Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойгоос алдсан боломж

"Оюутолгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюутолгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тооцоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюутолгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.

Оюутолгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж.Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхотголд өртөж ажилгүй болно гэсэн айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ.

Тооцоогоо бүр ахиулъя. Оюутолгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн  53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодны ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна.Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныг  онцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаанд  зарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний 37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладаг  ажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас  60 орчим сая ам.доллар төсвөөс цалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна.

Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаас  болж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жил тэрбум ам.доллар зарна гэхээр  жил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна.

Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийн  ханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж.Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюутолгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.

Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.

Оюутолгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар  "Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгч  байна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна.Оюутолгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн.Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт.

Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалт хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Монгол улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан.Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна.

Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь "Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондын  өрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл "Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна.

 

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Оюутолгойгоос алдсан боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани