- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын орд “Кумтор”-оос илүү “Сентерра Гоулд”-ыг яллах үндэслэл болно
Канадын "Сентерра Гоулд” компанийн захирал асан Леонардо Хоменюкийг Болгарын цагдаагийн газраас баривчилжээ. Түүнийг Киргизийн Засгийн газрын хүсэлтээр 2014 оноос Интерполиор эрэн сурвалжилж байсан юм.
Тус улсын прокурорын газраас "Кумтор”-ын алтны ордыг ашиглах төслийн гэрээг авлига, хээл хахуулийн замаар өөртөө ашигтайгаар байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.
"Сентерра Гоулд” компани АНУ-д алтны хайгуул, олборлолтын ажлыг нэлээд эрчимтэй явуулдаг бол Киргизээс гадна манай улсад Ноён уулын орчим дахь Гацууртын алтны шороон ордыг эзэмшдэг. Манай Засгийн газар, УИХ-ын төвшинд Гацууртын ордыг тус компанид эзэмшүүлэх тогтоолыг хоёр оны заагт баталсан.
Харин тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл хаврын чуулганы хугацаанд хоёр дахь удаагаа буцаад байгаа юм.
"Сентерра Гоулд” компанитай холбоотой үйл явдлын эргэн тойронд "Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдантай ярилцлаа.
- Гацууртын ордыг "Сентерра Гоулд” компанид өгөхийг эсэргүүцэж, Ноён уулаа аврахаар тэмцэж байсан иргэний хөдөлгөөнүүд өнөөдөр Интерполын сүүлийн үеийн мэдээлэл, Киргизэд өрнөсөн үйл явдалд ямар дүгнэлт өгч байна?
-"Сентерра Гоулд” компанийн өмнөх захирал Леонардо Хоменюкийг баривчилсан нь тус компанийн талд харамсалтай боловч Монголын ард түмний хувьд жишээ авахаар үйл явдал боллоо. Ардчилал хөгжсөн, жинхэнэ шударга ёс тогтсон оронд асуудал ийм байдлаар өрнөж, шийдвэрлэх алхмыг хийдэг. Киргизийн Прокурорын газраас Леонардо Хоменюкт "Кумтор”-ын алтны орд газрыг ашиглах төслийн гэрээг авлига, хээл хахуулиар өөртөө ашигтайгаар байгуулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдээллийн порталууд цацсан. Энэ нь Киргизийн прокурорууд үлгэр жишээ ажиллаж байгааг харууллаа. Уг нь яг ийм байдлаар манай холбогдох байгууллагууд, хууль хяналтынхан, газар нутгаа гэсэн тангараг өргөсөн хүмүүс Олон улсын шүүх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандах ёстой юм. "Сентерра Гоулд” компанийн экс захирлыг баривчилж байгаа явдал бол Монголын "Гацуурт”-ын ордтой шууд холбоотой. Одоо манай нэр бүхий хүмүүсийн үг хэл, үйл хөдлөлөөс үүнийг харж болохоор байна.
-Тухайлбал?
-"Сентерра Гоулд”-д биеэ үнэлдэг төр, засгийнхан, бизнесийн бүлэглэл манайд цөөнгүй. Бид мэдээллийг тал талаас авч байгаа. Тэдний мэдээлснээр бол Сандаг генерал гэж Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн "Сентерра Гоулд”-ын Монгол Улсын Засгийн газартай харилцах бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа одоо тус компанийн гүйцэтгэх захирал болсон байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, Их хурлын гишүүн байсан Ж.Нямсүрэн энэ компанийн орон нутагтай харилцах албаны дарга байсан. Саяхнаас буцаад жирийн иргэн болчихсон байх жишээтэй. Тэд энэ мэтчилэнгийн дохио дэлдэнгүүт нүүрээ буруулж байж магадгүй.Манай засаг, төрд эрх барьж байгаа төрийн түшээ, сайд дарга нар дотор ч "Сентерра Гоулд”-тай холбоотой хүмүүс бий. Тэгэхээр тэдний царай өнөөдөр яаж хувирахыг харах л үлдэж байна. Тийм учраас "Сентерра Гоулд” компанийн захирал байсан хүн өнөөдөр баривчлагдаад явж байна гэдэг бол манайхан ч гэсэн Жон Казакофийг давхар шалгуулахаар өгч болно гэсэн үг.
-Гацууртын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох Засгийн газрын тогтоол УИХ дээр хоёр удаа хойшиллоо. Энэ талаар?
-Гацууртын орд Урт нэртэй хууль хэрэгжиж байхад яагаад Ноён уулын урд бэлд, тэр олон ой модыг сүйтгэж, олон голын ундаргыг эзэлж, зарим голын гольдролыг өөрчилж, тэр их замын дагуух мод, бут сөөгийг хусч кемпүүдээ байгуулсан юм бэ. Хэний өгсөн ямар зөвшөөрлөөр тэр бүх ажлыг хийсэн бэ. "Сентерра Гоулд-ын зүгээс дөнгөж саяхан тэрийг хийсэн мэт яриад байдаг. Үгүй шүү дээ. Аль эрт хууль зөрчиж нүхээ малтчихсан, Монголын хуулийг уландаа гишгэчихсэн нөхдүүд. Бүх юмаа байгуулж авсны дараа Засгийн газраар шийдвэр гаргуулж, одоо орд газарт төрийн эзэмшлийн хувь эзэмшлийг тогтоох асуудал явж байгаа. Сөхөх юм бол "Гацуурт”-ын орд, Ноён уулын асуудал "Кумтор”-ын ордоос илүү олон улсын шүүх дээр "Сентерра Гоулд”-ийг яллах хангалттай үндэслэл болно. Хэрэв тэгэх юм бол манай засаг, төрд байгаа гар хөл бологч нөхдүүд, эх орон газар шорооноосоо урвагчид тэр хэрэгт холбогдно. Бид ийм нөхцлийг бүрдтэл УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Олон улсын байгууллагуудад хандана. Ноён уулыг улсын тусгай хамгаалалттай, төрийн тахилгат уул болгох, цаашилбал ЮНЕСКО-д бүртгүүлэх ёстой.
-Одоо Ноён уулыг анхаарч, хяналт тавьж байгаа юу. Нинжа нар сүйдэлж байгаа гэж дуулдах юм?
-"Босоо Хөх Монгол” бүлгэмийн салбар зөвлөл, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, "Эко Мандал залуучууд” ТББ-ыхан өдөр болгон шахам тэнд орсон нинжа нарыг хянаж байна. Гацууртын шинэ орд дээр байна уу, хуучин шороон овоолго дээр байна уу гэдгийг харж Арцат, Улаантолгой зэрэг газраар явж мэдээлж байна. Нэг ёсондоо бид байнгын эргүүл хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид О.Цэрэннадмид тэргүүтэй "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөнтэй хамтран Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Цагдаагийн газарт шаардлага хүргүүлсэн. Газар бол төрийн өмч, төр өөрөө өмчөө хамгаалаач. Ард түмнийг хооронд нь битгий хагаралдуулаач гэсэн шаардлага тавьсан. Нинжа гэж яриад байгаа боловч тэд чинь зомби биш шүү дээ, хууль бусаар алт олборлогчид. Тэднийг төр өөрөө бий болгосон. Тиймээс зохицуулаач, байгаль дэлхийгээ авраач гэж шаардсан. Нинжа нар байгаа газарт удаа дараа түймэр гарч байсан удаатай, Ноён уул болон Арцатын аманд. Төр анхаарахгүй бол хэрэг зөрчил гарна, улам даамжирна. Нэгээс нь авраад нөгөөд нь өгөх асуудал биш. Тиймээс зохицуулаач, төр хамгаалалтад аваач гэж удаа дараа хүсэлт өгсний хариуд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Цагдаагийн газар, харуул хамгаалалтын хоёр ч байгууллагатай хамтран ажиллахаар болсон нааштай мэдээлэл байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||