- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Юанийн савлагаа
Хэрэв юанийн ханш огцом хямдарсаар байвал Хятадын Ардын банк албан ханш тогтоох хуучин аргаа дахин ашиглаж магадгүй.
Өнгөрсөн өдрүүдэд дэлхийн зах зээлд юанийн ханш огцом уналаа. Хоёр өдрийн хугацаанд Хятадын зах зээлд 3.5, харин олон улсад 4.8 хувиар хямдрав. Сүүлийн 20 жилийн түүхэнд юанийн ханш ийнхүү огцом буурч байгаагүй хэмээн олон улсын шинжээчид уулга алджээ.
Хятадын Ардын банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ албан ханш тооцох аргачлалаа өөрчилж буйгаа мягмар гарагт зарласнаар юанийн ханш анх 1.9 хувиар хямдарсан. Юанийн ханшийг илүү уян хатан, зах зээлийн хөдөлгөөнөөр тогтдог болгохын тулд хийсэн гэх энэхүү зохицуулалтын арга хэмжээг ердөө нэг удаагийнх хэмээн Төв банк нь тайлбарлаж байсан. Гэвч өчигдөр дахин 1.6 хувиар суларлаа. Ингэснээр юанийн ханш лхагва гарагт сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрэв. Тодруулбал, Хятадын зах зээлд ам.доллартай харьцах спот юанийн ханш нь 6.44-ийн түвшинд хүрсэн нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн сул үзүүлэлт юм.
Хятадын Ардын банкны энэ шийдвэрийг эдийн засагчид өөр өөрийнхөөрөө учирлаж байна. Ихэнх нь үүнийг Хятадын эдийн засаг, ялангуяа экспортын бууралттай холбож буй бол Олон улсын валютын сангийн нөөцийн валютын сагсанд юанийг багтаах амбийцтай нь холбон тайлбарлах нэгэн ч байна. "Гадаад эрэлт, өсөлтийг тогтворжуулахын тулд юанийн ханшийг уян хатан байлгахыг шаардсан дуу хоолой Засгийн газарт хүчтэй бий” хэмээн Хятадын Засгийн газрын ойрын эх сурвалж "Reuters”-т ярьжээ. Мөнгөний бодлого тодорхойлогчид нь ийм эрс алхам хийхээс өмнө юанийн ханш сүүлийн 12 сарын хугацаанд нийт 14 хувиар чангарсан юм.
Арилжаа хаахаас өмнө Хятадын төрийн өмчийн банкууд ам.доллар их хэмжээгээр зах зээлд нийлүүллээ
Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Хятадын мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт хөрөнгийн зах зээлд нөлөөлж, түүхий эд, хөгжиж буй орнуудын валют ч энэ өдрүүдэд хямдарлаа.
"Credit Agricole”-ийн Хонконг дахь шинжээч Дариуш Ковальчик "Юанийн ханш хямдрах нөхцөл бүрдлээ. Тиймээс Төв банк шинэ механизмаа хэрэгжүүлэхээ болино, эсвэл их хэмжээгээр интервенц хийнэ” хэмээн ярьжээ. Түүний хэлсэнчлэн лхагва гарагийн арилжаа хаахаас 15 минутын өмнө Хятадын төрийн өмчийн банкууд ам.доллар их хэмжээгээр зах зээлд нийлүүлж, уруудаж буй юанийн ханшийг уях арга хэмжээ авч эхэлсэн байна. Үр дүнд нь ам.доллартай харьцах юанийн ханш нэг хувиар дээшилж, 6.387-гийн түвшинд хүрлээ.
"Хэрэв юанийн ханш огцом хямдарсаар байвал Хятадын Ардын банк албан ханш тогтоох хуучин аргаа дахин ашиглаж магадгүй” хэмээн олон улсын хөрөнгө оруулалтын шинжээч Жан Минг ч мөн "Bloomberg”- т байр сууриа илэрхийлжээ. Энэ нь юанийн ханшаа тогтворжуулахын тулд гадаад валютын нөөцдөө гар хүрэхээс илүү өртөг багатай арга хэмээн тэрбээр ярьжээ. БНХАУ-ын гадаад валютын нөөц өдгөө 3.65 их наяд ам.доллартай тэнцэж буй.
Юанийн ханш төгрөгийн эсрэг мөн сүүлийн хоёр өдрийн хугацаанд 3.59 хувиар хямдарлаа. Төгрөгтэй харьцах ханш нь түүхэн дээд түвшиндээ бараг хүрээд байсан ч 11.5 төгрөгөөр хямдарч, өчигдрийн байдлаар 308.71-ийн түвшинд тогтлоо.
Б.Цэцэгсүрэн
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||