- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Мэрүүлсэн” эдийн засаг
Цомхтголын угшил 2013 оноос эхтэй
Эдийн засаг агшсан нь номын хуудсын тоонд нөлөөлөөд эхэлжээ.
Инээдтэй сонсогдох боловч энэ үнэн шүү. "Монголын уул уурхайн нэгдсэн
лавлах ном”-ын энэ оны эхээр гарсан шинэ хувилбарыг сонирхоод үзээрэй.
Өмнөх жилүүдэд уг номын хуудсын тоо дунджаар 600-700-д хүрдэг байв.
Тэгтэл энэ оны эхээр хэвлэгдсэн шинэ лавлах ердөө 372 хуудастай. Энэ нь
салбарын компаниудын үйл ажиллагаа хэрхэн хумигдсаныг батлах энгийн
бөгөөд тод жишээ юм. Угтаа компаниудын үйл ажиллагаа доголдоод,
цомхтгол хийх нь хийгээд, зарим нь хаалгаа барьсан гэх нийгмийн дунд
тархсан "жиг жуг”-ийг баталж байна.
"МЭРЖ” ХАЛСААР...
Ном нимгэрэхтэй зэрэгцээд ажилтай, орлоготой, татвар төлөгч монголчуудын тоо буурсаар. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистикаас үзэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага нь орлогоосоо даваад иржээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.5 мянган хүнд ажилгүйдлийн тэтгэмж болгож 10.6 тэрбум төгрөг өгсөн нь орлогоосоо 1.3 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Ингэснээр сүүлийн таван жилд үзэгдээгүй үйл явдал тохиолоо.
Товчхондоо, лааз өшиглөх ажилгүйчүүдийн эгнээ төдийгөөр тэлснийг, байгууллагаас төлөх татвар хураамж өдийгөөр тасрахыг харуулна. Тэгтэл өнгөрсөн онд томоохон компаниуд ажилтнуудаа өчнөөнөөр нь цомхтгоод л байсан биз дээ.
Эхний хагас жилд 9.5 мянган хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгожээ
"Оюутолгой” 300 ажилтнаа цомхтгох болсноо зарлаад хэл амны бай болж байв. Харин "Mobicom” ажиллах хүчнээ 600-гаар танасан гэх шуугиан ч дэгдсэн. Тэр бүү хэл төрийн албаныхныг хална, солино гээд сандаргасан. Ийнхүү дуулиан шуугиан тарьсан боловч тухайн үеийн ажилгүйдлийн тэтгэмжийн орлого зарлагаасаа өндөр байсныг сануулъя. Оны эцсийн дүнгээр шүү дээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмжийн зарлага аль хэдийнэ орлогоосоо давсан нь нэгийг хэлээд байна. Сүр бадруулалгүйгээр компаниуд ажилтнуудаа "мэрж” халсаар байгааг харуулна.
Дахин статистик эш татахад, 2012 оны эцэст ажилгүйдлийн тэтгэмжийн зардалд Нийгмийн даатгалын сангаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгтэл дараа жил нь л энэ тоо 16 дахин өсч, 16.6 тэрбум төгрөгтэй тэнцжээ.
Цомхтголын угшил тэгэхээр 2013 оноос эхтэй аж. Үүний нөгөө талд нэгээс есөн хүний бүрэлдэхүүнтэй аж ахуй нэгжийн тоо Бизнес регистрийн санд тогтмол өссөөр. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1-9 хүнтэй жижиг байгууллагын тоо 53 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн байгаа юм. Ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүмүүс шинээр компани байгуулахаас өгсүүлээд жижиг, дунд бизнес тэлэх дохио болжээ.
ЧАДВАРЛАГ АЖИЛТНЫГ "МЭРСЭЭР”
Сангийн яамнаас татварын орлого бүрдэхгүй байна гэж мэдэгдэх болсон. Үүнд цомхтгол ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дээр дурдсан. Үүнээс гадна ажилгүй, орлогогүй иргэдийн тоо нэмэгдэж буй нь эргээд л компаниудын борлуулалтын орлогод нөлөөлнө шүү дээ. Тэгтэл тэд орлого буурсан гэх шалтгаанаар хамгийн амархан арга хэмжээг авч, "залхуучуудаа” цэвэрлэсээр байна.
Тэгтэл үүнээс өөр арга байхгүй гэж үү? Эдийн засаг агшсан нь үнэн ч, уян хатан аргууд байж л байдаг. Тухайлбал, үйлдвэрлэл, удирдлагын гээд компаниас гарч буй зардалтайгаа "дайн зарлах” хэрэгтэй. Өөр арга нэмбэл, цалингүй амраахаас өгсүүлээд цагийн хуваарилалт ч хийх боломжтой.
Тэгтэл компаниуд цалингийн зардал өндөр гэх шалтгаанаар залхуучуудыгаа "цэвэрлэх” нь үйлчлүүлэгчээ мөнгөгүй л болгож байгаатай адил. Танай "залхуу” ажилтан гол худалдан авагчийн чинь үйлчлүүлэгч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Өнөө "найзын найзын найз”гэдэг шиг л. Дам утгаараа эдийн засгийг "мэрж” сулруулсаар л байгаа юм.
Түүнээс гадна ажилтан цомхтгохын хамгийн том сул тал нь хөдөлмөрийн бүтээмжийг алдагдуулдагт оршдог. Мэдээж "залхуу” нөхрийг халчихаад, түүний ажил үүргийн хуваарийг алба, хэлтэст нь даатгаж, шингээх нь гарцаагүй. Ингэснээр үлдсэн "чадварлаг” ажилтны тань бүтээмж дордоод, цуцаад эхэлнэ. Ажилтныг ч "мэрж” байгаа юм.
ЭЦЭСТ НЬ
Зөвхөн Монголд ч ажилгүйдэл өсөөд байна уу гэвэл үгүй. Хятадын шинэ хэвийн хэмнэл биднээс авахуулаад уул уурхайн өчнөөн оронд нөлөөлөөд эхэлсэн. Хамгийн эхний жишээ нь Австрали.
Манайд цомхтгол эхэлсэн 2013 оноос тус улсын нүүрсний уурхайнууд түр зогсолт хийж эхэлсэн. Яг л бидэнтэй адил гэсэн үг. Харин түүхий эдийн ханш тартагтаа тулж буй энэ цагаар 50, 60 мянгаар нь цомхтгох шийдвэрийг томчууд гаргаад эхэлсэн байна. Тухайлбал, Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй "Anglo American” компани гэхэд л 53 мянган ажилтнаа цомхтгох шийдвэр гаргасан гэнэ. Энэ нь тус компанийн нийт ажилтнуудын 35 хувьтай дүйж байна.
Ингээд ярьвал, БНХАУ-ын "шинэ хэвийн хэмнэл” уул уурхайг түшиглэсэн манайх шиг орнуудын хувьд уруудах хэмнэл болсоор. Энэ цагт хэн зөв зүйтэй алхам хийсэн нь хохирол багатай гарах нь ойлгомжтой. Тэгэхдээ зөв зүйтэй алхамд "цомхтгол” багтдаггүй гэдгийг эдийн засгийг "мэрж” буй нь баталсаар байна.
Э.Хулан
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||