- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бодит үр дүн, боломжийн хөрөнгө оруулалт
"Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас санаачлан Польшийн хөрөнгө оруулагчидтай нүүр тулсан уулзалт зохион байгуулахаар болсон тухай тус байгууллагын тэргүүн Г.Майцэцэг хэллээ.
Монгол Улс хэрэглэгч, худалдан авагч орон гэдэг нэрийг халах цаг болсныг үйлдвэрлэгчид хэлдэг. Учир нь тэд үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна гэдгээ харуулсаар байгаа. Тиймээс тус байгууллага хөрөнгө оруулагчдыг урьж ирэх сарын 5, 6-нд уулзалт зохион байгуулж буй.
Энэ уулзалтаар Польшийн хөрөнгө оруулагчидтай, манай улсын бизнес эрхлэгчид уулзах боломжтой бөгөөд харилцан тохиролцож чадвал хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээг үзэглэх болно хэмээн зохион байгуулагчид хэлэв. Мэдээж алс холоос өөрсдөө зардлаа даагаад ирж буй хөрөнгө оруулагчид хоосон буцахыг хүсэхгүй. Тиймээс бодит үр дүн гарах нь дамжиггүй гэдгийг ч мөн онцолсон.
Тус уулзалтад оролцох хөрөнгө оруулагчдын багийг Польшийн уул уурхайн сайд асан Мачей Колиски ахалж буй. Харин бүрэлдэхүүнд нь "Кашмир” компанийн захирал Марта Голинска, Польшийн "Gieshe” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Рафав Вишински, "Эликопол” компанийн ТУЗ-ийн дарга Мариуш Лахович, "Эликопол” группийн дэд захирал Дамиан Волтэр нар ирэх аж.
Эл баг хөнгөн үйлдвэрийн салбар болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь бодит хөрөнгө оруулалтыг монголын хөрсөнд буулгах юм. Энэ нь бизнес эрхлэгчид болон эдийн засагт үр өгөөжөө өгөх учиртай. Эхний өдөр зохион байгуулах уулзалтын үеэр Польшийн "Кашмир” компани, үндэсний үйлдвэрлэгч "Exclusive” компанитай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажээ. Харин дараагийн өдрийн уулзалт алтны компаниудад боломж олгох юм байна. Мөн энэхүү уулзалтад оролцох аж ахуйн нэгжээс татвар хураамж авахгүй байгаа гэдгээ зохион байгуулагчид хэллээ. Алдаж болохгүй боломжийг ашиглах ухаан бизнесийнхэнд бий.
Эдийн засгийг эрчимжүүлэх нь төрийнхөн болоод ард түмний чин хүсэл. Гэхдээ үүний тулд хийж буй дорвитой ажил гээд тоочвол цөөхөн бий. Гадны хөрөнгө оруулалтад дефольт болох аюулаас аврах гарц хэмээдэг. Бодит хөрөнгө оруулалт орж ирэх цөөн тооны гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалтын баталгаа бий. Тухайлбал, газрын тосны хайгуулын талбайд Англи болон Хятадын хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллахаар болсон. Мэдээж энэ нь бидэнд бас нэг гарц болох нь тодорхой. Эдийн засагчдын хэлж буйгаар томоохон хөрөнгө оруулагчид ирж биднийг аврахыг хүлээхээр хэл ам дагуулсаар байгаа хоёр толгойдоо найдах нь чухал ажээ. Гэвч бидэнд хүлээх цаг хугацаа байхгүй гэдгийг ч тэд онцолж байна.
Түүнээс гадна "Эдийн засгийн форум”, "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” эдийн засгийн форум, "Бизнесийн дээд хэмжээний уулзалт”, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган гээд хөрөнгө оруулалт татах олон уулзалт болж өнгөрсөн.
Эдийн засаг сэргэх эсэх нь хөрөнгө оруулалтаас хамааралтай хэмээн ярьдаг. Төрийнхний оролцоотой хийдэг дээрх уулзалтууд цаасан дээр хараар бичигдээд өнгөрч байгааг хүмүүс шүүмжилж байгаа юм. Учир нь өндөр зардал гарган хийж байгаа эдгээр уулзалтаас хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт орж ирснийг тооцвол, зардалаа нөхөхгүй гэхэд хилсдэхгүй. Харин үйлдвэрлэгчид бодит үр дүн, боломжийн хөрөнгө оруулалт хэрхэн татаж болохыг харуулахаар зорьжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||