- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрх баригчид аа, “Петрочайна”-г номхруулаад өгөөч
Улс төр бизнес хоёр уг нь хоорондоо
хамаагүй. Аль болох хол байж гэмээ нь улсын хөгжил хурдасдаг юм гэнэ
лээ. Гэтэл манай төр дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ ажилд хэт оролцоод
/ойртоод/, гадны хөрөнгө оруулалттай компаниудаас хол гэхэд
хэтэрхий хол бодлого явуулаад байх юм. Өөрсдийнхөө хөгжлийг хойш татаад,
гадны бизнесийг хэтэрхий дэмжээд байгаа гэсэн үг л дээ. Засгийн газар
хоорондын гэрээгээр орж ирсэн л бол өөрийн гэсэн вант улсаа байгуулах
дайны "хуяглаж”, орон нутгийн засаг захиргааг үл хэрэгсэн "Бид Засгийн
газар хоорондын гэрээгээр орж ирсэн учраас доод шатны байгууллагууд
бидэнд үг хэлэх эрхгүй” хэмээн том дуугардаг байдал газар авчээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаад гал алдсан атлаа Онцгой байдлын албаныханд "Бид өөрсдөө галаа унтраана, алдвал харицлагаа өөрсдөө хүлээнэ” гэж хэлсэн "Петро Чайна Дачин Тамсаг" компани бусдаасаа хамгийн даварсан нь. Петрочайнаг Монголд хэрхэн орж ирсэн, орж ирсэн хойноо хууль журмыг хэрхэн үл ойшоож байгааг нь харахаар БНХАУ манай эрх баригчдыг дарамталдаг байх гэсэн бодол ч орж ирээд байдаг юм.
Тамсагийн сав газарт анх АНУ-ын "Соко ойл” гэж компани хайгуул хийж, нөөц тогтоосон байдаг. Хангалттай нөөц илрүүлсэн компани газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл хүсэхэд манай томчууд зөвшөөрөөгүй. Одоо яригдаад байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг тэр үед л барьчихаж болох байсан гэсэн үг шүү дээ. Гэтэл өгөөгүй. Уг нь нефть боловсруулаад бензин болгочихсон бол дотоодод зараад ашигтай ажиллах боломж байж. Гэвч Монголын эрх баригчид дэмжээгүй. Хачин байгаа биз дээ. Ингээд оронд нь Петрочайна орж ирэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн түүхтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар олборлосон бүх тосны 40 хувийг "Петрочайна Дачин Тамсаг” компани үйлдвэрлэлийн зардал болгон авч үлдэх эрхтэй. Үлдсэнийг нь гэрээний 8.3 дугаар зүйлд заасны дагуу хувааж авна. Гэрээний 8.3-т бүтээгдэхүүн хэрхэн хувааж авахыг зохицуулсан заалт бөгөөд
1. Хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал Монголын Засгийн газарт 35, гэрээлэгчид 65 хувь ногдоно.
2. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 001 баррелиас 100 000 хүртэл баррель хүрсэн байвал Монголын Засгийн газарт 50, гэрээлэгчид 50 хувь ногдоно.
3. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 100 001 баррелиас их байвал Монголын Засгийн газарт 60, гэрээлэгчид 40 хувь ногдоно” гэж заасан байдаг. Дэндүү гэхэд дэндүү өгөөмөр гэрээ. АНУ-ын компанид газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл өгөөгүй мөртлөө БНХАУ-тай байгуулсан гэрээндээ "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” гэсэн заалт оруулж өгсөн явдал Монголын төр их гүрний шахалтад автан "Соко ойл”-ыг шахан гаргасныг баталгаа. Гэтэл "Петрочайна Дачин Тамсаг” компани өнөөдөр "Гэрээнд газрын тос боловсруулах үйлдвэр заавал барина гэсэн заалт байхгүй” гээд сууж байна. Тэд биднийг хульхиджээ. Хульхидаад зогссонгүй бүр доромжилж байна. Монголын хууль цаазыг уландаа гишгэсэн, үл тоосон байдад гаргаж байсныг нь тоочвол зай талбай хүрэлцэхгүй.
Давшилтыг няцаагаад сөрөг давшилт хийхийг хошин шогийнхон "Сөрсөн базаа” гэж нэрлэсэн байсан. Тэгвэл Хятадын компани энэ аргыг олон жилийн турш Монголын төрд хэрэглэсээр байна.
Ерөнхий сайд Сү.Батболд 2011 онд Дорнод аймагт ажиллахаар явахад "Ерөнхий сайд С.Батболд Петрочайнагийн ажилтай танилцахаар явлаа. Яаж "будаа болгох” бол” гэсэн хүлээлт олон нийтэд үүссэн. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсаны хариуд "Манай илрүүлсэн нөөцийн гуравны хоёрыг Монголын Засгийн газар баталж, гуравны нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саадтай байгаа. Нөөцийн асуудлыг бүрэн шийдэхгүй бол манай компанийн үйл ажиллагаанд нөлөөлж байна” гэсэн хариулт сонсоод буцсан. Энэ уулзалтын үеэр Д.Одбаяр гишүүн "Газрын тос олборлохоосоо өмнө газрын тос боловсруулах дунд оврын үйлдвэр, хатуу хучилттай зам барина гэсэн юу болов” гэхэд үйлдвэрийн тухай асуудлыг ор тас орхиод "Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг шийдэж өгөхгүйгээс болсон” гэж байх жишээтэй.
Хоёр жилийн дараа УИХ-ын дарга З.Энхболдыг ирэхэд зам, боловсруулах үйлдвэрийн аль аль нь байхгүй мөртлөө "Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, төслийн эдийн засгийн үр ашиг бага. Долоон жилийн хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч нөхөн төлөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэмжээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулснаар газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон. 2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрчлөхөөр бэлдэж байна. Хэрэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” гээд "Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ сунгана гэж найдаж байна” гэж "сөрсөн базаа” хийсэн. Монголд газрын тосны компани байх ёстой, гэхдээ тэр нь заавал "Петрочайна” байх албагүй. БНХАУ-ынх ч гэсэн хувийн өмчийн компани байж болно шүү дээ. Тэртэй тэргүй манайх стратегийн салбарт гадны улсын төрийн өмчит компанийг оруулахгүй байх бодлого баримталж байгаа. Монгол хүн монгол газар шороондоо эзэн нь байж яагаад болдоггүй юм бэ.
Гарчигт энэ компанийн асуудлыг Засгийн газрын хувь заяа, эрх баригчидтай холбосны учир нь МАН-ыг эрх барьж байх үеийн Засгийн газар, агентлагийн эрх мэдэлтнүүд энэ компанийг ингэж давруулсантай холбоотой юм. АМГ-ын дарга нар "Петрочайна Дачин Тамсаг”-ийн олборлосон нефтийн Монголд ногдох 24 хувийн нэг хувийг авдаг байсан нь тогтоогдож байсан ч удаатай. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэхэд л нөөц ашигласны төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулах хуулийн төсөл санаачлаад гүйж явсан гээд МАН-ын үед энэ компани түшмэдүүдийг үнэхээр "атгаж” байсан. Харин одоо бол МАН эрх баригч нам биш. Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан. МАН-ын үед дураараа авирлаж ард түмний зэвүүцлийг төрүүлсэн гадны компаниудтай хатуухан ярьж чаддаг гэдгээ одоо үзүүлбэл иргэдийн итгэл улам батжих гээд байна. Ард түмэн хоёр намын ялгааг мэдэхгүй. Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг аажмаар хэрэгжүүлж зөв замаар явж байгааг гадарладаг нь ч цөөхөн. Харин аль нам нь харийнхныг өөгшүүлээд, ард түмнээ үл тоогоод байгааг бүгд ойлгоно. Тиймээс одоо хүмүүсийн анхаарлыг татаж байгаа энэ асуудалд ард түмэнд таалагдсан шийдвэр гаргаач ээ, та нарт ч хэрэгтэй, бидэнд ч хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Хэрвээ ингэж чадвал "Монгол Улс төртэй бол төртэй, тусгаар Тогтносон улс мөн юм байна. Асуудал зөвхөн эрх барьж байгаа намдаа л байж шүү дээ” гэсэн итгэл ард түмэнд төрөх гээд байна. Ардчилсан нам Засгийн эрхийг авсны дараа л Иргэний нийгмийн байгууллагууд шүүх дээр анх удаа Петрочайнаг өвдөг шороодуулж, нөхөн төлбөр гаргуулж байсан шүү дээ. Одоо бататгах хэрэгтэй байна. Шоудаад ч хамаагүй, Петрочайнагаар замыг нь бариулж, нөхөн сэргээлтийг нь хийлгээд, хуулиараа захираад үзүүлээч.
Эх сурвалж: www.mminfo.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани