Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Томоохон ордуудаа хөдөлгөж шинэ түүхийг эхлүүлсэн 2008-2012 оны парламент

Байнгын ажиллагаатай парламентын тав дахь удаагийн сонгууль 2008 онд болж байлаа. Сонгуулийн дараа иргэдийн дунд үймээн дэгдсэн ч Бээжингийн олимпийн аваргууд эвлэлдэн нэгдүүлж байсныг санаж байгаа байх. Ингэж л монголчууд үймж чадсан шигээ эв зүйгээ олон нэгдэж чаддагаа харуулж байсан юм. УИХ-ын тав дахь удаагийн ээлжит сонгууль 2008 оны зургадугаар сарын 29-ний өдөр болж, улс төрийн 11 нам, нэг эвсэл сонгуулийн марафонд оролцсон. Уг сонгуульд нийт 356 хүн дэвшин өрсөлдсөн байна. Сонгуулийн дүнд МАХН буюу одоогийн МАН-аас 45, АН-аас 28, Иргэний эвслээс нэг, Иргэний зориг намаас нэг, бие даагч нэг нэр дэвшигч Их хуралд иргэдээсээ мандат өвөртлөн ирж байсан цаг саяхан.

Томоохон ордуудаа хөдөлгөж шинэ түүхийг эхлүүлсэн 2008-2012 оны парламент

УИХ-ын ээлжит сонгуулиас үүдсэн маргаан болон 2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийгмийн эмх замбараагүй байдлын сөрөг нөлөөнөөс хамаарч энэ үед улс төрийн хүрээнд үл ойлголцлын байдал үүсч, намууд нэгдмэл байр суурьт хүрч чадахгүй, шинээр сонгогдсон төрийн түшээд товлосон хугацаандаа тангаргаа өргөж амжихгүй цаг алдаж байсан юм. Гэсэн ч УИХ-д хамгийн олон суудал авсан Монгол Ардын Нам (тухайн үеийн МАХН) Ардчилсан Намтай засаглалын эрхийг хамтдаа барих, 2012 он хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадсан. Үүнээс өмнө 2004-2008 оны парламентад хоёр нам мөн эвсэж төрийн үйл ажиллагааг явуулж байсан удаатай. Энэ нь нэгдмэл үйл ажиллагаа явуулах түүхэн боломж, бодит нөхцөл байлаа. Их хурал хамтарсан Засгийн газрыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор бүрэн хангаж өгсөн. Энэ удаагийн Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн УИХ-ын долоон Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалж, Улсын Их Хурлын даргаар Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын дэд даргаар Н.Энхболд, Г.Батхүү нар тус тус сонгогдож ажилласан байжээ.

Томоохон ордуудаа хөдөлгөж шинэ түүхийг эхлүүлсэн 2008-2012 оны парламент

2008-2012 оны УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд бие даасан 111 хуулийг батлан гаргаж, 485 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 59 хуулийг баталжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын 351 тогтоолыг баталсан байна.

Энэ удаагийн Улсын Их Хурал Сонгуулийн хуулиа шинэчлэн баталсны зэрэгцээ мөн Шүүхийн тухай, Байгаль орчны тухай багц хууль, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэдийнхээ орлогыг өсгөж, амьжиргааг дээшлүүлэх бодлогын олон чухал баримт бичиг баталсан байна.

Ямартай ч УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Оюу толгой, Таван толгойн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэр гаргасан нь улс орны хөгжлийг хурдацтай урагшлуулах нэгэн алхам болсон юм. Энэхүү шийдвэр эдүгээ нэгэнт ажил хэрэг болж, үр шимээ өгч эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй.

2008-2012 оны Улсын Их Хурлын бодлого, шийдвэрийн нэг гол чиглэл нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбартай холбоотой байв. Төрийн зүгээс малчдаа дэмжих нь Монголын хөгжлийн зайлшгүй шаардлага, үндэсний эрх ашиг гэж Улсын Их Хурал үзэж ирсэн билээ. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргаснаар хөдөөгийн хөдөлмөрчдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролыг дэмжих, нийгмийн баталгааг хангах суурь зарчим тодорхойлогдож, цаашдын чиг хандлагыг улам тодорхой болгов. Мөн Улсын Их Хурлаас батлан гаргасан "Монгол мал” хөтөлбөр нь төрийн зохицуулалтгүй байсан мал аж ахуйн салбарыг дэмжсэн, мал малчид руугаа анхаарсан шийдэл болсон юм.

Энэ хугацаанд эдийн засгийн урамшууллын механизмыг зөв ашигласнаар салбаруудын ажилд томоохон ахиц дэвшил гарчээ. Мал 50 саяд хүрч, үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болов. Барилгын ажил өрнөлттэй явагдаж, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарав. 2008 онд 9.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2011 онд 30.9 сая тонн нүүрс, 5.8 сая тонн төмрийн хүдэр олборложээ.

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд давхардсан тоогоор гадаадын 44 орны парламентын дарга, дэд дарга болон парламентын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийжээ. Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын удирдлага, ажилтнууд давхардсан тоогоор 50 гаруй удаа гадаад оронд албан ёсны болон ажлын айлчлал хийсэн байна. Түүнчлэн Ази, Номхон далайн парламентчдын 19 дэх удаагийн чуулга уулзалтыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулсан байна.

2008-2012 оны Монгол Улсын Их Хурлын онцлог үйл явдлуудыг дурдвал:

-2009 оны зургадугаар сарын 4-ний өдөр Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын хууль батлагдав.

-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болов.

-Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-нд болов.

-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Анжела Меркель Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалтай холбогдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болов.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болов.

-Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг гурвантаа хуралдуулсан юм.

Э.ЭНХ

("Өдрийн сонин" 2015.08.29, №209)

Томоохон ордуудаа хөдөлгөж шинэ түүхийг эхлүүлсэн 2008-2012 оны парламент
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани