Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ унаж, нүүрснийх тогтворжиж байна

Зэсийн үнэ унаж, нүүрснийх тогтворжиж байнаНогоон валютын ханш өндрөө авч буй энэ үед доллар олдог салбарууд олны анхааралд байна. Ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гээд дэлхийд гардаг бүтээгдэхүүн бага сага бий ч ам.доллар олдог гол салбар гэвэл өнөөдөртөө уул уурхай л байгаа.

Манай улсын хувьд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт уул уурхайн ам.доллар олдог гол бүтээгдэхүүнүүд. Ингээд голлох эрдэс бүтээгдэхүүний үнийн таамгийг хүргэе.

Зэсийн эрэлт багасч, нийлүүлэлт нэмэгдэнэ

Төсвийн гол ачааг нугалж буй зэсийн үнэ бууна гэсэн таагүй мэдээ байна. Оны эцэст зэсийн ханш түүхэн доод цэгтээ хүрч магадгүй нь. Зэсийн үнийн ирээдүйг тандсан судалгаанд оролцсон учир мэдэх эрхмүүд, тодруулж хэлбэл арилжаанд оролцогчид болох хэджи сангийн менежерүүд оны сүүлээр зэсийн ханш 13 хувиар бууна гэсэн таагүй тоо хэлжээ. Тэдний таамаг амьдрал дээр батлагдвал нэг тонн зэсийн үнэ 4800 ам.доллар руу уруудна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж байсан түүх бий. Зэсийн үнийн уналтад нөлөөлөх хоёр том шалтгааныг шинжээчид онцолж байна. Эхнийх нь зэсийн гол хэрэглэгч болох урд хөршийн эдийн засгийн удаашрал. Эдийн засгаасаа шалтгаалж Хятадын эрэлт буурах нь тодорхой болжээ. Урд хөршийн эрэлт сүүлийн таван жилд байгаагүйгээр буурна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм. Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 40 хувь нь Хятадад хамаардаг. Урд хөршийн Чиндао боомт дахь зэсийг банкны баталгаа болгон ашиглахыг хориглосноор БНХАУ-ын зэсийн эрэлт харьцангуй буурсан гэх мэдээлэл бас бий. Зэсийн гол хэрэглэгчдийн нэг АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу гэсэн шалтгаан ч энэ металлын ханшид сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Зэсийн нийлүүлэлт огцом нэмэгдэж буй нь хоёр дахь шалтгаан болж байна. Перу, Монголоос нийлүүлэх зэсийн хэмжээ эрс өсч байгаа нь үнийн уналтад ташуур өгөх бололтой. Дэлхийн зах зээл дээр зэсийн илүүдэл нөөцийн хэмжээ 2016 он гэхэд оргил хэмжээндээ хүрнэ гэсэн таамаг байна. Гадагш нь зарж доллар олдог эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгааг Сангийн яамнаас саяхан мэдээлсэн. Зэсийн ханш Лондонд зургадугаар сарын байдлаар 5.8 мянган ам.доллар болж өмнөх сараасаа 7.4 хувь, өмнөх жилээсээ 14.3 хувиар буурсныг тэд онцолж байсан юм. Статистикийн сүүлийн мэдээллээр зэсийн баяжмалын экспорт 16 хувиар нэмэгдсэн гэх тоо бий. Оюу толгойн үйлдвэрлэл зэсийн экспортын хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа. Тэгэхээр зэсийн үнэ унасан ч нийлүүлэлт нь нэмэгдэж буй учраас төсөвт үзүүлэх дарамт тэр хэрээр багасах нь тодорхой. Нэмж мэдээлэхэд төсөвт 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тусгасан байсныг 1.25 сая тонн болгож бууруулаад байгаа.

Зэсийн экспорттой холбоотой нэг сайн мэдээ гэвэл Японы зэс үйлдвэрлэгч "Mitsubishi Materials Corp” компани Оюу толгойгоос бүтээгдэхүүн нийлүүлэх у р т х у г а ц а а н ы г э р э э байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус компанийн түүхий эд хариуцсан хэлтсийн ерөнхий менежер Тацуя Иноуэ Оюу толгойгоос туршилтаар 5000 тонн зэсийн баяжмал импортлох гэрээ байгуулснаа мэдэгдээд буй. "Bloomberg” энэ мэдээллийг цацахдаа Япон руу зэсийн баяжмал тээвэрлэхэд 30 хоног зарцуулна гэсэн тооцоог онцолсон юм. "Mit-subishi Materials Corp” жилд импортоор авдаг сая тонн зэсийн баяжмалынхаа 70 хувийг Өмнөд Америкаас авдаг, Өмнөд Америкаас бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд 304 хоног зарцуулдаг аж. Монголоос баяжмал авах нь Японы талд ашигтай гэдгийг энэ хоёр тооноос харчихаж болно. Тээврийг нь Японы тал хариуцна гэж байгаа. Оюу толгойн баяжмалыг төмөр замаар Владивосток боомтод хүргэж, далайгаар Япон руу тээвэрлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр Монголын зэсийн баяжмалын хувьд Япон гэдэг шинэ том зах зээл нээгдэж байна гэсэн үг. Нэг зах зээлийн нөлөөллөөс гарчихаар үнэ ханшийн хувьд ч эерэг нөлөөлөл мэдрэгдэж эхлэх нь тодорхой.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ 2018 ОН ХҮРТЭЛ САЙЖРАХГҮЙ

Манай улс оны эхний хагас жилийн байдлаар 12.4 сая нүүрс олборлоод байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн үзүүлэлт. Борлуулалт, экспортын аль аль нь буурсан гэж статистикийнхан онцолж байна. Эхний хагас жилд 10.4 сая тонн нүүрс борлуулснаас 6.9 сая орчим тонн нүүрсийг экспортолжээ. Нүүрсний экспорт эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар буурсан гэсэн үг. Монголын нүүрсний гол зах зээл болох Хятадын нүүрсний импорт он гарсаар 34 хувиар буугаад байгаа юм. Экспорт, борлуулалт б у у р с а н г о л ш а л т г а а н нь энэ. Хятадын Засгийн газар импортын нүүрсний чанарт тавих шалгуураа чангатгасан нь нүүрсний экспортын уналтад шууд утгаараа нөлөөлөөд буй. Импортын нүүрсний татвараа өсгөсөн гэх шалтгаан ч байгаа. Манай улсаас гадна Австрали, Индонези зэрэг томоохон экспортлогчдын нийлүүлэлт ч унаж байгааг статистикаас харж болно. Өмнөд хөршийн Гаалийн газраас гаргасан оны эхний таван сарын мэдээллээр манай улс коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Австралийн дараа бичигджээ. Үнийн хувьд тонн нь дунджаар 42 ам.доллар байж. Нүүрсний үнийн уналт саарсан, харьцангуй тогтворжиж эхэлсэн гэсэн мэдээ байна. Баяжуулсан коксжих нүүрсний ханш өмнөх оноос 17 хувиар буураад буй.

2013-2018 онд Хятадын нүүрсний зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байна гэсэн таамаг бий. Энэ хугацаанд коксжих түүхий нүүрсний үйлдвэрлэл 1.68 тэрбум тоннд хүрч жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байх бололтой. Нүүрсний зах зээл дээр манай улстай өрсөлдөгчид гэвэл АНУ, Австрали. Эрчим хүчний мэдээллийн төвийн судалгаагаар ирэх 30жилийн хугацаанд Америкийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байх гэнэ. Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвлөгөө бий. 2009-2011 онд Хятадын коксжих нүүрсний үнэ 40 орчим хувиар огцом өссөн бол 2012 оноос өнөөг хүртэл огцом унаж байгаа. Шаньси Люлин бүс нутгийн бүрэн коксжих нүүрсний үнэ гэхэд л 44 хувиар буурсан тоог статистикаас харж болно. 2015-2018 онд Шаньси мужийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 40-60 сая тн-оор нэмэгдэж нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байна гэж шинжээчид онцолж байгаа. Шинжээчдийн таамгаар 2018 он хүртэл коксжих нүүрсний үнэ буурсан хэвээр байх нь.

АЛТНЫ ЭКСПОРТ ЭРС ӨСЧЭЭ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар алтны экспорт 1.8 дахин өсчээ. Алтны үнэ 2011 оны есдүгээр сард 1923.7 доллар/унци болж оргилдоо хүрч байсан бол оны эхээр 30 гаруй хувиар унасан юм. Алтны үнийн бууралтад сүүлийн жил гаруйн хугацаанд огцом унаж буй нефтийн үнэ нөлөөлж буй. Ямар ч ашигт малтмалыг тээвэрлэх гол зардал нь түлш шатахуун гэдэг утгаараа. Нефтийн үнэ буух тусам инфляци бага байх нь тодорхой. Ийм үед хүмүүс алт нөөцлөх сонирхолгүй болдог гэсэн таамаг бий. Алт нүүрс, зэсээс нэг зүйлээрээ ялгаатай. Нүүрс, зэсийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг бол алтных тийм биш. Зөвхөн эрэлтээр тодорхойлогддог. Нийлүүлэлт тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй. Цэнхэр гариг даяар олборлолт нь тогтмол байдаг аж. Дэлхийн улсууд нийлээд жилд 2700-3000 орчим тонн алт олборлодог гэсэн статистик бий. Алтны хэрэглээний бараг тал хувь нь Энэтхэг, Хятадад ногддог байна.

Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа учраас алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. "Australia & New Zeland Banking Group”-ийн зүгээс "Ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн. Алтны үнэ ойрын хугацаанд өснө гэдэгт итгэлгүй байна” гэж мэдэгдээд буй. Чикаго дахь "Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс "Одоо алт худалдан авах цаг биш” гэсэн нь бий. "Goldman Sachs” ч гутранги таамаг хэлээд байгаа. Өнгөрсөн онд алтны дундаж үнэ 1271.19 ам.доллар/унци болсон нь 2013 онтой харьцуулахад 9.91 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк грамм алтыг өнгөрсөн сард 72 мянган төгрөгөөр авсан байна. Энэ нь жилийн болон сарын дүнгээрээ гурван хувиар агшсан дүн гэнэ.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ ДАХИН УНАЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ 44 хувиар унаж байв. Би-Эич-Биллитон, Рио Тинто, Бразилийн Vale нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн гол шалтгаантай. "Сити групп” төмрийн хүдрийн үнийг энэ онд 60 ам.доллараас доош унана, 2017 он хүртэл 65 ам.доллараас өгсөхгүй, 2017 онд л 73 ам.доллар болж бага зэрэг өснө гэж таамаглаад буй. Төмрийн хүдрийн үнэ 70-80 ам.долларын хооронд хэлбэлзэх үед Хятадын зардал өндөртэй үйлдвэрүүд хаагдана, Канад, Бразил, Иран, Малайз, АНУ-ын олборлолт ч дагаад буурна гэсэн таамаг бий. Харин 60-70 долларын хооронд удаан хугацаанд хэлбэлзвэл Баруун Африк, Орос, Австрали, Бразил, Иранд олон уурхай хаалгаа барихад хүрнэ гэж шинжээчид онцолж байна. Манай улсын экспортын мэдээнээс харахад төмрийн хүдрийн ханш дөрөвдүгээр сараас эргэн сэргэж, сарын дүнгээрээ 8.8 хувиар өсчээ. Гэвч төмрийн хүдрийн ханш долдугаар сар гарсаар дахин унаж эхэлсэн юм. Төмрийн хүдрийн үнийн уналтад гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн байдал нөлөөлж буй. Дэлхийд олборлож буй нийт төмрийн хүдрийн 98 хувийг гангийн үйлдвэрлэлд ашигладаг. Гангийн үйлдвэрлэлийн тал хувь нь Хятадад ногддог гэсэн статистик бий. Хятадад төмрийн хүдэр нийлүүлдэг улсын тоо өсч байгаа аж. 2003 онд найман улс Хятадад төмрийн хүдэр нийлүүлж байсан бол одоо 15 улс урд хөрш рүү экспорт хийж байна. Өнгөрсөн оны эхний найман сард Хятадын гангийн хэрэглээ 0.3 хувиар буурсан нь сүүлийн 14 жилд үзэгдээгүй уналт гэж шинжээчид онцолж байв. "Ситигрупп”-ийн таамгаар 2018 он гэхэд зах зээл дэх илүүдэл 300 сая тоннд хүрэх гэнэ. Тэд нийлүүлэлтийн илүүдэл энэ онд нэг тонн төмрийн хүдрийн үнийг 50 ам.доллар болтол унахад нөлөөлнө хэмээн таамаглаад байгаа. Өнгөрсөн оны эхэнд 135 ам.доллар байсан төмрийн хүдэр мөн оныхоо сүүлээр 69 ам.доллар болсон юм. Зургадугаар сарын сүүлийн өдөр гэхэд Хятадын Тяньжин боомтод 44.1 ам.доллар хүрч буурсан мэдээ цацагдсан. Ингэж буурахын өмнөх долоо хоногт төмрийн хүдрийн үнэ 56 ам.доллар байжээ. Өмнө нь 44 ам.доллараас бууж байсан ч эргээд 60 ам.доллар хүрсэн жишээ бий. Юутай ч ерөнхий дүр зургаар нь харахад төмрийн хүдрийн үнэ ирэх хоёр жилийн хугацаанд лав дээд тал нь 65 ам.доллар байх бололтой.

Эх сурвалж: www.dnn.mn
Зэсийн үнэ унаж, нүүрснийх тогтворжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани