Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сураггүй болсон 1.2 тонн алт

-Дуулиант гэмт хэрэг-

Цуврал-1

1956 оны 7 дугаар сарын 8-ны үүрээр Тель-Авиваас Бейрутыг зорьсонimages ачааны машинаар Израилийн армийн хоёр офицер Жанжин штабын даргынхаа тушаалыг биелүүлэхээр хөдөлжээ. Тэд хилийн бүсэд ачаа хүргэх даалгавартай байлаа. Машины тэвшин дээрх төмөр хайрцгуудад цэргийн холбооны чухал хэрэгслүүд байгаа гэсэн ойлголттой л явжээ. Жанжин штабын даргын тушаалд ч холбооны шинэ хэрэгслийг хилийн бүс дэх цэргийн ангиудад хуваарилахыг 5 дугаар армийн командлагч Ирвэн Рошед даалгасан байв.

Гэхдээ тэрхүү тушаалд "Тель-Авиваас Бейрутын чиглэлд” гэсэн үг орсон нь илүүц, хэн нэгний алдаанаас болоод ташаарсан маршрут мэт байсныг өнөөх хоёр офицер ер мэдээгүй ажээ. Лацтай тушаалыг тэд задлаагүй тул энэхүү ачааг дагалдуулан харуул хамгаалалт томилоогүйн учрыг ч гадарласангүй.

Үүрээр хөдөлсөн машин өдөр 11 цагийн үед хилийн бүсийн эхний пост дээр иржээ.

-Ноён хошууч аа, бичиг баримтаа!

-Тээшийг шалгах шаардлагагүй. Жанжин штабын даргын тушаалтай яваа гээд лацтай дугтуйг сарвайхад шалган нэвтрүүлэхийн офицер "Жанжин штаб” гэсэн том хүрэн лацыг нь хараад бүхээгт суугаа офицеруудын бичиг баримтыг шалгалгүй шууд ёслоод нэвтрүүлсэн байна. Ингэхдээ хошуучийн дэргэд суусан дэслэгч нь сахал үсэндээ баригдсан, нэг л этгээд санагдсан ч "Жолооны ард дэслэгч суусныг харахад үнэхээр онцгой ачаа юм шиг байна. Лав консерв биш дэг ээ” хэмээн шалган нэвтрүүлэхийн офицер хажуудаа зогссон түрүүчид шивнэн хоцорчээ.

Энэ цаг мөчөөс хойш уг ачааны машинтай хоёр офицерийг харсан хүн нэг ч үгүй. 16 төмөр хайрцгийн 6-д нь 1.2 тонн алт хийж ачсан уг машин усны уур манан адил замхарч орхижээ. Дараагийн пост хүртэлх 20 км замын хаанаас нь ч хайгаад нэмэр болсонгүй. Цэргийн цагдаагийн бүлгийн 30 гаруй хүнтэй тусгай хэсэг бүтэн сар гаруй эрэл хайгуул хийгээд ямар нэг ул мөр илрүүлж чадаагүй ажээ.

Алт ачсан ачааны машин алга болсон энэ бүсэд ердөө хоёрхон замтай, 40 км-ын тойрогт цэргийн 8 пост ажиллаж байсан бөгөөд тэр машин агаарт нисчихдэггүй л юм бол алга болох үндэслэлгүй байв.   Тухайн үеийн Жанжин штабын оперативын мэдээнд "Холбооны станцуудын хуурай тэжээл ачсан RGL 6064 дугаартай автомашин Жанжин штабын холбооны хэлтсийн ахлах офицер М.Конне, офицер Т.Роутын хамт сураггүй болсон. Эрлийн группыг хурандаа С.Даянаар ахлуулан томилов” гэснээс өөр юу ч үлдсэнгүй.

1967 онд Араб-Израилийн дайн ид өрнөж байхад эрлийн группыг ахалж байсан хурандаа Сатес Даян танкийн бригадын командын байранд ар шилэндээ буудуулан учир битүүлгээр амь үрэгджээ. Түүний хэрэг дайны үеийн үй түмэн үхэл сүйрэлтэй хамт ор сураггүй замхарч болох байсан ч фронтын сонины нэгэн мэдээ гай болж "Танкийн 16 дугаар бригадын командлагч хурандаа Даян жинхэнэ цэрэг эрийн ёсоор тулалдааны талбарт амь үрэгдлээ” гэсэн байв. Ингээд энэхүү ганц өгүүлбэр нь өнөөх 1.2 тонн алтны хэргийг дахин мөрдөх эхлэл болжээ.

1969 оны хавар бэлтгэл ахмад П.Радовский Израилийн цэргийн тагнуулын албан дээр фронтын мөнөөх сонины дугаарыг барьсаар хүрч ирсэн байна.

Даян хурандаа бол үнэнч шударга дарга байсан. Харин үхлийн шалтгаан нь энд бичсэнээс өөр юм. Тэр өдөр imagesблиндажийн ойролцоо их бууны хоёр сум дэлбэрсэн. Намайг блиндаж руу гүйж ороход Даян хурандаа холбоочныхоо хамт хоёул түрүүлгээ харан унасан байлаа. Тэд яг ар шил рүүгээр гар буугаар буудуулсан шархтай байсныг би хоёр нүдээрээ харсан. Би Даян хурандааг эргүүлж дээш харуулахаар тонгойтол толгой дээр минь нэг хүнд юм унах шиг болоод би эрэмдэг зэрэмдэг болсон нь энэ. Миний ард хэн байсныг харж чадаагүй. Ямарч байсан Даян хурандааг холбоочинтой нь хамт цааш харуулсан хүн тэр мөн” гэсэн байна.

Энэ мэдүүлгийн мөрөөр эрэн сурвалжлах явцад Даян хурандаагийн эхнэртээ бичсэн захидал олджээ. Тэрхүү захидалд "Өнөөх алтны гай одоо ч намайг дагалдсаар байна. Гурав дахь үхдэл нь би л болж таарах байх. Боломж гарвал тэд намайг цааш харуулж орхино” гэсэн байлаа. Харамсалтай нь захиаг хүлээн авах ёстой эхнэр нь Даянаас долоо хоногийн өмнө гэнэт өвчнөөр өөд болсон учир захиаг түүний эгч авч хадгалсан бөгөөд задалж ч үзээгүй байжээ.

Ар шил рүүгээ буудуулсан хурандаа, гэнэт нас барсан эхнэр, Араб-Израилийн дайнаас хоёр жилийн өмнө буюу 1965 онд амиа хорлосон Жанжин штабын дарга, алттай ачааны машинтай ор сураггүй алга болсон хоёр офицер гээд учир битүүлэг хэргийн үзүүрээс атгасан тагнуулынхан 8 сар гаруй мөрдөн шалгасны эцэст RGL 6064 дугаартай армийн машинд тус бүрдээ 200 кг алтан гулдмай бүхий 6 хайрцаг ачин Тель-Авиваас гарч явсан болохыг тогтооосон байна. Ерөнхий сайдын нууц захирамжаар эдгээр 6 хайрцаг алтыг анх Жанжин штабын байранд хүргэж өгсөн Израилийн төв банкны дарга асан М.Сочен 1970 оны 2 дугаар сарын 29-нд гэрийнхээ гадаа бас л гэнэт нас баржээ. Бүрэнхийд дэргэдүүр нь өнгөрч явсан нэгэн хүн хортой 2.5 мм-ийн ган зүүг хөлийнх нь булчинд зоосон байлаа. Тэр этгээд чухам хэн байв, түүний ард өөр ямар хүмүүс аллагын хор найруулж суув. Энэ бүхэн сураг ажиггүй хэвээр. Хамгийн гол нь 1.2 тонн алт хаачсан нь одоо болтол нууцлагдсаар байна.

Орчуулсан Б.Чинбат

Жич: Энэхүү нийтлэлийг хуулбарлахыг хориглоно. Харин цахим сүлжээнд линкээр холбож болно.

Эх сурвалж: manaiklub.com

Сураггүй болсон 1.2 тонн алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани