- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Лондонгийн яриа: Тавантолгойн 20-30 хувийн хувьцааг олон улсад худалдахаар төлөвлөж байна
Монгол Улс хамгийн том нүүрсний уурхай Тавантолгойгоо оролцуулаад хэд хэдэн төрийн өмчит компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахаар болсон тухай барууны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэ яриа хөөрөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Их Британи дахь айлчлалын үеэр болжээ.
Энэ талаар "Блүүмберг" агентлаг мэдээлэхдээ "Дэлхийн хамгийн жижиг хөрөнгийн биржтэй улсуудын нэг болох Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтаа сэргээж, эдийн засгаа амь оруулахын тулд хамгийн том нүүрсний уурхайгаа оролцуулаад 10 төрийн өмчит компанийн хувьцааг худалдахаар боллоо” хэмээн бичжээ.
Түүнчлэн "Хувьцааг энэ жил болон ирэх жилд олон улсын зах зээлд гаргана гэж Монголын эрх бүхий хүмүүс ярилаа” гэсэн байна.
Тухайлбал, Монголын Хөрөнгийн биржийн дарга Д.Ангарын мэдээлснээр Засгийн газар цахилгаан станциуд болон бусад төрийн өмчит компаниудын хувьцааг худалдахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр баасан гарагт Лондон хотын Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардах Тавантолгойн нүүрсний уурхайн хувьцааг худалдах тухай санал оруулна гэсэн байна.
Д.Ангар Тавантолгойн уурхайн 20-30 хувийг Лондон болон Хонконг дахь олон улсын хөрөнгө оруулагчдад ирэх 2-3 жилийн худалдана хэмээн ярилцаж байгаа гэж олон улсын хамгийн том хэвлэлд ярьжээ.
Түүнчлэн Монголын Засгийн газар Хөрөнгийн биржийнхээ 66 хувийг олон нийтэд худалдахаар болжээ. 690 сая долларын зах зээлийн капиталтай Монголын Хөрөнгийн бирж олон улсад өрсөлдөгчдөөсөө 86 дугаарт бичигддэг байна.
Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс нь 1.3 триллион долларын үнэ хүрэх байгалийн их нөөцөө ашиглахын тулд гадаад хөрөнгө оруулалтыг татахыг хичээж байгаа юм хэмээн "Блүүмберг” бичжээ.
Азийн гурван сая хүн амтай улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.8 хувиар унасан нь гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа өндөр түвшний маргаан дэгдсэнээс үүдэлтэй.
Харин 2015 онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүртэл буурсан өнөө үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонд өгсөн ярилцлагадаа "Бид ирэх жилийг илүү өөдрөгөөр харж байгаа” гэсэн юм.
2012 онд 4.5 тэрбум долларт хүрсэн Монголын гадаад хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 382 сая доллар болж буурснаар Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэлэмж өнгөрсөн 24 сарын хугацаанд 35 хувиар унаад байгаа билээ.
Өнгөрсөн тавдугаар сард "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан "Тавантолгойг урагшлуулах төлөвлөгөөнд хоёр сарын хугацаанд хүрсэн байх болно” хэмээн ярьж байсан гэж олон улсын хэвлэл бичжээ.
Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид олон улсад ийм мэдээлэл хийж явах зуур өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх саналыг хүлээж аваагүй билээ. Наадмаас өмнө батлагдана гэж хүлээгдэж байсан Тавантолгойн төсөлд олон асуудал маргаантай байна. Батлагдлаа ч Тавантолгойн 20-30 хувийг хувьцаа болгон олон улсад худалдах юм бол иргэдийн 1072 хувьцааг яах вэ зэрэг олон асуудал хөндөгдөх нь.
Д.Идэр
www.24tsag.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||