Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаад худалдаа ашигтай гарсан, гэвч...

Гадаад худалдаа ашигтай гарсан, гэвч... Гадаад худалдааны тэнцэл дахин ашигтай гарлаа гэх мэдээг Үндэсний статистикийн хорооноос урьдчилсан байдлаар танилцуулав. Тодруулбал, энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын экспорт импортоос 604 сая ам.доллараар давсан гэнэ. Гэхдээ энэ нь алгаа таших, эерэг мэдээлэл мөн үү?

ЭКСПОРЫН "ГОЁ” ТООНУУДЫГ АРД

Тоон дүн эш татвал, "гоё” тоонууд хөвөрсөөр л байна. Тухайлбал, газрын тосны экспорт 4.5 сая баррельд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.1 хувиар өссөн дүн гэнэ. Бүтээгдэхүүний гарц нэмэгдсэн сайн мэдээ шүү дээ. Тэгтэл дэлхийн зах зээл дэх "хар алт”-ны ханш өмнөх онтой харьцуулахад 50 гаруй хувиар унажээ.

Түүнчлэн, алтны экспорт 46 хувиар өссөн нь дээрх тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн гэнэ. Үүний эсрэг талд, алтны үнэ ч "уулын уруу жирийснийг” бид мэдээлсэн билээ. Зэсийн экспорт ч под хийгээд өссөн гэнэ. Ойлгомжтой л доо.

-Манай улсын импорт өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурсан-

"Оюутолгой”-н үйлдвэрлэл эрчимжиж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүний гарц өсөхийг оны эхэнд л шинжээчид тайлбарласан. Тэгэхдээ тэд ханш ингэтэл уруудна гэж тооцоогүй.

Бид 600 сая ам.доллартай харагдаж байгаа ч өмнө нь байсантай харьцуулахад даанч бага тоо

Хамгийн сэтгэл гонсоймоор нь, дээрх тоон дүнгүүд манай гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэх үгний цаана орших эерэг мэдээллүүд гээд боддоо. Ухаандаа эрдсийн бүтээгдэхүүнүүдийн үнэ 50 гаруй хувиар буурахад, бидний экспортын хэмжээ 19-46 хувиар өсжээ. Энэ нь ашигтай гэх үгийн гол зангилаа гээд бодоход эерэг мэдээлэл биш бололтой.

Тэгвэл, сөрөг тоон мэдээллээс эш татахад, төмрийн хүдэр болоод нүүрсний экспортын хэмжээ 13-20 хувиар буурчээ. Ханш нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөн л 50 гаруй хувиар буурсан дээрх хоёр бүтээгдэхүүн хамт зарагдах тавилантай. Учир нь гангийн үйлдвэрүүд төмрийн хүдрээс төмөр гаргаж авахын тулд нүүрсний коксыг ашигладаг шүү дээ. Тиймээс ч үнэ болоод тоо хэмжээний бууралт цугтаа байгаа юм. Нэгэнт түүхий эд нийтлэлийн сэдэв биш учраас нуршилгүй ингээд орхиё.

ИМПОРТООР "НОЁН НОГООН”-Ы ХЭМЖЭЭГ ТООЦОХ НЬ

Одоо импортын тааруухан мэдээллийг танд сонирхуулъя. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсын импорт өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурсан гэнэ. Үүнийг задалж харахад, 426 сая ам.долларын машин тоног төхөөрөмж, 239 сая ам.долларын тээврийн хэрэгсэл импортолжээ. Өмнөх оны мөн үеэс мөн л буурсан дүн.

Импорт хумигдахын хэрээр гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч буйг Үндэсний статистикийн хороо онцолж байгаа. Эдийн засгийн онолын үүднээс үзвэл импорт буурах шиг сайн үзүүлэлт байхгүй байх. Тэгтэл үүний эсрэг талд яагаад импорт буурсан бэ гэх асуулт урган гарч ирнэ.

Тухайлбал, бид нэгэнт машин тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэггүй. Орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй нөхцөлд импорт буурч байгаагаас харахад, монголчууд ам.долларгүй болсныг төвөггүй ойлгож болно. Үйлдвэрлэл цэцэглээгүй энэ үед бидний импорт, экспортоосоо буурах нь ердөө л "ядуурч” байгаагийн нотолгоо шүү дээ.

Эцэст нь, өнгөрсөн долоон сарын хугацаанд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа. Энэ нь манай эдийн засаг хэрхэн хумигдаж байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, өдгөө бид 600 сая ам.доллартай харагдах боловч, өмнө нь хэчнээн "ногоон”-той байснаа бодоход даанч бага тоо. Түүх сөхөж харвал, 2013 оны эцэст манай гадаад худалдааны тэнцэл 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь төдий хэмжээний "ногоон” манай эдийн засагт шингээстэй байсныг харуулж байгаа юм. Ингээд бодоход ашиг гэх "гоё” үгний цаана дандаа эерэг мэдээлэл хөвөрдөггүй бололтой.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ

Гадаад худалдаа ашигтай гарсан, гэвч...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани