Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ИЛ ТОД УУЛ УУРХАЙ: Долдугаар сарын багц мэдээ

ИЛ ТОД УУЛ УУРХАЙ: Долдугаар сарын багц мэдээОлон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орлоо

УИХ-ын 2014 онд баталсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д "Эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд  хүргэж, хэрэгжилтийг хангах” зорилт тавьсан. Уул уурхайн яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн уул уурхайн салбар хороог байгуулж, геологи, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг боловсруулах, улмаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 82 дугаар бага хурлаар баталсан "Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн” олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар "Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид  нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү конвенц нь уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бөгөөд төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг.


Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 9-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлууллаа. Газрын тосны тухай хуульд "Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос тухайлбал, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хийн эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан байсан. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүч, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээр аргууд нь уламжлалт бус газрын тосны нөөцийг тогтооход шаардлагатай мэдээллийг хангалттай өгдөггүй байна.

Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгох мөн гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг залруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулж батлууллаа.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орсноор Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоо боловсруулах нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуйн нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломж бүрдүүллээ.


"Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт”-д нэмэлт орууллаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу "Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Ингэснээр экспортод гаргасан нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд  "Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай” хуулийн хүрээнд татварын тэг / "О”/ хувь хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн.


Ашигт малтмалын лиценз болон Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн давхцлыг цэгцэлнэ

Өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн баталсан. Уг хуульд заасны дагуу "Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай” журмыг Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсны улмаас нүүрсний давхаргын метан хийн болон нөөц нь тогтоогдсон шатдаг занарын ордуудад Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажил саатаад байсан. Дээрх журам батлагдсанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайтай давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уламжлалт бус газрын тосны нөөц илрүүлсэн, цаашид ашиглах тохиолдолд Газрын тосны газартай гэрээ байгуулж, давхцлыг арилгах асуудлыг тусгасан. Мөн уламжлалт бус газрын тосны салбарын технологийн дэвшлийг өөрийн хөрсөнд буулгах боломжийг бүрдүүлсэн.

Энэхүү журам батлагдсанаар ашигт малтмалын лиценз болон Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн давхцлын асуудлыг цэгцлэх боломж бүрдэж, ашигт малтмалыг үр ашигтай ашиглах, эрчим хүчний болон шатахууны шинэ эх үүсвэр бий болгож дотоодын хэрэгцээг хангах зэрэг эерэг үр дүн гарна гэж үзэж байна.


Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу "Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” журмыг боловсруулан Уул уурхайн сайдын 2015 оны 81 дүгээр тушаалаар батлуулсан.Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3533 дугаарт тус журмыг бүртгүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус журам батлагдан гарснаар үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, сургах, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагад үе шаттайгаар шилжүүлж, үндэсний геологи, уул уурхайн мэргэжилтнийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, ижил түвшинд үнэлэгдэх боломжийг олгож байна. Эрдэс баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоолол, ТЭЗҮ-г боловсруулах, түүнд шинжээчийн дүгнэлт гаргах мэргэшсэн мэргэжилтэнд тавигдах шаардлага, үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхой тусгаж өгсөн.


Ашигт малтмалын нөөц, баялгаа олон улсын жишигт хүрсэн арга, аргачлалын дагуу үнэлж, тогтооно

Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг шинэчлэн боловсруулж, Уул уурхайн сайдын 2015 оны 109 дүгээр тушаалаар батлуулсан.Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яамтай хамтран ажиллаж байна.

Ингэснээр Монгол Улс ашигт малтмалын нөөц, баялгаа олон улсын жишигт нийцсэн арга, аргачлал, стандарт, зааврын дагуу үнэлж, тогтоох боломжтой болж байна.Мөн олон улстай эрдэс баялгийн үнэлгээ, тооцооллоороо нэгдсэн нэг хэлтэй, ойлголттой боллоо.


Эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг олон нийтэд нээлттэй тайлагнана

Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо(CRIRSCO-Committee for Mineral Reserves International Reporting Standards)-ны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэйгээр тайлагнах Монгол Улсын заавар (MRC-Code)-ыг салбарын холбоод, мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран боловсруулан баталж хэрэгжүүлж эхэлсэн.

Хайгуулын ажлын үр дүн, эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг олон нийтэд нээлттэй тайлагнах Монгол Улсын заавар”-ыг боловсруулж, мөрдсөнөөр ашигт малтмалын нөөц, баялгийг олон улсын түвшинд нийцсэн заавар, стандартын дагуу үнэлж, нийтэд нээлттэй тайлагнах, ил тод, тодорхой байдлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд үнэлэх бүрэн боломжтой болж Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллаж байна.


Эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах ажлыг бодлоготойгоор хэрэгжүүлж байна

Монгол улсын эдийн засгийн чадавхи, дэд бүтэц, хот төлөвлөлтийн суурь судалгаа, экологийн тэнцвэрт байдал, тогтвортой хөгжил, геополитик, шинжлэх ухааны судалгааг дээшлүүлэх зорилгоор геологийн зураглал, тандан судалгаа, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн болон бусад региональ судалгааны ажлыг эрчимжүүлэн, төсвийн санхүүжилтээр үндэсний геологийн байгууллага, мэргэжилтний хүчээр шат дараалан гүйцэтгэж Монгол улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах ажлыг бодлоготойгоор хэрэгжүүлж байна.

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөнөөс хойш 76 жилийн хугацаанд геологийн региональ судалгааг ашигт малтмалын ирээдүй бүхий тодорхой талбайнуудад өнөөдрийг хүртэл гүйцэтгэн:

·        1:200 000-ны масштабын геологийн зураглалаар 100%,

·        1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 32%,

·        1:1 000 000-ын масштабын хүндийн хүчний зураглалаар 100%,

·        1:200 000-ны хүндийн хүчний масштабын зураглалаар 22%,

·        1:200 000-ны агаарын соронзон масштабын зураглалаар 60%,

·        1:50 000 - 1:25 000-ны масштабын агаарын геофизикийн цогцолбор судалгаагаар 32% тус тус хамруулаад байна.

·        2015 онд улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж буй геологийн судалгааны ажлын явц:

·        1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 40 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2015 оны хагас жилийн байдлаар 10 төслийн үр дүнгийн тайланг хүлээж авсан. Ингэснээр нутаг дэвсгэрийн 34% энэ төрлийн судалгаанд бүрэн хамрагдана.

·        1:200 000-ны масштабын Улсын геологийн зураглалын 4 төсөл хэрэгжиж байна. Энэ ажлын үр дүнг 2016 онд хүлээн авснаар нутаг дэвсгэрийг 100% бүрхэж дуусах бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны онол, техник технологид нийцсэн мэдээллийн нэгдсэн сан бүхий томоохон ажил дуусгавар болно.

Геологийн суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлснээр нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны ажлын хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, нарийвчлах, улс орны эдийн засаг, дэд бүтэц, үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан тухайн бүс нутагт эрдэс түүхий эдийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн ашигт малтмалын тархалт, байршлын зүй тогтолыг тодорхойлж, эрдэс баялгийн нөөцийн хэтийн төлвийг үнэлэх, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал болон газрын хэвлийн ашиглалт, олборлох үйл ажиллагаа зэрэг асуудлыг зохицуулах, шийдвэрлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах ач холбогдолтой.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар улсаас геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг эрс нэмэгдүүлж 2013 онд 7.3 тэрбум төгрөг, 2014 онд 10.0 тэрбум төгрөг, 2015 онд 11.3 тэрбум төгрөг болгож 2012 оноос даруй 280%-аар нэмэгдүүлсэн. 2015 оны эхнээс нийт 6.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг ажил гүйцэтгэгчээс хүлээн авч, 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлснээр улсын нөөцийн сан нэмэгдэж, цаашид хийх судалгааны ажлын чиглэл тодорхой болж шинжлэх ухааны олон асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдээд байна.

2009-2014 оны хооронд ашигт малтмалын хувьд хэтийн төлөв бүхий А зэрэглэлийн 50, В зэрэглэлийн 70 орчим талбайг ялгаж цаашид нарийвчилсан геологи, хайгуулын ажил хийх зөвлөмжийг гаргасан. Энэ хугацаанд:

·        Алтны 60 гаруй илрэл, 240 гаруй эрдэсжсэн цэг тогтоож  таамаг баялаг 1946.8 тонн,

·        Зэсийн 80 орчим илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг тогтоож таамаг баялаг 2.3 сая тонн,

·        Төмрийн 55 орчим илрэл, 210 гаруй эрдэсжсэн цэг тогтоож, таамаг баялаг 4.6 сая тонн,

·        Мөнгө 30 гаруй илрэл, 80 гаруй эрдэсжсэн цэг тогтоож, таамаг баялаг 107.7 тонн,

·        Хүрэн нүүрсний 13 илрэл тогтоож, таамаг баялаг 21,7 сая тонн,

·        Шатдаг занар 3 илрэл тогтоож, таамаг баялаг 206.6 мянган тонн,

·        Цеолитийн 2 илрэл тогтоож, таамаг баялаг  31.5 мянган тонн гэх мэт өнгөт, хар, ховор, үнэт металл, барилгын материал, металл бус ашигт малтмалын нийт 550 гаруй илрэл, 3680 орчим эрдэсжсэн цэг, 5000 орчим цэгэн гажиг, шлих, геохимийн сарнилын хүрээг тогтоож Улсын геологийн фондод бүртгүүлээд байна.



"Номгон-IX” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх үүргийг шилжүүллээ

2014 онд батлагдсан "Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад "Нэг талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалт явуулах тохиолдолд гэрээлэгч нь нэг байж болох бөгөөд төрөл тус бүрээр нь гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл авна” гэж заасан байдаг.

Үүний дагуу Газрын тосны хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд газрын тосны хайгуулын "Номгон-IX” талбайд Газрын тосны газартай  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан "Сансарын геологи хайгуул” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг "Өмнөд монголын газар нутгийн тос” ХХК-д шилжүүлэх асуудлыг Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.


Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Энэ оны эхний 6 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 21.5тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 16.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 877.8 сая төгрөг, бусад орлого 3.9 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 58.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 57.0 тэрбум төгрөг,бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлого нийт 79.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.


Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 6 сарын байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тн, газрын тос 525.4 мянган тонныг тус тус олборлов. Хайлуур жоншны баяжмал 107.5 мянган тонн, зэсийн баяжмал 592.3 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 2.1 сая тонн, цайрын баяжмал 45.4 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Энэ оны эхний хагас жилд зэсийн баяжмал 663.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.3 сая тонн, алт 4.0 тонн, нүүрс 6.9 сая тонн, газрын тос 514.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.


 Гадаад хамтын ажиллагаа

Уул уурхайн салбар дахь гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр дараах ажлууд хийгдсэн болно. Уул уурхайн сайд Р.Жигжид энэ оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан. Айлчлалын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин,  хөрөнгө оруулалтын боломжийн талаар Англи Улсын төрийн болон бизнесийн төлөөлөлд тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан.

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг зургаадугаар сарын 29-ний өдөр Япон Улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит VII зөвлөлдөх уулзалтад оролцож Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон. Уул уурхайн сайд Р.Жигжид БНПУ-аас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендатай уулзаж, хоёр улсын яам хооронд байгуулсан санамж бичгийн биелэлт, уул уурхайн салбарт манай хоёр улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх боломжийн талаар хөндөн ярилаа.

Уул уурхайн сайд Р.Жигжид Японы "Мицубиши материалс”, "Жэй Экс Ниппон майнин энд металс” болон "Сүмитомо металл майнин” компаниудын төлөөлөгчидтэй уулзаж уул уурхайн салбар болон тэр дундаа зэс, зэсийн баяжмал боловсруулах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн БНХАУ-ын Зам, Барилгын Төрийн өмчит хувьцаат компанийн дэд ерөнхийлөгч Пэн Да Пэн тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзаж уул уурхайн дэд бүтэц, төмөр зам, автозам зэрэг томоохон төслүүдийн талаар мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Султан Салим Алмансүри тэргүүтэй төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Серби Улсын Элчин сайд Милан Бачевич нарыг  хүлээн авч уулзсан байна.


Шатахууны ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 46 хоногийн нөөцтэй байна. Үүнд: А-80 автобензин 51, Аи-92 автобензин 51, дизелийн түлш 31, ТС-1 50 хоногийн нөөцтэй байна.

Эх сурвалж: www.mm.gov.mn


ИЛ ТОД УУЛ УУРХАЙ: Долдугаар сарын багц мэдээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани