Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүмүүс хуурамч чулуу худалдаж аваад хэдэн саяар шатаж байна

Хүмүүс хуурамч чулуу худалдаж аваад хэдэн саяар шатаж байнаЭрдэнийн чулууны шинжээч Ш.Бямбасүрэнтэй хийсэн сонинхолтой ярилцлагын цувралаас …

- Эрдэнийн чулууны ангилалд ямар чулуу багтдаг вэ. Манайд ямар ямар чулууны орд илэрц байдаг бол?

- Эрдэнийн чулуу гэж гайхамшигтай тунгалаг өнгө, дээд зэргийн хатуулаг чанар, онцгой ховор байдлаараа бусад чулуулгаас ялгарах чулууг хэлэх бөгөөд түүнийг гоёл чимэглэлийн зүйлээс салангид авч үзэх аргагүй юм. Тийм ч учраас гоёл чимэглэлийн зориулалтын үнэлгээгээр нь үнэт, хагас үнэт, чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг. Монгол оронд геологийн судалгаа шинжилгээ нэлээд хөгжиж үр дүнд хүрсэн ч гэсэн эрдэнийн чулууны томоохон орд газар хараахан нээгдээгүй байна. Манайдаа томоохонд орох анарын орд гэвэл Архангайн Шаврын царамд пироп, Говь-Алтайн Цээлийн Алтан худгийн альмандины ордууд. Эдгээр ордыг тодорхой хугацаанд ашиглаж байгаад хаасан. Дорноговийн Даланжаргалангийн мана, гартаам, Баянхонгорын ягаан болор, Өвөрхангайн чүнчигноров зэрэг чулууг одоо ч багаахан хэмжээгээр ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд Хөвсгөлийн Шишхэдийн голын ногоон хаш, Цагаан чулуутын гантиг, Төв аймгийн Замтын шар боржин, Авдрантын ногоон боржин /амазонит/ -г зохих хэмжээгээр ашиглаж байна. Төв аймгийн Баянцогтын усан биндэръяа, Горхийн усан болор, Хэнтийн Цэнхэрмандалын цагаан тугалганы ордоос молор зэргийг түүж бага хэмжээгээр боловсруулан ашиглаж байсан зэргээс үзэхэд Монгол орны эрдэнийн чулууны олборлолт, боловсруулалт төрийн нэгдсэн бодлогын хэмжээнд хөгжиж чадаагүй, зөвхөн цөөхөн хүний хүрээ, ганц нэг байгууллагын сонирхлоор тодорхойлогдож байна.

-Үнэт чулуун эдлэл хэрэглэх манайхны соёл бусад ард түмнийхээс нэлээд өөр юм шиг бодогддог. Үнэн үү?

-Манай ард түмний эртнээс нааш хэрэглэж ирсэн үнэтэй чулуун эдлэлд цагаан хаш, мана, гартаам, чүнчигноров, шүрэн хөөрөгнүүд, гаансны хаш соруул, хөөрөгний шүрэн толгой, хаш аяга, гүц гэх мэт зүйл байдаг. Бусад орнуудынх шиг томоохон хэмжээний сийлбэртэй урлагийн бүтээлүүд бараг байхгүй дээ. Зөөлөн чулуугаар сийлсэн жижиг шатар, амьтад бол байдаг. Ер нь тухайн улс орон өөрийнхөө нутаг дэвсгэрт байгаа эдэлж хэрэглэдэг чулуугаа үнэт чулуу гэж нэрлэж эрхэмлэн дээдэлдэг зан заншил тогсон байдаг. Тухайлбал, БНХАУ-д пийсүү буюу жадейт, Чехэд анар буюу пироп гэх мэт. Түүнчлэн өөрийнхөө нутагт байдаг зарим чулууг үнэт чулууны нэрээр нэрлэж тэр нь олон улсын худалдааны практикт тухайн нэрээрээ хэрэглэгдэх нь ч байдаг. Жишээлбэл монголчууд брекчлэгдсэн хас буюу хас, манын холилдсон хэсгүүдээс тогтсон чулуугаар хөөрөг хийдэг бөгөөд тэр чулуугаа "Чүнчигноров” гэж нэрлэдэг. Үүний адил бусад оронд ч дараахи хэллэг хэвшил болсон байна.

Худалдааны хэллэг Чулууны жинхэнэ нэр
Аляск алмазАмерик рубинБразиль аквамаринХуурамч изумрудСаксон алмазСибирь рубин

Цейлон рубин

Усан болорПиропЦэнхэр молорНогоон жоншӨнгөгүй тунгалаг молорУлаан галтмар

Альмандин гэх мэт

 -Чулууг яаж таньж тодорхойлдог вэ. Танигдахгүй чулуу гэж байх уу?

-Манайх 1998 онд мэргэжилтнээ бэлтгэж, 1999 онд эрдэнийн чулууны лаборатори байгуулсан. Өнөөдөр манайх чулууны үнэлгээ л хийхгүй байгаа. Чадахгүйдээ биш, эрх зүйн орчин нь байхгүй байгаа юм. Хүмүүс ээмэг, бөгжөө тэр хэвээр нь аваад ирдэг. Цаанаа үнэт металлтай болохоор бүрэн шинжилж, тодорхойлоход учир дутагдалтай. Ийм үед чадахгүй тохиолдол мэр сэр гардаг. Чулууг эхлээд гадаад шинж чанар буюу өнгө, хатуулаг, хуваагдлын гадаргуу, зураасны өнгө, талстын хэлбэр дүрс гэх мэт геологийн шинж чанараар нь ихэвчлэн танина. Хэрвээ дээрх шинж чанараараа танигдахгүй бол шаардлагатай багажаар шалгана. Гэрлийн давхар хугарлын илтгэгч, хувийн жин, туйлшрал, спектрийн өнгө, найрлага, дотоод бүтцийг нь харах гэх мэт олон арга бий.

-Ер нь дэлхий дээр хичнээн төрлийн чулуу байна? Манайхны түгээмэл мэдэх болор, мана зэрэг нь аль бүлэгт хамаарах вэ?

-Одоогоор дэлхий дээр 3000 гаруй төрлийн эрдэс, 5000 гаруй төрлийн чулуу бий гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эдгээр олон чулууны ихэнх шинж чанар нь ижилхэн байдаг болохоор таньж тодорхойлоход хүндрэл гарна. Чулууг гарал үүслийнх нь хувьд байгалийн, таримал /синтетик/, хиймэл дуураймал /imitation’s/ гэж ангилдаг. Дэлхийн чулуулаг бүрхүүлийн 70 гаруй хувийг цахиурын исэл эзэлдэг болохоор чулуулгийн дийлэнх нь цахиурын найрлагатай байдаг. Цахиурын исэл тунгалаг байвал болорын бүлэг болно. Өнгөгүй тунгалаг нь усан болор, бор шаргалдуу нь утаат болор, нимбэгэн шаргал нь цитрин, чернилэн ягаан нь аметист, ягаан нь ягаан болор. Цахиурын исэл тунгалаг биш бол манын бүлэгт хамаарна. Хар өнгөтэй нь "хар мана”, хар цоохор толботой бол "халтар мана”, "харлаг мана”, улаан шаргал өнгөтэй нь "чон мана”, цагираг судалтай бол гартаам, гэрлийн хугарал нь нэг чиглэлд байвал "нүд” гэх жишээтэй. Нүдэн дотроо бор шаргал нь "барын нүд”, ногоон нь "муурын нүд”, цэнхэр нь "шонхорын нүд”, одтой бол "ундрам”, устай бол "гэрэлт чимид”, ногоон бол хризопраз гэх мэтээр нэрлэгдэнэ. Чулуу найрлагаасаа хамаараад ийнхүү өнгө нь өөрчлөгдөж өөр өөр нэртэй болдог.

-Та сая чулууг гарал үүслийн талаас нь байгалийн, таримал, дуураймал гэж ангилдаг гэсэн. Түүнийгээ дэлгэрүүлэн тайлбарлаж өгөх үү?

-Байгалийн чулуу гэж шууд байгаль дээр үүссэн бүх чулууг хэлээд байгаа юм. Байгалийн гаралтай доржпалам, бадмаараг, индраанил, маргад зэрэг үнэт чулуу нь маш ховор, өндөр үнэтэй учраас хүн бүрхэрэглэжчадахгүй. Тийм болохоор хүмүүст үнэ хямдтай, хүртээмжтэй болгохын тулд лабораторийн нөхцөлд чулууг талстжуулж гарган авахыг таримал буюу синтетик чулуу гэдэг. Бидний мэдэх бадмаараг, индраанил хэмээх хоёр үнэт чулууны найрлага нь хөнгөнцагааны исэл байдаг. Тэр хөнгөнцагааны исэл дээр хромын ион нэмж улаан өнгөтэй бадмаараг, эсвэл манганийн юм уу, төмрийн ион нэмж өгч цэнхэр өнгөтэй индраанил болгон талстжуулдаг. Энэ арга 1940-өөд оны дунд үеэс эхлэн хөгжиж, одоо маш их хэмжээний таримал чулуу хийгдэж байна. Ийм чулуу нь байгалийн чулууг бодвол хямд.

Гуравдахь буюу чулууг дуурайлган хийх арга эртний түүхтэй. Чулууг хийхдээ эхлээд байгалийн гаралтай чулууны өнгийг нь будах, хагарал ан цавыг нь нөхөх байдлаар засварлаж байснаа сүүлдээ үржүүлгийн болон бусад олон аргыг бий болгосон. Тухайлбал, өнөөдөр жинхэнэ сувд гэдэг ойлголт бараг байхгүй болсон бөгөөд бүх төрлийн усанд хясаа зэрэг амьтдыг өсгөж, дотор нь сувд үржүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд лазерийн туяагаар бөмбөгдөх замаар тунгалаг чулууны гэмтэл, өнгө, зэргийг засварлах арга өргөн дэлгэрч байна. Мөн байгалийн чулууны нимгэн үений ард зузаалах замаар өөр материал, чулуу зэргийг нааж чулуу хийж байна.

Бидний маш сайн мэдэх оюу хэмээх чулууг цэнхэр өнгийн тосон будгийг газрын тос /нефьт/, полиэтилен /гялгар уут/ материалтай холин шахаж хатууруулах замаар гаргаж авдаг.

-Манай дэлгүүр, лангуунд худалдан борлуулж байгаа үнэт эдпэл хачин гоё гялалзсан, янз бүрийн нэртэй чулуун шигтгээтэй байдаг шүү дээ. Тэр чулуунд баталгаа байдаг уу?

-Олон улсын практикт үнэт чулуун шигтгээг үнэт металл дээр суулгаж байгаа тохиолдолд үйлдвэрлэгч нь өөрөө гэрчилгээ /сертификат/ заавал бичиж дагалдуулж өгөх ёстой. Хэрвээ тэр чулуунд гэрчилгээ байхгүй бол манай эрдэнийн чулууны лаборатори шалгаж гэрчилгээ олгож болно. Өнөөгийн манай дэлгүүр лангууны үнэт эдлэлийн шигтгээ ихэнхдээ таримал /синтетик/, хиймэл /imitation’s/ чулуу байгаа учраас гэрчилгээний шаардлага байхгүй.

-Сүүлийн үед хүмүүс "Swarovski” шигтгээтэй гээд л сүйд болоод байгаа. Их ч үнэтэй юм билээ. Энэ чинь уг нь чулууны нэр биш шүү дээ…

- "Swarovski” гэдэг бол гоё чулууны нэр биш, Австри улсын хагас үнэт чулууг орчин үеийн өндөр технологиор үйлдвэрлэдэг нэг л компанийн нэр шүү дээ. Манайд оруулж ирсэн тэдгээр эдпэлүүд чинь үнэт эдлэл биш /imitation’s/ зүгээр л энгийн гоёлын зүйлс. Тийм учраас бидэнтэй ямар ч холбоогүй. Тэдний эдлэлийг авах эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Хаана ч байдаг л үйлдвэрлэл, үйлчилгээний нэг хэлбэр болохоор бидэнд тэдний үйл ажиллагааг хориглох эрх зүйн үндэслэл байхгүй.

-Та чулууг үнэлгээ талаас нь тодорхой тайлбарлаж өгөөч?

-Чулууг үнэлгээний хувьд үнэт, хагас үнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний чулуу гэж ангилдаг талаар дээр хэлсэн. Гэхдээ нэг төрлийн чулуу хичнээн олон байсан ч чулуунд дундаж үнэ гэж байдаггүй. Гудамжинд хөглөрч хэвтээ нь бол хэрэглээний чулуу биш. Байшингийн довжоо, хана, гаднах талбай зэргийг хийж байгаа чулуу бол өнгөлгөөнийх. Сийлбэр, бэлэг дурсгалын зүйл хийсэн чулуу нь гоёл чимэглэлийн, ээмэг, бөгжний шигтгээ хийсэн бол хагас үнэт чулуу гэж ойлгож болно.

Үнэт чулуунд дөрвөн өнгийн, хамгийн хатуу, бас ховор чулууг л хамруулдаг. Өнгөгүй тунгалаг нь доржпалам /diamond- алмаз/, улаан өнгөтэй нь бадмаараг /ruby-рубин/, цэнхэр өнгөтэй нь индраанил /sapphire-сапфир/, ногоон өнгөтэй нь маргад /emerald-изумруд/.

-Манайд үнэт чулууны орд бий юу?

-Үнэт чулууны орд манайд одоогоор илрээгүй байна. Монголд хэрэглээний чулууны 160 гаруй орд илэрц нээгдсэн. Ер нь аль ч орон сувд, шүр, хувилгаан эрдэнэ /александрит/, эрдэнийн гэрэлт чимэд /опал/ зэргийг бас өндөр үнэлдэг.

Гэхдээ энгийн чулуу ч хосгүй үнэтэй болох тохиолдол байдаг. Геологийн тогтцын хувьд маш гайхамшигтай, өвөрмөц хэлбэр дүрстэй гэх мэт чулуунууд бол шүү дээ.

-Хүмүүс алмаз, бриллиант гэх хоёр нэршил дээр их төөрөлдөөд байх шиг байдаг. Ялгааг нь хэлж өгөөч.

round-Бриллиант гэж хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ орос, монгол хоёр л ингэж буруу ярьдаг. Доржпалам (diamond-алмаз) чулуунд 57-58 ширхэг талст гаргасан дугуй хэлбэртэй, одлог засалтыг л уг нь ориллиантан засалт гэдэг юм. Энэ нь "бриллианс” буюу "гялалзах” гэсэн утгатай англи үг. Тэгэхээр бриллиант бол чулууны нэр биш, засалтын хэлбэрийн нэр юм. Чулуунд талст гарган засах засалтын өөр ч олон хэлбэр нэр бий.

-Хүмүүс сувдыг тодорхой хугацаанд байгаад алга болчихдог гэж ярьдаг. Тэр үнэн үү?

7000x4920_71072-Органик буюу амьтан, ургамлын гаралтай гурван төрлийн чулуу байдаг. Энэ нь шүр, сувд, хув гурав. Хув нь модны цавирхай, шүр нь далайн ёроолын нялцгай биет амьтан, сувд нь нялцгай биет амьтны илүүдэл хэсэг. Нэгэнт органик гаралтай учраас тодорхой хугацааны дараа арилах нь байж болох зүйл. Тухайлбал, чийгийн улаан хорхой наранд хатаад шороо болчихдог биз дээ. Түүнтэй адил байж болох юм. Тана гэдэг чулуу үндсэндээ байдаггүй. Таныг мөн л Орос, Монгол хоёр л чулуу гэдэг. Тана бол нялцгай биет амьтны хавтасны дотор талын солонгорсон хэсэг бөгөөд тэндээс сувд тасарч үүсдэг. Тийм болохоор баруунд таныг эх сувд буюу "Mother-of-pear” гэж нэрлэдэг.

-Чулуун эдлэлийн хэрэглээ манайд хэр нэмэгдэж байгаа бол. Хийц чанарт нь өөрчлөлт орж байна уу?

-Сүүлийн жилүүдэд чулууны хэрэглээ, үнэ эрчимтэй өсч байгаа нь нэгд тансаг хэрэглээ нэмэгдсэн, хоёрт хөрөнгөө баталгаажуулах нэг хэлбэр гэж ойлгох болсонтой холбоотой юм. Хэрэглээний соёлын төвшин өөрчлөгдөх нь буруу зүйл биш. Сүүлийн үед шинжилгээ хийлгэж байгаа чулууны дийлэнх нь доржпалам болсон. Гадаадын төрөл бүрийн үнэт чулуу Монголын зах зээлд хэдийнээ ороод ирчихсэн байна.

Өнөөдөр хамгийн үнэтэй чулуун эдлэл гэвэл хөөрөг байна. Монголчуудын уламжлалт хэрэглээ гэгддэг цагаан хаш хөөрөг бүр илүү үнэтэй. Чулуу бол тухайн ард түмний уламжлалт ёс заншлаас шалтгаалсан үнэтэй байдаг. Тэгэхээр хөөрөг зөвхөн Монголд л үнэтэй. Германд гэхэд гол руу нь ганц өрөмдөөд гуулиар эрэгдээд таглачихсан хөөрөг байж л байдаг. Хэн ч тоож худалдан авдаггүй. Чулуугаа ухаж чаддаггүй юм байна. Манайхан ч гэсэн нэг үе хөөрөг хийхдээ ёроолоос нь ухдаг байсан. Одоо бол янзын сайжирсан шүү дээ. Залуучууд хөөргийг маш сайн хийдэг болжээ. Чулууны сонголт, хөөрөгний дизайн өөрчлөгдөж, багаж хэрэгсэл ч сайжирсан байна. Хүмүүс "хуучны эдлэл” гээд байгаа болохоос сүүлийн үеийн хөөрөг маш сайхан, бас сайн хийгдэж байгаа. Үнийн хувьд цагаан хаш, сийлбэртэй улаан шүр, жадейт /пийсүү/ хөөрөгнүүд үнэтэй байна. Хөөрөгний хэлбэр янзыг хийж буй чулуунынхаа хэмжээ, хэлбэр, шинж чанараас хамааруулан шийддэг. Цагаан хашаар голдуу хавтгайдуу, дөрвөлжин хэлбэртэй хөөрөг хийдэг бөгөөд бөөрөнхий, сийлбэртэй хөөрөг хийх нь тийм ч элбэг биш. Чүнчигноров хөөргийг ихэвчлэн бөөрөнхий хэлбэртэй хийхээс бараг хавтгай хийдэггүй. Гартааман хөөрөг зуувандуу, шүрэн хөөрөг ихэвчлэн сийлбэртэй байх жишээтэй. Манайхан "цагаан шүр” гэж нэрлээд байгаа микрокальцит гэдэг чулуу бий. Ийм чулуугаар ихэнхдээ сийлбэртэй хөөрөг хийдэг. Зөөлөн болохоор сийлэхэд ч хялбар байдаг.

-Шүр хаанаас голдуу орж ирээд байна?

blog-Шүр бол ёроолын нялцгай биет амьтан болохоор мэдээж далай тэнгистэй орноос л орж ирнэ. Олон зуун сая жилийн өмнө Монголын нутаг дээр далай байсан юм чинь манай нутагт ч шүр байхыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед шүр их олборлож байгаа бүс нутаг бол Газрын дундад тэнгис. Тийм болохоор Италиас шүр түлхүү импортолдог байж мэднэ. Эдүүгээ бизнес даяарчлагдаад дэлхийг хэрсэн сүлжээ бий болчихсон болохоор хаанаас ч шүр зөөж болно. Одоогоор Тайваний шүр, шүрэн эдлэлийн дэлгүүр "Гранд плаза”-д ажиллаж байна. Тэндхийн шүрний өнгө нь улбар шаргал, улцан ягаандуу юм билээ. Монголчууд зөвхөн улаан шүрийг л үнэлдэг.

-Чулууны "нинжа”-нууд хагас үнэт чулууг гадагш нь их гаргаж байна гэсэн яриа гардаг. Танайхан үүнийг анхаардаг уу?

-Дорноговь, Өмнөговийн нутгаар элбэг байсан чулуужсан мод, үзмэн мана, бусад төрлийн чулуу урагшаа Хятад руу их гарсан. Бид хянах ямар ч боломжгүй. Эдгээр чулуу нь үнэтэй, ховор болохоор Хятадууд аваад байгаа юм биш. Манайд тэдгээр чулууг худалдаж авах үйлдвэр, бусад газрууд байхгүй болохоор тэр чулууг олж авсан хүмүүс нь хятадуудад хямдхан зараад байгаа юм. Хямд учраас хятадууд их хэмжээгээр авч байгаа. Хятадууд тэдгээр чулуугаар юу ч хийж болно. Нунтаглаад, хайлуулаад буцааж шахаад дуртай зүйлээ хийж байгаа.

-Манайд чинь чулууны үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, хүмүүс байдаг биз дээ. Тэр хүмүүс чулуу худалдаж авдаггүй юм уу?

-Нэг үеэ бодвол чулуунд талст гаргаж засдаг, хөөрөг, аяга, бэлэг дурсгалын сийлбэртэй зүйл хийдэг хүмүүс, аж ахуйн нэгж олон болсон нь сайшаалтай. Гэхдээ тэдний үйлдвэрлэл нь жижиг болохоор одоогоор их хэмжээгээр чулуу худалдан авч чадахгүй байна. Нөгөө талаар тэд өөрсдөө яваад чулуугаа олоод авчихдаг учраас худалдан авах шаардпага бага байдаг.

-Аливаа чулуу хүнд хэрхэн нөлөөлдгийг судалж сонирхож байв уу?

-Олон орны эрдэмтэн судлаачид энэ талаар маш их ажил хийсэн юм билээ. Би сонирхож үзсэн. Хүн гэдэг байгалийн л амьтан юм чинь байгалийн чулуу биед нь сайнаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм. Чулуу болгоны энерги шингээх, ойлгох, гэрэл нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр. Чулууны шинж чанарыг маш олон төвшинд, олон янзаар ангилаад ялгачихсан байдаг. Гол нь өнгөний зарчим байна гэж ойлгосон Тэр нь биоритм талаасаа эзэндээ эерэг энерги өгдөг байх. Тэр бүү хэл тодорхой өвчнүүдэд хэрэгтэй чулуу гээд судалсан бичсэн зүйл ч их байдаг.

-Чулуун эдлэл худалдан авч байгаа хэрэглэгчдэд Та юу зөвлөх вэ?

-Чулуугаа таних л шаардлагатай. Зарж байгаа хүн үнэнийг хэзээ ч хэлэхгүй. Өнөөдөр дандаа хиймэл чулуу зарагдаж байгаа. Тэр бүү хэл хиймэл чулууг 2-3 сар төгрөгөөр үнэлээд тавьчихсан дэлгүүр байж л байх юм. Алт, мөнгөн эдлэг авсан хүн хууртагдвал 100-300 мянган төгрөгөөр хохирно. Чулуун эдлэл аваад буруудвал доод тал нь 2-3 сая, түүнээс их төгрөгөөр хохирох болно. Тэгэхээс баталгаатай л зүйл худалдаж ав. Үнэт металл, чулуун эдлэл худалдаж авахдаа сорьцын хяналтын лабораториудаар шалгуулаарай. Тэр тусмаа худалдан авахаасаа өмнө шинжлүүл. Авчихсаны дараа асуудал үүсвэл "Адгийн зарга арав хоногтой” гэгчээр бөөн ажил удна. Та хэдэн сая төгрөгөөр "шатахын” оронд үнэт эдлэлээ урьдчилан шалгуулснаар 10000 төгрөг л зарлагадана.

Хүмүүс хуурамч чулуу худалдаж аваад хэдэн саяар шатаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани