Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболд: Тавантолгойн ордыг ашиглахад Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно

Өнөөдөр Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталлаа.

Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, "Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдлаа.

Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо.

Үндэсний үйлдвэр стандартын шаардлага хангасан бараагаар дотоодын хэрэгцээг хангах боломжтой тохиолдолд гадаадын бараа нийлүүлэгчийг тендерт шалгаруулахыг хориглох, эх орондоо үйлдвэрлэж байгаа 370 орчим нэр төрлийн импортын бараанд ногдуулж байсан 5 хувийн гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх, түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг болгох өөрчлөлтийг холбогдох хуулиудад хийж, дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг батлах, гаалийн албан татварын хувь хэмжээг барааны онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олголоо. Ингэснээр түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадгашаа гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн НӨАТ-ын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо.

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан аж ахуйн томоохон нэгжүүдийг хувьчлах явцад хөрөнгийн биржээр хувьчлах ажиллагаанд Засгийн газар онцгой анхаарч холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах хэрэгтэй.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдаж, Улаанбаатар хот архи, тамхи, зочид буудлын жижиглэнгийн болуулалтаас ИТХ-ын тогтоосон хувиар татвар авах хуультай болсноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламжыг шинээр байгуулах, орон нутгийн төсвийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг эдийн засгийн аргаар хязгаарлах эрх зүйн орчин бүрдэж байна.

”Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай”, "Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль баталсанаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, ахмад настны тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөтгөх, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх эрх зүйн зохицуулалтыг хийж чадлаа.

Захиргааны байгууллагын суурь хууль болох Захиргааны ерөнхий хууль, "Нийтийн сонсголын тухай” хуулийг баталсанаар төрийн үйл ажиллагааг нэгдсэн стандарт, жишигт оруулж, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийг өргөнөөр оролцож төрийн бодлого, шийдвэрт саналаа тусгуулах бодит боломжийг нээж өглөө.

Сүүлийн жилүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эдгээдийн буруугаас олон мянган хүн амь насаа алдаж, гэмтэж бэртсэнээс хөдөлмөрийн чадвараа алдаж байна. УИХ "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинэчлэн баталж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтан үйлдвэл 384-768 мянган төгрөгөөр торгож, 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасахаар боллоо. Цаашид шинээр гарах Эрүүгийн хуульд давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ялтай болгохоор төлөвлөж байна.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг буруу жишиг тогтсоноор төрийн албан хаагчдын дархлаа суларч, боловсон хүчний чадавхи доройтож байна. Энэ буруу жишигийг таслан зогсоохын тулд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.
 Эрхэм гишүүд ээ,

Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар УИХ холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна.

Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ордын зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, "Эрдэнэс-Тавантолгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын төр болон 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг хамгийн өндөр хэмжээнд байлгах нь чухал. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны нэг чухал үр дүн нь Монгол Улс, иргэд, үндэсний аж ахуйн нэгж ногдол ашиг хүртэх эдийн засгийн бүтцийг бий болгох явдал юм.

Тиймээс зөвхөн Цанхийн хэсгийг биш, тус ордыг бүхэлд нь дэд бүтцийн хамт цогцоор нь ашиглах асуудлыг шийдвэрлэх нь Монголын эрх ашигтай нийцэж байгаа юм. Тиймээс Тавантолгойн бүлэг ордоос урагшаа болон зүүн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр тус ордын үнэ цэнэ нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж өндөр байх болно.

Тавантолгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т заасан "... газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх байх ёстой. Үүнд хяналт тавих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Тавантолгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

Миний бие УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтын нээлтэд оролцож Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллалаа. Энэ явцад Алтанбулагийн чөлөөт бүс, Дархан хот дахь төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Хөтөлийн цементийн үйлдвэр, Алтай хотод баригдаж буй 1000 айлын орон сууцны хороолол, "Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан. Мөн "Чингис”, ”Самурай” бондын санхүүжилтээр хийгдэж буй авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Дээрх бондын хөрөнгөөр өргөтгөсөн, шинээр байгуулсан орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр аж ахуйн газрууд дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, нийслэлийг холбосон болон дотоод сүлжээний авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, олон зуун хүнийг ажлын байртай болгож байна. Энэ бол бондын хөрөнгийн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бодит үр дүн. Эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудын зайлшгүй шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж техник хэрэгслийг татвараас чөлөөлөх, боловсон хүчнийг нь давтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авч дэмжиж ажиллах хэрэгтэй.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч МАН-ын завсарлагаас болж Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиудыг баталж чадсангүй. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас хэлэлцэж амжсангүй.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9 дүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, 9 дүгээр сард Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн түүхт ойг тэмдэглэж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн гишүүн болон ажиглагч 72 улсын 400 орчим төлөөлөгч оролцсон намрын чуулганыг Монгол Улсад зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад эрхэм гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Эрхэм гишүүд ээ,

Маргааш Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Наадмын маргааш намар гэдэг. Энэ жил хур бороо бага, хэт халуун болж байгаагаас олон аймаг, сум гандуу байна. Тариа будаа, төмс хүнсний ногооны гарц ч муухан байна. Тийм болохоор төр, засгийн бүх шатны байгууллагын эрх баригчид, монголчууд Та бидэнд өвөлдөө өнөтэй орохын тулд өвөлжилтийн бэлтгэлээ хангах арга хэмжээг эртнээс төлөвлөж, бодитой ажлуудыг хийх шаардлага тулгарч байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн тойрогтоо ажиллах үедээ энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Монголын нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан наадаарай.

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөснийг мэдэгдье.

Эх сурвалж http://www.info.mn
З.Энхболд: Тавантолгойн ордыг ашиглахад Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани