- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засаг өсөхийн хэрээр эрэлт нь ихсэх эрчим хүч
-Дотоодын эрчим хүч үйлдвэрлэгчдэд дэмжлэг хэрэгтэй байна-
Манай улс өнгөрөгч онд цахилгаан эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 79.42 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20.58 хувийг импортоор авсан байна.Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний гураворчим хувийг эзэлж байна. Хэдийгээр манай орны эрчим хүчний салбар нь хэвийн тогтвортойгоор ажиллаж, улс орны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байгаа боловчнөгөөтэйгүүройрын хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд улс орны нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн үүсч байна. Энэ нь манай улсын эдийн засаг өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч буйгаар батлагдан харагдаж буй юм.Ялангуяа өвлийн улиралд эрчим хүчний оргил ачааллын үе эхэлдэг. Тэр дундаа нэгдүгээр сард хамгийн их буюу 862 мегаватт цахилгаан хэрэгтэй болдог аж. Харин есдүгээр сард хамгийн бага буюу 366 мегаватт цахилгааныг ашигладаг байна. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өсч байгаа нь энэ салбарын өмнө тулгамдаж байгаа гол асуудал. Өнөөгийнбайдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ 20орчим хувийг ОХУ, Хятад улсаас авч байгаа нь дотооддоо эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн дутагдалтай байгааг ч мөн харуулж байна. Цаашид ч эрчим хүчний эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байгаа өнөө үед бид энэ хэрэглээгээ бүрэн хангах нөөц бололцоо бий болов уу. Учир иймд, уншигч танд дотоодын эрчим хүч үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийн өнөөгийн байдлыг тоймлон хүргэж байна.
Ирэх дөрвөн жилд хүчин чадлаа 10 сая тоннд хүргэнэ
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Багануур” ХК 2016-2020 онд олборлох хүчин чадлаа жилд 10 сая тоннд хүргэж өргөтгөх, 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулсан байна. Төслийн хүрээнд уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон аж."Багануур” ХК өөрийн эзэмшлийн 5.424 га талбайд ил аргаар нүүрсний олборлолт явуулдаг. 900 сая тонн хүртэлх нүүрсний боломжит нөөцтэй гэж тогтоогдсонтооцоо байдаг. Үүнээс одоогийн байдлаар 100 гаруй сая тонн нүүрсийг олборлоод байгаа юм байна. Одоогоор жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байгаа юм. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ердөө 22 хувьтай байгаа ажээ. Үүнийг тус компанийн захирал М.Отгонбаяр олон хүчин зүйлтэй холбон тайлбарлав. Юуны өмнө оны эхний байдлаар ДЦС-ууд 61.8 мянган тонн нүүрс дутуу авсан. Ирэх 8-9 дүгээр саруудад бас багасгах санал тавиад байгаа. Тэгсэн мөртөө өвлийн ид ачааллын үед нөхөж авна гээд байдаг. Гэтэл тэр их хэмжээнийн нүүрсийг тээвэрлэхэд нэмж 900 вагон хэрэгтэй болно. Ийм их ачааллыг УБТЗ даахгүй. Дээр нь нүүрсний өртгөөс болж 6.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДЦС-уудын өр төлбөрөөс болж 18.0 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна."Багануур” 2012 оноос хойш олборлолтоо 600 мянган тонноор нэмэгдүүлж чадсан. Мөн өнгөрсөн оны 6.3 тэрбум төгрөгийн алдагдлын хэмжээг энэ оны эхний хагаст 1.4 тэрбумын цэвэр ашигт хүргэж чадсанаар 2013 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хоёрдугаар улирлын эцэст ийнхүү ашигтай ажиллаж эхэлсэн юм.Эрчим хүчний яам цаашдаа "Багануур” ХК-ий нүүрсний үнэд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж мэдээлсэнюм. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу компанийн төрийн өмчийн оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр дээрх төслийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж албанынхан үзэж байна.
Өндөр чадлын усан цахилгаан станцын төсөлд хамтарч ажиллана
Харин эрчим хүчний дэд бүтцийн хувьд албанынхан эрчим хүчний асуудлыг урд хөршийн тусламжтайгаар шийдвэрлэхээр зэхэх болсон. Тодруулбал, Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаан өчигдөрболсон юм.Хуралдаанд оролцогчид хоёр талын эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өндөрчадлын усан цахилгаан станц, байгалийн хий, газрын тосны салбар Хятадын байгалийн хийн салбарын талаар санал солилцож, энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ "Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Эрчим хүчний сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын ЭХЯ, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан билээ.Энэ Санамж бичгийн хүрээндхоёр улсын хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох асуудал тусгагдсан билээ.Хоёр орны эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны их ирээдүй байна. Хил хоорондын цахилгаан хангамжээс эхлээд их чадлын цахилгаан цахилгаан эрчим хүч нийлүүлэх, нар салхины болон сэргээгдэх эрчим хүчний нөөц ашиглах, эрчим хүчний эх томоохон эх үүсвэр барихад хамтран ажиллах гээд өргөн хүрээтэй хамтын ажиллагааны нөөц боломж байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход өнөөдрийн энэ хуралдаан ихээхэн ач холбогдолтой юм” гэлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцуулсан юм. Ямартай ч бид эл хэлэлцээрт шийдэл хүрвэл, усан цахилгаан станцтай болж, эрчим хүчний ачааллаа буруулах нөхцөл бүрдэх юм.
Хотын зүүн бүсийнхэн дулаанд холбогдоно
Монголд анх удаа цахилгаан болон дулааны эрчим хүчийг тусгаарласан Амгалан дулааны станц өнгөрөгч сард нээлтээ хийсэн юм. Тусдулааны станц нь сүүлийн 30 гаруй жилд Монголын эрчим хүчний системд шинээр холбогдсон хамгийн том хүчин чадалтай станц, Салхитын салхин паркаас хойш ашиглалтад орж буй эрчим хүчний салбар дахь анхны бүтээн байгуулалт болж байна.348 мвт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станц ашиглалтад орсноор, Улаанбаатар хотын төвийн болон зүүн хэсгийн хорооллуудыг дулаанаар хангах юм байна. Нийт 20 мянган айл өрх, 250 орон сууцны дулаан хангамжийн нөхцөл сайжрах бол 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанаар хангагдах боломж бүрдэх юм.Амгалан дулааны станц нь дотоодын эрчим хүчний системийн дутагдлыг нөхөхөд чухал нөлөөтэй гэж үзэн, өнгөрсөн онд барилга угсралтад шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.Амгалан дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурванзуухтай байхаас одоогийн байдлаар, зуухнуудын барилгын гүйцэтгэл 90-98 хувьтай байна. Харин үндсэн барилга угсралтын ажил 94 хувьтай байгаа юм. 2020 он хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын дулааны хэрэглээ нэг мянгагаруй гигакалор, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөх тооцоо гарсныг Эрчим хүчний яам өмнө нь танилцуулж байсан. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахад Амгалан дулааны станц болон цаашид хэрэгжих бусад төслүүд чухал нөлөөтэй байхаар байна.
Говийн бүсэд эрчим хүчний өргөтгөл шаардлагатай байна
Чойр дэд станц нь Багануур дэд станцаас 220 кв-ын нэг хэлхээт 178 км агаарын шугамаар 1984 онд холбогдож, төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлсэн байдаг.Сүүлийн жилүүдэд говийн бүсүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, тус дэд станцын ачаалал дээд цэгтээтулчихаад байгаа юм байна. Иймд энд дахин 220 кв-ын агаарын шугам татаж, дэд станцын хүчин чадлыг нэн даруй өргөтгөх шаардлага тулгарсныг тус станцынхан харьяа яамандаа уламжилсан байна.
Уулын тээвэр олборлолтыг ачих эксковаторын системд шилжүүлнэ
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 1992 онд ашиглалтад орсон. Жилдээ хоёрсая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай тус уурхай нь өнгөрсөн хугацаанд ДЦС-4 болон төмөр зам дагуух аймаг орон нутгийн томоохон хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлж иржээ. Шивээ-Овоо ТӨХК өнгөрсөн онд хоёрсая 140 тонн нүүрс олборлосон бол, 2015 онд 2.1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ.Харамсалтай нь энэ жилийн төлөвлөгөө тасрах шинжтэй болоод байгааг тус компанийнхан өгүүлж байх юм. Тодруулбал, өнгөрсөн өвөл харьцангуй дулаахан өвөл болсон учраас ДЦС-ууд нүүрс татан авах хэмжээгээ бууруулсангэх. Энэ нь өнөөгийн байдлаар станцууд дээр нэлээд хэмжээний нүүрсний үлдэгдэл байгаа учраас нэмж нүүрс татах нь шатах эрсдэл үүсгэж байгаатай холбоотой гэнэ. Нөгөө талаар Амгалангийн ДЦС энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно гэж тооцож 250 мянган тонн нүүрс нэмж олборлохоор төлөвлөсөн боловч татан аваагүй учраас төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлсөн гэнэ. Учир иймд, үлдэж байгаа хугацаанд 716 мянган шоо метр хөрс хуулж чадвал 783 мянган тонн нүүрс олборлох нөөц бүрдэх аж. Үүнийг ханган биелүүлэхийн тулд техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засвар үйлчилгээг хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө дутагдаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар хэлж байлаа. Үүний шалтгааныг нэг тонн нүүрсийг 22.645 төгрөгийн зардал гаргаж олборлоод 20.500 төгрөгөөр борлуулж, тонн тутмаас 2150 төгрөгийн алдагдал хүлээж байгаатай холбон тайлбарлалаа.Тус компанийн нийт авлагын 80 гаруй хувь нь ДЦС-4 ТӨХК-нд ногдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 7.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ. Энэ тал дээр ЭХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уурхайн удирдлагууд хүсч байх юм. Хэдийгээр Шивээ-Овоо ТӨХК-ний санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа ч 2011 онд татварт 2.6 тэрбум төгрөг төлж байсан бол 2015 он гэхэд 6.0 тэрбум төгрөг болж нэмэгджээ.Цаашид Шивээ-Овоо ТӨХК нь уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийтдээ 54.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна.Үүний 85 хувийг Польшийн банк гаргая гэсэн санал дэвшүүлсэн байна. Эргээд манайхаас гаргах 15 хувийн хөрөнгө оруулалтыг хаанаас гаргах нь тодорхойгүй байгаа нь албаныхныг гацаанд оруулж магадгүй байна.
Эрчим хүчний салбарын үндсэн онцлогнь хэрэглэгчдээ цахилгаанаар хоногийн 24цагийн турш, дулаанаар жилийн зуныгурван сар гаруйгаас бусад хугацаанд тасралтгүй хангадагт оршдог. Өөрөөр хэлбэлтасралтгүй үйл ажиллагаатай. Гэтэл үүн дээр өөр нэгэн онцлог нэмэгдсэн нь эндхуримтлагдсан өр авлагын сүлжээгэдэг нь дээр дурдсан эрчим хүч үйлдвэрлэгчдээс харагдаж байна. Цахилгаан станцууд нь нүүрсний уурхайнуудад өртэй,гэхдээ эрчим хүч дамжуулах компаниудаас авах авлагатай, эрчим хүч дамжуулдаг компаниуднь үйлдвэр аж ахуйн газруудаас авах авлагатай, тэгсэн мөртлөө цахилгаан станцууддааөртэй, нүүрсний уурхайнууд нь эргээд төмөр замд өртэй гэх мэтээр энэ нүсэр сүлжээүргэлжилдэг. Харин хэрэглэгчид ердөө л цахилгаан тасрахгүйбайх ёстой, дулаан доголддоггүй байх ёстой, үнэ хямд байх ёстой гэдэг шаардлага тавьдаг.Энэ нь зүй ёсны шаардлага боловч нөгөө талдаа ийм үйлчилгээг хэвийн үзүүлэхийн тулдцахилгаан, дулаан үйлдвэрлэл зөвхөн зардлаа нөхдөг байх нь хангалтгүй. Гэхдээ угтаа бол ердөө л Эрчим хүчний тухайхуулиа хэрэгжүүлж, эн тэргүүнд үнэ тариф батлах ажиллагааг улстөрийн нөлөөнөөс ангидболгох шаардлагатай байна. Зөвхөн өвөл ирэхийн өмнө төдийгүй өөр бусад цаг үед ч ярьж,шийдвэрлэх ёстой бэрхшээлтэй асуудал энэ салбарт цөөнгүй хуримтлагдсан байдагнь дээрх үйлдвэрлэгчдээс ажиглагдаж байна. Тухайлбал, төрийн өмчит эрчим хүчний компаниудын үргүй зардлыг багасгаж үр ашгийг ньнэмэгдүүлэх, менежментийг нь сайжруулах, ил тод байдлыг нь дээшлүүлэх, эрчим хүчнийтөлбөрөө хэрэглэгчдээс бүрэн цуглуулдаг болгох, бодитой үнэ тариф тогтоох, Эрчим хүчнийзохицуулах газрын хараат бус, бие даасан байдлыг хангах, хувийн хөрөнгө оруулалтыг татах,салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож,эрчим хүчний өөрэх үүсвэр буюу нөхөнсэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэт асуудлууд шийдлээ хүлээж байна, албанынхаан.
Ж.ЧИМЭГ
builder.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||