- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үйлдвэрлэлийн үндсэн металлууд 12%-р буурна
Манай улсын стратегийн голлох экспортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд цаашид үргэлжлэн буурах төлөвтэйг Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд онцолж байна. Энэ дундаа түүхий нефть, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний эх үүсвэр болсон гол түүхий эдийн үнэ ханш 2014 оны түвшнээс дунджаар 39 хувиар, үйлдвэрлэлийн үндсэн металлууд дунджаар 12 хувиар унана гэсэн төлөв таамгийг Дэлхийн банк дэвшүүлсэн.Тэгвэл манай улс зэсийн ханшийг тонн тутамдаа 6354.7 ам.доллар, алтны ханш 1248.9 ам.доллар, харин нүүрсний үнийг 30-60 ам.доллар, төмрийн хүдрийн ханшийг 52-60 ам.долларын хооронд экспортлохоор тооцож төсвийн тодотголд суулгасан байгаа. Харин газрын тосны экспортын үнийг дунджаар 88.5 ам.долларт байхаар төсөвлөсөн.
Тодотголоор дамжин төсөвт суусан гол түүхий эдийн дээрх үнийг тус бүрд нь одоогийн дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулан харвал зэсийн ханш гэхэд Лондонгийн металлын биржид 20 орчим хувиар доогуур үнэлэгдээд байна. Хятадын Монголоос импортлох коксжих нүүрсний хилийн үнэ сүүлийн зарлагдсан байдлаар 45 ам.долларт тогтсон байна. Энэ нь төсөвт суусан дээд доод үнийн яг дундажтай тэнцэж байна.
Харин төмрийн хүдрийн ханш Чиндао боомт дээр 54.2 ам.долларт хэлбэлзэж байгаа нь төсөвт суусан үнээс 2 орчим ам.доллараар өндөр дүн болж байна. Төмрийн хүдрийн ханш сүүлийн нэг сарын хугацаанд 6 жилийн доод цэгээс эргэн аажмаар сэргэж байгаа нь экспортын орлогод дэмжлэг болохуйц эерэг мэдээ болж байгаа юм.
Харин газрын тосны үнэ ханш төсөвт суусан үнээс бараг 2 дахин унаад байгаа нь төсвийн орлого тасалдах суурь хүчин зүйл болж байна. Төсвийн тодотголд 284.9 тэрбум төгрөгийг газрын тосны орлогоос төвлөрүүлэхээр тооцсон нь ийнхүү 2 дахин буурах нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт экспортын 86 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. Үүнээс дийлэнх хэсгийг буюу 48 хувийг зэсийн баяжмал, 13 хувийг чулуун нүүрс эзэлсэн. Эдгээрийн дараа боловсруулаагүй нефть, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр нар багтаж байна.
Ж.ЧИМЭГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||