зөвхөн манай холбооны Л.Чинбат гэхэд  50-аад мянган га-д  тариалалт хийгээд 90 хувийг алдсан байна. 70-аад мянган га талбайтай хүн шүү дээ.

.Бурмаа архи спиртийнхэнтэй холбоотой болоод явчихаж байна.

Хэнтий тэр чигтээ, Төв аймгийн тал, Сэлэнгээс олон компаниа тариагаа алдчихаад байна. Тэгэхээр 200 гаруй мянган га талбайн тариаг алдсан гэсэн үг. Энэ хүн яагаад үнэн ярихгүй байна. Ингээд худлаа мэдээлэл тараагаад байх нь улс оронд аюултай. Худлаа мэдээлэл тарааж байгаад энэ хүн хэрэгт орчих вий дээ. Яагаад гэвэл Засгийн газар, төр худлаа мэдээлэл тарааж болохгүй. Бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй. Үнэн юм гэж байх ёстой.

Нөгөө талаар энэ сайдад, өөрөөр хэлбэл салбарын яаманд газар тариалангийн талаар баримтлах бодлого алга. Бодлогогүй байгаагийн наад захын жишээ буудайн үнэ чөлөөлчихсөн гэж өнгөрсөн жил Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Их хурлын дарга ч хэлсэн. Тэд үнэ чөлөөлчихсөн. Гэтэл Р.Бурмаа үнэ чөлөөлөхгүй гээд байгаа.

-Үнэ чөлөөлнө, чөлөөлөхгүй гэдэг нь юу билээ. Засгийн газар тариаланчдаас авсан буудайн тонн тутамд 100 мянган төгрөг өгдөг тухай хэлж байна уу?
-Тийм. Бид нар энэ жил тэрийг авахгүй. Тэрийгээ үнэхээр ядарсан улсуудад тарааж өгөх хэрэгтэй. Бидэнд өгчихөөд, биднээр үнэ чөлөөлүүлдэг байснаа болиод тэр улсууддаа өгье гэж Ерөнхий сайд хэлсэн. Тэр хүмүүстээ тарааж өгөг. Бид авахгүй, бид үнээ өөрсдөө тогтооно.

Ер нь ч тэгээд аливаа бүтээгдэхүүнд өөрийн өртөг, зардал гэж байгаа. Р.Бурмаагийн үгээр тарианыхаа тал хувийг ганд алдчихлаа гэж бодоход тонныг нь 500 мянган төгрөгөөр өнгөрсөн жил өгч байсан улаанбуудайн өртөг дээр 250 мянга нэмэгдэж орж ирнэ. Дээрээс нь инфляци 10 хувь гэж бодох юм бол энэ жилийн тонн буудайн өртөг 850 мянган төгрөг болно.

-Ийм үнээр авах болов уу?
-Авахгүй байсан ч хамаагүй. Биднээс авахгүй бол Оросоос авна биз. Өөр зам байхгүй. Тийм их мөнгө төсөвт байгаа юмуу. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл төр засаг яахаараа тарианы өртгийг тооцчихоод, гурилын өртгийг тооцдоггүй юм. Хэдэн грамм гурилаар яаж исгээд талх гарах өртгийг тооцож үзэх хэрэгтэй шүү дээ. Энэ гурван үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээс ганцхан тарианы өртгийг тооцчихоод бидэн рүү дайраад байгаа нь Р.Бурмаа монопол компаниудын гарт орчихсоныг харуулж байна.

Гурил, талх үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө ХХАА-н сайд дангаараа ажиллаж, ийм бодлого барьснаас тариаланчид дампуурч байна. Энэ хүн өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийн, архи үйлдвэрлэгчдийн гарт ч мөн орчихсон, тэдний эрх ашгийн төлөө яваад байгаа.

Р.Бурмаа сайд хамгийн буруу зүйл юу хийсэн гэхээр улсынхаа хэрэгцээг тодорхойлж чадаагүй. 500 мянган тонн байдаг гэж өнгөрсөн жил байнгын хорооны хурал дээр Р.Бурмаа, Ц.Баатарсайхан хоёр дайрсаар байгаад энэ жил олон гад улаанбуудай тариулаад энэ олон хүнийг шатаачихаж байна.

Хэрвээ 300 мянга гэсэн бол 300 мянган гад тариалаад илүү их га тариалсанд нь тосны ургамал, гурвалжин будаа зэрэг экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн тариалахыг зөвшөөрсөн бол валют олох байсан. Биднийг тосны ургамал тариулахгүй гэж, хөдөө аж ахуйн их олон газруудад албан ёоор мэдэгдээд, нэг гад ч тариулаагүй. Технологийнхоо дагуу хоёр жилд нэг удаа тариад явж байх ёстой юмыг хүртэл болиулаад дан улаанбуудай тарьсан. Энэнээс болж тариаланчдад маш их хэмжээний хохирол учирлаа. 

Өнөөдөр 150 мянга орчим га газарт тарьсан тарианы өртөг, дээрээс нь банкны хүүтэй нийлээд тариаланчид 300 тэрбум төгрөгөөр хохирчихоод байна. Энэ олон тэрбум төгрөгийн ард энэ салбарыг яаж аврах вэ гэдэг асуудал байгаа.

НИЙТ ОЛГОСОН ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН 70 ХУВИЙГ ХОЁРХОН КОМПАНИ АВСАН

-Р.Бурмаа сайдыг буруутгаад байгаа нь таны байр суурь боловч гурил үйлдвэрлэгчидтэйгээ та бүхэн учир зүйгээ ололцоод буудайг оросоос авахгүйгээр  дотоодоо бүрэн хангах хэлцэл хийж болдоггүй юмуу?
-Үүнийг яам зохион байгуулдаг болохоос тариаланчид зохион байгуулдаггүй. Яамны бодлого буруу болохоор бид яах юм.

Энэ сайдтай хамтарч ажиллахгүй гэдгээ дээрээс хэлсэн. Энэ хүн  гурилын мафиудын эрх ашгийг хамгаалж байдаг учраас.

Гурилын үйлдвэрийнхэнд 58 тэрбум төгрөгийг жилийн 3,8 хувийн хүүтэй "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд өгсөн. Гурилын үйлдвэрүүдэд мөнгө өгсөн бол тэр үйлдвэрүүдээсээ хямдхан гурилаа авах ёстой биз дээ. Биднийг яагаад хямд өг гээд байгаа юм. Тэгсэн хэрнээ Р.Бурмаа бидэнд нэг цаас ч өгөөгүй.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 80 тэрбум төгрөгийн 40 тэрбумыг нь  Р.Бурмаа гурилынханд алдчихсан.

ХХААЯ-ны дэргэдэх тэр сан тариалан эрхлэлтийг дэмжих сан болохоос гурил үйлдвэрлэгчдийг дэмжинэ гээгүй.

Нийт олгосон зээл тусламжийнх нь 70 хувийг хоёрхон компани авсан.

Энэ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтын үеэр илэрсэн, тус байгууллагын байцаагчийн дүгнэлтээр баталгаажчихсан.

Ийм шударга бус ажиллаад байгаа учраас л бид Р.Бурмаа болохгүй байна гээд буй юм. Бүхэл бүтэн улсын нэг яам хэдхэн хүнийг дэмжиж ажиллачихаад жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэлээ эрхэлж байгаа тариаланчдыг шахаад байж болох юмуу.

Түүнчлэн, Монгол Улсын нөөц хөрөнгөөс 80 тэрбумыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХХААЯ, Р.Бурмаад өгөхөөр хэдэн хоногийн өмнө шийдвэрлээд, мөнгийг гаргачихсан. Буудайгаа хураагаагүй, юмаа тооцоолоогүй байж 80 тэрбум төгрөг гаргачихдаг нь яаж байгаа юм. Хоёр гурван сар энэ мөнгө аль банкинд байна, хэн эргүүлээд байна, хүүг хэн төлөх вэ гэдэг асуудал яригдана. Үүний цаана асар их мөнгө угаалт явагдаж байна.

Нөгөө талаар буудайн үнэ өсөхөөр яагаад гурилын үнэ өсөөд байна вэ. 58 тэрбум төгрөг  зээлээр авахдаа гурил үйлдвэрлэгчид "500 мянгаар буудай аваад өг, бид нэгдүгээр гурилын үнийг 750 төгрөгөөс илүү гаргахгүй" гэж гэрээ хийсэн. Хэрвээ гурилын үнэ өсвөл зээлийг арилжааны зээл болгож хувиргана гэж гэрээнд заасан. Тэгвэл Р.Бурмаа яагаад үнэ өсгөөд байгаа компаниудын зээлийг арилжааны зээл болгож хувиргахгүй байгаа юм. Энэ бол авлигын асуудал. Гэрээгээ зөрчөөд байна шүү дээ. Үнэ тогтворжуулна гээд, гурилын үнийг хямдхан байлгана гээд асар бага хүүтэй зээл авсан хүмүүс яагаад гурилын үнээ өсгөж тоглоод байна. Үүнийг хянах хүн Р.Бурмаа өөрөө.

ХХААЯ, Монголбанк, гурилын үйлдвэр гурвын гурвалсан гэрээ Р.Бурмаагийн шүүгээнд байгаа. Тэгсэн хэрнээ тариаланчид үнэ өсгөсөн гээд биднийг буруутан мэтээр харуулдаг. Гэтэл цаанаа Р.Бурмаа өөрөө тоглолт хийгээд гурилынхантай нийлээд үнэ өсгөөд байгаа. Одоо гурилын үнэ кг нь 1400 орчим төгрөг болчихсон байна захуудад.

-Энэ хавар үүл буудаад бороо орууллаа, тариагаа усаллаа гээд байсан биш бил үү?
-Үгүй буудаагүй, ерөөсөө буудаагүй. Харин тэр үүлийг төрийн өмчит, их хөрөнгөтэй байгуулсан "Хурын шим" гэдэг компаниараа буудуулаад задлаад унагачихсан бол тэр чийг өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй байсан. Өнгөрсөн хавар үүлшээд хүйтрээд байсан тэр их чийгийг буудаад бороо оруулчихсан бол ингэтлээ дордохгүй байсан. Энэ сайд мэргэжлийн бус учраас бууддагийг огт ойлгохгүй байсаар өнгөрүүлчихсэн. Тиймээс тариаланчид яам ажлаа хийсэнгүй гэж уурлаад байгаа юм.

Энэ жилийн ган болдог нь байгальтай холбоотой боловч давхар хариуцлага яригдана. Шаардуулж байж сумаа захиалаад авах гэсэн боловч хятадууд сумны захиалга аваагүй. Байгаль орчны яаман дээр тендер будилаад сумаа захиалах гэсээр байтал оройтчихсон. Яг захиалга өгөх гэсэн боловч хятадууд сарын дараа ав гэсэн байгаа юм. Ийм юм болж оройтсоор байгаад  хаврын бороог оруулаагүй. Хоёр том циклон орж ирдгийг алдчихсан.

Нэг нь Хөвсгөлийн, нөгөө нь Дорнод, Халхголын цаанаас орж ирдэг чийгийг буудаж унагадаг. Дэлхий хөгжчихсөн шүү дээ. Энэ удаа Р.Бурмаа буудаагүйдээ биш, өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улс буудаад бороогоо оруулаад хаврын тариалалтаа услаад, тариагаа авдаг байсан.

Хоёр янзын сум байдаг. Нэг нь үүл задалж бороо оруулдаг, нөгөө нь оруулдаггүй. Бороо орох гээд байвал буудчихаар сарниад явуулчихдаг сум байна. Тэгэхээр Р.Бурмаа шинжлэх ухааныг ч ашиглаж чадсангүй.

ХХААЯ-НД ХУУЛЬ, БОДЛОГО БАЙХГҮЙ ДЭЭРЭЭ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ

-Уг нь манай газар тариалангийн бодлого дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангадаг байх ёстой баймаар. Газар нутаг үржил шимийн хувьд ч энэ боломжтой байх?
-Өнөөдөр яаманд газар тариалангийн салбарт барих бодлого, хууль байхгүй гэж дээр хэлсэн. Газар тариалангийн хуулийг хэрэгжүүлэх хугацаа дууссан. Энэ хуулийн хугацаа дуусаад, үүний өмнөх хоёр сайдын үед  манай холбооныхон, эрдэмтэн докторууд өдөр шөнөгүй сууж байгаад боловсруулсан ч одоог хүртэл төслийг УИХ-д оруулаагүй байна. Энэ мэтээр хууль, бодлого байхгүй дээрээ юм хийдэггүй.

Ард түмнийхээ төлөө олигтой юм хийхгүй байж эсрэгээр нь Халхголд газар тариалангийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төсөл гэгчийг оруулаад, өнөөдөр 500 мянган га газар авчихсан. Газар тариалангийн чөлөөт бүс гэдэг юм дэлхийд байдаггүй юм байна, би судалж хайж үзлээ. Дэлхийд байхгүй юм гаргаж ирчихээд газрыг гадаадынханд өгөхгүй, харин гадны хөрөнгө оруулалтаар чөлөөт бүсийг бий болгоно гэж байгаа.

Долдугаар сарын 11-нд Их хурал завсарлахад Р.Бурмаа сайд өөрөө барьж явж байгаад энэ хуулийг батлуулсан. Үүний цаана их хэмжээний авлига байгаа. Сайд яагаад дандаа ийм мөнгөний үнэртэй, Монгол Улсын эсрэг, Монголын тариаланчдын эсрэг зүйл хийдэг юм. Монголын хэн хэн хуйвалдаж, газрыг авч байгаа нь ухаад үзвэл бараг ил шахуу даа...

Салбарын яам бодлогоо гарга гээд байгаа учир нь хэрвээ дан импортоор авах юм бол бид энд газар тариалан эрхэлж яах юм. Оросоос оруулж ирээд улсаа 100 хувь ханга. Тэгвэл энэ тариаланчдыг өөр юманд оруулья. Бид бас экспортын чиг баримжаа авч, энэ хүмүүсээ тэжээе. Энэ салбар ганцхан Р.Бурмаагийн юм биш, 300 мянган хүн эрх ашгаа хамгаалахыг хүсч байна.

Нөгөө талаар 300 мянган тариаланчийн эрх ашгаас илүү нийт монгол түмний хүнсний аюулгүй байдал яригдана. Хүнсээ дотооддоо 100 хувь хангасан тохиолдолд аюулгүй байхаас биш буу танк олж аваад хангагдахгүй. Ийм бодлого ХХААЯ барьж чадахгүй байгаа учир цаашдаа энэ сайдтай бид хамтарч ажиллахгүй гэдгээ дээрээс хэлсэн. Энэ хүн тодорхой эрх ашгийн төлөө, гурилын мафиудын эрх ашгийг хамгаалж байдаг учраас тэр юм. Энэ Засгийн газар, Ч.Сайханбилэг сайд өөрийнх нь бодлогын эсрэг юм хийгээд байгаа энэ хүнээ халаач. Өөр хүн тавьж болддоггүй юмуу...

-Үнэ чөлөөлөөд, зах зээлд чөлөөтэй орхичих юм бол,  төр оролцохгүй бол та бүхэн өөрсдөө биеэ даагаад явчих боломжтой юу?
-Өнөөдөр төр гурван юман дээр оролцдог. Мах, нефть, гурил гурвын үнийг төр барьдаг. Тэгсэн хэрнээ хэсэг хүмүүст буюу гурил, талх үйлдвэрлэгчдэд давуу эрх олгоод, тариаланчдаа хавчих байдлаар зохицуулалт хийснээс дунд нь их хэмжээний мөнгө завшиж байна. Төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ХХААЯ буруу зохицуулж байна. Ингэх юм бол төр оролцоод хэрэггүй. Та нар оролцвол оролцсон шиг оролц, хоёрын хооронд битгий бай.

Бидэнд тэр 100 мянган цаас хэрэгтэй биш. Энэ жил авахгүй гэж байгаа, манай холбооныхон. Улс тэртэй тэргүй 30, 40 тэрбум төгрөг гаргаад үнэ буулгах гэж байна гэж байгаа бол тэр мөнгөө ядарсан улсуудад тарааж өг.  Тэр мөнгө төсөвт суучихсан байгаа. 35 орчим тэрбум төгрөг байдаг. Орос гурил иднэ энэ тэр гээд цамаан хүмүүс байдаг. Тэдэнд биш юм гэхэд ядарсан эмзэг бүлгийнхэнд тэр мөнгөө тарааж өг.

-100 мянган төгрөг та бүхэнд дэмжлэг болдоггүй юмуу?
-Болохгүй ээ. Өмнө нь, будааны өртөг зардлаа нэмээд нэг тонн буудай 600 мянган төгрөг болчихоор улсаас "100 мянган төгрөгийг нь улс өгье. Та нар 500 мянгаар өгчих" гэдэг байсан. Үүнийг Р.Бурмаа ард түмэнд буруугаар ойлгуулаад "Эд нар тариалангийн урамшуулал гэж маш их мөнгө авдаг. Тонн болгонд 100 мянган төгрөг авдаг" гэсэн. Биднийг ард түмэнд ингэж буруугаар сурталчилсан.

Тэгэхээр Р.Бурмаа одоо өөрөө энэ буруу суртлаа залруулаад айлуудаар яваад тэр 100 мянган төгрөгөө тараа гэж байгаа юм. Нэгэнт яам өөрөө ард түмэн, тариаланч хоёрыг хооронд нь салгасан бодлого явуулж, 400 гаруй тэрбум төгрөгийг тариаланчдад өгсөн гэж тоог Р.Бурмаа өөрөө гаргаж ирсэн бол үүнийгээ хариуцах ёстой. Энэ чинь Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн 80 тэрбум төгрөгөөс жил бүр тариаланчдад зээлээд буцаагаад будааг нь аваад явдаг тийм эргэлтийн мөнгө байсан. Гэтэл тэр мөнгөний 40 тэрбумыг энэ хүн гурилынханд өгөөд алдчихсан.

-Тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх гэхчлэн төрийн дэмжлэг тариалан эрхлэгчдэд нэлээд чиглэдэг шүү дээ?
-Бүх улс орон тэгдэг. Дэлхийн бүх улс орон тариа тарьж, идэх хоолоо олохын тулд ингэдэг. Ганцхан Монгол биш, дэлхий нийтийн жишиг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хоёр хөлтэй байх ёстой. Нэг нь уул уурхай юм бол, нөгөөх нь хөдөө аж ахуй. Гэтэл газар тариалан, хөдөө аж ахуйгаа Монгол Улс хөгжүүлэхгүй байна. Нүүрс нь зарагдахаа болихоор ганц хөл дээрээ догонцож яваад одоо элгээрээ хэвтэж байна.

Хэрвээ хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлээд, малаа эрүүлжүүлээд, эрчимжүүлсэн бол махаа Хятад, Орос руу гаргаад валют олж болж байна. Буудайгаа гаргаад олж болно. Р.Бурмаа мэтийн сайд нар байсан учраас буруу бодлого явуулснаар энэ их том зах зээлийг алдаж байгаа юм.

Өнөөдөр дэлхий даяар ган болж байна. 2040 он гэхэд дэлхий нийтэд хүнсний хомсдол үүснэ гэж байна. Үүнд Монгол Улс бэлтгэлтэй байна уу. Бид өлсч үзээгүй улс. Өнөөдөр төрөөс гуйхгүйгээр  хэдэн малчид л малаа жалганд аваачиж таргалуулаад Монголоо махаар хангаад байна. Үүн шиг ганц болж байсан салбар газар тариалан байсан. Өнгөрсөн жил улсынхаа хэрэгцээг хангачихсан байхад 15 сая доллар гадагшаа гаргаад будаа нэмж оруулан тариаланчдаа балласан. Энэ санаатай байхгүй юу.

Р.БУРМААГИЙН БОДЛОГО МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАНГ УНАГААЧИХЛАА

-Яагаад санаатай гэж?
-Чи бод л доо. Монгол Улс хэрэгцээгээ хангачихсан байхад Оросоос валютаар будаа оруулж ирээд гурилын үйлдвэрүүдэд тараагаад өгчихөөр биднийх асгараад үлдэнэ биз дээ. Энэ зунжин бидний будаа муудаад, хөгцрөөд сав суулга муутай хүмүүс ээлжлээд хаясан.

Одоо хүртэл бидний тарьсан тариагаар хийсэн талх идэж байна. 30 хан мянган тонн буудай аль хэдийнэ дууссан, байхгүй болсон.

Дараа нь Монгол Улс идэх тариагүй болбол Оросоос авна. Орос хариуд нь юу нэхдэгийг мэдэх үү. Ураныхаа орд, Асгатын ордыг өг гэдэг юм. Ингэж наймаа хийдэг. Будаа стратегийн бүтээгдэхүүн. Хэн дуртайд нь май гээд өгчихдөг юм биш.

-Энэ жил хэчнээн тонн ургац авах боломжтойг та юу гэж тооцоолж байна?
-Мэдэхгүй. Р.Бурмаа 250 мянган тонн  авна гэсэн, харья.

Бид 250 мянган тонныг авч чадахгүй гэж харж байна. Одоо болоогүй, цас орно, хүйтэрнэ. Хураахаар талбай дээрээ хаягдана, мал иднэ. Ингэхээр илүү буурна. Будааны дүнг хурааж аваад, агуулахад хийснийхээ дараа гаргадаг болохоос Р.Бурмаа шиг талбай дээр нисч очоод гаргачихдаг юм биш. Ингэж гаргасан түүх ч байхгүй.

-Р.Бурмаа сайдын ярьж байгаагаар 250 мянган тонныг хурааж авч чадвал хэрэгцээгээ хангахын тулд гаднаас 106 тонныг нэмж авна. Таны тооцоог бас сонсмоор байна. Энэ салбартаа 25 жил ажилласан хүний хувьд танд бодитой багцаа байгаа байх?
-Би одоо дүгнэлт хэлэхгүй. Р.Бурмаагийн хэлснээр яваад үз та нар. Тэгээд юу болох нь дараа он гэхэд харагдана. Тэр үед би хэлнэ, одоо хэлэх болоогүй. Хурааж авсныхаа дараа хэлнэ. Р.Бурмаа шиг худлаа хэлэхгүй.

-Монголын тариаланчид бүгд таных шиг байр суурьтай байгаа юу?
-Манай холбоонд газар тариалангийн салбарын 50 гаруй хувь нь байна. Бид мэргэжлийн холбоо. Р.Бурмаа нэг л жил сайд хийж үзээ биз дээ. Тэгвэл бид 25 жил энэ салбарт тариагаа тариад идэж уугаад, энэ хугацаанд томилогдсон бүх сайдтай хамтраад ажиллаад болоод байсан. Р.Бурмаа шиг сайд би амьдралдаа үзээгүй, анх удаа таарч байна.

Энэ хүн Монголын эсрэг юм хийж байна. Энэ буруу бодлогын үр дүнд тариаланчид, Цандэлэг хохирч байгаа юм биш, ард түмэн хохирно. Би хаана ч идэх хоолтой, насаараа идэх хоолтой хүн. Надад айх юм байхгүй.

Газар тариалан бол хамгийн зөв бодлогоор өөд нь татаж, хөгжүүлэх ёстой салбар. Тиймээс төр хамгийн зөв бодлого барих ёстой. Хэрвээ оролцох юм бол.

Одоо Р.Бурмаагийн бодлого Монголын газар тариаланг унагаачихлаа. 60 жил хөгжих гэж ядаж яваа салбарыг энэ хүн, гадны захиалгаар унагаж байна.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд хүртэл хэлээ биз дээ. "Энд чанар муу буудайтай, Оросоос сайн буудай оруулж ирье. Талхны чанар муу байна" гэж хэлсэн хаана байна. Одоо хүртэл бидний тарьсан тариагаар хийсэн талх идэж байна. 30 хан мянган тонн буудай аль хэдийнэ дууссан, байхгүй болсон. Тэгээд өнөөдөр талх муудчихсан уу, үгүй л байхгүй юу. Хамгийн гол нь бидний хөдөлмөрийг доромжилсон. Ерөнхий сайд доромжилсон, Р.Бурмаа доромжилсон. Эд нар дандаа ийм муу буудай тарьдаг гэж Ц.Баатарсайхан хэлсэн. Энэ гурав Монголын тариаланчдаас уучлал гуйх ёстой. 300 гаруй мянган хүний хөдөлмөрийг "Та нар дандаа ийм нохой, гахайны хоол бэлддэг" гэж хэлсэн. Ёроол нь салаад унаж байгаа буузны реклам хүртэл хийж телевизээр цацсан. Ингэж монголын ард түмэн, тариаланчдыг доромжилж болохгүй. Ингэснийхээ хариуцлагыг хүлээх ёстой.

-Ц.Баатарсайхан захирал та хоёр адилхан үндэсний үйлдвэрлэгчид. Зовлон жаргал нэгтэй баймаар юм. Хамтарч ажиллах арга байхгүй юу?
-Их өнгөцхөн бодож байна. Ц.Баатарсайхан чинь "Хаан" банкны  хувь эзэмшигч. Халхголд газар тариалангийн чөлөөт бүс байгууллаа гэдэг нь япончууд өөрсдийнхөө иддэг соба гурилаа тариулах гээд байгаа юм. Өвөрмонголд тарих гэж байгаад Хятадтай муудалцаад больчихсон. Одоо Монголын тариаланчдыг унагааж байгаад Монголд тарих гээд байна.

Бүх газрынх нь гэрчилгээг "Хаан" банкны барьцаанд авч байгаад соба тарих гээд байгаа байхгүй юу. Бодлого гэж ийм байдаг. Ийм л юм болоод байна. Үүнийг Р.Бурмаа хэрэгжүүлж байна. Гэтэл бид гурил яриад, хэрүүл хийгээд сууж байдаг.

Монголчууд малтайгаа Хаан банкны барьцаанд байсан бол одоо тариаланчид газартайгаа орчихсон. Буудайг нь үнэ хүргэхгүй бол аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс дампуурна.

ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ ЯАМ, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙГААДАА ХАРАМСЧ БАЙНА

-Одоо тариаланчид хэр их зээлтэй, санхүүгийн хэр их дарамтад байна?
-Бид маш их зээлтэй, маш их дарамтад байна. Монголын банкууд газар тариаланд зээл өгөхөө байчихсан. Тиймээс бид хадгаламж зээлийн хоршооноос дөрвөн хувийн хүүтэй зээл авч байгаа. Гэтэл бэлэн будаа аваад тээрэмдээд гурил болгож байгаа гурил үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл өгч дэмжиж байна. Үр дүнд нь бид дампуурсан.

Биднийг дампууруулснаа Ерөнхий сайд ч, Р.Бурмаа ч хүлээхгүй байна.

Эцсийн хор хөнөөл талх, гурилны үнэ нэмэгдэж ард түмний нуруун дээр ачаалал ирнэ. Алсдаа газар тариалан гэдэг салбар Монголд байхгүй болж, буудайг дандаа Оросоос авна. Бидний талбай дээр япончууд гурилаа тарина. Д.Дагвадоржийг харсан уу. Соба тариалах тухай бичээд, цэцгэн дотор баавгай шиг хэвтэж байгаа.  Дагваагийн твийттэрт ороод хараарай. Халхголын чөлөөт бүс төслийн талаар сонирхоорой. Цаагуураа юу явагдаад байгааг ойлгоно.

Ийм л аюултай юм болоод байхад мэдэх хүн цөөхөн, мэдэхгүй нь дэндүү олон юм. Хөдөөнийхний хамгийн их хүсдэг юм гурил шүү дээ, зайлуул. Тэдэнд төр засгаас гуйгаад байгаа юм байхгүй. Энэ хямралын үед хэдэн малаа маллаад, гурилаа аваад лавшаагаа хийгээд идчих боломжгүй болгочихож байгаа нь хамгийн том эмгэнэл. Үүнийг эмгэнэл гэхээс өөр аргагүй. Үүнийг ойлгохгүй байгаа ХХААЯ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй байгаадаа харамсч байна.

Хэрвээ тариулахгүй гэж байгаа бол бидэнд экспортын эрх олго. Бид Хятад руу ч юмуу гаргана.

-Р.Бурмаа сайд ургацын 80 хувийг алдах нь гэдгийг худлаа гэж байгаа. Яамныхан өөр эрх ашиг, сонирхлын төлөө тариаланчид ингэж ярьж байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Та харин төрийг, сайд Р.Бурмааг буруутгалаа?
-Сэтгүүлчид та бүхэн ХХААЯ-наас очоод асуух хэрэгтэй. Бодитой юм ярих хэрэгтэй... Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг чинь юу юм гэхээр өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулна гээд зээл олгосон. Хамгийн их хэрэглээтэй юм гурил. Тэгээд гурилынханд зээл олгосон. Гэтэл тэр зээлийг тариаланчдад өгөх ёстой байсан. андуураад гурилынханд өгсөн. Гурилыг өнөөдөр гурилын үйлдвэрийнхэн тарьдаггүй, тариаланчид тарьдаг. Тийм учраас гурилын үнэ нэмэгдэнэ.

Ирэх жил илүү хүндэрнэ. Энэ жил тариагаа алдчихвал ирэх жил юугаараа тариагаа тарих вэ. Гантай үед үр гардаггүй. Дээрээс нь бүтэн хоёр жил дампуу ажиллачихсан тариаланчид яах вэ, дампуурна. Сөнөнө гэсэн үг.

-Тийм байдалд орохоос сэргийлэхийн тулд яах вэ?
-Нэгдүгээрт яам газар тариалангийн бодлогоо гарга. Оросоос тариа буудайгаа авчих юм бол "Та нар битгий тарь, импортоор авчихна" гээд бодлого гаргачих хэрэгтэй.

Хоёрдугаарт, үнэ чөлөөлж байгаа юм бол үүнийгээ тодорхой болго. Ерөнхий сайд, Р.Бурмаа хоёрын аль нь үнэн яриад байгаа нь ойлгомжгүй байна.

Гуравдугаарт, Газар тариалангийн хуулиа баталчих. Ийм гурван юмаа тодорхой болгосны дараа бид тариа тарихад хялбар болно. Ийм тодорхойгүй байхад яаж урьдчилан сэргийлэх юм. Тариад дотоодын хэрэгцээгээ хангачихаад байхад "Хэрэгцээ хангагдаагүй, дутчихаад байна" гэж худлаа яриад буудай оруулаад ирдэг. Бага хураачихаар "Манайх бага иддэг" гээд нэг сайд  жилийн дотор хоёр өөр юм ярихаар яаж өөдлөх юм.

Хэрвээ тариулахгүй гэж байгаа бол бидэнд экспортын эрх олго. Бид Хятад руу ч юмуу гаргана. Америкаас бидэнд танай муу ургасан гахайн будааг авья гээд санал ирсэн. Ийм сонин байдалд орж байна.

-Таныг Р.Бурмаа сайдыг гүтгэсэн асуудлаар шалгаж байна гэсэн нь юу болов?
-Би хадлан тариалангийн үеэр тариан дээр байж байх ёстой. Манайх махны чиглэлийн 800-аад үхэртэй. Үхэр малдаа хадлан тэжээлээ бэлдээд, тариагаа хураах бэлтгэл ажлаа хийгээд явж байх ёстой байтал Сүхбаатар дүүргийн цагдаа дээр өнжиж байна.

Надад Эрүүгийн хуулийн 111.2-оор Р.Бурмааг гүтгэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 15 сая долларын импортын буудай оруулж ирээд, тендер будилуулаад ашиг олсон гэж та гүтгэсэн гэдэг. Тендер будилсан гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоосон. "Улаанбаатар гурил"-ын материал нэг хоногийн дараа буюу тендерийн хугацаанаас хоцроод ирэхэд Р.Бурмаа "Ав ав, заавал ч үгүй ав" гэж байгаад авахуулсан нь шалгалтаар батлагдаад гараад ирчихсэн. 

-Тэгээд таныг яагаад буруутгаад байна. Та чинь АН-ын хүн биз дээ?
-АН-ын хүн. Аль намынх хамаагүй үнэн үг хэлсэн хүнд буруу юм хийж байгаа хүмүүс өшөөтэй болчихоод байна.

Ц.Эрдэнэцэцэг

Л.Цандэлэг: Оросоос буудай авахаар хариуд нь Ураны орд, Асгатын ордоо өг гэдэг юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани