Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Эрдэнэчимэгийн хийтэй мэдэгдэл хэдэн сая долларын өр болж буух бол?!

Л.Эрдэнэчимэгийн хийтэй мэдэгдэл хэдэн сая долларын өр болж буух бол?!Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛС ХАРИУЦЛАГАТАЙ УЛС БОЛСОН

Одоогоос хоёр жил хагасын өмнө "Чингис” бондын мөнгө Монгол Улсын дансанд орж ирсний яг дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн уулзалт зохион байгуулж билээ. ҮАБЗ-ийн гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны даргатай хийсэн тэр уулзалт дээр Төрийн тэргүүн "Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, жирийн иргэд бүгдээрээ хариуцлагатай болох ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийж буй мэдэгдэл одоо үнэтэй болсон. Ер нь олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, буруу мэдээлэл өгсөн, популизм хийсэн улс төр Монголд одоо явахаа болилоо. Хэрвээ тийм юм хийвэл үнэтэй болсон. Ойролцоогоор Их хурлын нэг гишүүний нэг тийм мэдэгдэл 10 сая ам.долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна” гэж онцгойлон анхааруулж байлаа. Үнэхээр ч тийм. Өмнө нь Монголын төр татвараар цуглуулсан мөнгөө буцааж зардаг л байсан бол "Чингис" бондыг босгосны маргааш өдрөөс эхлэн дэлхийтэй хөл нийлүүлж, тэдний дүрмээр тоглодог болсон. Нэг попиулист гишүүн мэдэгдэл хийхэд л тэр нь дэлхийн чихэнд Монголын бондын өрийг нэмэх, хүүг нь өсгөх дохио болж очдог болсон билээ. Энэ тухай нэхэн сануулсан нь Ерөнхийлөгчийнхөө анхааруулыг үл тоон улсынхаа нуруун дээр өр нэмсэн нэгэн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хийж орхилоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-д хийсэн анхны мэдэгдэл дээрээ Ч.Сайханбилэг гурван зүйлийг онцгойлж байлаа. Тэр нь нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт бас л эдийн засаг байв. Энэ бол Монгол Улсын эдийн засагт Ерөнхий сайдын өгсөн үнэлгээ. Бараг 18 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг огцом уруудаж, хамгийн гол нь валюгын ханшаа барьж дийлэхээ больсон нь Ерөнхий сайдыг ийнхүү зөвхөн эдийн засагт л анхаарлаа голлон хандуулахаас өөр сонголтгүй болгосон юм. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт татах, мөнгө босгох чиглэлд тэрбээр онцгой анхаарч, Засгийн газрын бараг бүх яам нь Сангийн яам шигээ ажиллаж буй нь нууц биш. Бүр БОАЖНХ-ийн яам хүртэл Берлинд очиж жуулчдыг татахын тулд, тэгж мөнгө босгох гэж өдөрлөг хүртэл зохиох билээ дээ. Энэ бүгдийг зориуд нуршсан нь гадаадын хөрөнгө оруулалт татах нь Монгол Улсын хувьд амин чухал асуудал болчихоод байгаатай холбоотой. Ерөнхий сайдын дараалсан айлчлалууд, Монголд болж буй хөрөнгө оруулалтын гэсэн тодотголтой янз бүрийн чуулга уулзалтууд энэ бүхнийг хэнд ч тодорхой болгочихож байгаа биз.

Улсаараа хөрөнгө оруулалт татах гэж хичээж буй энэ цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг л эсрэг зүг рүү нь ганцаараа алхаж явна. Популист гэгддэг С.Ганбаатар хүртэл хөрөнгө оруулалт татах асуудлаар эсрэг юм яриагүй явахад Л.Эрдэнэчимэг гишүүн л "Монгол Улсад хөрөнгө оруулалт шаардлагагүй” гээд Төрийн ордноос албан ёсоор мэдэгдэл хийчихэв. Энд бол Л.Эрдэнэчимэг нэг л гипгуүн, нарийн яривал гацаагч, популист гэгдээд л өнгөрөх боловч дэлхийн чихэнд Монгол Улсын Их хурлын гишүүн гэсэн ганцхан утгаар л ойлгогдоно. Түүнийг нэг ёсондоо Монголын төр гэж дэлхий бодож, ойлгож, тэгж хүлээж авч байгаа юм.

Энд Тавантолгойг гацаахын тулд Төрийн ордонд Л.Эрдэнэчимэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийж байхад (2015 оны зургадугаар сарын 22) тэнд дэлхийн зах зээл дээр Монголын нэр хүнд унаж, бондын эрэлт буурч, хүү нь харин өсч байжээ. Одоо энэ тухай сийрүүлье.

ГАНЦ МЭДЭГДЛИЙН ТӨЛӨӨС

УИХ-ын гишүүн, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг "Тавантолгойг олборлоход хөрөнгө оруулалт хэрэггүй. Хөрсөө хуулаад л машинд ачихад болно” гэсэн алдарт мэдэгдлээ хийхэд цахим ертөнц дэх монголчууд "Тэгвэл хүрзээр ухаад, хувингаар зөөе. Илүү олон ажлын байр бий болно” гэж шоолонгуй хүлээн авч байлаа. Харамсалтай нь, энд инээдэм болсон мэдэгдэл тэнд Сингапур, Хонконгт ханиад болж байжээ. Энэ тухай өгүүлэхийн өмнө зарим шийдвэрийг нэхэн сануулах нь зөв болов уу.

Засгийн газар 2015 оны зургадугаар сарын 18-нд ээлжит бус хуралдаан хийж 350 сая ам.доллартай тэнцэхүйц юанийн бондыг олон улсын зах зээлд гаргах шийдвэрийг гаргасан юм. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх гэсэн зорилготой энэ бондын хэмжээ нь юаниар бол дор хаяж 2 тэрбум байх юм. Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө Дубайд хийгдчихсэн, үүнээс үүдэж хөрөнгө оруулагчдын итгэл бага боловч сэргэчихсэн, "Чингис” бондын үзүүлэлтүүд сайжирчихсан үед бонд гаргах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн нь энэ. Үнэхээр ч энэ үед олон улсын үнэлгээний агентлагууд хөрөнгө оруулалт сэргэнэ гэж найдаж, бүр Монголын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх боломжтой ч гэж ярьж байсан үе л дээ. Энэ бол ердөө арав хүрэхгүй хоногийн өмнөх л үйл явдал шүү дээ. Тиймээс ч Засгийн газар бондын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад өгч, тэр дагуу Ж.Эрдэнэбат сайдаар ахлуулсан баг бонд гаргах гоаб бЬо\у буюу танилцуулах аяллыг Сингапур, Хонконгоос эхлүүлсэн юм байна. Харамсалтай нь, тэдний аяллаа эхлүүлсэн өнгөрсөн даваа гараг буюу зургадугаар сарын 22-нд Л.Эрдэнэчимэг гишүүн нөгөөх хариуцлагагүй мэдэгдлээ хийж таарчээ. Тэнд Сангийн сайдаар ахлуулсан багийнхан Монгол Улс хөрөнгө оруулалт татах чиглэлд цаашид боломжит бүхий л алхмуудыг хийж, хичээн ажиллана.

 

Хөрөнгө оруулагчдыг гонсойлгох зүйл дахиж хийхгүй гэж ам уралдан ярьж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчноо аль болох аятай, таатай харагдуулахыг хичээн сурталчилсан байна. Тухайлбал, Оюутолгойн төлөвлөгөө батлагдсанаар төсөл цааш саадгүй хэрэгжих нь батгай болсон, Тавантолгойн гэрээг хэдхэн хоногийн дараа шийдвэрлэнэ гэх зэргээр аль л эерэг, зөв мэдээллүүдээ дуулгахыг хичээж явжээ. Харамсалтай нь, миний дээр өгүүлсэнчлэн танилцуулах аялал хийгдэж байсан яг энэ үед УИХ-ын гипгүүн, Тавантолгойн гэрээний төслийг шалгах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг "Эрдэнэс Тавантолгой ХК одоогийнхоороо ажиллахад л болно. Гаднаас хөрөнгө оруулалт татах ямар ч шаардлагагүй” гэх мэдэгдлийг албан ёсоор хийж орхисон. Үр дүн нь юу болов гэж үү.

Эрхэм гишүүний хийсэн мэдэгдэл нь дэлхийгээс хөрөнгө оруулалт татахаар аль байдгаараа хичээж буй Засгийн газрын бодлоготой эрс зөрчилдөөд зогсохгүй юанийн бонд босгохоор улсаа сурталчилж явсан багийнхны хэлсэн, ярьсны утгыг алдагдуулж, ажилд нь ноцтой саад учруулсан байна. Ганцхан хариуцлагагүй мэдэгдлийн төлөөсөнд нь Монголын гаргах гэж байсан юанийн бондын хүү нь өсч, эрэлт нь эрс буурчээ.

 

Монгол Улсын Засгийн газар нь хоёр тэрбум юанийн бонд гаргах сургаар тэнд эхний өдрөө л 1.5 тэрбум юанийн дунд хугацаатай бондын эрэлт үүсчихсэн байсныг олон улсын хөрөнгө оруулалтын агентлагууд онцолж байв. Энэ эрэлт нь танилцуулах аяллын үед дээшилэн үү гэхээс дордоно гэж Монголын багийнхнаас хэн нь ч төсөөлөөгүй биз. Гэтэл засгийнхаа бодлогыг эрс үгүйсгэсэн Л.Эрдэнэчимэг гишүүний хариуцлагагүй мэдэгдлээс болж боломжийн эхэлсэн танилцуулах аяллын үр дүн нэлээдгүй буурч хоёр тэрбумын оронд ердөө ганц тэрбум юанийг (ойролцоогоор 161 сая ам.доллар) бүр 7.5 хувийн хүүтэйгээр л босгож чадсан байна. Энэ сарын 24-нд босгосон бондын эргэн төлөгдөх хугацаа ч Засгийн газрын тооцож байсан таван жилд хүрч чадсангүй. Гурван жилийн дотор эргэн төлөх хатуу нөхцөлтэйгөөр л Монгол Улсын Засгийн газрын бондыг хөрөшө оруулагчид худалдаж авчээ. Энэ бол "Чингис”, "Самурай” гээд бусад бондын төлбөрөө төлж байх, тэрэндээ хуримтлал үүсгэх хугацаа юм.

 

Хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд арай хийн өндийж, нүүр буруулсан хөрөнгө оруулагчид эргэж харж магадгүй болоод буй үед УИХ (хөрөнгө оруулагчид Л.Эрдэнэчимэг гишүүнийг УИХ л гэж ойлгоно), Засгийн газрынх нь бодлого зөрӨөд байгаа нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, итгэлийг нь сулруулах нь гарцаагүй. Дотроо ойлголцохгүй яваа улс дэлхийтэй ойлголцоно гэж тэд, хөрөнгө оруулагчид яаж ч бодож чадах вэ дээ. Л.Эрдэнэчимэг гишүүний хийсэн ганцхан хариуцлагагүй мэдэгдэл ийм их эрсдэл учруулах уу гэж үү, одоо хариулъя. Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Дим сам” (Хятад үндэсний банш гэсэн утгатай юанийн бондын нэр) буюу юанийн бондыг худалдан авагч нь бүгд манай улстөрчид, албаны хүмүүсийн юу хэлэхийг чих тавин чагнаж, түүндээ үндэслэж шийдвэрээ гаргадаг. Тэд бүгдээрээ Монголыг мэддэг учраас Монголд хөрөнгө оруулахдаа улстөрчдийнх нь үгийг, хэвлэлийнх нь мэдээллийг чих тавин сонсч байдаг юм. Тийм болоод л "Чингис” бондыг гаргасны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол Улс хариуцлагатай улс болсон. Их хурлын нэг гишүүний хариуцлагагүй мэдэгдэл 10 сая долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна” гэж анхааруулсан биз. Одоо би асууя, Л.Эрдэнэчимэг гишүүний хийтэй мэдэгдэл хэдэн сая долларын өр болж монголчуудын нуруун дээр буух бол?!



Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Л.Эрдэнэчимэгийн хийтэй мэдэгдэл хэдэн сая долларын өр болж буух бол?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани