- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Баялгийн хараал ба бид
Арав гаруй жил үргэлжилсэн түүхий эдийн үнийн хөөсрөл татарч, шинэ "хэвийн” үе эхэлж байгаа тухай шинжээчид дурдаж байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын ачаар эдийн засаг нь хурдацтай өсөн нэмэгдэж байсан манайх шиг улс орнуудын хувьд амаргүй цаг үе айсуй гэсэн үг. Баялгийн хараал хөгжиж буй орнуудад ахиад нүүрлэх төлөвтэй байгаа тухай ч судлаачид сануулжээ. Тэгвэл тэр гайтай баялгийн хараал гэгч бидэнд хэр ойр байна вэ?
1970-1990 ээд оны хооронд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ огцом өсөж, буурай хөгжилтэй, байгалийн арвин баялагтай улс орнууд руу өндөр хөгжилтэй орнуудын зүгээс хөрөнгийн урсгал цутгасан тэр үеэс эхлэн Баялгийн хараалын тухай онол боловсорч эхэлсэн.
Тус судалгаанд баялгийн хараал улс орнуудад дараах байдлаар илрэн гардаг тухай дурджээ
Нидерландын аж үйлдвэрийн салбар 1970-аад оны сүүл үеэс огцом уналтад
орж, "Голланд өвчин” хэмээх нэр томьёо эдийн засагт үүссэн нь Баялгийн
хараалын тухай онол буй болоход ихээхэн түлхэц болжээ. Нидерландын
засгийн газар 1960-аад оноос байгалийн хийн экспортоо эхлүүлснээр
валютын ханш нь чангарч, улмаар импортын бүтээгдэхүүний үнийг бууруулж,
экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөсөн нь дотоодын зах зээлд өрсөлддөг
аж үйлдвэрийн салбарт томоохон цохилт болсон билээ. Үүнээс хойш
Баялгийн хараалын талаар олон судалгаа хийгдсэн бөгөөд Сакс ба Варнерын
1995 онд 95 хөгжиж буй орныг хамруулсан судалгаагаар байгалийн баялаг
ихтэй улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт байгалийн нөөцгүй улс
орнуудаас хоёроос гурав дахин бага байсан юм. Гэхдээ Норвеги, Малайз,
Чили зэрэг дээрх онол үйлчлээгүй улс орнууд ч бий.
Их Британийн
эзэн хааны дэргэдэх Чатьэм олон улсын харилцааны институц энэ сард
цахим хуудсандаа Баялгийн хараалын тухай томоохон судалгаагаа
нийтэлжээ. Тус судалгаанд баялгийн хараал улс орнуудад дараах байдлаар
илрэн гардаг тухай дурджээ.
Үүнд:
Эдийн засгийн өсөлт буурах: Голланд өвчин
хэлбэрээр эрдэс баялгийн салбараас хэт хамаарсан байдал нь эргээд эдийн
засаг дахь тэнцвэрийг алдагдуулж, бусад салбартаа хохирол учруулдаг.
Баян хоосны ялгаа нэмэгдэх: Уул уурхайн төслүүдээс орж ирэх их хэмжээний мөнгө Засгийн газрын данс руу шууд урсдаг. Нийт ажиллах хүчний тодорхой (ихэвчлэн бага) хувь л тус салбарт ажиллаж, нийт эдийн засагтай тогтоосон холбоо нь цөөн байдгаас ихэнх тохиолдолд баялаг шударга хуваарилагддаггүй.
Ардчилал ганхаж, дарангуйлал батжих: Уул уурхайн төслийн хөрөнгө нь Засгийн газраар дамждаг тул нөөцөөс орж ирэх ашгийг хянаж, зохицуулж байгаа бүлэг мөнгийг удирдах энэ эрх мэдлээ мөнхөд хадгалах сонирхолтой байдаг.
Муу шийдвэр гаргалт: Гэнэт асгарах мөнгөн бороо нь Засгийн газрын нүдийг гялбуулж, оновчтой шийдвэр гаргах боломжийг нь халхалдаг. Ихэнх тохиолдолд Засгийн газар улс орноо хөгжүүлэх тухай биш гэнэт олсон мөнгөө хэрхэн зарцуулах тухайд анхаарч эхэлдэг аж.
Бүтээлч эдийн засгийг буй болгодоггүй: Уул уурхайд төвлөрсөн эдийн засагт хөдөлмөр ба шан харамжийн хоорондын холбоо тасарч, ажиллах хүч, тусгай үйлчилгээнүүдийг уул уурхайн салбар (Тодруулж хэлбэл мөнгө) соронзон адил татдаг. Ингэснээр бусад салбаруудын өсөлт хөгжил зогсож, хоосорсон орон зайг импортоор нөхөх эсвэл Засгийн газрын зүгээс бусад салбарууддаа татаас олгохоос өөр арга замгүй болдог байна. Мэдээж хэрэг татаас нь эдийн засагт тус хүргэхээсээ хор учруулдаг.
Мөнгөн бороо Засгийн газрын нүдийг гялбуулж, оновчтой шийдвэр гаргах боломжийг нь халхалдаг
Нийгмийн зөрчил мөргөлдөөнийг буй болгодог: Гэнэтийн их олз нь түүнийг булаалдсан тулааныг бий болгодог.
Байгаль орчны бохирдол, хүний эрхийн зөрчил: Ямар ч уул уурхайн төсөл нь байгаль орчинд сөрөг үр нөлөө өгч, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг. Үүнээс болж орон нутгийн иргэд болон Засгийн газар, төслийг эрхлэгч компанийн хооронд зөрчил үүсдэг.
Эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь манай улсад илэрч байгааг уншигч та харж байгаа байх. Үүнээс гадна Чатьэмийн судалгаанд баялгийн хараалыг гэтлэх тухай ч дурджээ. Тэдний зүгээс өгч буй хамгийн чухал зөвлөгөө нь хөгжиж буй орнууд эрдэс баялгийн салбарыг улсынхаа хамгийн чухал салбар гэсэн төсөөллөөсөө салж, эдийн засгийн бусад хэсгээ дэмжихэд анхаарах гэнэ. Уул уурхайн салбараас орж ирж буй мөнгө нь орлого бус хөрөнгийн багцдаа хийсэн өөрчлөлт буюу газар доорх үл хөдлөх хөрөнгөө бэлэн мөнгө болгож хувиргасан үйл явц гэж үзэхийг Чатьэмийн зүгээс сануулжээ. Ийм учраас уул уурхайн салбартай холбоотойгоор үүсэж буй ДНБ-ий өсөлтөөр эдийн засгаа шуудхан хэмжих нь ихээхэн бүдүүлэг үйл явц аж. 20 руу тэмүүлж байсан ДНБ-ий өсөлт маань гурав дөрөвхөн жилийн дотор 3.5 хувьд хүрсний нууц нь ч энд буй биз ээ.
Эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн салбараас хамаарах хамаарлаа бууруулж, баялгийн хараалаас зайлсхийхэд мөн хэд хэдэн саад тохиодог аж.
Үүнд:
Уул уурхай ба эдийн засаг хоорондын холбоосын хязгаарлагдмал байдал: Уул
уурхайн төслүүд санхүүгийн, урагш чиглэсэн, хойш чиглэсэн гэсэн гурван
байдлаар улс орны эдийн засагтай холбогддог байна. Санхүүгийн гэдэг нь
тухайн төслөөс улс оронд орж буй шууд орлого, урагш чиглэсэн гэдэг нь
төслийн гарцаас тухайн улс орны хэрэгцээг хангаж буй байдал бол хойш
чиглэсэн холбоос нь дотоодын эдийн засгаас тухайн төсөл руу орж буй орц
буюу хөдөлмөрийн хүч, капитал, материал юм. Дээрх гурван холбоос өргөн
байх тусам тухай улс орны эдийн засаг цаашид төрөлжих боломж нэмэгддэг.
Тэгвэл хэд хэдэн шалтгаан энэхүү холбоосыг хязгаарладаг байна. Жишээ
нь ихэнх тохиолдолд уул уурхайн төслүүд нь шаардлага хангасан боловсон
хүчин, үйлчилгээ үзүүлэх компанигүй бөглүү хязгаар нутагт үйл
ажиллагаагаа явуулдаг. Мөн боловсруулаагүй түүхий эд олборлодог тул энэ
нь тухайн улсын эдийн засгийг тэтгэж, шууд хэрэглэгдэх боломжоор
хязгаарлагдмал байдаг.
Яарах: Ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалаар нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдэж чадна гэдэгт Засгийн газар итгэдэг учраас төслийг аль болох хурдан эхлүүлж, үр дүнг нь хурдан үзэхийг хүсдэг. Нөгөө талд төслийг эрхлэгч компанийн хувьд ч одоогийн мөнгө илүү үнэ цэнтэй учраас төслийг аль болох хурдан эхлүүлж, дуусгахыг хүсдэг. Гэвч төслийг хэт яарч эхлүүлснээр урагш ба хойш чиглэсэн холбоостой бусад салбар холбогдох боломжийг олгодоггүй байна. Жишээлбэл: Эрдэс баялагт суурилсан хөгжлийн хамгийн сайн модель гэгддэг Норвеги хойд тэнгис дэх газрын тосны олборлолтоо эхлүүлэхэд хойрго хандсанаар дотоодын боловсон хүчнүүд бэлдэх, ханган нийлүүлэгч компаниуд хөгжих зэргээр хойш чиглэсэн холбоосоос илүү ихийг хүртэж чадсан юм. Мөн Засгийн газар шинэ салбарт зохицуулалт хийх шаардлагатай механизмыг боловсруулахад хангалттай цаг хугацаа шаардагддаг. Гэнэт орж ирсэн их хэмжээний мөнгө нь Засгийн газрыг хэт үрэлгэн болгож, төсөл дууссаны дараа их хэмжээний гадаад өртэй үлдээдэг тухай ч Чатьэм сануулжээ.
Эцэст нь Чатьэмийн зүгээс уул уурхайн төслүүд эхлүүлэхээр бэлдэж буй улс орнуудад үндэстнийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнгээр нь хөтөч хийхийг (Нөөцийг үл ашиглах боломжийг ч судлах) зөвлөжээ. Эрдэс баялгийн салбарыг хамгийн амжилттай удирдсан гэгддэг Норвеги орон ч ийм хэлэлцүүлгийн үр дүнд шийдвэрээ гаргаж байсан аж.
А.Амармэнд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||