- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбарын хямрал ба ажилгүйдэл
Уул уурхайн салбарын уналтыг бид саяхныг болтол төсвийн "цоорхой”, татварын орлогын тасалдал зэргээр хэмжиж ирсэн.
Харин
одоо ажилгүй, орлогогүй болж буй иргэдийн тоо, ажил хийе гэсэн ч
бизнесгүй болсон дотоодын компаниудын нөхцөл байдал эдийн засагт хүссэн
хүсээгүй "жин дараад” эхэллээ. Дэлхийн зах зээл дээр эрдсийн
бүтээгдэхүүнүүдийн үнийн уналт улам эрчимжиж, БНХАУ гэх мэт гол
хэрэглэгч орнуудын ашигт малтмалын импортын хэмжээ хумигдан, стандарт
шаардлагууд нь нарийсч байна. Дээрээс нь хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн
дулаарлын эсрэг тууштай тэмцэж буй "ногоон” хөдөлгөөний нөлөөгөөр аж
үйлдвэржсэн орнууд сэргээгдэх эрчим хүч болон өөр бусад шийдлүүдийг
хурдацтай нэвтрүүлж байна. Уул уурхайгаас экспортынхоо 90 гаруй хувийг
хийж, валютын гол эх сурвалжаа бүрдүүлдэг манай улсад энэ байдал хүндээр
тусахаас аргагүй.
Нийгмийн
даатгалын ерөнхий газрын мэдээллээр, 2015 оны эхний хагаст нийт 9,500
хүн 10.6 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжинд авсан бөгөөд сүүлийн 5
жилд ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давж
гарчээ. Сар тутам олгогдож буй ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ он гарсаар
зогсолтгүй өссөнийг дараахь графикаас харж болно. Гуравхан сая хүн
амынх нь дийлэнхийг хөдөлмөрийн идэвхгүй иргэд, хүүхэд, багачууд эзэлдэг
жижиг эдийн засагт энэ бол том тоо.
Ажилгүй
болж буй иргэдийн цаана төлөгдөхгүй татвар, банкны зээлийн чанаргүйдэл,
худалдан авалт хумигдах гээд чамгүй том "гинжин хэлхээ” бий. Энд бид
зөвхөн албан ёсоор бүртгэгдээд, тэтгэмжинд хамрагдсан ажилгүйчүүдийн
тухай ярьж байгаа. Дээр нь ажилгүй нэг хүний ард тогтмол орлогоо алдаж
буй бүтэн өрх айл бий гэж харвал бүр ч хүндхэн дүр зураг гарч ирнэ.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, 2015 оны статистик үзүүлэлтүүд http://www.ndaatgal.mn/menu/2015
Ажилгүйдэл
ихэсч буй нь "сөхрөхдөө” тулаад буй уул уурхайн салбар, тартагтаа
тултал унасан эрдсийн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай. Иймдээ ч
уул уурхайн салбарт цомхотгол, сул зогсолтын том "давалгаа” үүсээд буй.
Өнөөдөр салбарын томоохон компаниуд олборлолт үйлдвэрлэлийн хэмжээгээ
илт хумин, зарим нь үйл ажиллагаагаа хэсэгчлэн буюу бүрмөсөн хааж,
хямралын "шуургыг” тэсч үлдэх хамаг байдаг оролдлогууддаа шилжжээ.
Өнгөрсөн
долоо хоногт салбарын сайдын мэдэгдсэнээр улсын экспортод том "жинтэй”
нүүрс ба төмрийн хүдрийн импорт л гэхэд оны эхний хагаст өнгөрсөн
оныхоос 26.6% ба 11.5%-иар тус тус унажээ. Төмрийн хүдрийн жилийн
экспортын нийт хэмжээг 5 сая тонн гэж төсөөлж байсныг Сангийн яам сүүлд
3.5 сая тонн болгож бууруулсан бол газрын тосноос улсын төсөвт
төвлөрүүлэх орлогыг 324 тэрбумаас 284 тэрбум болгож мөн л бууруулсан.
Ойрын 1-2 сард унци алтны үнэ 800 ам.долларын түүхэн доод рекорд эвдэж
магадгүй байгаа бол зэсийн үнэ сүүлийн 6 жилийн доод цэгтээ хүрч, тонн
тутамд 5,200 доллар орчимд хэлбэлзэж байна. Нефть, нүүрс, төмрийн
хүдрийн үнэ тэртэй тэргүй тасралтгүй унаж байгаа, цаашид ч уналт
үргэлжилнэ гэж зах зээл шинжээчид анхааруулсаар. Энэ бүхнээс
үүдэлтэйгээр оны эхний хагаст төсвийн алдагдал 500 гаруй тэрбум төгрөгт
хүрсэн төдийгүй орлого дутуу төвлөрөх эрсдэл бий учраас оны үлдсэн
хагаст алдагдлын хэмжээ бүр ч нэмэгдэх магадлалтайг Сангийн яамнаас
мэдэгдсэн.
Гол
экспортлогч компаниудыг аваад үзье. Алтайн хүдэр, Болд төмөр Ерөө гол,
Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг төмрийн хүдэр экспортлогчид бүрэн
зогсолтын горимд шилжсэн мэдээлэл байна. Саус гоби ресурсын Овоот
толгойн уурхай, МоЭнКо компанийн Хөшөөтийн уурхай олон тооны ажилчдаа
цомхотголд хамруулсан бол МАК-ийн Нарийн сухайтын уурхай ажиллагсдаа
цалингүй амраагаад нилээдгүй удаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр
Нарийн сухайт уурхай зогссоноор дор хаяж 400 орчим хүн орлогогүй болжээ.
Энержи
Ресурсын Ухаа Худаг уурхай ажилтнуудын тоо, тэр дундаа Өмнөговь аймагт
шилжин суурьшсан ажилтнуудын тоогоор салбартаа толгой цохьдог. Гэвч
саяхны мэдээллээр тус компани бүрэн хүчин чадлынхаа зөвхөн гуравны
нэгийг л ашиглан ажиллах шаардлагатай тулгарч, мөн л хэсэг ажилчдаа
зогсолтын горимд шилжүүлэн амраахаар болсон байна. Зах зээл сэргэх
найдваргүй байгаа өнөө үед компаниуд зардлаа боломжит хамгийн бага
хэмжээнд хүртэл танахын тулд үүнээс өөр гарцгүй болж буй нь тодорхой.
Үүний
цаана алт, төмрийн хүдэр, нүүрс, цайр, жоншны үйлдвэрлэл эрхэлдэг олон
тооны жижиг уурхай сураггүйгээр "алга болсныг” энд дурдсангүй. Тоймлон
авч үзвэл, уул уурхайн салбарын хэдхэн компани үйл ажиллагаагаа хумихад
наанадаж 2,000 орчим өрх орлогогүй боллоо. Далд уурхайн асуудал
шийдэгдэхгүй удсанаас болж 2014 онд Оюутолгой компани 3 ээлжээр 400
орчим ажилтнаа халахад л эдийн засагт багагүй цочроо үүсч, иргэдийн
амьжиргаанд мэдрэгдэж байсныг бид мэднэ.
Эрдэс
баялгийн зах зээлийн хямрал ганц Монголыг дайраагүй. Австрали, АНУ,
Индонез гээд гол экспортлогч орнууд ч зардлаа чинээнд нь тултал танаж
байгаа. Гэлээ гээд дээр, дооргүй нөлөөлж буй энэ хямралыг чихээ дарж,
нүдээ анин сууя гэсэн ч тэвчихэд хэцүү түвшинд иржээ. Тэнэг гээд
толгойгоо авч хаядаггүй шиг хямарсан гээд уул уурхайг зоргонд нь хаямгүй
байлтай. Экспорт, төсвийн орлого, валютын эх үүсвэрийн гол цөмийг энэ л
салбараас бүрдүүлж байгаа нь бодит үнэнээс хойш бодит бус хийрхлүүдээ
түр азнаж, ядаад эхний ээлжийн алхмуудаа зайлшгүй хийх цаг нэгэнт
болжээ. Нэн тэргүүнд дэд бүтцээ яаралтай хөгжүүлж, дотооддоо
боловсруулалт хийн нэмүү өртөг шингээх чиглэлд анхаарч, экспортын "нэг
цонх”-ны бодлого, оновчтой, цэгцтэй менежмент нэвтрүүлэхгүй бол эдийн
засаг, иргэдийн амьдрал "элгээрээ хэвтэх” тун дөхөөд байна.
Эх сурвалж: Өдрийн сонин 2015.08.03
Т. Мишээл
- See more at: http://builder.mn/mn/news/show/3/1775#sthash.J2MyZee0.dpufУул уурхайн салбарын хямрал ба ажилгүйдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани