- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефтийн үнэ ба Монгол
Дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ 50 ам.доллар хүртэл буураад байна. Өнгөрсөн жилийн өдийд баррель тутамдаа 110 орчим байсан гэж үзвэл хоёр дахин буурчээ. Энэ нь 2009 оноос хойш түүхий нефтийн үнэ хамгийн доод цэгтээ хүрээд байна гэсэн үг. Түүхий нефтийн үнэ ийнхүү навс унахад гол олборлогч болох Саудын Араб үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэнтэй холбоотой. Нефтийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал нь дэлхийн эдийн засгийн хямралыг дуудаж байна хэмээн олон хүн үзэж байна. Харин эдийн засгийн хэд хэдэн номын /”Капитализм 4.0”, "Шинэ эдийн засгийн төрөлт”, "Дампуурлын өртөг”/ зохиогч Анатолий Калецки энэ нь хямрал биш харин өсөлтийг дагуулна хэмээн саяхан бичжээ. Түүний үзэж байгаагаар нефтийн үнэ буурсаны дараа эдийн засаг хямрах биш харин ч өсч байсан гэнэ. Тухайлбал, 1982-1983, 1985-1986, 1992-1993, 1997-1998, 2001-2002 онуудад түүхий нефтийн үнэ унаж байсан бөгөөд харин дараа эдийн засгийн өсөлт ажиглагдаж байсан гэжээ. Сүүлийн 50 жилийг харахад эдийн засгийн хямрал нь эсрэгээрээ нефтийн үнийн өсөлтийг дагуулж байжээ. Тухайлбал, 2008 оны санхүүгийн хямралын өмнө нефтийн үнэ бараг гурав дахин өсч 50 ам.доллараас 140 ам.доллар хүрч байжээ.
Нефтийн үнэ буурсантай холбоотойгоор дэлхийн ихэнх оронд шатахууны үнэ буугаад байгаа. Европын холбооны улсууд болон АНУ-ын бүх л мужид шатахуун болон дизель түлшний үнэ литр тутамдаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40-60 центээр буураад байна. Өмнөд Африкийн БНУ түүхий нефтийн нийлүүлэлтийн үнэ буурсан учраас өнгөрсөн Баасан гаригаас литр тутамд 50-60 центээр хямдруулах болсоноо зарлалаа.
Харин Монголд шатахуун, дизелийн үнэ хөдөлгөөнгүй хэвээр. Газрын тосны газрын дарга Д.Өлзийбүрэнгийн өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр дэлхийн зах зээлийн үнийн савлалт энэ есдүгээр сараас манай зах зээлд мэдрэгдэж эхэлнэ хэмээсэн. Гэсэн ч шатахуун импортлогч компаниуд өрсөлдөөний зарчмаар ажиллаж байгаа учраас үнээ буулгах эсэх нь тухайн компанийн асуудал гэсэн хариултыг сэтгүүлчдэд өгчээ. Гэвч үнэн хэрэг дээрээ шатахуун импортлогчид хямд үнээр өрсөлддөг гэдэг бодит байдлаас ташаа ойлголт юм. Гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан 15 хувьд хүрээд байсан инфляцийг буулгах зорилгоор иргэдийн амьжиргаанд шууд нөлөө бүхий хэд хэдэн салбарт Хөтөлбөр дотроо дөрвөн дэд хөтөлбөртэй байсан. Тухайлбал, "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, "Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”. Хөтөлбөрт нийтдээ 741 тэрбум төгрөг зарцуулсаны 192 тэрбумийг шатахуун импортлогчдод очсон. Хөтөлбөрийн гол зорилго нь зах зээлийн үнэ, дотоодын үнэ хоёрын зөрүүг Засгийн газраас олгож үнийг зориудаар нэг түвшинд барих. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өрсөлдөөний зарчим энд байхгүй гэсэн үг. Энэ хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортолж жижиглэнгээр худалдаа хийдэг 13 компанид 120 сая ам.долларыг арилжааны зургаан банкаар дамжуулан зээл олгосон.
Нэгэнт л дэлхийн зах зээлийн үнэ бууж байгаа юм бол монголчуудын одоо хэрэглэж байгаа шатахууны үнэ хямдрах уу гэдгийг хүн бүр сонирхож байгаа учраас Газрын тосны газрын даргаас сэтгүүлчид асуусан хэрэг. Гэхдээ энд нэг хүчин зүйлийг бодолцох ёстой. Өөрсдөө олборлож үйлдвэрлэдэггүй учраас монголчууд шатахууны хувьд нэг л зах зээл буюу ОХУ-аас бараг 100 хувь хараат. ОХУ-ын шатахууны үнийг харахад хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад төрөл бүр дээрээ буусан дүр зураг харагдаж байна. Тухайлбал, АИ 92 бензин 0.676 еврогоос 0.463, АИ 95 бензин 0.790 еврогоос 0.504, АИ 98 бензин 0.860 еьрогоос 0.556, дизель түлш 0.810 еврогоос 0.481 /2015 оны наймдугаар сарын 31-ний байдлаар/ болж буужээ. Тэгэхээр Газрын тосны газрын даргын үг үнэн байх магадлалтай юм. Шатахууны хувьд нэг орноос хараат байхын хор холбогдлыг хорин жил ярьсан ч нефть боловсруулах үйлдвэр шав тавихаас хэтэрсэнгүй. Ингэхдээ үйлдвэрийн шавыг сонгуулийн жил дандаа тавьдаг онцлогтой. Монгол улс өөрсдийн хэрэгцээг хангах хэмжээний түүхий нефьтийн нөөцтэй гэдэг. Гэсэн ч одоогоор энэ нефтийн сураг анхны Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлийн энгэр дээр л дурсгал болон үлджээ.
Сайхан мэдээ дуулгахад газрын тосны үнэ цаашид ч буух таамаг байгаа аж. Нефьтийн арвин нөөц бүхий Иран улсад тавигдсан хоригийг цуцлах болж байгаа нь ийм таамаг хийхэд хүргэж байна. Хориг цуцлагдмагч Иран улс нефтийн өдрийн олборлолтоо хоёр сая баррель, харин 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэхээ амалж байгаа. Ираны нефтийн олборлолтын оргил үе болох 1970 оны үед Иран өдөртөө зургаан сая баррель нефть олборлож байсан.
Дэлхийн хүн жилдээ 34 тэрбум баррель нефть хэрэглэж байгаа бөгөөд баррель тутамдаа 10 ам.доллараар хямдарлаа гэж тооцоход 340 тэрбум ам.доллар дэлхийн хүн амын өөр хэрэгцээнд зориулагдана гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас баррель нефтийн үнэ 60 орчим ам.доллараар хямдарсан гэж үзвэл хоёр их наяд ам.доллар суларч үлдэж байгаа юм. Чухам энэ суларсан мөнгө л эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа хэмээн Анатолий Калецки үзэж байна.
Н.ЗАМБАГА
Эх сурвалж: montoday.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||