- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны хуульд өөрчлөлт оруулна
Газрын тосны хуульд өөрчлөлт оруулна 1 цаг 26 минутын өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. УИХ-аас Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр баталсан юм. Уг хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан юм. Ингэхдээ хуулийн этгээд нь төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлуудыг үүсгэж байгаа аж.
Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно.” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос (байгалийн битум, тослог элс, хийтэй элс, нүүрсний давхаргын метан хий)-ны эрлийн үед өрөмдлөг хийж болох талаар зохицуулалтгүй орхигдуулсан байна. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүчний, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээр аргууд нь газрын тосны нөөцийн хэтийн төлөвийг тогтооход шаардлагатай мэдээллийг өгдөггүй юм байна. Мөн Газрын тосны тухай хуульд хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулах үүргээ биелүүлээгүй гэрээлэгчид 44 дүгээр зүйлийн 44.1.16-д зааснаар хариуцлага тооцохоор хуульчилсан боловч ишлэлийг буруу заасан, төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан гэрээлэгчид хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдаа гарсан хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.
"МИАТ” "Боинг 767-300ER” агаарын хөлгийн зээлийг төлөх боломжгүй Тус байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн шалгалтын дүнг сонслоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Ганбат, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Ө.Энхтүвшин нар орж ажилласан байна.
Ажлын хэсэг, Иргэний нисэхийн тухай 1999 оны хууль /2001, 2003, 2006, 2008 болон 2011 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан/ нь үндэсний аюулгүй байдал эдийн засгийн хүндрэл, техник технилогийн хөгжлөөс шалтгаалан салбарын эрх зүйн зохицуулалтыг бүрэн хамарч чадахгүй байна. Тухайн хууль нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулалтыг ерөнхийлөн хамарч байгаа бөгөөд иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэн, салбарын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах шаардлага, агаарын харилцаа, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, олон улсын иргэний нисэхийн стандарт шаардлага, чиг хандлагад нийцүүлэн Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай байна гэж үзжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, бусад улс орны Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх зорилго, үндэслэлийг тусгасан бодлого байхгүй. Агаарын харилцааны хэлэлцээрийг төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт хавсралт байдлаар байгуулж байгаа нь үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулах, эдийн засгийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэл үүсгэж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, сонгон шалгаруулах, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлого 2013-2014 онуудад алдагдсан гэж үзсэн бөгөөд өндөр зардлаар бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнийг олноор нь ажлаас чөлөөлж, оронд нь ажлын байрны шаардлага хангаагүй ажилтнуудыг авч ажиллуулж байгаа нь нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтад сөрөг нөлөөлж болзошгүй байна гэж дүгнэлтдээ дурджээ. Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигаци, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх "Иргэний нисэхийн үндэсний корпораци”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл уг шийдвэриийг бүрэн хангаж ажиллаагүй байна. Иймд иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг алдагдуулахгүй байх үүднээс дээрх шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд даруй хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Ж.Батсуурь гишүүн танилцуулсан юм. Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014 онд 178.8 тэрбум төгрөгийн орлого, үүнээс навигацийн үйлчилгээнээс 144.5 тэрбум төгрөг олж, Улсын төсөвт 73.2 тэрбум төгрөгийг, 2015 оны эхний таван сарын байдлаар 64.1 тэрбум төгрөгийн орлого, үүнээс 55.9 тэрбум төгрөгийг навигацийн үйлчилгээнээс олж, улсын төсөвт 35.0 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогод бүртгэгдсэн, дотоодын агаарын тээврийн компаниудаас нийт 19.7 тэрбум төгрөгийн авлагатай, үүнээс "МИАТ” ТӨХК-иас 15.2 тэрбум төгрөгийн авлагатай аж. "МИАТ” ТӨХК-ийн худалдан авсан нэг "Боинг 767-300ER” агаарын хөлгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тус компани өөрийн үйл ажиллагааны орлогоос төлөх боломжгүй юм байна.
Иймд УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ” ТӨХК-д санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ. "МИАТ” ТӨХК-ийн худалдан авах хоёр "Боинг 737-МАХ” агаарын хөлгийн гэрээг дахин нягтлаж, боломжит хувилбарыг судлан, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн бусад эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байна гэж ажлын хэсэг үзсэн аж. Ажлын хэсгийн зүгээс тайлан дүгнэлтэнд үндэслэн Эдийн засгийн байнгын хорооны шийдвэрээр Монголын Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг сайжруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хэрэгжилтийг тайлагнах хугацаатай үүрэг даалгавар өгөх саналтай байгааг Ж.Батсуурь гишүүн танилцуулсан юм.
Ажлын хэсгийн хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж, эцэст нь Байнгын хорооны тогтоол батлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Г.ДАРЬ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||