Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ САЛБАРЫН МӨХӨЛ

НҮҮРСНИЙ САЛБАРЫН МӨХӨЛ"Peabody energy”-гийн алдагдал шинжээчдийн таамаглаж байснаас ч их гарчээ. Нүүрсний салбарын хүнд үеийг даван туулахын тулд тус компани үйлдвэрлэлээ бууруулж, ажилчдаа цомхтгож, зардлаа танаж байгаа юм. 130 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний зах зээл дэх хамгийн том хувийн компани болох "Peabody energy”-гийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 93 хувиар навс унажээ. Нүүрсний эрэлт буурч, үнэ хямдарсаар байгаа энэ цагт хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг монголчуудын битгий хэл "Peabody energy”-гийн "шүдний өвчин” болж байна. Салбарын олон том тоглогч ар араасаа дампуурах болсон нь бүр ч аймшигтай. Зөвхөн энэ сард л гэхэд АНУ-ын "Walter Energy” үүд хаалгаа барьсан бол металлургийн нүүрсний топ компани болох "Alpha Natural Resourves”-ын хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжаанаасаа хасаад буй. Тэгвэл Хонконгийн хөрөнгийн бирж дэх "Mongolian Mining Corporation” компанийн хувьцаа 2011 оны оргил үедээ долоон хонконг доллараас давж байсан бол өчигдөр ердөө 0.25 хонконг доллар байв. Ийнхүү нүүрсний компаниуд шалдаа бууж байхад салбар нь сэргэх найдлага даанч алга. Урд хөрш маань байгаль орчны бохирдолтой тэмцэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих болсноос дулааны нүүрс үнэгүйдсэн. Тэгвэл тус улсын гангийн үйлдвэрлэл уналтад орсноор коксжих нүүрсний ханш ч навс унаад
байгаа юм. Ийнхүү монгол нүүрсний ганц хэрэглэгч тоглоомын дүрмээ шинэчилсэн учраас бид ч түүнд нь дасан зохицох шаардлагатай болов.

ХУУЧИН ДҮРЭМ: НҮҮРСЭЭ ЗАР
Хятадын эдийн засаг огцом өсөж, нүүрсний хэрэглээгээ өөрсдөө хангаж дийлэхээ байсан нь монголчуудад алтан боломж нээж өгч байв. 2008 оноос манай нүүрсний экспорт гэрлийн хурдаар нэмэгдсээр, 2011 онд 21 сая тонн буюу 2.2 тэрбум ам.долларт хүрсэн билээ. Экспортын 47 хувийг бүрдүүлсэн уг ашигт малтмалын ачаар ДНБ-ий өсөлт маань 17 хувиас давсан юм даг. Тэр үед монголчууд нүүрсээ уурхайн аман дээрээсээ зараад л ашиг олж байлаа.

Хялбар аргаар мөнгө олж суухдаа Хятадын хэрэглээ байнга нэмэгдэж, нүүрсний үнэ ч дандаа өндөр байх мэт сэтгэж байж дээ. Тиймээс ч нүүрсээ боловсруулах, түүнээс түлш, эрчим хүч, химийн бүтээгдэхүүн гаргах тал дээр огт анхаарсангүй. Харин яаж илүү их нүүрс олборлох вэ, яаж илүү ихийг хятадуудад зарах вэ гэдэгт л санаа зовж ирлээ. Харамсалтай нь, сайхан цаг удаан тогтоогүй юм.

2011 онд манай тонн нүүрсний экспортын үнэ 120 ам.долларт хүрч байсан бол одоо бараг гурав дахин буурчихаад байна. Гэтэл байдал өдрөөс өдөрт дордсоор. Монголбанкнаас гаргадаг гадаад худалдааны тоймоос үзэхэд, өнгөрсөн жил бид 19.5 сая тонн нүүрсээ 850 сая ам.доллараар экспортолсон. Тэгвэл энэ оны эхний хагаст 6.9 тонныг ердөө 309 сая ам.доллараар гаргажээ. Нэг тонн коксжих нүүрсээ ердөө 45 ам.доллараар үнэлсэн байгаа юм. Түүнийг ухаж гаргах, тээвэрлэх гээд өчнөөн ажил, зардал болж байгаа. Хайран биш гэж үү?

Гэтэл монголчууд австрали нүүрснээс хоёр дахин хямд үнээр түрүү барьж, Хятадын зах зээл дэх байр сууриа тэлж байгааг "Reuters”-ын тоймч Клайд Рассел нэг бус удаа бичсэн байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд урд хөршийн хилээр нэвтэрсэн монгол коксжих нүүрсний ханш тонн нь 46 ам.доллар байсныг тэрбээр онцлоод, Канадынх 110, Австралийнх 105, Оросынх 93 ам.долларт хүрсэнтэй харьцуулжээ. Хязадын коксжих нүүрсний 
мпорт буурч, бусад улс ч нийлүүлэлтээ танаж байхад монголчууд эсрэгээрээ, өсгөж байгаа аж. Эдүгээ хятадуудад эрчим хүчний нүүрс бараг хэрэггүй болсон учраас Монголоос зөвхөн коксжих нүүрс экспортлох болжээ. Урд хөршийн коксжих нүүрсний импортын 50 хувийг австраличууд, 30 хувийг монголчууд бүрдүүлж, хоёрдугаарт жагсаж буй. Монголчууд ийнхүү хямд үнэ санал болгож байгаа нь хүнд байдалд орсон Хятадын ган хайлуулагчдыг баясгаж буйг Клайд Рассел тайлбарлаад, тиймээс хятадууд австрали нүүрснээс илүү монгол нүүрс импортлох хандлага үргэлжлэхийг ч онцолсон байна. Гэвч энэ нь бидний хувьд сайн мэдээ байж чадах уу?

ШИНЭ ДҮРЭМ: НҮҮРСЭЭ БОЛОВСРУУЛ
Урд хөршийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд ердөө 0.9 хувиар тэлсэн нь сүүлийн 33 жилийн доод үзүүлэлт байв. Үүнээс болж тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн жил 2013 оныхоос 17.3 хувиар буурч, 62.3 сая тонн болсон. Тэгвэл энэ жил бүр ч хэцүүдэж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд найм дахин томорч, дэлхийн нийт үйлдвэрлэлийн талыг эзлэх болсон Хятадын гангийн салбар эдүгээ уналтад ороод байгаа. Тэгэхээр коксжих нүүрсний хэрэглээ нь автоматаар буурах нь тодорхой. Хятадын коксжих нүүрсний импорт энэ жил 20 гаруй хувиар буурч, 50 сая тоннд ч хүрэхгүй байх магадлалтайг Клайд Рассел анхааруулжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импортыг бүхэлд нь авч үзвэл, энэ оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар багассан байна.

Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн салбар нь "царцсан” учраас гангийн үйлдвэрлэл мөд сэргэхгүйг шинжээчид сануулж буй. Дээрээс нь, тус улсын коксжих нүүрсний дотоодын үйлдвэрлэл эрчимжиж байгаагаас импорт нь улам хумигдах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, Хятадын хэрэглээ, импорт сэргэж, үнэ өснө гэж горьдоод ч хэрэггүй юм. Гэтэл манай нүүрсний компаниуд ашиг олох нь байтугай -өртгөө ч нөхөж дийлэхээ байсан хэмээн гомдоллоод эхэлсэн. Дэд бүтэц, ялангуяа төмөр зам байхгүйгээс манай нүүрсний өртөг өндөр, өрсөлдөх чадвар сул байгаа нь үнэн. Энэ нь том асуудал мөн ч гол нь биш болов уу. Хэрвээ бид нүүрсээ түүхийгээр нь бус, түлш, шатахуун, эрчим хүч үйлдвэрлээд зарж байсан бол өдийд ингэж хошуугаа дэвсэн суухгүйсэн.

Нүүрснээс 5000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх тооцоо бий. Тэдгээрээс түлш, шатахуун, эрчим хүч, химийн бүтээгдэхүүнээ гаргаж авахад л Монгол Улс маш их мөнгө хэмнэж, экспортоо ч төрөлжүүлэх боломжтой. "Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх” зорилгод хүрэх ганц зам нь нүурс, химийн аж үйлдвэр юм шүү дээ. Учир нь, бид түлш, шатахуун болон химийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь импортоос хараат байгаа бол цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Орос, Хятадаас худалдан авч байна. Нөгөө талаас, БНХАУ "шинэ хэвийн хэмнэл”-ийнхээ хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой өсөлтийг дэмжих бодлого баримтлах болсон. Тиймээс ч нүүрс биш, эрчим хүч импортлохыг илүүд үзээд эхэллээ. Манай ганц худалдан авагч ийнхүү тоглоомын дүрмээ шинэчилсэн учраас бид ч шинэ дүрмээр нь "тоглох” цаг иржээ. Нүүрсээ яаж зарах тухай биш, яаж боловсруулах тухай бодож, түүнээс түлш, эрчим хүч, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй өндөр үнээр экспортлох боломж байна. Одооноос үүнд л анхаарцгаая.
 
Д.Мөнхчимэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

НҮҮРСНИЙ САЛБАРЫН МӨХӨЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани