Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордод хувиараа алт олборлогчид дураараа дургиж байна

Гацууртын ордод хувиараа алт олборлогчид дураараа дургиж байна "Гацуурт”-ын ордод аялсан тэмдэглэл
 
Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй
 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших "Гацуурт”-ын ордод бидний нэрлэдгээр "нинжа” нэртэй хувиараа ашигт малтмал олборлогчид үнэхээр алт олборлоод байгаа эсэхийг үзэхээр сониуч зандаа хөтлөгдсөн үзэг нэгт бидний хэсэг нөхөд наадмын өмнөхөн энэ ордыг зорьсон юм.
 
Уул ус нь жигдэрсэн, сүр бараатай, үзэсгэлэн төгс биширмээр ёстой л бурхны орон гэмээр газар бол "Ноён уул” билээ. Байгалийн сайхан бүхэн бүрдсэн үзэсгэлэнтэй энэ уулсын ойролцоох "Гацуурт”-ын ордод "нинжа” нар байна аа. Зам зуур мотоцикль сундалсан залуучууд бидэнтэй цөөнгүй тааралдав. Тэд богино иштэй алх зэрэг багажаа мотоциклийнхээ ард бэхлээд сундалдацгаан явж байлаа.
 
Мөн улсын дугааргүй, УАЗ-469 маркийн авто машин тоос босгон давхина. Ачааны "31” маркийн авто машины ачаан дээр бас хэд хэдэн хүмүүс суучихсан явж байв. Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй бөгөөд "бурхангүй газрын бумба галзуурав” гэгчээр юм болдог ажээ.
 
Гэтэл сүр дуулиан болгон зарлаад, уул ус, нутаг орноо ухаж төнхүүлэхгүй хэмээн лоозогнож, өлсгөлөн хүртэл зарлаад авсан "Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн хаана явна вэ? Замын хажуугаар ганц нэг "Ноён уулаа аваръя, Монголын газар нутгаас харийнхныг зайлуулъя” гэсэн лоозон бүхий үгтэй плакат байрлуулснаас өөр зүйл алга. Харин ар хударгаар нь аалзны шүлс шиг торлон, сохор номин шиг газар ухагчид уул усыг маань харин ч нэг хөндөөд байгаа юм биш үү.
 
"Сентерра гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнууд хүч хүрдэггүй гэнэ
 
Бид явсаар "зогс” гэсэн хаягтай хэрнээ хаалга, хашаа нь эвдэрчихсэн газар тулан очлоо.  Анхааруулга тэмдэг, санамж байх авч, "Сентерра гоулд Монголия” компанийн хамгаалалтын хашааг эвдэлсэн харагдана. Тэр хаалтын хажуугаар дайран ордог машины зам зурайж байлаа. Энд авто машины хоёр салаа зам байв.
 
Нэг нь "Гацуурт”-ын ордын талбай руу очдог сайжруулан зассан зам, нөгөө нь энэ замаасаа баруун гар тийш салаад огцом дээшээ өгссөн зам байлаа. Ийшээ давхар мосттой авто машин л гарах боломжтой. Харин бидний унаж ирсэн хүн тээврийн жижиг тэрэг хавьтахгүй бололтой. Дээшээ уулын орой руу гарсан зам буюу явганаар бол лав 10 км алхаж очдог юм байна.
 
Энэ байдлыг харан байтал дээрээс хоёр хүн явганаар бууж ирлээ. Тэд Орхон аймгийн дугаартай жижиг тэргэнд суулаа, тэр тэрэгний хаалга онгойход арын суудлын дор нь шуудайтай шороо харагдаж байв.
 
Бид ч хамгаалалтын эвдэрсэн хаалгаар нь орж цааш хаашаа хүрэхийг мэдэхээр сайжруулсан замаар нь явж байгаад дахин хамгаалалттай хашаанд хүрч, "Сентерра гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнуудтай туллаа. Тэднээс энэ хавиар нинжа нар байдаг уу гэхэд, "Өө, энд тэндгүй байгаа. Хулгайгаар мэдэгдэхгүй хаагуур ч хамаагүй орчихдог. Бид хүч хүрдэггүй" гэж тайлбарласан.
 
Хүннүгийн булш Төв аймагт байдаг гэнэ
 
Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай "лан” хүрэхгүй хэмжээний алт гардаг аж. Бид буцах замдаа мотоцикль сундалсан 40 эргэм настай хоёр залуутай уулзаж яриа өрнүүлсэн. Тэд орой эргээд ууланд гарна хэмээн хэлэхдээ биднээс "Та нар нар уулнаас ирж байгаа алтны хүмүүс үү” хэмээн асуув. Бид юу ч хэлсэнгүй. Гэхдээ яриа өрнүүлсэн. Тэд ууланд мотоцикльтойгоо гардаг аж. Бас машинтай. Машиндаа чулуу, шороогоо ачиж аваад л явдаг байна.
 
Бидний "замчин” 15-16 жил хувиараа алт олборлож байгаа юм байна. Тэр ярихдаа: "Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай "лан” хүрэхгүй хэмжээний алт гардаг. Хүннүгийн булш байхгүй ээ, Төв аймагт байдаг гэсэн. Би тийм юмтай ер нь таарч байгаагүй. Харин Баянхонгорт бол аз таарвал "лан” алт гарна шүү. Өнгөрсөн жил би Баянхонгорт очиж алт ухсан. Хонгорт байдаг хүмүүс "хажууд чинь ойрхон алт байхад үхсэнээ хийж энд ирдэг байна аа” гээд л... байна лээ. Баянхонгорын алт сорьц багатай байдаг юм хэмээн ярилаа.
 
Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар мөнгө олж байна
 
"Гацуурт”-ын ордод хувиараа алт олборлогч хэдэн хүн байгааг бид сонирхлоо.  "Урьд нь хөл толгой нь мэдэгдэхгүй олон хүн байсан. Харин ойрдоо тосгоны 50 жилийн ой болоод цөөрсөн байна. Гэхдээ цөөндөө л 100-гаад хүн байгаа. Орой болохоор "овгор”-ууд, бас "босс”-ууд нь орж ирнэ. Гал галаараа нүхээ хамгаална.
 
Энд чинь бас хөөрхөн юм болно шүү дээ. Зарим нь дээрэмдэнэ. Нудралцаан болно гэж ярилаа. "Босс” гэдэг нь мөнгөтэй нь. Харин "овгор” гэдэг нь шорон оронгоос гарсан зөөлнөөр хэлэхэд "танхайчууд” аж. Энд бас бичигдээгүй хууль үйлчилдэг. Зарим нь нүхээ өдөр шөнөгүй хамгаалж, нүхэндээ хүн оруулаад тавь тавин хувиар олзоо хувааж авна. Энэ бол миний ойлгосноор "дошны тарвага” юм уу даа. Зүгээр нүх хараад л баяжаад байх нь.
 
Зарим нь шинээр өөрийн гэсэн нүх ухаж түүнийгээ өөрсдөө авна. Энэ бол хуваахгүй гэсэн үг. Гэхдээ чоно борооноор гэгчээр оройдоо ирдэг босс, овгоруудад олзныхоо хагасыг нь алдах магадлалтай аж. Энэ мэт нэг удаагийн явалт буюу нэгээс хоёр хоногт хамгийн доод тал нь долоон зуун мянган төгрөгний орлого олдог байна.
 
Тийм учраас зарим нь "зүгээр байхаар ууланд гараад ирье” гээд хэрэгцээнийхээ мөнгийг "Ноён уул”-ын байгалийн хишгээс олчихоод дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Харин эд нар татвар хэзээ ч төлөхгүй, байгалийн нөхөн сэргээлт хийх талаар бүр санаад ч хэрэггүй. Тэгээд бас мөнгө хэдий олдог ч чинээлэг, сэтгэл амгалан амьдрал энд алга аа. Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар мөнгө олж байна.
 
Энд Монгол Улсын хууль хэзээ ч үйлчилж чаддаггүй аж
 
Нинжа нар хаагуур ч хамаагүй дураараа явж байдаг бөгөөд нууцаар эргэн ирдэг аж. Албаны эх сурвалжаар Мандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ц.Ганболдоос тодрууллаа. Тэрээр:”Бид хэд хэдэн удаагийн тохиолдолд газар дээрээс нь нинжа нарыг тараасан.
 
Энэ байдал "Гацуурт”-ын талбайд болж байгаа. Гэхдээ давхардсан тоогоор 70-80 хүн бий. Энэ бол хууль бус үйл ажиллагаа учраас бид арга хэмжээ авч, хүмүүсийг тарааж, буулгадаг. Техник хэрэгслийг нь саатуулдаг. Гэвч, нууцаар эргээд гарчихдаг юм. Тэд хаагуур ч хамаагүй дураараа явж байна” хэмээн хэллээ.
 
"Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас нинжа нар "хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байгаа аж.
 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны захирагч С.Раднаабазар: "Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас л нинжа нар "хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байна. Бид хөөлөг, туулга хийгээд байгаа ч тэднийг хорих аргагүй юм. Хууль ёсоор бол болохгүй асуудал. Ер нь хүндхэн байна” хэмээн ярьсан юм.
 
Оюуны ядуурал энд нүүрлэж байна
 
Энд байгаль дэлхий, нутаг ус, газар шороо маань нүдэнд үл үзэгдэх аалзны торонд хүлэгдэж, дахин сэргээгдэхгүйгээр өмөрч байна.  Ийм л амьдрал энэ ууланд эргэлдэж байна. Зүгээр байхаар ууланд гарч алт олъё гэдэг хүмүүсийн хувьд "эргээд хоёр хоноод ахиад мөнгөтэй болно” гэсэн сэтгэлгээ бүр тогтчихсон учраас ихэнх нь төгрөг хэмээх эргэлтийн хөрөнгийг юман чинээ бодохгүй, ашиггүйгээр зарцуулж, архидан согтуурч, нийгмийн эмх замбараагүй, засаг захиргаагүй байдал бий болж, оюуны ядуурал энд нүүрлэж байна.
 
Монгол Улсын Стратегийн ордод бүртгэлтэй энэ ордын газар нутгийг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахгүй бол улсад ашиггүй, нийгмийн хөгжилд бүр ч нэмэргүй, байгалийн нөхөн сэргээлт хийгдэхгүйгээр хэнд ч хэрэггүй дуусах бололтой.
 
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 
Гацууртын ордод хувиараа алт олборлогчид дураараа дургиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани