- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ?
Дэлхийн банкны мэргэжилтнүүд дэлхийн засмал замыг үнэлсэн үнэлгээг саяхан нийтэлжээ. Жишээ нь манай хойд хөрш 124-т, Монгол улс 130-д бичигдсэн байна (эх сурвалж: http://www3.weforum.org/docs/WEF_GlobalCompetitivenessReport_2014-15.pdf #sthash.uKbaicyO.dpuf). Ингээд жагсаалтын дээгүүр бичигдсэн улс орнууд засмал замаа хэрхэн тавьдаг талаар танд сонирхуулъя.
Герман
Европт хамгийн сайн чанарын засмал замтайд тооцогддог Герман улс энэ удаад мөн л дээгүүр бичигдсэн байна. Тэд замаа ямар нэгэн ид шидээр тавьдаггүй. Германд 80 жилийн настай засмал зам ч бий, орчин үеийн замуудаа Гуравдугаар Рейрхийн үеэс эхэлж барьсан бөгөөд танк явахаар тооцоологдсон замууд юм. Тэгэхээр одоогийн хүнд даацын машин явсан ч эвдрэхгүй. Герман замын нэг онцлог бол суурь/подушк замыг 2 метрийн өндөртэйгөөр цутгаж дээрээс нь хэд хэдэн үеэр давхарладагт байдаг ажээ. Ингэж бэлэн болсон зам дээр бэлэн бетон тавих юм уу асфальтаар бүрдэг байна. Мөн Германд замаа барьж дуусгах гэж яарахгүй, бат бөх бетон зуурмаг хатаж байх хооронд замыг борооны ус, нарнаас хамгаалах тусгай плёнкоор бүрнэ. Зам тавьж байхдаа барилгын материалд ч анхаарал маш ихээр хандуулна, ажлын үеэр бороо орвол зам бүрэн хаттал тэсвэртэй хүлээнэ.
Финлянд
Скандинавын улс орнууд замын чанараараа дээгүүрт орно. Эрс тэс цаг агаараараа манай улстай адилхан боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж зам эвдэрч байна гэсэн тайлбарыг манайхан шиг тавих шаардлага гарахгүй. Европын бусад улс орнуудын адил финчууд замын подушкийг маш их чухалд үзнэ. Хөрсний цэвдэгтэй газар нутагт зам тавихад хүндрэлтэй байсан бол сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдээд байна: тогтворжуулагч тусгай бодисыг хөрс юм уу шороонд нэмнэ.
Хятад
Манай өмнөд хөрш замын чанараар бусдад бууж өгөхгүй нь мэдээж. Зөвхөн замын чанараар бус мөн зам тавих хурдаараа гайхагдана – 1 цагт 750 метр.
АНУ
Олон давхраар сүлжилдэх зам болон эцэс төгсгөлгүй үргэлжлэх замаараа алдартай. Гайхалтай хэсэг нь юу вэ гэвэл, хэдэн арван жил ямар ч засвар үйлчилгээ хийхгүйд байгаа юм. Нууц нь юунд байна вэ? Үнэндээ ямар ч нууц байхгүй, АНУ-д замыг асфальтаар биш бетоноор тавьдаг. Анхны бетонон замыг 1930-нд тавьсан бол анхны хурдны бетонон замыг 1951 онд ашиглалтанд оруулж байжээ. Яагаад асфальт биш чухам бетонон зам тавиад байна вэ?
Гарах зардал, зарцуулах цаг хугацаа маш их боловч хэдэн арван жилийн эдэлгээ даах тул бетонон замыг АНУ сонгосон байна: хүнд даацын автомашины ачааллыг энэ зам л олон жилээр даана. Гэхдээ өөрийн гэсэн дутагдал бий. Ашиглалтын хэдэн арван жилийн дараа эвдэрсэн замыг засварлахад тоглоом биш байх болов уу. Зүгээр нэг нөхөөс тавихгүй нь мэдээж.
АНУ-д зам тавих бэлтгэл ажлыг хамгийн чухал хэсэгт үздэг. Том оврын автомашин ихээр явах зам тавьж байгаа бол метр гаруй нүх ухаж хайрга, элс, сул шороо зэргийг үе үеэр нь тавьж давхарга болгоныг услахаас гадна бэхжүүлэх тусгай бодис цацна. Ингэсний дараа 5-7 см зузаан асфальт цутгаж бетон тавих суурийг тэгшлэн бэлдэнэ.
Бетонон зам тавихдаа байшин барьж байгаатай адил 16 мм-ийн арматур төмөр ашигласнаар замыг чанарыг улам нэмэгдүүлнэ. Бетонон зуурмагаа дүүргэж хэд хэдэн үеэр нь тавих тул ямар нэгэн алдаа гаргаж болохгүй.Бетоны чанарт маш их анхаарах бөгөөд дараагийн бетон цутгахад тест хийх тусгай цилиндрийг ашиглана. Үүний тусламжтайгаар дараагийн ажлыг сайжруулах төрөл бүрийн туршилт хийдэг байна. Туршилтын үр дүн хангалтгүй гарвал дараагийн цутгах бетоныг бүхэлд нь сольдог ажээ. Хятад, Япон болон Австрали зэрэг хөгжингүй орнууд энэ төрлийн замыг тавьж эхлээд байна – учир нь баталгаат хугацаа 25 жил юм. Зам тавихад зардал их гарах хэдий ч цаашдын засвар үйлчилгээний зардлыг маш ихээр хэмнэх боломжтой.
Япон
Наран улсад мөн бетонон зам тавьдаг. Толгой эргүүлэм олон давхраар эргэлдсэн замыг бетоноор тавих нь хамгийн шилдэг арга. Ийм замыг тавихад маш олон талын мэргэжилтнүүд оролцож өөрсдийн хариуцсан асуудалд маш хариуцлагатай хандана.
Бэлтгэл ажил бол зам тавих гол ажил, деталь болгоныг нарийвчлан төлөвлөнө. Зам тавих газар хувийн өмчлөлд бол газар өмчлөгчтэй орон нутгийн засаг захиргааны албан тушаалтан, хуульчид худалдан авах гэрээ хэлэлцээр хийнэ. Японд бетонон зам тавих технологи АНУ-ын технологитой төстэй.
Бэлтгэсэн: Б.БАТ
- See more at: http://builder.mn/mn/news/show/2/1981#sthash.SlZjKjje.dpufURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||