Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Сүхбаатар: Алт тушаах оргил үе нь 8-10 дугаар сар

П.Сүхбаатар: Алт тушаах оргил үе нь 8-10 дугаар сар Д.ОЮУНЧИМЭГ

Цаг үеийн асуудлаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.

-Одоогоор Монголбанкинд хэчнээн хэмжээний алт тушаасан байгаа вэ?

-Энэ оны долдугаар сарын 25-ны байдлаар таван тонн 54 кг алт хүлээн авлаа. Үүнээс давхардсан тоогоор 707 аж ахуйн нэгж байгууллага, 623 иргэнээс худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар өссөн үзүүлэлтэй.

-Дэлхийн зах зээл дээр алтны ханш унаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлж байна?

-Дэлхийн зах зээл дээр сүүлийн 10 хоногт унци алт 1067 ам.доллар болтлоо буурсан. Гэхдээ энэ нь манай улсын алт тушааж буй аж ахуйн нэгж, иргэдэд төдийлөн нөлөөлөхгүй. Учир нь алтыг кг-аар хэмжиж тушаахад 68000-75000 төгөргийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Энэ нь ам.долларын ханш өндөр байгаа учраас алт тушаалтад нөлөөлөхгүй гэж болно. Тиймээс ч 1.5 хувийн өсөлттэй байгаа юм. Мөн энэ онд долоон удаагийн ачилтаар нийт 6.2 тонн алтыг экспортлосон. Үүнийг цэвэр жингээр тооцвол 159.4 мянган унци алт болж байна. Энэ нь 171.8 сая ам.доллараар валютын нөөцийг бүрдүүлсэн тооцоо гарч байна.

-Төвбанкинд байгаа алтны нөөц ямар хэмжээтэй байна вэ?

-Монголбанкны зүгээс нэг тонн гаруй хэмжээтэй болохоор нь экспортод гаргадаг. Ер нь манайд байгаа алтны нөөц бохир жингээр байдаг. Одоогоор 929.9 кг алтны үлдэгдэлтэй байна.

-Өнгөрсөн жилээс татварын хөнгөлөлт эдэлсэн нь алт тушаалтад эергээр нөлөөлсөн гэдэг. Харин ханшийн бууралт үүнд нөлөөлөх үү?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад алт тушаалт нэлээд өсөх хандлага ажиглагдаж байгаа. Монголбанкны зүгээс оны эхэнд 15-20 тонн алт авах боломжтой гэж таамаглаж байсан. Үүндээ хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Алт тушаах оргил үе нь наймаас аравдугаар сар. Хамгийн гол нь алтны татвар буурсан. Мөн аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын ашиглалтын лицензийг сэргээсэн нь алтны тушаалтад эерэгээр нөлөөлнө гэж харж байгаа юм. Яагаад гэвэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад алт тушаах, Монголбанктай харилцах аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо өссөн. Тиймээс оны эцэст анхны таамаглалд хүрнэ гэж бодож байна.

-Монголбанк, Сангийн яам хоёрын мэдээлэл хэр зөрүүтэй байдаг вэ. Учир нь Сангийн яамнаас гаргасан мэдээлэл танай байгууллагаас гаргасан дүнгээс ялгаатай байх юм?

-Монголбанк бохир жингээр гаргадаг. Харин экспортод гаргахдаа цэвэр жингээр тооцдог. Тэгэхээр энэ хоёрын зөрүү гарна. Тиймээс зөрүүтэй мэдээлэгдэх тохиолдол гарсан байж болно. Сангийн яамнаас гаргасан мэдээллээр өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд бууралттай байна хэмээн хэвлэлээр гарсан байна лээ. Энэ нь өнгөрсөн сарын 30-ны байдлаар алт тушаалт 99 хувьтай байсан. Ингээд энэ сарын 25-ныг хүртэл 1.3 тонн алт тушаасан байгаа юм. Тиймээс өсөх магадлалтай гэж харж байна. Аж ахуйн нэгж, иргэдийн хадгалуулсан алт бий.

П.Сүхбаатар: Алт тушаах оргил үе нь 8-10 дугаар сар

-Алтны унцийн ханш 1000 ам.доллараас бага болох таамаглалыг гадны шинжээчид хийсэн байна. Энэ нь манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-Гадны шинжээчид алтны үнэ унах магадлал өндөр гэсэн байна лээ. Мэдээж энэ талаар мэдээллийг хүмүүс сонссон байж таарна. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийн өөрийн гар дээр алтаа хуримтлуулахгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ энэхүү үнийн уналт төдийлөн удаан үргэлжлэхгүй болов уу. Ер нь алтны үнийн уналт, өсөлтийн графикийг харж байхад огцом хэмнэлтэй байгаа нь ажиглагддаг.

-Энэхүү үнийн өсөлт, бууралтын давтамж ямар байдаг вэ?

-Сүүлийн 14 хоног дотор бага зэрэг буурсан. Харин өмнөх 14 хоногт бага зэрэг өсөлттэй байсан шүү дээ. Жишээлбэл, энэ сарын эхээр 1100-1200 болж өссөн тохиолдол бий. Тэгэхээр энэ хооронд тогтворгүй байгаа нь харагдаж байна.

-Алтыг экспортод их хэмжээгээр гаргаснаар валютын ханшид хэрхэн нөлөөлөх бол?

-Төдийлөн нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, алтыг экспортод гаргаснаар валютын нөөц нэмэгдэнэ. Эсвэл алтыг цэвэршүүлэн биет хэлбэрээр хадгалж бас болно шүү дээ. Мэдээж алтны үнэ байнгын уналттай байна гэж үгүй. Тиймээс өсөлттэй үед нь борлуулах боломжтой. Аль болох алтны үнэ өсөх хандлагыг харж, тооцоолон дараагийн борлуулалтыг хийнэ.

-2019 он хүртэл алтны салбарынхан хөнгөлөлт эдэлнэ.Энэ нь алт тушаалтыг өсгөж байна гэлээ. Гэхдээ алтны үнэ унаж байгаа нь алт тушаалтад нөлөөлөхгүй юу?

-Мэдээж татварын бууралт, хөнгөлөлт хан­галттай боломж. Тэгэхээр алтны үнэ буурсан ч хүмүүсийн алт тушаалтад төдийлөн нөлөөлөхгүй болов уу. Яагаад гэвэл, алт олборлогчдын төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5-2.5 хувь болгон бууруулсан. Мөн өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн. Тиймээс аль болох энэ хөнгөлөлтийг эдэлж, алтаа тушаах эрмэлзэлтэй байх болов уу гэж бодож байна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

П.Сүхбаатар: Алт тушаах оргил үе нь 8-10 дугаар сар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани