- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рио Тинто биднийг хуураад байна уу
Монголын Засгийн газарт нэг ч ам.долларын бараа харуулахгүй” гэдгээ зарлаж байсан цаг саяхан. Рио Тинтогийн энэ мэдэгдлийн дараагаас эхлээд манай улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар уул уурхай уналтад орсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Нүүрсний экспорт нам зогсож монголын нүүрс моодноос гарсан. Өөрөөр хэлбэл, манай нүүрсний гол харилцагч урд хөршийнхөн Рио Тинтотой үгссэн юм шиг экспортоо эрс багасгасан. Авдгаа авсан даруйдаа гуйлаа цухуйлгадаг муухай зангаа Канадууд харуулж Монголын Засгийн газартай байгуулсан гэрээний зардлаа 1.2 тэрбум ам.доллараар давуулж, түүнийгээ тулгахыг оролдож байгаа Рио Тинто компани Оюутолгой төслийн дараагийн санхүүжилтыг Дэлхийн банкнаас санхүүжүүлнэ гэж удаа дараа мэдэгдэж байв.Гэтэл олзуурхам үйл явдал тохиож АНУ Рио Тинтод санхүүжилт олгохыг дэмжихгүй байгаагаа албан ёсоор зарласныг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд цацааад эхэлжээ. Энэ тухайгаа Монгол дахь асар том боловч маргаантай байгаа уул уурхайн төсөлд "World Bank Group” оролцохыг АНУ дэмжихээс татгалзлаа. Тус уул уурхайн төлөвлөгөөний судалгаанд хүрээлэн буй орчинд үзүүлэх үр дагавар, хор уршгийн талаар хангалтгүй тусгасанд түгшиж байгаагаа АНУ-ын төлөөлөгч илэрхийлжээ.
Сайхан хэрэг биш гэж үү. Хаа холын АНУ-ын төлөөлөгч манай улсын байгаль орчны эрүүл орчин нөхцөлд санаа зовиносондоо Рио Тинтод хөрөнгө оруулахаас татгалзана гэдэг гайхам сайхан сэтгэл зовинол биш гэж үү. Гэтэл манайхан дотооддоо хөрсийг нь ухаж л байвал юун байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, ус, хөрсний хомсдол. Энэ тухай асуудал хөндөх нь бүү хэл амаа үдүүлчихээд харийнхны хэтэвчинд багтаад сууж байгаа дүр зураг АНУ-ын төлөөлөгчийн сэтгэл зовинолтой хэр нийцэх вэ.
Рио Тинто 12 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгой төслөөр Өмнөговийн
элсэн цөлөөс их хэмжээний алт, зэс олборлох найдлага тавиад байгаа.
Хэдийгээр Дэлхийн банкнаас Оюутолгой төслийн Лондон дахь толгой компани
болох Рио Тинтод хөрөнгө оруулахаас эрс татгалзаж байгаагаа илэрхийлсэн ч
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын салбар болох Олон улсын санхүүгийн
корпорацийн зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт дэмжсэн ч АНУ санхүүжүүлэх
саналыг зогсоож магадгүй хэмээн ажиглагчид үзжээ. Олон улсын санхүүгийн
корпорациас уг төсөлд зориулж 900 сая ам.долларыг зээлээр олгох саналыг
дэвшүүлээд байгаа юм.
Тэгэхээр уул уурхай, нүүрсний зах зээлийн томоохон тоглогч гэгддэг Рио
Тинто АНУ-ын дэмжлэгийг авч чадахгүй бол төслийн санхүүжилт дээр
элгээрээ мөлхөхөөс гадна олон улсад нэр хүнд нь автоматаар унана гэдэг
нь ойлгомжтой боллоо. Тэгэхээр хэлэлцээрийн ширээнд дахин суух нь
тодорхой болсон манай улсын Засгийн газар болон Рио Тинтогийн асуудал
бүх нийтийн нүд чихийг нээлттэй байлгаад зогсохгүй Канадуудтай цаашид
маш болгоомжтой хандахыг анхааруулсан дохио болж буйг хаа хаанаа
анзаармаар.
Тэгвэл бас нэгэн анхаарал татсан үйл явдал нь "Рио Тинто” компанийн
Гүйцэтгэх захирал Сэм Уолшийн "Оюутолгойн” хэлэлцээрийн явцад хугацаа
зааж, яаравчлуулахгүй байгаа гэх мэдэгдэл. Мөн тэрбээр хэлэлцээрт
оролцож байгаа талууд "Оюу Толгойн” гүний уурхайн хөрөнгө оруулалтыг
эхлүүлэх хүсэлтэй байгаа гэдгийг онцолжээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд
Австралийн Хөрөнгийн бирж дээрх "Рио Тинто” компанийн нэгж хувьцаа 62.5
австрали долларын ханштайгаар арилжааг нээжээ. "Рио Тинто” компани "Оюу
Толгойн” гүний уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй "BNP Paribas”, "Bank of
Tokyo Mitsubishi” зэрэг олон улсын 15 банкнаас зээлийн баталгаа
гаргуулсан гэх мэдээлэл. Дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа уг
зээлийн баталгааны хүчинтэй хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусгавар
болох аж. Тэгэхээр Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь зарагдаад
эхэлсэн нь Оюутолгой төслийн санхүүжилт болоод манай Засгийн газрын
хооронд үйл ажиллагаа явуулах боломжтой итгэлцэл үүссэн юм биш үү гэх
хардлага давхар төрөөд байгаа юм. Тэгэхээр манайхан л тодорхой мэдээлэл
өгөхгүй байгаагаас биш Оюутолгой төслийн ажил хэрэгжих нь тодорхой
болчихсон юм биш үү. Монголын ард түмнийг Рио Тинто молгидоод байна уу,
манай Засгийн газар амаа үдүүлчихээд тодорхой мэдээлэл өгөхгүй байна уу.
Нэг л сэжигтэй л байна даа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа өнөө үед
"Оюутолгой”-н хоёр дахь төслийн санхүүжилт хийгдсэнээр манай эдийн
засагт их хэмжээний гадаад валютын урсгал нэмэгдэх эерэг нөлөө бий
болно. Энэ онд тус төслийн нийт зардал, хөрөнгө оруулалт 1.2 тэрбум
ам.доллар байх бол орлого 2,6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөгдөөд
байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Монгол улсын валютын албан нөөц
2.4 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ оны эхний сарын байдлаар
"Оюутолгой” төслийн ил уурхайн борлуулалт нэмэгдэж мөн манай улсын
импорт буурснаар гадаад худалдааны алдагдал 16 сая ам.доллар гарсныг
эдийн засагчид онцолсоор байгаа билээ. Далд уурхайн төслийн тухайд
энэхүү ажлыг амжилттай эхлүүлэхийн тулд манай Засгийн газар болон
Хөрөнгө оруулагч тал нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар байна”
гэдгийг хэлсэн юм. Харин гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлын
тухайд тэрбээр "Үүнийг бид эдийн засгийн асуудлаа харж байгаад л шийднэ”
гээд "Оюутолгой-н ТУЗ-ийн хурал болсныг дуулгав. Хурлаар ойрын
хугацаанд хийх ажлуудаа ярьсан гээд уг төсөл дээр Монголын Засгийн
газраас хамаарч байгаа зүйл нэг ч байхгүй” гэв. Тэгэхээр ойрын хугацаанд
Засгийн газар Оюутолгойн далд уурхайн төслийг эхлүүлэх ажилд эерэг
шийдвэрт хүрч магадгүй нь.
М.МӨНХТУНГАЛАГ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||