- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Oрон нутгийн сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн мэргэшүүлэх уралдааны удирдамж
"Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах” төсөл нь сэтгүүлчдийн санаачлагаар хэрэгжиж, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зарим дэмжлэг үзүүлж буй төсөл юм.
Төслийн үндсэн зарчим нь аль нэг компани, орон нутгийн удирдлага, гадаадын аль нэг байгууллагын ашиг сонирхлоос ангид байж; бодит мэдээллийг орон нутаг төдийгүй нийслэл Улаанбаатар, манай орны бусад аймаг сумын хэмжээнд хүртээмжтэй түгээн дэлгэрүүлэх; орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлзүйн арга барилыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
"Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл нь ганц удаагийн сургалтын арга хэмжээ биш бөгөөд мэдээллийн олон талт урсгалыг тогтмолжуулан, сэтгүүлзүйн мэргэжлийн арга зүйгээр байнга дэмжих, цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжлэх ажил болно.
Төслийг санаачлагч "Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” нь 2010 онд The Mongolian Mining Journal-ийн дэргэд, тус Редакцийн санаачлагаар байгуулагдсан, ашгийн бус, мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагааг дэмжих зорилготой төрийн бус байгууллага болно.
Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн сэтгүүлчдийг хамарсан "Уул уурхайн мэдээллийг түгээх арга зүй” сургалтыг 2010 онд орон нутагт хийсэн нь хөдөө орон нутгийн сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан анхны мэргэших сургалт юм. Улмаар, хөрөнгийн зах зээлийн талаарх сэтгүүлчдийн ойлголт нимгэн байсан 2010 оны эхэнд сонин, сайт, телевизийн сэтгүүлчдийг хамарсан цуврал сургалтыг Улаанбаатар хотод хийсэн болно. Эдгээр сургалтын талаарх мэдээллийг "Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ын www.journalism.mn сайтын "Сургалт” цэсээс сонирхоно уу.
2015 оны хувьд "Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” нь бүсийн хэмжээний мэдээллийн сүлжээдийг байгуулах төслөө Баруун бүсийн сургалтаар үргэлжлүүлж байна. Уг төслийн хүрээнд 2015 онд Хойд бүсийн, Баруун бүсийн, Өмнөд бүсийн хэвлэл мэдээллийн Редакциудын төлөөллийг хүртээмжтэй хамруулсан Сургалтыг тухайн орон нутагт зохион байгуулж буй юм.
Сургалт бүрийн дараа оролцогч сэтгүүлчдийн дунд Уралдаан зарлана. Уралдааны шалгаруулалтыг:
-нэгдүгээр шат 2015.05.27-2015.07.15
-хоёрдугаар шат 2015.06.25-2015.09.01 хоёр үе шаттай явуулна.
Нэгдүгээр үе шатанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлч уран бүтээлчид хоёрдугаар үе шатанд оролцох эрхтэй болно.
Уралдаанд хувь сэтгүүлч болон сургалтад оролцсон сэтгүүлчдээс 2-3 хүнтэй Баг бүрдүүлэн оролцож болно.
Уралдааныг:
-сурвалжлага, асуудал дэвшүүлсэн нийтлэлийн бичлэгийн төрлөөр,
-сурвалжлага, асуудал дэвшүүлсэн баримтат нэвтрүүлгийн төрлөөр тус тус
зарлан, бичлэг ба нэвтрүүлэг тус бүрээс шилдэг гурван бүтээлийг
шалгаруулна.
Хойд бүсийн сэтгүүлчдээс ирүүлсэн нийт бүтээлээс бичлэгийн 3, нэвтрүүлгийн 3 уран бүтээлийг 2015.09.15 гэхэд эцэслэн шалгаруулна. Түүнчлэн Баруун, Өмнөд бүсийн сэтгүүлчдийн уран бүтээлийг дээрх шатлалаар шалгаруулна.
Хойд, Баруун, Өмнөд бүсийн сэтгүүлчдийн шалгарсан бүтээлээр Эмхэтгэл ном 2015 оны арваннэгдүгээр сард хэвлэгдэж, мөн The Mongolian Mining Journal-ийн дугааруудад цувралаар хэвлэн, нийслэл, орон нутагт өргөнөөр тараана.
Бүс тус бүрээс шалгарсан сурвалжлага, нийтлэлүүд олон нийтийн сайтуудаар өргөн цацагдаж, зарим нь өдөр тутмын сонинуудад хэвлэгдэнэ. Шалгарсан нэвтрүүлгүүдийг видео хэлбэрээр сайтуудад байрлуулан, телевизийн сувгуудаар цацах болно.
Үндсэн шалгаруулалт:
Хойд, Баруун, Өмнөд бүс тус бүрээс шалгарсан бичлэгийн шилдэг 3 материал, телевизийн шилдэг 3 нэвтрүүлэг, нийт гурван бүсийн 9 бичлэг, 9 нэвтрүүлэг тус бүрийг үнэ бүхий зүйлээр урамшуулна.
Гран При шалгаруулалт:
Дээрх 9 бичлэг, 9 нэвтрүүлэг дундаас Гран При хүртэх шилдгийн шилдэг сэтгүүл зүйн бүтээлийг 2015 оны арваннэгдүгээр сард нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах нэгдсэн хурлын үеэр зарлан, мөнгөн шагнал гардуулна.
Гран При олгох шалгаруулалтыг Уралдааны Комисс хийнэ. Уралдааны комисст The Mongolian Mining Journal-ийн сургагч багш нараас гадна Монголын уул уурхайн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш нар багтана.
Гран При шагнал хүртсэн бичлэгийн нэг материал, телевизийн нэг нэвтрүүлгийн уран бүтээлчийг Mining Journal Awards 2015 арга хэмжээнд хүндэт зочноор урьж оролцуулна.
Тавигдах шаардлага:
Уралдаанд ирүүлэх бүтээл нь "Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн сургалтын хөтөлбөрт багтсан аль нэг хичээлийн сэдвийн дагуу хийгдэнэ.
Сэтгүүлзүйн бүтээлийг бэлтгэх явцдаа сургагч багш нараас арга зүйн зөвлөгөө авч, байнгын холбоотой ажиллана.
Нийтлэл, сурвалжлагын бичлэгийн төрлөөр стандарт мөрөөр шивсэн А4
бичгийн цаасаар 3-6 хуудас хэмжээний материал байх ерөнхий шаардлагыг
хангана. Эх сурвалжийг заасан, тоо баримтыг нягталсан, шаардлагатай
гэрэл зураг, график, диаграм зэргийг багтаасан сэтгүүлзүйн мэргэжлийн
ажил байна.
Телевизийн баримтат нэвтрүүлэг, сурвалжлага нь дуу дүрсний шаардлага хангасан, эх сурвалжийг дурдсан, компьютер график, эвлүүлгийг мэргэжлийн түвшинд хийсэн, 20-30 минутын хугацаанд үргэлжлэх сэтгүүлзүйн мэргэжлийн ажил байна.
Уралдааны удирдамжтай холбоотой нэмэлт тодруулга болон арга зүйн бусад зөвлөгөөг сургагч багш нараас 77222300, 77220900, 77222400,77220200 утсаар авч болно.
Уралдаанд ирүүлэх нэгдүгээр шатны бүтээлийг 2015 оны 07 сарын 15-ны дотор: ider@mongolianminingjournal.com, ariunaa@journalism.mn, info@mongolianminingjournal.com хаягуудаар явуулах буюу:
15160 Улаанбаатар
Төв шуудан 1513
хаягаар шуудангаар илгээнэ.
Танд амжилт хүсье.
"Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||