- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефтийн салбар дахь ПАРАДОКС
Таван жилийн дотор 5.6 тэрбум ам.домар "шатаажээ ” Манайд борлуулж буй түлш, шатахууны үнийг зах зээл биш, нефтийн бүтээгдэхүүн импортлогч хэдэн бизнесмэн л тогтоодог.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны унэ эргээд л шалдаа буув. Америкийн WTI маркийн баррель нефть өчигдөр 48 ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс хоёр дахин хямдарсныг харуулна. Энэ оны хоёрдугаар улиралд овоо сэргэж, тогтворжих хандлагатай байсан нефтийн ханш сүүлийн дөрвөн долоо хоногийн турш тасралтгүй унаж байгаа нь зарим нэгний хувьд сайн мэдээ. Тухайлбал, АНУ болон Европын орнуудын хэрэглэгчид хямд түлш, шатахуунаар автомашиныхаа банкийг дүүргэж байна. Харин монголчуудад бол падлийгүй. Учир нь, манайд борлуулж буй түлш, шатахууны үнийг зах зээл биш, нефтийн бүтээгдэхүүн импортлогч хэдэн бизнесмэн л тогтоодог. Мөн нефтийн салбарын бодлогыг төр биш, төр, засгийн эрх барьж буй хэдэн хүн дураараа тодорхойлж, тоглодог. Тийм ч учраас бид газрын тосоо "Петрочайна”-гаар олборлуулчихаад өөрсдөө "Роснефть” компаниас өндөр үнээр түлш, шатахуунаа худалдаж авсаар. Сүүлийн таван жилд Хятад руу гаргах түүхий нефтийн экспорт гурав дахин нэмэгдсэн байтал ОХУ-аас түлш, шатахуун импортлоход 5.6 тэрбум ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Энэ хооронд нефть нэрэх үйлдвэртэй болох монголчуудын мөрөөдөл улстөрчдийн хоосон амлалт, төр, засгийн эрх баригчдын түр зуурын шийдвэрүүдийн золиос болон замхарлаа.
ОНЬСОГО №1: БУУЖ ӨГДӨГГҮЙ ҮНЭ "Роснефть” үнээ өсгөчихлөө, ам.долларын ханш чангараад болохоо байлаа, түлш, шатахууныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй нь... Эдгээр тайлбарыг байн байн тавьж, зовлонгоо тоочдог байсан нефтийн бүтээгдэхүүн импортлогчид амаа хамхижээ.
Байсхийгээд л нэмэгдчихдэг байсан бензиний үнэ тогтворжсон учраас монголчууд ч олзуурхах аж. "Нэг литр АИ92=1660 төгрөг” гэдэг ханш тогтоод хоёр жил гаруй болов. Гэтэл энэ шударга үнэ мөн гэж үү? Үнэндээ манайд орж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бараг хоёр дахин хямдарсан байгаа юм. Монголбанкнаас гаргасан гадаад худалдааны тоймоос үзэхэд, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2013 оны эхээр тонн нь 1200 ам.долларт хүрч байсан бол түүнээс хойш байнга хямдарч, өнгөрсөн хоёрдугаар сард сүүлийн таван жилийн доод цэгтээ тулжээ. Харин гуравдугаар сараас ЭХЛЭН ӨССӨН БӨГӨӨД ӨНГӨРСӨН сард тонн нь 675 ам.долларт хүрсэн байгаа юм. Тэгвэл энэ сараас дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ эргээд буусан учраас дээрх ханш ч дагаад уруудах нь тодорхой. Гэхдээ ахин хэлэхэд, бидэнд падлийгүй шүү дээ.
2012 онд газрын тосны үнэ өндөр байсантай холбоотойгоор Засгийн газар, Монголбанкнаас Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд зөвхөн 2013 онд л гэхэд нефтийн бүтээгдэхүүн импортлогч 13 компанид 192 тэрбум төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэй олгосон байдаг. Импортлогчид ийнхүү зах зээлийн ханшаас тав дахин хямд хүүтэй санхүүжилт авахын зэрэгцээ валютын ханшийн эрсдэлээ ч бууруулж байлаа. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом өссөн учраас Төвбанкнаас импортлогчидтой 2-6 сарын хугацаатай форвард хэлцэл хийж байсан юм. Дээрээс нь, нефтийн бүтээгдэхүүний импортын татварыг нэг бол тэглэж, үгүй бол хөнгөлж байв. Тэгэхээр түлш, шатахуун импортлогчид жилдээ л зуу зуун тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн болж таарна.
Импортолж буй бүтээгдэхүүнийх нь үнэ байнга хямдарч байх үед ичих ч үгүй хямд санхүүжилт авч, ханшийн эрсдэлээ Монголбанктай "хуваалцаж”, татварын хөнгөлөлт эдэлж байсан хэрнээ үнээ нэг төгрөгөөр ч хямдруулаагүй нөхдүүд одоо бол бүр хөдлөхгүй нь тодорхой. Дээрх бүх хөнгөлөлт, чөлөөлөлт ард хоцорсон учраас шалтаг л олдвол үнээ нэмнэ гэж дайрч мэдэх вий. Угаасаа Монголд түлш, шатахууны үнэ өсөхдөө өсдөг хэрнээ буухдаа тулахаар зогсчихдог шүү дээ.
ОНЬСОГО №2: БОСОЖ ИРДЭГГҮЙ ҮЙЛДВЭРҮҮД Нефтийн бүтээгдэхүүний хувьд монголчууд 100 хувь импортоос хараат. Нийт хэрэглээнийхээ 90 хувийг хойд хөршөөс, тэр дундаа 60 гаруй хувийг нь ганц "Роснефть” компаниас авдаг. Тийм ч учраас бид түлш, шатахуун импортлогч компаниудын хэлсэн үнийг л өгөөд байхаас өөр аргагүй. Нефть нэрэх үйлдвэртэй болчихвол энэ бүхэнд цэг тавина гэж санааширдаг ч бүтэж байгаа юм алга.
Эхлээд Монголын газрын тос чанаргүй, хүнд учраас боловсруулж болохгүй гэдэг байлаа. Гэтэл хятадууд эх орон руугаа зөөгөөд, түлш шатахуун болгоод эхэлсэн. Дараа нь Монголоос олборлож байгаа нефтийн хэмжээ үйлдвэр байгуулахад хэтэрхий багадна гэх болсон. Тэгсэн чинь 2010 онд ердөө 297 мянган тонн байсан газрын тосны экспорт таван жилийн дотор гурав дахин нэмэгдээд зогсохгүй энэ онд бүр нэг сая тонноос давах төлөвтэй. Нефть нэрэх нэг үйлдвэр босгочих хэмжээний түүхий эд байсаар байтал яагаад ажил, хэрэг болохгүй байна вэ?
Шинээр гарч ирсэн Засгийн газар болгон нефть боловсруулах үйлдвэрийг энд ч барина, тэнд ч барина гэж амладаг. Тэгээд шавыг нь тавьж шоудчихаад мартаж орхидог. Сүүлийн жишээ гэвэл, Н.Алтанхуяг засгийн эрх авангуутаа өмнөх Засгийн газрын шийдвэрийг баллуурдаж, газрын тос боловрсуулах ганц үйлдвэрийг Дарханд барина гээд шавыг нь тавьсан. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүнийг бас л үгүйсгэж, говийн бүсэд хоёр, зүүн бүсэд нэг үйлдвэр барих юм яриад эхэллээ. Дахиад л шинэ бодлого, шинэ төсөл, шинэ тендер, шинэ ТЭЗҮ гэж байтал засаг солигдох болно. Ийнхүү эргэж, буцах хоорондоо бид нефть боловсруулах үйлдвэр нэгийг биш, нэлээд хэдийг барих мөнгөө Оросын төрийн өмчит "Роснефть" компанид тушааж байгаа юм шүү дээ. Өнгөрсөн таван жилд гэхэд л монголчууд 5.6 тэрбум ам.долларын түлш, шатахуун хэрэглэсэн тухай дээр дурдсан. Энэ хэр том тоо вэ? Манай нийт эдийн засгийн талтай тэнцэх мөнгө. Монголын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний нефть боловсруулах үйлдвэрийг есөн удаа барьчих хэмжээний хөрөнгө. Хоёр сая тоннын хүчин чадалтай Дархан-газрын тос боловсруулах үйлдвэрийг 600 сая ам.доллараар л босгоно гэж байсныг санацгаая.
ЭЦЭСТ НЬ Түлш, шатахууны тал дээр 100 хувь импортоос хараат байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйг олон жилийн турш нуруугаа элээтэл ярьсан учраас энд давтан нурших нь илүүц биз. Зүгээр л хэдэн тоо жагсаагаад харъя.
Өнгөрсөн онд бид 1.3 сая тонннефтийн бүтээгдэхүүнийг бараг 1.2 тэрбум ам.доллараар импортолжээ. Харин 2013 онд бүр 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан байгаа юм. Бид ийнхүү жил бүр тэрбум, тэрбумаар нь шатахуун болгож "шатаадаг” хэрнээ нефть боловсруулах үйлдвэр барих дээрээ тулахаар мөнгөгүй гээд гараа хумхиад суудаг. Гэтэл ОХУ руу, "Роснефть” компанийн данс руу шилжүүлэх мөнгөн дүн ихэссээр. Манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жилдээ л есөн хувиар өсдөг бөгөөд 2040 он гэхэд 3.1 дахин нэмэгдэж, 3.7 сая тоннд хүрэх тооцоо ч байна. Нефть боловсруулах үйлдвэртэй болсноор өнөөгийн өртгөөр тооцвол жилд 4.26 тэрбум ам.доллар хэмнэх бололцоо бүрдэхийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төсөлд тусгажээ.
Д.МӨНХЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||