- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" 23.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
-Монгол Улсын нүүрсний экспортын 34, Хятадын итпортын 10 орчим хувийг дангаар хангав-
Эдийн засгийн эргэлтэд бүрэн ороогүй дэлхийн коксжих нүүрсний томоохон ордод Тавантолгойн уурхай зүй ёсоор багтдаг. Тус ордод хамаардаг, коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг болох Цанхийн Зүүн болон Баруун уурхайгаа 2010,2013 оноос ашиглаж эхэлсэн төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн жилийн болон энэ оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр танилцууллаа.
Нүүрсний нүсэр зах зээл уналтад орж, үнийн хямрал үргэлжилсээр байгааг та, бид мэднэ. Хатуу, хар алтны үнэ дэлхийн зах зээл дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд 30 гаруй хувиар хямдраад байгаа. Хямралын ийм үед "Эрдэнэс Тавантолгой" 5.8 сая тонн нүүрс өнгөрсөн жил экспортолсон нь дотоодын нүүрсний компаниудыг борлуулалтын хэмжээгээрээ тэргүүлж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 400.7 тэрбум төгрөгөөр хар алт борлуулжээ. Харин "Энержи ресурс" компани 5.2 сая тонныг экспортолсноороо удаалж буй бол МАК дөрвөн сая тонныг борлуулж, гуравдугаарт бичигдсэн байна.
Эх нутгийн өмнөдөд, коксжих нүүрсний хамгийн том зах зээлээс ердөө 270 км-ийн зайд оршдог нь Тавантолгойн ордын давуу тал. Бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чад-варыг бид нэмэгдүүлж чадвал энэ нүсэр зах зээлд эзлэх хувиа өсгөх боломжтой хэмээн эдийн засагчид тооцоолдог билээ. Харин өнөөдрийн байдлаар өмнөд хөршийн зах зээл, болон өрсөлдөгчдийн байдлаас Мон-голын коксжих нүүрсний экспортын хэмжээ хамаардаг. 2013 онд 75.4 сая тонн коксжих нүүрс импортолж байсан өмнөд хөршийн зах зээл өнгөрсөн жил хумигдаж, 62.4 сая тонныг худалдан авчээ. "Ёроолгүй ходоод" хэмээн цоллодог коксжих нүүрсний хамгийн том энэ зах зээлд Монгол Улсын эзлэх хэмжээ энэ хугацаанд аажмаар өссөн дүр зураг ажиглагдаж байна. Тодруулбал, 2013 онд импортынх нь 20 хувийг хангаж байсан манай улс 2014 онд 24 хувийг нь (14.8 сая тонн нүүрс нийлүүлсэн) эзлэх болсон аж. Австрали 50 хувийг нь хангаснаар зах зээлийн хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа хадгалсаар байгаа бол манай улс хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ талаарх мэдээллийг та www. sxcoal.com цахим хуудсаас лавлан харж болно. Эл амжилтад "Эрдэнэс Тавантолгой" компанийн экспорт тэргүүлэх үүрэгтэй нөлөөлжээ. Өмнө дурдсанчлан 5.8 сая тонн нүүрс нийлүүлсэн нь Монгол Улсын коксжих нүүрсний экспортод 34 хувийг эзэлж байгаа юм. Үйл ажил-лагаагаа эхэлсэн цагаас хойш нийт экспортод эзлэх "Эрдэнэс Таван-толгой"-н хувь хэмжээ үсрэнгүй нэмэгдсээр байгаа бөгөөд 2011 онд нэг хувийг эзэлж байсан бол удаах жил нь 11 хувийг эзэлдэг болж огцом дээшилжээ. Харин 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний нийт экспортын 13 хувийг хангаж байв.
Сайн чанарын нүүрсний "ТТ" брэндийг бий болгож, аюулгүй, тогтвортой, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулахыг "Эрдэнэс Тавантолгой" эрхэм зорилгоо хэмээн тодорхойлдог. Монгол Улсын Татварын ерөнхий газраас эрэмбэлснээр Монгол Улсын татвар төлөгч топ 10 аж ахуйн нэгжийн тоонд "Эрдэнэс Тавантолгой" багтдаг. Өнгөрсөн 2013 онд л гэхэд 42 тэрбум төгрөгийг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр улсад төвлөрүүлсэн нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн дотор "толгой цохиж" байсан юм. Харин өнгөрсөн жил улсын төсөвт төвлөрүүлсэн татварынх нь хэмжээ мөн үлэмж хэмжээгээр өссөн бөгөөд найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 2014 онд улсын төсөвт нийт 55 тэрбум төгрөг тушаажээ. "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний экспортын анхны цуваа Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж байсан 2011 оноос хойш тооц-вол тус компани улсын төсөвт нийт 132 тэрбум төгрөгийн татвар төв-лөрүүлээд байгаа аж. Харин энэ жил төсөвт төлөх татварынхаа хэмжээг 108 тэрбум төгрөгт хүргэж, өнгөрсөн жилийн үзүүлэлтээ бараг хоёр дахин өсгөхөөр зэхэж буй юм байна.
Компанийн санхүүгийн үзүүлэлтэд анхаарлаа хандуулъя. Алагдалтай ажиллаж байгаа, өртэй гэхчлэн ташаа мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэлээр хөвөрсөн. Харин 2014 онд "Эрдэнэс Тавантолгой"-н үйл ажиллагааны цэвэр ашиг 23.2 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх жил нь эл үзүүлэлт 24.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд нүүрсний олон компани үүдээ барихад хүрээд байгаа энэ даг үед үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд зогсохгүй, борлуулалтаа 2.9 дахин өсгөж, ийм хэмжээний ашигтай ажиллаж буй нь харьцуулшгүй сайн үзүүлэлт юм.
2015 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс Тавантолгой" 1.86 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 56 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд монголчууд 3.3 сая тонн нүүрсийг өмнөд хөршдөө нийлүүлсэн аж. Зах зээл хямарч, нэг тонн нүүрсний үнэ 30 ам.доллараар доошлох нөхцөл бүрдээд байгаа хэдий ч тус компани тонн нүүрсээ 32 ам.доллараар борлуулж буй гэнэ. "Тээвэрлэлтийн явцад хэмнэлт гар-гасан учраас ийм өндөр үнээр бор-луулж байгаа" хэмээн тус компанийн Борлуулалт, маркетинг, ложисти-кийн газраас нь тэмдэглэж буй бөгөөд байнгын арав гаруй худалдан авагчид нүүрсээ нийлүүлдэг аж. Байнгын худалдан авагч гэдэг бол байнгын орлого, тогтмол ашиг гэсэн үг. Тиймээс байнгын худалдан авагч олонтой байгаа нь тус компанийн давуу талуудын нэг юм.
Энэ онд "Эрдэнэс Тавантолгой" 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ. Нүүрсний зах зээлийг бүхэлд нь нөмөрсөн таагүй байдал энэ онд ч хэвээр үргэлжлэх төлөвтэй байгааг ажиглагчид тэмдэглэж буй Гэхдээ компани ашигтай ажиллах бүхий л арга хэмжээг авсны дүнд экспортын хэмжээ нь ийн нэмэгдэж, айсуй жилүүдэд ашигтай ажиллах үндсэн нөхцөл бүрэлдсэн хэмээн "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагууд онцлон цохиж байна.
Дашрамд дурдахад, Цанхийн 3үүн уурхайгаас өнгөрсөн жилийн эцсийн байдлаар долоон сая тонн нүүрс олборлосон бол үндэсний компаниуд нэгдсэн "Монгол уурхайчид" түншлэл гэрээт олборлогчоор ажиллаж байгаа Цанхийн баруун хэсгээс 6.2 сая тонн нүүрс гаргажээ.
"Өнөөдөр"
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" 23.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани