- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэс баялгийн бирж байгуулах юу болов?
Бүс нутгийн хамгийн том нь Шанхайн бирж. БНХАУ-д ч эрдэс баялгийн олон бирж байгуулаад сїїлд нь хаасан гашуун сургамжтай.
Монголчууд ийм наймааны одгүй юм уу эсвэл наймаа хийж чаддаггүй юм уу. Газар доорх баялгаа лобби хийж байгаад л ухаж гаргаад зүгээр шахам ачуулчихна. Энд тэндгүй ухсан нүх, нурсан шороотой үлдлээ. Эцэст нь Монголд ирэх ашиг гэж үгүй. Үүнийг захын нэг малчнаас эхлээд зантгар жийп унасан төрийн түшээд нь хүртэл мэдэж байгаа. Үр ашиг, өгөөж, үлдэх хувь хэмжээг нь асууж ард түмэн хөдөлгөөнд ороод ирэхээр муухан шиг найруулгатай жүжиг тавиад дөнгөчихнө. Үүний нэг нь Эрдэс баялгийн бирж байгуулах тухай байлаа. Энэ Засгийн газар анх гарч ирэхдээ экспортыг ил тод, худалдааг нээлттэй болгоно, эрдсийн бүтээгдэхүүний үнэлэмжийг дээшлүүлнэ гэж амалсан. Энэ бол зөв хэмээн дэмжиж, алга ташигчид олон байлаа. Харамсалтай нь одоог хүртэл Эрдэс баялгийн бирж боссонгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хариуцаж тус биржийг байгуулна хэмээн Засгийн газрын төвшиндөө шийдсэн гэдэг ганцхан албаны хуурай хариулттай. Яагаад Сангийн яам Эрдэс баялгийн бирж байгуулж байгаа юм бэ гэхээр "Хөрөнгийн биржийг энэ яам хариуцдаг шүү дээ” гэдэг хөгийн хариулт өгдөг. Гэтэл олон улсын туршлагаар Хөрөнгийн бирж, Металлын буюу Эрдэс баялгийн бирж үйл ажиллагааны болон удирдлага, зохион байгуулалтын хувьд ч тусдаа байдаг аж. Сүүлийн үед салбарын яам нь хүртэл энэ асуудлыг нэг их ойшоохоо больж, тус биржийг байгуулах тал дээр хойрго хандаж байна уу даа.
Бодит амьдрал дээр манай улсаас эрдсийн бүтээгдэхүүн худалдан авагч нар экспортлогчидтойгоо шууд гэрээгээ хийчихдэг юм байна. Эрдэс баялгийн бирж байгууллаа гэхэд эдгээр гэрээг яах вэ. Эрдсийн бүтээгдэхүүний томоохон худалдаа хийе гэвэл манай арилжааны банкуудад бэлэн мөнгө байна уу, үгүй юу гээд их олон асуулт, асуудал байна. Өөрөөр хэлбэл, хамаг юм нь "зуун задгай, жаран хагархай” байгаа аж. Өнөөдөр үүнийг зохицуулах Эрдэс баялгийн биржийн хууль ч, журам ч алга байна. Биржийн дэд бүтцийг байгуулахад дор хаяж 3-5 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог гаргажээ. Өмнө нь Хөдөө аж ахуйн бирж байгууллаа хэмээн тууз хайчилсан даа. Тэгэхэд төрөөс 10 сая ам.доллар өгнө гэж амалсан гэж байгаа. Ноос, ноолуур махны арилжаа бол биржийн энгийн л нэг хэлбэр. Харин эрдэс баялгийг тээвэрлэх дэд бүтэц, түүнийгээ хадгалах агуулах сав, лаборатори гээд ийм төрлийн биржийг байгуулахад их нарийн, түвэгтэй зүйл зөндөө. Тиймээс хууль, эрхзүйн орчин, дэд бүтцээ их сайн бэлдэх хэрэгтэй. Мөн тэнд ажиллах боловсон хүчний нөөцөө тооцоолж бэлтгэх учиртай аж. Металлын биржийн хууль, эрхзүйн орчин, дэд бүтэц, арилжааны орчныг маш зөв бүрдүүлэхгүй бол үүнээс болж бараг дампуурлын ирмэг дээр очсон улс ч бий. Өмнөд хөрш БНХАУ-д ч гэсэн олон бирж байгуулаад сүүлд нь хаасан гашуун сургамжтай. Дэлхийн жишигт Металлын биржүүдийг ихэвчлэн хувийн хэвшлийнхэн хөл дээр нь босгож, авч яваа юм билээ. Манайхан ийм төрлийн биржтэй болсноор овойж оцойтлоо орлого, ашиг олох юм шиг сэтгэж, олон жил худал ярьснаас биш яг хэнд ямар ашиг өгөх вэ гэдэг нь ер тодорхойгүй өдийг хүрлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||