- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ураны ислийн тухай
Ураныг анх 1789 онд германы химич М.Г.Клапрот нээж, 1781 онд нээгдээд байсан нарны системийн нэгэн эрхэсийн нэрээр нэрлэжээ. Энэ үед зөвхөн ураны хатуу исэл UO2 –ийн тухай мэдэж байсан бол 1841 онд Францын химич Е.М.Пелиго металл ураныг гаргажээ. 1870 онд Оросын эрдэмтэн Д.И.Менделеев ураны атом жин, дарааллын дугаарыг тодорхойлж, үелэх системийн 6-р группд хамааруулсан байна. 1896 онд Францын физикч А.Беккерель судлаж ураны давсанд агаар болон хатуу биетийг чөлөөтэй нэвтэрч гардаг туяа байгааг илрүүлжээ. 1899 онд Английн физикч Э.Резерфорд цацраг идэвхт туяануудыг судалж, альфа(α), бета(β), нилээд хожуу гамма(γ) цацраг гэж ангилжээ.
Уран ган шиг саарал өнгөтэй металл ба хувийн жин нь 19.05 г/см3, 11300С–т хайлдаг. Химийн хувьд маш их идэвхитэй. Металлуудтай (мөнгөн ус, цагаан тугалга, зэс, хар тугалга г.м.) интерметалл нэгдэл үүсгэдэг, агаарт амархан исэлддэг. Гол онцлог нь байгалийн цацраг идэвхт чанартай. Ураны хэд хэдэн изотопын цөмийг нейтроноор үйлчилэхэд задарч маш их хэмжээний энерги ялгаруулдаг.
Уран байгальд өргөн тархалттай элемент бөгөөд А.П.Виноградовын тооцоолсноор дэлхийн царцдас дахь түүний кларк 0.00025%, боржинд 0.00035%, нефелин сиенитэд 0.001-0.003%, дундлаг найрлагатай чулуулагт 0.00018%, суурилаг чулуулагт 0.00005%. Олон фаазтай боржинлог чулуу үүсэхэд түүний эхний фазаас сүүлийн фаз руу ураны агуулга хэд дахин өсдөг байна.
1898 онд Францын эрдэмтэн П.Кюри гэр бүлийн хамт ураны давирхайнаас радийг гаргаж авчээ.1908 оноос радий гаргаж авахаар ураны хүдрийг олборлож эхэлсэн ба 1940 он гэхэд дэлхийн нийт олборлосон радийн хэмжээ 1 кг болж байсан гэдэг мэдээ байдаг.
Ураны гол эрдсүүд
Эрдсүүд:Найрлаганд нь уран орсон ойролцоогоор 200 гаруй эрдэс одоогоор мэдэгдэж байна. Эдгээрээс практикт ач холбогдолтой нь 25-30 эрдэс, харин томоохон үйлдвэрийн хүдрийн найрлаганд зөвхөн 12 ураны эрдэс ордог. Тэдгээрээс ихээхэн ач холбогдолтой нь гидротермаль ордод настуран, коффинит, уранинит ба ураны черни ховроор браннерит, давидит байдаг бол экзоген ордод ураны черни, карнотит, отенит ба торбернит байдаг. Мөн метаморф гаралтай ордод браннерит ба уранинит байдаг.
Хүдэр:Ураны хүдэр маш олон янз байдаг. Дан ганц ураны, мөн нийлмэл найрлагатай тори-ураны, алт-ураны, молибден-ураны, апатит-молебден-ураны, апатит-ураны гэх мэт төрлүүд байдаг. Цацраг идэвхит элементийн хүдрийн чанарыг хүдрийн эрдсийн ба химийн найрлага, структур-текстурын онцлог, түүнд байгаа уран, торийн агуулгаар ньтодорхойлдог. ОХУ-д ураны хүдрийн чанарыг ураны агуулгаар тодорхойлдог бол Америк болон Европын орнуудад ураны ислийн (U3O8) агуулгаар үнэлдэг.
Хэрвээ 0.01–0.02% агуулгатай дагалдагч компонентгүй ядуу хүдрийг уул геологийн таатай нөхцөлд олборлож болдог.
Хүдрээс ураныг ялгахад хүчлийн ба шүлтийн гэсэн боловсруулалтын хоёр аргыг хэрэглэнэ. Ион солилцооны давирхайн тусламжтай колонкоор уусмалаас ураныг салгаж авна. Тэгээд ураныг азотын хүчилд уусгаж, аммиакийн тусламжтай аммионы диуранат хэлбэртэй тунадасжуулна. Эцэст нь фильтрээр шүүж шар нунтаг гаргаж авна. Ион солилцооны давирхайны тусламжтай уусмалаас ураныг хандална. Дараа нь давирхайг угааж ураныг натрийн уранилтрикарбонатын хэлбэртэй ялгаж авна. Комплекс нэгдлийг задлахын тулд уусмалыг саармагжуулж, аммонийн тусламжтай уран аммоний диуранатын хэлбэрт оруулж, хүчлийн аргатай адил шүүж шар нунтаг гарна.
Газар дор хүчлээр уусган баяжуулах арга нь уран олборлох харьцангуй шинэ арга юм. Элсэн чулууны ордын ураныг газар доор хүчлээр уусган баяжуулах аргаар олборлох нь эдийн засгийн давуу талтай. Сүүлийн жилүүдэд газар доор уусган баяжуулах аргаар уран үйлдвэрлэлийн 13-15% -ийг үйлдвэрлэж байгаа бөгөөд харьцангүй бага зардал, экологийн цэвэр байдлаас шалтгаалж цаашид энэ аргаар олборлох ураны хувь хэмжээ нэмэгдэх төлөвтөй байна. Манай орны гидрогенний үүсэлтэй элсэн чулууны ордуудад энэ аргаар уран олборлох нь чухал ирээдүйтэй болно.
Цөмийн Энергийн Газар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||