- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засгийн алуурчид “хувийн хуулиа” батлах гэж байна
Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрснээс хойш зээлсэн их хэмжээний доллар хэчнээн буянтай сайхан үйл, "их бүтээн байгуулалт гуайд” зарцуулагдсан ч өрийн цаадах хариуцлага гэж бий. Өнөөдрийн байдлаар Засгийн газар нь гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэсэн ч хариуцлага хүлээх эзэнгүй харагдана. Энэ юу вэ гэвэл эдийн засаг "үхжиж” байгаагийн шинж. Үүнийг мэдэх улстөрч олон. Мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьдаг нь бүр ч олон байна. Хамгийн аймшигтай нь тэд өрийг дарж барагдуулдаггүй, зүгээр л "хуулийн аргаар нуучихаж” болно гэж үзсэндээ Эдийн засгаа аврагч болж жүжиглэн санхүү, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд, татварын дийлэнх хэсгийг бүрдүүлж яваа аж ахуйн нэгжүүдийн амыг таглах гэсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг санаачилсан.
Энэ хуульд "Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэдэг шиг эвгүй факт олон бий. Наад зах нь оффшор дансанд мөнгөө хадгалсан хэдэн олигархиа хамгаалах, татвараас бултагсдын гэмт хэргийг нэг удаа өршөөж "0” цэгээс цэвэрхэн эхлүүлэх нь тодорхой.
Засгийн газарт дээрх хуулийг дэмжигчдийг түлхүү багтаахаар АН-ынхан эрмэлзэж байна. Ингэснээр өрийн хөрөнгөөр зам барьж, тендер "залгигчид” дураараа туйлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг өөрчилж ч мэдэхээр байна.
Сүүлийн үед энэ их өрийн цаана "Вексель гаргах” гэгч гоё ажлын талаар их ярих боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг ч хэдийнэ үүсчихээд байгааг Н.Сэрээнэндорж тэргүүтний хэргээс харж болно.
Улсаа өрөнд унагачихаад алга ташин олж ирсэн 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийсэн бэ. Тун тааруу дүн тавиад Шийдлийн Засгийн газар гарч ирсэн ч өрийг маш сайн зузаатгаж өгсөн. Төрийн тэргүүний хэлж байсанчлан 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулах мэдлэг чадвар байсан ч сэтгэл байгаагүй учрааас өнөөдөр "бүсээ чангал” гэж иргэддээ ичилгүй хэлж чадаж байна.
Өмнөх Засгийн газрын сайд Н.Батбаярын ярьж байсан "Гудамж төсөл” гэдэг үлгэрээр бол өнөөдөр түгжрэл саарчихсан байх ёстой. Тааралдсан иргэнээс асуугаад үзээрэй, түгжрэлгүй болчихсон уу. Энэ бол гэмт хэрэг шүү.
Энэ бүх гэмт хэргээ нуух гэсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай гэх гоё нэртэй муу үр дагавартай хуулийг "эдийн засгийн алуурчид” батлах гэж байна. Тэр "алуурчид” Засгийн газрын гишүүн болж эдийн засгийг аврах юм гэнэ.
Сайдуудыг чөлөөлөх, томилох гоё л доо. Гэхдээ төсөв арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдахад яаж бажигддаг билээ. "Шинэчлэлийн” болон "Шийдлийн-1” Засгийн газарт ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох уу. Урсгал санхүүжилт 12-р сарын 31нээр дуусдаг. Хөрөнгө оруулалтын санхүүжилт 3 сарын 31-хүртэл үргэлжилдэг. Үүнээс болоод хоёр оны хооронд санхүүжилтийн үйл ажиллагаа хоорондоо холилддог эерэг сөрөг үр дагаврыг тооцож үзсэн үү. Ингэж байтал санхүүгийн жил 12-р сарын 31 гэхэд дуусгавар болж сонгууль эхэлнэ. Тэгэхээр өмнөх бүх алдаа дутагдлыг мартана гэж тооцоолсон уу. Ард түмэн тэнэг биш шүү. Бүхнийг харж байна. Ардчиллынхан юу амласныг ч мартаагүй, арван жилд үзсэн томъёогоо ч мартаагүй. Өчигдөр тавьсан өр өнөөдөр хэд болж өсчихөөд ямар аюул нүүрлээд түүнийг нь эдийн засгийн "алуурчид” хэрхэн нуудгийг ч мартаагүй шүү.
Эцэст нь "The Wall Street Journal” ба "Heritage Foundation”-aac гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний тайланд эдийн засгийн эрх чөлөөгөөрөө Монгол Улс 2014 онд дэлхийн 118 орноос 97 дугаарт орсон бөгөөд өмнөх оноосоо 2.8 пунктээр ухарсан. Үүний төлөө Монголын төрд баяр хүргэе. Монгол Улс авлигын түвшнээр 116 дугаар байр эзэлж буйд бас дахин баяр хүргэе. Энэ хоёр жагсаалт л Ардчилсан намынхны амлалтад дүн тавьж байгаа наад захын жишээ.
Биднийг "Улс шиг хөгжүүлж хүн шиг амьдруулъя” гэчихээд "Грек шиг өрөнд оруулж, бүсээ чангал” гээд сууж байгаа Ардчилсан намынхандаа баярлалаа.
С.Лантуу
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||