- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Иргэдийн цочроож, зах зээлийг савлуулахгүй байхад анхаарч байна”
Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд
мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн
хариулсныг хүргэе.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхдээ нийт газар
нутгийн19 хувьд гэж төлөвлөж байсан. Одоогийн байдлаар хэчнээн хэмжээний
газар нутагт тусгай зөвшөөрөл олгоод байна вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт газар нутгийн19 хувьд олгож эхлэхээр
төрөөс тогтоож өгсөн. Үүний дагуу бид зөвшөөрлөө олгож байна. Үүнээс
одоогийн байдлаар нутгийн баруун хагаст долоо орчим сая га-д тусгай
зөвшөөрлийн өргөдөл авснаас 500-д нь зөвшөөрөл олгоод байна. Нийтдээ
АМГ-т бүртгэлтэй 3000 гаруй тусгай зөвшөөрөл бий. Үүний 1400 нь
ашиглалтынх, 1600 нь хайгуулынх байгаа. 19 хувиа нийт газар нутгийнхаа
баруун, зүүн хэсэгт яг тэнцүү хуваасан.
-Дэлхийн бусад оронд газрын тосны үнэ буураад байхад яагаад
манай улсад буурахгүй байна вэ. Төсвийн орлоготой холбоотойгоор
буулгахгүй байна гэдэг мэдээлэл ч гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд газрын тосны үнэ дэлхийн зах
зээл дээр эрчимтэй өсч бас буурч эхэлсэн. Нэгдүгээр сар гэхэд нэлээд
эрчтэй буурч нэг баррель нь 50 ам.доллар дотор орж ирж байсан бол явцын
дунд 67 ам.доллар хүртэл нэмэгдсэн.
Энэ үед манай нефть импортлогчид литр шатахуун тутамд 50-60 төгрөгийн
алдагдалтай ажилласан ч энэхүү алдагдлыг үүрээд гарсан. Харин одоо дахин
газрын тосны үнэ буураад байна. Үүний нөлөө ирэх сараас эхлэн манай зах
зээлд мэдрэгдэж эхэлнэ.
Дараагийн сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим
ам.доллараар буурах төлөвтэй байна. Дэл хийн зах зээл дээрх нефтийн
үнийн өсөлт бууралт, ам.долларын ханшнаас үл хамаарч иргэдийг
цочроохгүй, зах зээлийг савлуулахгүй байх асуу далд бид анхаарлаа
хандуулан ажиллаж байна.
-Нүүрсний экспорт төлөвлөснөөсөө хэр байгаа вэ. Үнийн өсөлтөөс
шалтгаалаад улсын төсөвт орох орлого нь багасч байгаа байх л даа. Ер нь
нүүрсний экспортоос төсөвт хэчнээн төгрөг оруулахаар тооцолсноос хэдийг
нь оруулаад байна вэ?
-2015 оны эхний долоон сарын байдлаар өссөн дүнгээрээ төлөвлөгөө нь
биет хэмжээгээрээ 12.3 сая тонн, гүйцэтгэл нь 13 сая тонн буюу биелэлт
нь105.6 хувьтай байна. Харин татварын орлогын төлөвлөгөөний биелэлт
эхний зургаан сарын байдлаас улсын төсөвт нийтдээ 77.4 тэрбум төгрөг
оруулах ёстойгоос 72.6 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөө 93.8 хувийн
биелэлттэй байна.
Харин жилээр нь аваад үзвэл 21.1 сая тонныг үйлдвэрлэх зорилттой. Үүний
61.6 хувийг эхний долоон сарын байдлаар үйлдвэрлэчихээд байна. Улсын
төсөвт жилдээ нүүрснээс 32.7 тэрбум төгрөг биелүүлэх төлөвлөгөөтэйгөөс
54.7 хувийг өнөөдрийн байдлаар гүйцэтгээд байна.
-"Чалко”-гийн өрийн асуудал юу болж байгаа бол. Одоогоор зээлээ төлж байгаа юу эсвэл зогсонги байдалд орсон уу?
-"Чалко”-гийн өрийг"Эрдэнэс Тавантолгой” компанийнхан илүү мэдэж
байгаа. Надад байгаа мэдээллээр манай улс "Чалко”-гоос 30 орчим сая
ам.долларын авлагатай байгаа юм билээ. Харин тэднийх манайд140 орчим сая
ам.долларын өглөгтэй. Ингээд бодохоор 110 орчим сая ам.долларын өрийн
үлдэгдэл үүсээд байна гэсэн үг. Өрийн эргэн төлөлтийг бол хийгээд явж
байгаа гэж ойлгож болно.
-Ирэх сараас нефтийн үнийн бууралт зах зээлд мэдэгдэж эхэлнэ
гэлээ. Тэгэхээр ирэх сараас эхлэн шатахууны үнэ буурах боломжтой гэсэн
үг үү?
-Бүх компаниас маш сайн татвар авч байгаа. Зах зээл дээр хэрхэн
өрсөлдөж зах зээлээ хэрхэн авч явах эрхийг компаниудад өгсөн.
Өрсөлдөөний зарчмаар явж байгаа шүү дээ. Үнийг бууруулах эсэх нь
компаниудын шийдэх асуудал гэсэн үг. Улсаас бол авах татвараа тултал нь
аваад явж байна.
Өөрөөр хэлбэл, компаниуд литр тутамд 520-540 төгрөгийн татвар төлж
байна. Урьд нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад гаалийн
татварыг нэг хувь хүртэл буулгаж онцгой албан татваруудыг тэглэж байсан.
Өөрөөр хэлбэл, иргэд татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлж байсан
гэсэн үг юм. Харин одоо газрын тосны үнэ буурсан энэ таатай нөхцөлийг
далимдуулаад улсаас авах ёстой бүх татвараа авч эхэлсэн.
-Нефть импортлогч компаниуд хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа вэ?
-Төлөвлөсөн ёсоор энэ онд 248 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх учиртай.
-Манай улс хэд хоногийн шатахууны нөөцтэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47
хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80
автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн
нөөц бий.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
“Иргэдийн цочроож, зах зээлийг савлуулахгүй байхад анхаарч байна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани