- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Газрын тосны нөөц цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна
Энэ сарын 24-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Газрын тосны газраас "Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” орон нутгйин уулзалтыг зохион байгууллаа.
Монгол орны газрын тосны нөөцийн 90 гаруй хувь нь Дорнод аймагт байдаг гэсэн урьдчилсан судалгаа байдаг. Энэ утгаараа Дорнод аймаг нь газрын тосны салбарт онцгой ач холбогдол бүхий газар нутаг. Иймд энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, тус аймгийн 13 сумын Засаг дарга, ИТХ-ийн дарга мөн "Петрочайна Дачин Тамсаг”, "Магнай Трейд”, "Петро Матад”, "Эн Пи Ай”, "Хонгконг Вэлпек Индастриаль”, "Ориентал Ресурс” зэрэг газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцсон юм. Дээрх уулзалтын талаар болон бусад асуудлаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.
-Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Газрын тосны газар нь Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Мянганы хөгжлийн зорилтын үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийт улсын хэмжээнд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг хайх, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй ажлыг хариуцан ажилладаг.
2015 оны хувьд олборлолтоос биет байдлаар 1 сая 50 мянган тонныг экспортлох тооцоо гарсан. Энэ нь мөнгөн дүнгээр 286 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг даалгавартай байгаа. Тосны үнийн хувьд тогтвортой байна гэж үзсэнээс гадна өмнөх жилийн тооцоо, судалгаан дээр үндэслэн үүнийг боловсруулсан. Нэг хэсэн тосны үнэ унасан ч зах зээл нь буцаад сэргэж байна.
-Дорнод аймгийн Чойбалсан хотод "Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” орон нутгийн уулзалтыг зохион байгууллаа?
-Газрын тосны тухай хууль, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийн захиргааны байгууллага манай газартай хамтран орон нутагт уулзалтуудыг зохион байгуулдаг. Дорнод аймагт хийсэн уулзалтад Халхгол, Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн, Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар зэрэг сумдын удирдлага оролцлоо.
Мөн газрын тос болон хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлага оролцсон. Эдгээр төлөөлөгчид ихэнхдээ хөрөнгө оруулагч тал нь орон нутгийн хөгжлийг дэмжих, тус газарт төвлөрч буй тавтварын хэмжээг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодитой ажил хийх хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа.
-Дорнод аймгийн хувьд ямар онцлогтой вэ?
-Яг газрын тосны салбарт маш их онцлогтой газар. Энэ аймагт Монгол улсын газрын тосны нөөцийн ихэнх хувь байдаг. Мөн саяхан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан "Хэрлэн тохой XXVIII” талбайд Дорнод аймгийн зарим нутаг нь орсон. Гадаад улстай хиллэж байгаа зэрэг аль ч талаас нь харсан чухал ач холбогдолтой газар юм.
-Манай улс газрын тосны 332 сая тонн орчим нөөцтэй гэсэн судалгаа байдаг. Энэ тоо цаашид нэмэгдэх үү?
-Энэ нөөц нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тоогоор хэлбэл нэг тэрбум тоннын газрын тосны нөөцтэй болчихвол дэлхийн улс орнууд манайхыг эрчимтэй сонирхох байх.
-Энэ оны эхний зургаан сарын байдлаар гурван бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан шүү дээ?
-Монгол улсын хэмжээнд "Увс I”, "Хэрлэн тохой XXVIII”-аас гадна "Богд IV”, "Онги V” талбайд гэрээ байгууллаа. Үүнээс харахад бид хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж чадлаа гэж үзэж байна.
-Их Британийн "Би Жи" группийн охин компанитай байгуулсан хайгуулын гэрээний талаар?
-Энэ тавдугаар сарын 4-ны Засгийн хуралдаанаар "Бритиш Газ” компанид "Богд IV”, "Онги V” гэсэн хоёр талбайд эрх үүрэг шилжүүлэх шийдвэр гарсан. Тус "Бритиш Газ” компани нь 23 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, дотооддоо бас эхний гуравт орох хэмжээний том компани юм. Хамгийн сүүлийн мэдээгээр 15-16 томоохон хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Манайд ийм нэр хүндтэй, туршлагатай компани хөрөнгө оруулахаар орж ирж байгаад нь бид талархалтай хандаж байна.
-Хамтран ажиллах гэрээ байгуулсан хоёр талбайны тухай танилцуулахгүй юу?
-Газрын тосны хайгуулын "Богд IV” талбай нь Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудын нутгийг хамарсан 28998.6 км\кв, "Онги V” талбай нь Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгийг хамарсан 21148.7 км\кв хэмжээтэй. Дээрх хоёр газарт урьдчилсан судалгааг хийсэн, найман жил судалгаа хийх тооцоо гарч байгаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||