- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дорнодын талд хав дараастай уран
ажлын хэсэг Дорнод аймагт ажиллав
Уран гэх хүнд металл хүн төрөлхтөнд гавьяа ч байгуулсан, гай ч авчирсан. Ийм гээд түүнээс дэлхий ертөнц урвасан нь үгүй. Монгол Улсын тухайд дэлхийн эрчим хүчний хэрэгцээг нэг жил хангахуйц ураны нөөцтэй ч энэхүү баялгийнхаа шидийг үзэлгүйгээр зүгээр л байгалийн эхийн хөргөгчинд хав даран хадгалж, хууль эрх зүйн орчин тал дээр нь хааяа нэг салхи санваар оруулсаар өнөөдрийг хүрсэн. Үүнд нь найдсан гадаад, дотоодын компаниуд Монголд хөл тавьдаг ч яагаад ч юм үйл ажиллагаагаа эхлүүлж чаддаггүй.
Тэнд саяхныг хүртэл төл мал эндэх тоолонд Кожеговь, шар нунтаг хоёр буруутан болж байлаа шүү дээ. Гэвч дэлхий дахинаа хүн ам өсөхийн хэрээр түүхий эдийн хомсдол бий болохын хамт байгаль цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчтэй хүссэн ч, эс хүссэн ч найзлахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа. Нэмж хэлэхэд, улс орны хөгжлийн чадавхийг үнэлэх үнэлэмжид цөмийн эрчим хүч буюу атомын цахилгаан станцтай эсэх үзүүлэлт багтах болсон. Учир иймээс Монгол Улс уранаас татгалзаж, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх аваас эл үйлдэл нь өөрөө бусад улс гүрэнд тэнэг харагдаж мэднэ. Түүнчлэн 2009 онд батлагдсан "Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах тухай”, "Цөмийн энергийн тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хууль, эрх зүйн хувьд таатай байгаа эсэх тухайд нөхцөл байдлыг судлахаар Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан нарын удирдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж, Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах тухай хуулийн хүрээнд газар дээр нь очиж танилцсан.
Алдаагаа засна, ашиг олно, илүү ч харна
Ажлын хэсэг Дашбалбар, Гурванзагал сумдын заагт орших Улааны холимог металлын ордын далд уурхай, баяжуулах үйдвэр, хаягдлын далангийн угсралтын ажилтай танилцсан. Уг ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинь Шинь” ХХК эзэмшиж буй. Уул уурхайн сайд Р.Жигжидийг орон нутагт ажиллах сургаар тус компанийн удирдлагууд Бээжингээс хүрэлцэн ирсэн байв. Их говийн баянбүрд ийм байдаг болов уу гэж санагдахуйц байгалийн үзэсгэлэнт хөндийн өвөрт "Шинь шинь” компани буурь засан төвхнөж, өөрийн вант улсыг байгуулжээ. Бүтээн байгуулалт энэ тэрийн тухайд өө хэлэх юм алга.
Аймгийнхаа төвөөс өндөр хүчдэлийн шугам татсан тул суурин амьдралд хэдийнэ шилжжээ. Хаягдлын далангийн барилга угсралтын ажил дуусч улсын комисст хүлээлгээд өгчихвөл баяжуулах үйлдвэр ажиллахад бэлэн хэмээн хөрөнгө оруулагчид нь додигор сууцгаах. Дорнод аймагт Шинь шиньний хэмжээний тийм том объект лав харагдаагүй. Социалист нийгмийн үеийн хэдэн үйлдвэрийнхээ амыг барьчихсан аймагт шинэ содон зүйл гэвэл энэ л байв. Харамсалтай нь тэр бүхэн сэндвичээс бүтсэн байна билээ. Харуул хамгаалалт, тор татсан байдал нь улсын хилтэй дүйцэхүйц чанга хатуу байж мэднэ.
Ер нь тэнд харуулын хэдэн эрээс өөр монгол хүн үгүй. Тиймээс тэрхэн хонхорт хэрхэх нь тэдний асуудал байх. Хөндлөнгөөс ажиглах, хяналт тавих ажилтан, албан хаагч байхгүй гэх утгаар нь хэлж байгаа юм. Ийм ажилтан үгүй учраас л баяжуулах үйлдвэрийн далан сэтрээд хэдэн сар болсны дараа мэдэж, хэл ам болсон шүү дээ. Мэргэжлийн хяналтынхан азаар мэдэж, хэл үг хийгээгүйсэн бол үйлдвэрт ашигласан химийн бодисууд өнөөдрийг хүртэл шүүрсээр байхыг үгүйсгэх аргагүй.
Тиймээс компанийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хянах үүрэг бүхий Монгол Улсыг төлөөлөх үүрэгтэй ажилтан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид заавал ажиллах учиртай мэт санагдсан. Уул уурхайн сайд ч үүнийг анзаарч компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ нийт ажиллагсдын хэдэн хувийг монгол ажилчид эзэлж буйг асууж сонирхсоны цаад мөн чанар нь дээр хөндсөн асуудалд оршиж байсан биз ээ. Ажлын хэсэг далд уурхай, баяжуулах үйлдвэр бус хаягдлын далангийн усралтын ажилтай танилцахыг илүүд үзсэн гэж хэлж болно. Учир нь 2011 оны арваннэгдүгээр сард тус орд газрын баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан нь сэтэрсний улмаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тул үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан юм.
Далангийн барилга угсралтын ажил ид явагдаж байв. Өмнө ашиглагдаж байсан далангийн зурвас шинээр барьж байгаа зурвастай зэрэгцэн орших бөгөөд шинэ хуучин хоёрын ялгаа хэн хүнд илт мэдрэгдэж байлаа. Шинь шиньний өмнөх удирдлагууд нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр мөнгөө хэмнэн зүгээр л суваг татан түүн дотроо зузаан хальс дэвсээд орхисон нь ашиглалтын явцад сэтэрч, газрын гүн рүү шүүрэлт өгсөн аж. Сайд угсралтын ажлыг удирдаж буй хяналтын инженерээс шүүрэлт үүссэн шалтгааныг тодруулахад тэрбээр суурь судалгааны ажил хийгдээгүйн гай. Суваг татаад нимгэн бетон дэвсээд орхисон байсан. Харин бид судалгаа хийж, сувгийг шинээр татаж, хуримтлалын цооног байгуулан бүх зүйлийг зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа. Цооногийн болон сувгийн бетон ханыг өндөр чанарын цементээр цутгаж, завсар зайг нь шингэн бетоноор чигжин бэхэлгээ хийсэн тул шүүрэх асуудал дахиж гарахгүй хэмээсэн. Үүний дараа тус компанийн хөтөч баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахыг урьсан.
Гэвч үүдээр нь өнгөрөх далд уурхай ажлын хэсгийнхний анхаарлыг татаж, уурхайн амыг нээх хүсэлт тавихад түлхүүрээ энэ удаад авчирсангүй хэмээн асуудлыг дүйвүүлэх гэж оролдоод бараагүй. Говь нутагт томоохонд тооцогдох уулын өвөр бэлийг нүхэлж, далд уурхайн хэлбэрээр олборлолтоо явуулдаг юм билээ. Уулыг араас нь хальт харахад өвс найгасан сайхан хайрхан харагдах бий. Гэвч үнэн хэрэгтээ өвөр энгэртээ агааржуулалтын хоолойд зориулсан нүхээр сийчүүлсэн байх авай. Уурхайн амны төмөр хаалганы ойролцоо хэдхэн хором зогсоход хүйтэн салхи араас үлээхийн хамт хүдрийн эхүүн үнэр дээр нэрийг нь хэлж үл чадах химийн бодис сэнхийх тул ажлын хэсгийнхэн дотогшоо орох сонирхлоосоо татгалзахад хүрсэн. Магадгүй дотогш ороогүй нь зөв ч юм бил үү.
Олон жил үүд хаалгыг нь нээгээгүй ногооны зоорь руу нэвтэрсэн хүн угаартаж амь насаа алдсан тохиолдол бий шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч далд уурхайн захирлаас уурхайн гүнийн хэмжээг асууж сонирхохын зэрэгцээ болзошгүй аюул тулгарсан үед хоргодох кабин, хүчилтөрөгчийн баллон байгаа эсэхийг асуухад кабин байхгүй, хүчилтөрөгчийн нөөц баллонууд бий гэх хариултыг өгсөн. Тус далд уурхайгаас туршилтын хугацаанд хар тугалгын металл авалт 89 хувьтай, цайр 86 хувьтай гарч байжээ. Далд уурхайгаас хөдлөөд баяжуулах үйлдвэр рүү очлоо. Ажиллаагүй удсаны улмаас тоног төхөөрөмжүүдийн дотор талыг зэв иджээ.
Хөтөч ажлын хэсгийнхэнд ихэд бахдалтайгаар "Бид дөрвөн жил ажиллаагүйн баталгааг та бүхэн харж байна” гэв. Хаягдлын далан ашиглалтад орж, улсын комисс хүлээгээд авчихвал баяжуулах үйлдвэр бүрэн утгаараа ажиллахад бэлэн байгаа бололтой. Дашрамд өгүүлэхэд, үйлдвэр ажиллаагүй учраас ямар технологи ашиглаж буй, баяжуулах явцад ямар бодис ашигладгийг мэдэх арга байгаагүй юм. Энэ мэтчилэн компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа удирдлагуудтай нь ширээний ард харилцан ярилцаж улмаар "Шинь шинь”-ий тал Уул уурхайн сайд болон Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан болон яамны холбогдох албан тушаалтнуудад асуулт тавьж, хариулт авсан. Компанийн удирдлагууд ажлын хэсгийнхэнд алдаагаа засчихлаа, ашиг олоход минь саад бүү болооч, нэгэнт оруулсан хөрөнгөө эргүүлж олж авахад илүү харахаас өөр арга алга гэх санааг алхам бүртээ ойлгуулахыг илт оролдож байсан.
Тухайлбал, "Шинь шинь” ХХК-ийн Бээжингээс ирсэн захирал н.Дулаан "Хаягдлын далан сэтэрч, шүүрсэн асуудал үнэндээ өнөөдрийн удирдлагуудад хамаагүй. Биднийг тус орд газрыг худалдаж авахаас өмнө үүссэн асуудал гэдгийг онцгойлон хэлэхийг хүсч байна. Засвар, шинэчлэлтийг зураг төсөл, стандартын дагуу хийхийг зорилгоо болгон ажиллалаа. Эрхэм сайдыг манай уурхай дээр ирж ажиллаж байгаа дээр хэлж ойлгуулах зүйл бидэнд байна. Манай лицензит талбайд ураны хүдэр бий. Цайр, хар тугалгыг ашиглах явцад ураны хүдэр дагалдаж гарч ирж байгаа нь баяжуулах процесст саад болдог.
Тиймээс "Эмээлт майнз” компани руу ураны хүдрээ зөөж, тэднээр боловсруулалт хийлгэмээр байна. Өмнө нь ураны хүдрийг ашиглах тухай асуудлаар Цөмийн энергийн газартай гэрээ байгуулчихсан байсан юм. Харамсалтай нь тус газрыг татан буулгачихлаа. Үүнийг шийдэж өгнө үү. Мөн нарийн мэргэжлийн мэргэжилтэй боловсон хүчин бидэнд учир дутагдалтай байдаг. Тиймээс эхний гурван жилд ажиллах гадаад ажилтны квотыг нэмж баталж өгөхийг хүсье. Ураны хүдрээ уусган баяжуулж болох уу. Баяжуулж цул болгосон ураны баямалаа экспортолж болох уу” гэх асуултын эхнийхэд Р.Жигжид сайд "Та бүхэн эхлээд холимог металлын үйлдвэрээ цогцоор нь ашиглалтад оруул. Та нар ураныг нэлээд сонирхож буй бололтой. Уран, цайр, хар тугалга нь байгалийн зүй тогтнолын хувьд нэг дор тогтоцтой байж болох хэдий ч ашиглах үндэслэл нь өөр өөр гэдгийг та бүхэн мэдэж баймаарсан. Гэсэн хэдий ч бүх зүйл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдах учиртайг мартаж болохгүй. Харин баяжуулж цул болгосон ураны баяжмалыг экспортлох нь зарчмын хувьд болно” гэх зарчмын хариултыг өгсөн.
Уул уурхайн яамны мэргэжилтэн Ү.Ганбаатар "Уран ашиглах ТЭЗҮ-ээ боловсруулж, зөвшөөрөл авах ёстой. Танай гэрээ 2015 онд дуусч буй. Тиймээс гэрээгээ сунгуулаарай” гэх зөвлөгөө, хариулт хоёрыг хамтатгана билээ. Уулзалтын төгсгөлд Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг онцгой анхаар. Аюулгүй ажиллагаа зочдыг угтаж авахаас эхэлнэ. Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр танай компани тааруу ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Ялангуяа хорт бодисыг хадгалж хамгаалах тухайд. Тиймээс нэн яаралтай байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг хийлгэ” гэх шаардлагыг тавихад Уул уурхайн яамны мэргэжилтэн Н.Зууннаст "Хөдөлмөр хамгааллын хэлтсээ монгол инженер, техникчдээр бүрдүүл. Хатуу хог хаягдлын цэгийг яаралтай байгуул” гэх даалгаврыг нэмж өгсөн.
Балгас болсон Мардайн суурин, мартагдаж гээгдсэн ураны орд
Цагтаа мандан бадарч, хаалттай бүс хэмээгддэг байсан Мардайн голын орд, түүнийг дагаж бий болсон Мардайн суурин эдүгээ шарилжин дундаас сааралтан торойно. Торойгоод сүйд болох ч юм алга, тоногдож дууссан байшингийн багана төдий зүйлүүд.
Биднийг суурингийн захаар өнгөрөхөд дорнодчууд кран авчирчихсан үлдэгдэл дээр нь найрлаж байна билээ. Нутгийн иргэд сүнстэй, шөнө болохоор энд тэндгүй гэрэл сүүмэлзэн, цагаан даашинзтай орос бүсгүй үсээ хийсгэн дуулж байдаг юм гэж цуурах. Ямартай ч оросуудын бүтээн байгуулсан суурин номын шаргал хуудаснаа түүх болон үлджээ. Орд газар эзэнтэй эсэхийг мэдэх хүн Дорнодоос олдоогүй. Харин яам болон Ашигт малтмалын газрын цахим хуудаснаа Мардайн голын ордын тухайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөцийг нь бүртгэж авсан тухай ЗХУ-ын Ашигт малтмалын нөөцийн комиссын протокол бий гэжээ. Тус ордыг оросууд далд аргаар ашиглаж байсан бөгөөд эдүгээ "Адамс майнинг” ХХК-ийн эзэмшилд буй юм байна.
Эзэмшигч аж ахуйн нэгжийн зүгээс Цөмийн энергийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т заасанчлан "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон цацрагт идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэсэн заалтыг барьж ажиллахаа илэрхийлж, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу батламж гаргасан гэх. Эл мэдээллийн мөрөөр компанийн өөрийнх нь сайт руу орж сонирхох аваас "Манай компанийн хайгуулын гурван групп үйл ажиллагаагаа явуулж байгаа” гээд "Зүүн бүсийн полиметалл, алт, цайр, хар тугалга, вольфрам, молибден; баруун бүсийн коксжих нүүрс, никель, кобальт, цагаан алт, зэс, газрын ховор элемент; төвийн бүсийн хүрэн нүүрс, шохойн чулуу, ховор элемент, алт, төмөр, ванади, вольфрам газрын ховор элемент зэрэг төслүүд дээр шат дараалсан нарийвчилсан хайгуул хийж байна” гэсэн байх юм. Тэгсэн атлаа лицензит талбай дээр нь очиход нүднээ торох зүйл алга.
Өмнө нь далд уурхай явуулж байсныг гэрчлэх цооног л байна билээ. Цооногийн ам руу чулуу шидэхэд дуу нь их хол дуулдаж байхыг бодоход хэмжээ нь 100 метрээс илүү гүн байж мэднэ.
Жаахан шогчлоод хэлэхэд, нутгийн иргэд уг орд газарт дургүй юм болов уу даа, цооногийн амыг тагласан төмөр бетонон тагийг нь эвдчихэж. Арматурын төмрийг нь тушааж, мотоцикльдоо шатахуун хийж баяжих гэсэн нутгийн иргэд тийн сүйтгэчихсэн юм биш байгаа. Асуудал үүгээр дуусаагүй, дээж хадгалдаг модон хайрцгийг нь бас эвдээд доторхийг нь талын нэг тараагаад хаячихсан харагдсан. Модон авдар ч яах вэ, түлээнд явдаг байж гэж саная. Харин тагийг нь сүйтгэсэн хар нүхэнд хүн унаж, амь нас нь эрсдвэл яах болж байна вэ.
Азаар тэр хавь усгүй болоод тэр байх, айл амьтан зусч байгаа харагдаагүй. Нөгөөтэйгүүр, Мардайн голын ураны ордыг төр анхааралдаа, хамгаалалтдаа авах цаг болжээ. Төрийн хамгаалалт хэрэггүй гэх юм бол эзэн нь өөд татаасай билээ. Эзэн гэж байдаг бол албаны хүмүүс нөхцөл байдалтай нь танилцаж яваа боломжийг алдамгүй байлтай. Тэгэхээр эзэнгүй юмдаг уу даа.
Хэзээ амилахыг хэлж үл мэдэх Хан Ресурсийн талбай
Хан Ресурсийн эзэмшлийн талбай гэж бас л нэгэн цагт ил болон далд уурхай явуулж байсныг гэрчлэх туурьт түр саатлаа. Зэрлэг өвсөн дундаас цооног бараг л харагдахгүй. Эрх биш эзэн нь гээд ирсэн хоёр хүн бидэнд газарчилж, лицензит талбайгаа сонирхуулсан болохоос биш.
Канадын хөрөнгө оруулалттай гэгддэг, лицензийг нь хүчингүй болгосны хорхирлыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулна хэмээн олон улсын арбитрын шүүхэд хандан дуулиан тарьж байсан Хан Ресурс Дорнод дахь кемпээ буулган бараа сураггүй одов бололтой. Ирсэн хоёр ч сайдтай ярьж хөөрч сүйд болоогүй. Тэгэхээр энэ талбай хэзээ амилж, олборлосон уран нь хэдэн оноос эдийн засгийн эргэлтэд орохыг хэлж чадахгүй нь.
Уран эдийн засгийн эргэлтэд орно, харин хэзээ
Энэ асуултад яг одоо хариулахад эрт байна. Ямартай ч Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах хууль эрх зүйн орчныг бий болгож, шар нунтгийн хэмжээнд боловсруулахаар болсон ололттой яваа. Хуулийн хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөл орсноор цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан байна.
Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдож эхлээд байгаа юм байна. Тухайлбал, Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар "Мон- Атом” төрийн өмчит ХХК, БНЧУ-ын "Ураниум индастри ХК-тай хамтран " Мон- Чех Ураниум” ХХК байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмшихээр болсон байна. Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-д Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дархан- Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхташигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон аж.
Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэхээр болжээ. Ингэснээр Монголын "Мон- Атом”, Францын "Арева”, Японы "Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий "Арева Майнс” хамтарсан компанийг байгуулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхэлж байна гэж Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээнд онцлон дурьдсан зэргээс харж болно.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улс ураны 12 ордтой бөгөөд 128 орчим мянган тонн геологийн нөөцтэй болохыг тогтоогоод байгаа аж. Дээрх нөөцөөс долоон ордын 122 орчим мян.тн нөөц эдийн засгийн хувьд ашигтай, үйлдвэрлэлийн нөөцөд тооцож болно гэж үзжээ. Энэхүү нөөц нь дэлхийн ураны нөөцийн нэг орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломж юм байна. Өнөөдрийн байдлаар ураны олборлолт, боловсруулалт хийгдээгүй байгаа бөгөөд олборлолтыг сэргээх, шинээр нээгдсэн ордуудыг олборлож эхлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||