- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол нүүрсний давуу тал
Хүлэмжийн хийг хязгаарлах бодлого, эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан дэлхийн хамгийн том уурын зуух болох өмнөд хөршийн нүүрсний зах зээл хумигдаж, нүүрсний үнэ унаж байгаа. Гэвч хамгийн муу зүйлд ч эерэг үр дагавар байдаг гэдэг. Оксфорд бизнес группийн бүс нутаг хариуцсан редактор Паулиус Кунчинас өнгөрсөн сард бичсэн "Монголын коксжих нүүрс сэргэж магадгүй” нийтлэлдээ "Хятадын худалдан авагчид монголчуудыг сонгож байна” хэмээн онцолжээ. Ингэж хэлэх шалтгаан нь үнийн давуу тал.
Mанай компаниуд Хятадын зах зээлд гол өрсөлдөгчтэйгээ харьцуулахад хоёр дахин бага үнэ амлаж байна.
Хятадын нүүрсний зах зээлийн онлайн мэдээллийн сан en.sxcoal.com цахим хуудасны зургадугаар сарын 29-ний импортын нүүрсний үнийн мэдээгээр манай улсаас нийлүүлж буй өндөр чанартай коксжих нүүрсний боомт дээрх үнэ 365 юань (58 ам.доллар), НӨАТ болон агуулахын төлбөр шингэсэн үнэ (ex-stock) 470 юань (75 ам.доллар) байна.
Тэгвэл Хятадын зах зээл дэх манай гол өрсөлдөгч Австралийн ижил төрлийн нүүрсний экс-сток үнэ 760 (122 ам.доллар) юань, угаасан коксжих нүүрсний үнэ 770 юань (124 ам.доллар) байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай компаниуд Хятадын зах зээлд гол өрсөлдөгчтэйгээ харьцуулахад хоёр дахин бага үнэ амлаж байна.
ОХУ болон Канад гэсэн бусад өрсөлдөгчдийн үнэ ч 740-770 юанийн хооронд байна. Мэдээж хэрэг манай нүүрс хил дээрээс эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл нэмэлт зардал гарна. Гэхдээ энэ тохиолдолд ч үнийн давуу тал нь хадгалагдаж байгаа тухай Ройтерс дурдсан байна. Манай шинжээчдийн Монголын нүүрс шууд эцсийн хэрэглэгчид хүрч чаддаггүйгээс худалдааны компаниуд дундаас нь ашиг олж, эцсийн хэрэглэгчид үнийн давуу тал бага мэдрэгддэг нь сул тал болдог хэмээн таамагладаг.
Хятадын нүүрсний зах зээл таагүй нөхцөл байдалд байгаа тухай дээр дуулгасан. Өнгөрсөн сарын байдлаар БНХАУ 14 сая тонн нүүрс импортолсон. Энэ нь өмнөх сараас 28 хувь, өнгөрсөн оны мөн үес 26 хувиар буурсан дүн юм. Харин коксжих нүүрсний хувьд тавдугаар сарын импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68 хувиар буурч, 1.8 сая тонн хүрсэн. Энэ нь 2009 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага импорт юм. Хятадын зах зээл хумигдаж, нүүрсний үнэ улам буурч байгаа нь өндөр үнэтэй нийлүүлэгчдийг зах зээлээс шахаж, хямд үнэтэй нийлүүлэгчдэд давуу тал олгох магадлалтай гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
БНХАУ-ын "Ган" компанийн нүүрс хариуцсан захирал Сан Юфен "Одоогоор Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэл хэрэглээнийхээ 90 хувийг нөхөж байна. Тийм болохоор цаашид импортын хамгийн гол хүчин зүйл нь үнэ болно” хэмээн www.coaltrans.com цахим хуудсанд дурджээ.
Австралийн нүүрс Хятадын зах зээлд Канадын нүүрснээс хямд, Оросын нүүрстэй ойролцоо үнээр нийлүүлэгдэх, манай нүүрстэй өрсөлдөх чадвар нь сайжрах тухай Ройтерс дурджээ.
Нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан АНУ-ын нийлүүлэгчид энэ оны эхний хоёр сард Хятад руу импорт хийгээгүй юм. Мөн өнгөрсөн хоёрдугаар сараас хойших дүнгээр БНАСАУ буюу Хойд Солонгос Хятадын гуравдагч том нүүрс нийлүүлэгч болоод байна. Өнгөрсөн сарын Хятадын нүүрсний импортын 12 хувийг Хойд Солонгос хийсэн бол хойд хөрш маань найман хувийг нь нөхжээ.
Мэдээж хэрэг Хойд Солонгосын нүүрсний нийлүүлэлт ингэж өсөхөд хямд үнэ нөлөөлсөн нь дамжиггүй. Хятадын нүүрсний хамгийн том импортлогч нь Индонез улс болдог бол Австрали удаалдаг. Манай улсын хувьд тавдугаар сарын байдлаар БНХАУ руу 590 мянган тонн нүүрс импортолсон нь нийт импортын дөрвөн хувьтай тэнцэж байгаа юм. Харин Хятадын коксжих нүүрсний зах зээлд Австралийн араас удаалдаг. Тавдугаар сарын байдлаар Хятадын Австралиас худалдан авсан коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 67 хувь буурчээ.Харин энэ хооронд манай улсын импортын хэмжээ 66 хувиар буурсан тухай sxcoals. com мэдээлсэн байна.
Энэ сарын 17-нд Австрали болон БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсан. Гэрээ ёсоор ирэх жилээс эхлэн Австралийн коксжих нүүрсэнд тавьсан гурван хувийн татвар үгүй болно. Харин дулааны нүүрсний зургаан хувийн татвар ирэх онд дөрвөн хувьд хүрч буурах бол 2017 оноос эхлэн мөн л татваргүй болох юм.
Ингэснээр Австралийн нүүрс Хятадын зах зээлд Канадын нүүрснээс хямд, Оросын нүүрстэй ойролцоо үнээр нийлүүлэгдэх, манай нүүрстэй өрсөлдөх чадвар нь сайжрах тухай Ройтерс дурджээ. Энэхүү чөлөөт худалдааны гэрээ нь Австралийн нүүрс нийлүүлэгчдийн хувьд ихээхэн баяртай мэдээ болж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар манай нүүрс нь чанар болоод үнийн хувьд үлэмж давуу талтай ч дэд бүтцийн асуудал Хятадын зах зээл дэх нөлөөгөө тэлэхэд нь саад болж байгаа гэнэ.
Угтаа бол энэ нь шийдэгдэж өгдөггүй төмөр замаас хамаарна. Урт хугацаанд үнийн давуу талаараа өрсөлдөөнд ялах магадлал Монголд өндөр байх нь ойлгомжтой. Сайхан түүх. Гэхдээ сайхан түүх бүхэн бодит байдал болдоггүйг бас санууштай.
А.Амармэнд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||