Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөрлөгийнхний төөрөгдөл

Төмөрлөгийнхний төөрөгдөл2013 оны есдүгээр сарын 6-нд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөрлөгийн цогцолбор байгуулахын тулд шууд гэрээ байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарчээ.

Уг гэрээгээр төр ямар нэг хариуцлага хүлээж баталгаа гаргахгүй бөгөөд хувийн хэвшил 100 хувь эрсдэлийг үүрч металлургийн цогцолбортой болгох үүргийг хүлээсэн байна. Мөн концессын тухай хуульд зааснаар "Кью Эс Си” компани тус үйлдвэрт менежмент явуулах хугацаандаа бусад компанид шилжүүлэх, мөн компанийг барьцаалан зээл авах, үйл ажиллагааг нь зогсоох, тоног төхөөрөмж, эд хогшлыг нь худалдах зэргийг хатуу хоригложээ. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн удирдлагын эрхийг Концессын гэрээ байгуулж, хувийн хэвшилд шилжүүлсэн юм.

"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан аж. 1994 онд үйлдвэр ашиглалтад орсноос хойш компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. Тус үйлдвэр нь Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм. Гэрээний хугацааг хоёр тал харилцан тохиролцож, 30 жилээр гэрээ хийжээ. Уг гэрээг байгуулснаар хувийн хэвшил эрсдэлээ даан 700 сая ам.долларыг босгоно гэдэг амаргүй. Тэгэхээр төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй гэх нь дамжиггүй. Гэхдээ төр санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй гэдгээ илэрхийлсэн.

АЖИЛ ЭХЛЭХИЙГ ХҮЛЭЭСЭЭР...

Төрийн өмчит компани өсч хөгждөггүй, шахааны бизнесийн бай болдог гэх хэл ам, хардлага тасардаггүйг хүн бүр мэднэ. Тиймээс хувьд шилжүүлэх нь компанийн хөгжил болоод эдийн засгийн өсөлтөд илүү хэрэгтэй хэмээх нь бий. Гэвч "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессын гэрээгээр хувьчилснаас хойш элдэв асуудал хөвөрсөөр. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 1400 гаруй хүн ажилладаг байна. Үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэхийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ гэх хүлээлт үүсч байсан. Гэхдээ энэ нь талаар болсон гэвэл хилсдэхгүй. Учир нь ажлын байрыг өсгөх нь битгий хэл, байгаа ажилчдынхаа цалин, амралтын мөнгийг өгч чадахгүй байгаа ажээ.

Үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэхийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ гэх хүлээлт үүсч байсан. Гэхдээ энэ нь талаар болсон гэвэл хилсдэхгүй.

Хэдийгээр гэрээнд үндэслэлгүйгээр ажилтан халахгүй байх заалтыг тусгасан ч төдийлөн нөлөөлөөгүй бололтой. Удирдлага солигдох үед "Аль болох оновчтой, зөв зохион байгуулалт хийхийг чухалчилна” хэмээн хэлж байжээ. Харамсалтай нь оновчтой шийдэл нь цалингүй амралт, ажлаас чөлөөлөлт бололтой. Тухайлбал, тус үйлдвэрийн нийт ажилчдын 80 хувь нь банкны зээлтэй гэнэ. Ажил зогссоноос үүдэн тэдгээр хүмүүс өрөө төлж чадахгүйд хүрсэн хэмээн цахим ертөнцөд өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Мэдээж зээл төлөхгүй удвал найдваргүй зээлдэгч болж цаашид банктай харьцах боломжгүй болно. Мөн зээлийн хүү, алданги тооцсоноор тооцоолоогүй зардал гарч буй хэрэг.

Тиймээс л ажилчид нь компани нийгмийн хариуцлага хүлээн сул зогсолтын 60 хувиа өгөх хэрэгтэй гэж буй. Гэхдээ өдгөөг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байгааг эх сурвалж хэлсэн юм. Түүнээс гадна хэзээ, хэдэн сард ажиллаж эхлэх бол гэсэн хүлээлт үүсжээ. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг болж байх шиг.

ДӨРВӨН ЖИЛ ХАМТАРСАН КОМПАНИ "КЬЮ ЭС СИ”

Засгийн газар болон ТӨХ-ноос "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьчлалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж, сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад гадны компаниудтай үндэсний хөрөнгө оруулалттай ганц компани өрсөлдсөн нь "Кью Эс Си” ХХК байж сонгон шалгаруулалтад тэнцсэн. Тус компанитай төмөрлөгийн үйлдвэр 2010 оны есдүгээр сарын 29-нд Хөрөнгө оруу­лалтын гэрээ бай­гуулан хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Ингэснээр метал­лургийн үйлдвэрийг хөг­жүүлэх, шууд ангиж­руулсан төмрийн үйлдвэр, цаашлаад ан­гиж­руулсан төмрөөс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний зорилго байв.

Хаягдал төмөр хайлуу­лан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төмрийн нөөц гол түүхий эд. Тиймээс түүхий эдийн хомстол үүсч байгаа тухай албаныхан хэлж байсан. Түүнчлэн улсынхаа ган бүтээгдэхүүний хэрэгцээг хаягдал төмөр боловсруулж хангана гэдэг боломжгүй зүйл ажээ. Тэгэхээр төмрийн хүдрийг боловсруулж, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг зорьсон байна.  Одоогоос тав орчим жилийн өмнө эхлүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд 89 тэрбум төгрөг тус үйлдвэрт оруулжээ. Үүний үр дүнд Төмөртэй, Төмөр толгойн ордуудаа нээж, уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгсэл, машин механизмуудаар бүрэн хангасан гэдэг. Түүнээс гадна хуурай соронзон аргаар хүдэр боловсруулах үйлдвэр байгуулж, уурхайн дэд бүтэц, цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн нойтон соронзон баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан ажээ.

Эдийн засгийн хямрал олон компанийн үүдийг барьсан. Мөн олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн билээ. Гэхдээ 35 жилийн түүхтэй компани төрийн өмчөөс хувьд шилжсэн нь ажилгүйчүүдийн тоог өсгөх дохио болсон гэхэд итгэхэд бэрх. Байдал юунаас болж хүндэрсэн, ямар учир шалтгаан нөлөөлж буйг эргэн уншигч танаа хүргэх болно.

Д.Оюунчимэг

Зууны мэдээ

Төмөрлөгийнхний төөрөгдөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани