Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаас суманд очих орлого 4 дахин нэмэгдэнэ

Уул уурхайгаас суманд очих орлого 4 дахин нэмэгдэнэУул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. 

 

-Төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт орсноор уул уурхайн салбараас орон нутагт орох орлогын хэмжээ нэмэгдэх нь байна. Яг ямар өөрчлөлт орж, орлого нь яаж нэмэгдэхээр байгаа вэ?

 

-Урьд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ 70 хувийг Хүний хөгжлийн санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянга гэх мэт халамжийн мөнгийг гаргадаг. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сан руу итгэлцүүрээр мөнгө хуваарилдаг. Дунджаар 100-300 сая төгрөг нэг суманд очдог байсан. Зарим ашигт малтмалын үнэ буурч орлого багасаад ирэхээр энэ мөнгөний хэмжээ багасч байна.

 

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл, Хүний хөгжпийн сангийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсноор АМНАТ-өөс Хүний хөгжлийн сан руу ордог 70 хувийг 65 хувь болгон бууруулж, улсын төсөвт ордог 25 хувийг 30 хувь болгож нэмсэн. Ингээд Хүний хөгжлийн сан 65 хувь, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан 5 хувь, улсын төсөв 30 хувийг авдаг болсон. Эхний хоёрынх нь зарцуулалт өөрчлөгдөхгүй. Улсын төсвийн 30 хувийг дотор нь дахин хувааж байгаа. Мега буюу томоохон төслүүд, Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн гэх мэт ордын АМНАТ-ийг улсын төсөвт 100 хувь үлдээгээд бусад уурхайнуудаас орж ирсэн АМНАТ-ийг 70, , 20, 10 хувиар хувааж байгаа. 70 хувь нь улсын төсөвт, 20 хувь нь аймгийн Орон нутгийн хөгжлийн санд, 10 хувь нь сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрнө. Аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сан руу шилжүүлэхдээ тухайн орон нутагт хийж буй олборлолтын хэмжээг харгалзан үзэх болно.

 

Төсвийн тухай хуулийн 60.5 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн хөгжлийн санд олгоно" гэсэн нэмэлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлтийг 5 дугаар сарын 21-нд УИХ-аар баталж, "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 6 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаарт хэвлэгдэн гарсан бөгөөд ирэх төсвийн жилээс хэрэгжиж эхлэх юм.

 

Яагаад мега төслийг улсын төсөвт үлдээсэн юм бол?

 

Мега буюу томоохон төслийг салгахгүй бол аймаг, сумдад ахадсан их мөнгө хуваарилагдах тооцоо байгаа юм. Гэвч тэр төслүүдээс тухайн орон нутагт хангалттай дэмжлэг тусламж очих боломжтой. Ямар төслүүд энд багтахыг Засгийн газар шийднэ. Одоогийн төсөөллөөр Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн орд орно гэж үзэж байгаа.

 

Ингэж хуваарилах нь урьд байсан Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлдөг байсан 5%-иас зарчмын ямар ялгаатай юм бэ?

 

Орон нутгийн нэгдсэн сан руу АМНАТ-ийн таван хувийг шилжүүлдэг тогтолцоо хэвээр хадгалагдан үлдэж байгаа. Үүн дээр нэмээд АМНАТ-өөс Улсын төсөвт ордог байсан хэсгээс тодорхой хэсгийг нь буюу 30 хувийг нь аймаг, сум руу өгч байгаа юм. Зарчмын гол ялгаа нь нийт АМНАТ-ийн 5 хувиас хуваарилагддаг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зарцуулалт нь бүх аймаг, сум руу итгэлцүүрээр хуваагдаж шилждэг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг суманд хайгуул болон уул уурхайн ашиглалт явж байгаа эсэхээс үл хамааран хүн ам, газар нутгийн хэмжээ гэх мэт шалгуураар үнэлэгдэн Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө хуваарилагддаг гэсэн үг.

 

Нэмж хуваарилагдаж байгаа мөнгийг уул уурхайн ашиглалттай аймаг, сумд л авах юм. Нэг ёсондоо тухайн аймаг, суманд уул уурхайн ашиглалт явуулдаг бол тэр уурхайгаас төлж байгаа  АМНАТ-ийн тодорхой хэсгийг аймаг, сум авна гэсэн үг. Жишээ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хуваарилагдах мөнгө Ноён сумынхаас илүү байх болно. Танай сумын газар шороог хөндөж, олборлолт явуулж байгаа учир олборлолт явуулдаггүй сумаас илүү мөнгө танай суманд нэмж очно гэсэн үг юм.

 

-Урьд нь АМНАТ-ийн таван хувийг сумдад хуваарилдаг байхад нэг суманд дунджаар 100-300 сая төгрөг оногддог байсан гэсэн. Ингэж нэмж мөнгө хуваарилснаар хэд болж нэмэгдэх вэ?

 

-Уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сумдын авах мөнгө ойролцоогоор 4 дахин нэмэгдэнэ.

 

-Өмнөговийн Гурвантэс, Цогтцэций, Сэлэнгийн Мандал сум бол бүр илүү мөнгө авах нь ээ?

 

-Тэгнэ.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг мөн орон нутагт шилжүүлэхээр болсон гэсэн?

 

-Тийм. Улсын төсөвт 100 хувь төвлөрдөг байсан ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг Сумын хөгжлийн санд шилжүүлэхээр болсон. Энэ бол чамгүй мөнгө аймаг, суманд очно гэсэн үг. Уул уурхайн олборлолтоос гадна геологи, хайгуулын талбайнаас хамааран аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд нэмж мөнгө хуваарилагдана.

 

-Орон нутагт ингэж мөнгө шилжүүлснээр улсын төсөвт ямар нэг хүндрэл гарах уу?

 

-Тодорхой хүндрэл гарна. Урьдчилсан тооцоогоор улсын төсвийн орлого 40 орчим тэрбум төгрөгөөр буурах хандлагатай байгаа. Гэхдээ геологи хайгуул, уул уурхайн олборлолт явуулж буй аж ахуйн нэгжийн орон нутагтай ойлголцох ойлголт, дэмжлэг нэмэгдсэнээр үйл ажиллагаа нь өргөжиж, улмаар төсвийн орлогыг нөхөх боломжтой гэж харж байгаа.

 

-Хуулийн уг өөрчлөлтийг хийх талаар нэлээд эртнээс яригдсан ч дэмжигдэхгүй явсан. Яагаад гэнэт дэмжигдэх болов? Орон нутаг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байсантай холбоотой юу?

 

-Ер нь тийм. Олон улсын туршлагаас харахад Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг улс болон муж, орон нутгийн түвшинд татан төвлөрүүлж, тухайн орлогыг  захиран  зарцуулах  эрхийг  орон   нутгийн  захиргааны байгууллагад олгодог. Орон нутаг ашигт малтмал ашигласны үр өгөөжийг шууд хүртсэнээр тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах сонирхол нь нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.

 

Уг нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд орон нутагт орлого хуваарилах заалт орсон. Гэвч энэ нь төсвөөр дамждаг байсан тул үр нөлөөгөө өгөөгүй юм.

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хууль цуцлагдаж, шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхэд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал тэр хэмжээгээр сайжирна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл орон нутаг хайгуулын лиценз олгохоос татгалзаж эхэлсэн.

 

Хамгийн сүүлийн мэдээллээр АМГ нийт 847 өргөдлийн санал орон нутаг руу явуулснаас 751 хариу ирж, 441 нь буюу 58.7 хувь нь татгалзсан. Ганц аймаг биш нийтдээ татгалзаад ирэхээр орон нутгийг дэмжих зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Төсвийн орлогыг сайжруулахын тулд орон нутгийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Засгийн газар дэмжсэн хэрэг.

 

-Орон нутаг ямар шалтгаанаар дэмжихгүй байна вэ?

 

-Янз бүрийн л шалтгаан хэлдэг. Гэхдээ гол нь орон нутагт ямар ч өгөөж байхгүй гэсэн шалтгаан байгаа байх. Татгалзсан хариуг нь харахаар дийлэнх нь аймаг, сумын ИТХ-аас дэмжээгүй гэдэг үндэслэлийг хэлдэг. Жишээ нь, зарим сумын ИТХ лиценз олгох талбайн нэг га-аас 5000 төгрөгийн хураамж төлбөл тусгай зөвшөөрөл олгохыг дэмжинэ гэсэн байсан. Эндээс харахаар орон нутгийг шууд буруутгах аргагүй. Би өөрөө орон нутагт ажиллаж байсан болохоор зовлонг нь ойлгоно. Яалт ч үгүй төсөв нь хүрэлцээгүй учир төсөвт нь нэмэргүй мөртлөө хайгуул хийх гээд байгааг дэмжихгүй байгаа юм. Үүнийг ойлгох хэрэгтэй.

 

Ашигт малтмалын салбараас ордог гол орлогыг улсын төсөв рүү татаж авчихаад юунд зарцуулахыг УИХ шийддэг. Бид Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж байхад удирдлагууд нь гомдол мэдүүлж байсан. Манайд нүүрсний таван том уурхай ажиллаж бэлчээрийн талбай багасч, байгаль орчныг доройтуулж байна. Тэд татвараа төлөхөөс гадна суманд маань хандив дэмжлэг гэж бага сага тусалдаг. Гэтэл Засгийн газар, УИХ-аас уул уурхайн олборлолт хийдэггүй Баянхонгор аймгийн хоёр суманд олон тэрбум төгрөгөөр "Шинэ сум" төслийг хэрэгжүүлж байгаа нь шударга биш байна гэсэн гомдол тавьж байсан.

 

-Хуульд өөрчлөлт орсноор орон нутаг нааштай хандах тал байна уу?

 

-Уул уурхайн яам, АМГ аймгийн удирдлагуудтай ярилцаж, ойлголцолд хүрч байгаа. Баруун аймгууд лиценз олголтыг зөвшөөрөх хандлага нэмэгдэж байна. Зүүн талын аймгууд руу удахгүй лиценз олгох хүсэлт очих болно. Аймаг, сумдын удирдлагад хуулийн өөрчлөлтийг ойлгуулах ажлыг хийж байна. Ойлгож дэмжихээ орон нутгийн удирдлагууд илэрхийлж эхлээд байгаа.

 

-Уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулах гэрээний

 

загварыг боловсруулах ажил ямар явцтай байна вэ? Нэлээд хүлээлт үүсгээд байх шиг байна?

 

-Ямар ч байсан уул уурхайн компаниуд тухайн орон нутагт найр наадмын төсөв, ИТХ-ын дарга гишүүд, сумын удирдлагын аялал зугаалгын зардал болон хувь хүнд хандив өгөхгүй гэж байгаа. Харин орон нутагт ажлын байр бий болгох, нийгмийн болон дэд   бүтцийн   бүтээн   байгуулалтад

 

дэмжлэг үзүүлэх боломжтой чиглэлүүд тусгагдана. Одоо АМНАТ болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг орон нутагт өгдөг болсноор ерөнхий концепц бага зэрэг өөрчлөгдөх байх.

 

Дэлхийн банкны төслөөр болон манай яамны боловсруулсан хоёр ч гэрээний загварын төсөл яригдаж байгаа. Ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй эцэслэн шийдэгдэнэ.

 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зарцуулалт нь бүх аймаг, сум руу итгэлцүүрээр хуваагдаж шилждэг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг суманд хайгуул болон уул уурхайн ашиглалт явж байгаа эсэхээс үл хамааран хүн ам, газар нутгийн хэмжээ гэх мэт шалгуураар үнэлэгдэн Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө хуваарилагддаг гэсэн үг.

 

 

Уул уурхайн яам, АМГ аймгийн удирдлагуудтай ярилцаж, ойлголцолд хүрч байгаа. Баруун аймгууд лиценз олголтыг зөвшөөрөх хандлага нэмэгдэж байна. Зүүн талын аймгууд руу удахгүй лиценз олгох хүсэлт очих болно. Аймаг, сумдын удирдлагад хуулийн өөрчлөлтийг ойлгуулах ажлыг хийж байна.

 

 

С.Болд

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

Уул уурхайгаас суманд очих орлого 4 дахин нэмэгдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани