Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байна

Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байна Дэлхийн банкнаас гаргасан урьдчилсан судалгаагаар энэ онд таваарын болон металлын ханш сайнгүй байх төлөвтэй байна. Тэдний таамаглаж байгаагаар газрын тосны ханш ч тааруухан байх нь. Тодруулбал, газрын тос, нүүрсний ханш өмнөх онтой харьцуулахад 39 хувиар унах төлөвтэй байгаа бол металлын тухайд 10-12 хувиас багагүй хэмжээгээр үнэ ханш нь буурна гэж Дэлхийн банк тооцоолж байгаа юм.
 
Эдгээрт нийлүүлэлт голлох шалтгаан болж байна. Харин аж үйлдвэрийн таваарын ханшид эрэлт багасч байгаа нь нөлөөлнө гэж үзсэн. Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлтэй хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт буурснаар таваарын арилжаа сүүлийн 10-аад жилийн доод цэгтээ хүрчээ.
 
Үүнээс гадна Хятад улс үйлчилгээ голлосон эдийн засагт шилжсэнээс нүүрс болон металын хэрэгцээ багасч байгаа нь ийнхүү таваарын ханшид сөргөөр нөлөөллөө гэж Дэлхийн банк үзжээ. Гэвч металл дотроос Хятадын зэсийн хэрэглээ нэг хувиар өсөх магадлалтай юм байна.
 
"Голдман сакс”-ын урьдчилан тооцож бай- гаагаар сүүлийн зургаан жилийн үзүүлэлтээр хамгийн доод цэгтээ хүрээд буй зэсийн ханш ирэх оны эхээр дахин 16 хувиар унаж, 4500 ам.долларт хүрч болзошгүй гэнэ.
 
Харин Блүүмбергийн судал- гаанд оролцсон шинжээчид 6600 ам.доллар болно гэж тооцож байгаатай харьцуулбал энэ нь маш зөрүүтэй таамаглал юм. Хятадын эдийн засаг саарч байгаа нь үнэн боловч нөгөө талаар нийлүүлэлт огцом өсч, ханшид сөргөөр нөлөөлж байгаа тал бий. 
 
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Лондоны металлын биржийн хянадаг агуулахуудын нөөц хоёр дахин өссөнөөс гадна ам.долларын ханш чангарч байгаа нь олборлодог үйлдвэрлэлийн зардлаа багасгаж, үнийг нам дор барих таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж "Голдман сакс” банкны зүгээс мэдэгдэж байгаа юм.
 
Манай орны хувьд зэсийн ханш сүүлийн зургаан жилийн доод төвшнөөс үргэлжлэн унасаар байна. Хятад болон хөгжиж буй улс орнуудад эрэлт нэмэгдэх хүртэл иймэрхүү байдалтай байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн тэлэлт, хөгжлийн нөхцөл байдлыг харуулдаг нэг гол үзүүлэлт гэж үздэг.
 
Нэг талаас эрэлт бага байгаа ч нөгөөтэйгүүр "Оюутолгой” зэрэг компанийн олборлолт жигдэрч нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь ханшид нөлөөлж байна. Энэ сарын 25-ны байдлаар зэсийн ханш 5280 төгрөг байгаа ч сарын дунд үеэс хойш уналттай байна. Ойрын хугацаанд Хятадын үйлдвэрлэл ихэвчлэн буурсан үзүүлэлттэй гарч байгаа нь цаашдаа зэсийн үнэ ханш унах магадлалтайг баталж байгаа юм.
 
Гэвч "Голдман сакс” банкны таамагласан хэмжээнд хүрэхгүй байх гэж найдах л үлдэж байна. Учир нь энэ оны улсын төсөвт зэсийн нэрлэсэн ханшийг маш өндрөөр төлөвлөж, өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй болоод байна. Ингээд уул уурхайтай холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэж байна. 
 
АЛТНЫ ХАНШ УНАЛТТАЙ БАЙНА
 
 Дэлхийн зах зээлд алтны ханш сүүлийн хоёр долоо хоногийн турш уналттай байлаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хамгийн доод цэгтээ хүрч 1052 ам.доллар болсон бол үүнтэй зэрэгцээд "Голдман сакс” банк цаашдаа 1000 ам.доллараас ч бууна гэж таамагласан нь ханшид сөргөөр нөлөөлж эхэлжээ. Одоогийн байдлаар унц алт 1097 ам.доллар болоод байна. 
 
КОКСЖИХ НҮҮРСНИЙ ШИНЭ БИЧИЛ УУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ 
 
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Guldford coal” компани нүүрсний бичил уурхай олж илрүүлснээ мэдэгдлээ. Тус компани хайгуулын явцад 90 гаруй цэгт өрөмдлөг хийсэн бөгөөд цаашид ч ашиглалтын талбайг нэмэгдүүлэхийн тулд өрөмдлөг хийх гэнэ. Түүнчлэн тус ордын ойролцоо 15 сая тонн нүүрсний таамаг нөөц бүхий ордын олборлолт ашиглалтын лиценз эзэмшдэг "Энх тунх- Орчлон” компанийн тусгай зөвшөөрлийг 65 сая ам.доллараар худалдаж авсан байна. 
 
NSI ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА 
 
Хонконгийн биржид бүртгэлтэй "Саусгоби ресурс” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг Nawal Sunrise investment-ийн хувьцааг Хятадын компани бүхэлд нь худалдаж авчээ. Худалдаж авах хөрөнгөө энэ оны дөрөвдүгээр сард санхүүжилт хэлбэрээр олгосон байна. NSI нь "Саус гоби ресурс”-ийн 29 хувийг эзэмшиж байсан бөгөөд Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан, зардал хэтэрсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү хувьцаагаа заржээ. 
 
"ШАРЫН ГОЛ”-ЫН АЛДАГДАЛ ОГЦОМ БУУРЧ ЭХЭЛЛЭЭ 
 
Нүүрсний олборлолт хийхийн зэрэгцээ баяжуулах үйлдвэрлэл явуулж эхэлсэн "Шарын гол” компани 4.7 тэрбум төгрөгийн алдагдлаа огцом бууруулж, энэ оны эхний хагаст 12.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Өнгөрсөн зургадугаар сард тус компани жилд 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан нь ийм үр дүнд хүргэсэн байна.
 
Мөн эхний хагас жилд 12.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн төдийгүй өмнөд Солонгост баяжуулсан нүүрс экспортлохоор яриа хэлэлцээ хийж, туршилтын 25 мянган тонн нүүрсийг ачуулжээ. Шарын голын уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсонтой зэрэгцэн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш эрс чангарч, 6300 төгрөгт хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тэдний хувьцааны ханш ердөө 4300 төгрөг болж байлаа. Шарын голын орд нийтдээ 473 сая тонн нүүрсний нөөцтэй юм. 
 
Д.Мөнхжаргал 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани