Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Шингэн алт”-ны шимийг хүртэхүй

“Шингэн алт”-ны шимийг хүртэхүй -100 гаруй тонн зөгийн бал хураахаар төлөвлөсөн нь улсын хэрэгцээний 20 хувьтай тэнцэнэ-

"Нар ээсэн наймдугаар сар "нисдэг сүрэг”-ийн эзэд хөдөлмөрийн үр шимээ хүртдэг үе. Зун оройтож эхэлсэн тул бал хураалт ч хойшлох янзтай. Энэ зун ургамлын гарц тааруу, чийг дутуу байсан ч азаар санаснаас их хэмжээний зөгийн бал хураах бололтой” гэж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын "Органик бал” хоршооны дарга Ц.Батжаргал ярьж байна. Тэд намрын хяруу унахаас урьтаж зөгийн балаа хураан, өвөлд бэлдэхээр зэхэж байна. Өнгөрсөн онд 1.4 тоннд хүрсэн тус хоршооны балын гарц энэ жил бага зэрэг буурах төлөвтэй. Ер нь манай орны ихэнх нутагт зөгийн бал хураалт "Органик бал”-ынхтай адил байгаа аж.

Монгол Улсын зөгийн балны хэрэглээ 500 тонн давдаг

Өөрөөр хэлбэл, бал хураалт хэвийн үргэлжилж байна. Зөгийчид маань энэ онд 100 гаруй тонн бал хураан авахаар төлөвлөсөн. Энэ нь Монгол Улсын зөгийн балны жилийн хэрэгцээний ердөө 20 хувьтай тэнцэж байгаа юм.

Харин үлдсэнийг нь бид хилийн чанадаас импортлох нь. Өнгөрсөн онд л гэхэд манай улс 370 орчим тонн зөгийн бал импортолсон. Уг нь бид зөгийн балын хэрэгцээнийхээ 80 хувийг импортоор авахаар улс биш. Харин ч дотоодын хэрэгцээгээ 40 дахин нугалахаар түүхий эдийн нөөцтэй, экспортлогч байх орон. Баримт эш татъя. Монгол орны Хэнтий, Хангай, Ханхөхийн нуруу, Орхон, Сэлэнгэ, Халхголын сав газраас 22 мянган тонн зөгийн бал хураан авах боломжтойг Зөгийчдийн нийгэмлэгийн өнгөрсөн онд хийсэн судалгаанаас харж болно. Гэтэл бид зөгийн балаа экспортолдоггүй юм аа гэхэд дотоодынхоо хэрэгцээг ч хангаж дийлэхгүй байна.

Нөгөө талаас Монгол орны хэмжээнд одоогоор 8000 орчим зөгийн бүл байгаа аж. Энэ тоог 30 мянгад хүргэвэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн тооцоо бий. "Зөгийн аж ахуй Монголд хөгжих бүрэн боломжтой” гэж Зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа хэлсэн. Тухайлбал, Зөгийн аж ахуйн зардал орлогынхоо 30 хувьтай тэнцдэг гэсэн албан бус тоо бий. Мөн манай зөгийн сүрэг бэлчээрийн ургамлаас балаа цуглуулдаг тул шим, шүүс, чанарын хувьд импортын бүтээгдэхүүнээс давуу. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын зарим бүтээгдэхүүн шиг шингэрүүлээгүй, хольцгүй байдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс ч монгол зөгийн балыг импортлох хүсэлтэйгээ Япон, Австри, Польш улс илэрхийлээд байгаа. Монгол Улс өнгөрсөн онд 90 тонн зөгийн бал экспортолсны дийлэнхийг арлын оронд гаргажээ.

Мөн япончууд биднийг хүлээлгүй Ховдын хязгаарт "Михачи” нэртэй зөгийн аж ахуй эрхэлж байна. Гэтэл бид яагаад зөгийн аж ахуйгаа хангалттай хөгжүүлж чадахгүй байна вэ?

СОРИЛТ

Нэгдүгээрт, Монгол Улсад зөгийн аж ахуйн нь харьцангуй шинэ салбар. Хэдэн мянган жил мал малласан монголчууд 1950-иад оноос зөгий үржүүлж эхэлжээ. Улмаар 1980-аад онд арайхийн хөл дээрээ босох гэж байсан энэ салбар зах зээлийн шуурганд өртсөн байна. Дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр юмгүй байсан тэр үед зөгийн бал тансаг хэрэглээнд тооцогдож байсан гэдэг. Тиймээс зөгийн аж ахуй эрхлэгчид ч цөөрчээ.

Харин 2000 он гарч монголчууд зөгийн балны ид шидийг мэддэг болсноор энэ салбар харьцангуй сэргэж эхэлжээ. Мөн аж ахуй эрхлэгчдийн тоо ч өссөн байна. Гэвч хүссэн хүн бүр нисдэг сүргийг "хариулж”, ашиг шимийг нь хүртдэггүй. Тодорхой мэдлэг, туршлага шаардлагатай байдаг нь энэ салбарт хөл тавихаас болгоомжлоход хүргэдэг байна. Мөн зөгийн аж ахуй нь өрхийн хэмжээнээс хэтрэхгүй байгаа нь давхар сорилт. "Одоогоор зөгийчид зөгийгөө онд мэнд оруулахад анхаарч байна. Харин зах зээлээ тэлэх, борлуулалт, маркетингийн асуудлаа орхичихдог” гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тэжээвэр амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэсайхан хэлсэн.

Мөн өрхөөс эхлээд жижиг хэмжээний хоршоодод савлагаанаас гадна ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах зэрэг асуудал тулгарч байгаа юм.

ЗӨГИЙН ТООСОНЦОР УРГАМАЛД ЭЭЛТЭЙ

"Шингэн алт” гэгддэг балны хэрэгцээ цаашид ч өсөхөөр байгаа. Сүүлийн зургаан жилийн дотор зөгийн балны импорт тав дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын цахим хуудсаас харж болно. Энэ нь хэрэглээ төдий хэмжээгээр тэлснийг илтгэж байна.

Тэгвэл бид хэрэгцээгээ хангахын тулд яах ёстой вэ?

Эхний ээлжинд зөгийн балыг савлах нэгдсэн үйлдвэр байгуулах шаардлага байгаа талаар салбарынхан ярьж байна. Үүнийг төрийн оролцоогүй шийдэх боломжтой. Ингэснээр монгол зөгийн балны чанар, эрүүл аюулгүй байдал баталгаажна. Цаашлаад бид гадаадад гаргахдаа ч "нүүр бардам” байна. "Савлах, боловсруулах үйлдвэрийг манай орны балт ургамалтай газруудын байршлыг харгалзан, зангилаа бүсэд байгуулахаар судалж байгаа” гэж Зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа хэлсэн. Ингэснээр зөгийн аж ахуй эрхлэгчдийн нуруун дээрх ачаа ч хөнгөрөх боломжтой аж.

Мөн Монголын Зөгийчдийн нийгэмлэг улсын хэмжээнд "Зөгий” хөтөлбөр хэрэгжүүлэх төслийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлээд байгаа. Тус хөтөлбөрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байгаа гэнэ.

Гэхдээ Зөгийн аж ахуй нь зөвхөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны хариуцах асуудал биш. Зөгийг "нисдэг эмийн сан” гэж нэрлэдэг нь учиртай. Уг шавьж зөвхөн хүний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй эх дэлхийг эмнэдэг.

Зөгийн тоосонцор ургамлын ургалтыг сайжруулдаг. Тухайлбал, рапс буюу тосны ургамлын ургацыг 300 дахин нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр энэ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд давхар хамаарахаар байгаа юм. Дашрамд дурдахад, Дархан-Уул аймгийн "Тансаг Ногоон” нөхөрлөл цэцгийн тоосонцрыг савлан, худалдаанд гаргаад байгаа билээ.

Дэлхий дахинд зөгийн аж ахуй эрхлэгчид нийт орлогынхоо 90 хувийг зөвхөн тоос хүртээх замаар олдог байна. Тэгэхээр зөгий бол дайсан биш, нөхөр гэдгийг тариаланчдад ойлгуулах, мэдлэг, мэдээлэл түгээх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, зөгийчин болоод тариаланчдын хооронд гүүр байгуулах ажил үгүйлэгдэж байгаа юм. Хэрэв зөгий уствал дөрөвхөн жилийн дараа дэлхий сөнөнө гэсэн таамаг ч бий.

Үүнээс гадна зөгийн аж ахуйг хөгжүүлэх нь цөөн хэдэн фермийн ажил биш. Мэдээж, Хүнс, хөдөө аж ахуйн яам хөнгөлөлттэй зээл олгож, ОХУ-ын Башкираас шинэ үүлдрийн зөгий авчирсан зэрэг сайшаах ажлууд бий гэдгийг зөгийчид хэлсэн.

Гэхдээ энэ салбарт өнөө маргаашийг аргацаасан биш, урт хугацааны, тогтвортой цогц бодлого үгүйлэгдэж байгааг бас сануулсан. Хэрэв ингэж чадвал Монгол Улс 2018 он гэхэд дотоодын балны хэрэгцээгээ бүрэн хангаж чадах аж.

Г.Байгал

“Шингэн алт”-ны шимийг хүртэхүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани