- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цахим тайлангийн систем нэвтрүүлсэн хоёр улсын нэг нь Монгол
Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д 2006 онд нэгдсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс нийт 8 удаа тайлан гаргажээ. Энэхүү тайлангаар олборлох үйлдвэрлэлээс олж байгаа орлогыг ил тод болгодог. 2015 оны нэгдүгээр сараас тайлангийн цахим систем нэвтрүүлснээр ашигт малтмал олборлогч 930 гаруй компанийн тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн, борлуулалт, татвар болон роялти төлөлт, хандив дэмжлэг, дэд бүтэц, нийгмийн хөрөнгө оруулалттай холбогдох бүхий л мэдээлэл олон нийтэд ил тод болоод байна. Энэ талаар ОҮИТБС-ын Ажлын албаны Мэдээлэл технологийн зөвлөх Г.Ганбаттай ярилцлаа.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зорилго, хэрэгжилт, үр дүнгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу?
EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь дэлхийн олон оронд хэрэгждэг нэр хүндтэй санаачилга юм. Одоогоор 48 орон нэгдээд байгаа энэ санаачилгад Монгол улс 2006 онд нэгдэн орсон.
ОҮИТБС-ын олон улсын стандартыг 2013 онд шинэчлэн баталсан юм. Монгол Улс тэр стандартын дагуу санаачилгыг хэрэгжүүлж байгаа. Санаачилгад анх нэгдэх үедээ олборлох үйлдвэрлэл явуулж байгаа компаниудаас цөөн хэдийнх нь тайланг авч эхэлсэн ч жил ирэх тутам тайланд хамрагдах байгууллагуудын тоо өсч байна. Өмнө нь бид тайланг цаасан хэлбэрээр авдаг байсан юм. Энэ нь маш их цаг хугацаа зарцуулдгаас гадна алдаа гаргах эрсдэл ихтэй. Тиймээс "Интерактив” компанитай хамтран цахим тайлангийн системийг нэвтрүүлсэн. Энэ жилээс цахим тайлангийн системээр тайлан авч эхэллээ. Цахим тайлангийн систем нэвтрүүлснээ бид маш чухал ажил гэж үнэлж байгаа.
ОҮИТБС-ын тайлан гаргах нь сайн дурын хэрэг үү, эсвэл заавал тайлагнах ёстой гэсэн хууль, журам байна уу? Мөн тайланд ямар мэдээллүүд тусдаг юм бол?
Компаниуд Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тайлангаа гаргадаг. Засгийн газраас Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан нь хэлэлцүүлгийн шатандаа явна. Хэрвээ энэ хууль батлагдвал ОҮИТБС-ын санаачилга эрх зүйн хувьд илүү баталгаажина гэсэн үг.
ОҮИТБС-ын тайлангаар компаниуд бүх төрлийн төлбөр, улсад төлсөн татвар, хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан, хандив дэмжлэг буюу нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулсан бүхий л зардлаа тайлагнадаг. Тайлан нь үндсэн болон сайн дурын мэдээлэл гэсэн хоёр хэсэгтэй. Сайн дурын мэдээлэлд хайгуулын зардал, ажилтнуудаа сургах, чадавхижуулахад зарцуулсан зардал зэрэг мэдээллийг оруулдаг бол үндсэн мэдээлэлд бүх төрлийн төлбөр, татвар, тухайн жилд үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ гэх мэт мэдээллүүд багтдаг.
Монголд ОҮИТБС-ыг ямар үе шаттайгаар ажил хэрэг болгож ирэв?
Монголын ОҮИТБС эхэн үедээ зөвхөн хүлээж авсан орлогыг ил тод болгох ажил хийдэг байсан. 2013 онд ОҮИТБС-ын олон улсын стандарт шинэчлэн батлагдсаны дагуу зөвхөн орлогоос гадна байгуулсан гэрээнүүд, хууль ёсны хувьцаа эзэмшигчээс гадна ашиг хүртэгч эзэн хэн болох гээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг ил тод болгох шаардлага тавигдсан. Мөн хэрэгжүүлж буй төсөл тус бүрээ тайлагнах ёстой.
Бид өмнө нь үндэсний түвшинд ажиллаж байсан бол одоо орон нутаг руу түлхүү чиглэхийг зорьж байна. Энэ хүрээнд аймаг болон сумын түвшинд Дэд зөвлөл байгуулсан. Ингэснээр аймаг, сумдын иргэд тухайн орон нутгаас хэдий хэмжээний ашигт малтмал олборлоод хэдий хэмжээний төлбөрийг төлж байгаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бололцоотой болж байгаа. Энэ мэдээллийг авахад цахим тайлангийн систем маш чухал үүрэгтэй.
Уул уурхайн компаниуд энэхүү санаачилгад нэгдэн, тайлангаа ил тод болгохын ач холбогдол нь юу вэ?
Уул уурхайн компаниудын хувьд энэ нь нийгмийн хариуцлагын чухал элемент юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхайн компаниуд тайлангаа маш хариуцлагатай сайн гаргадаг. Компани ил тод байх нь хөрөнгө оруулалт олох чухал үзүүлэлт болдог. Хөрөнгө оруулагчид тухайн компанитай хамтран ажиллахдаа хэр ил тод үйл ажиллагаатайг чухалчилдаг шүү дээ. Түүнчлэн ил тод байдал нь авилгаас урьдчилан сэргийлэх нэг чухал арга хэрэгсэл юм.
ОҮИТБС-ын хүрээнд компаниудын ил тод байдлыг бүрдүүлэх талаар ямар ажлууд хийж байна вэ?
Цахим тайлангийн систем нэвтрүүлсэн нь тайлан гаргах үйл явцыг маш хялбар болгосон. ОҮИТБС-ын хүрээнд компаниудаас гадна төрийн холбогдох байгууллагууд ч уул уурхайн салбараас хүлээн авсан орлогоо тайлагнадаг. Төрийн байгууллагуудын тайлан гаргахад учирдаг хүндрэл бэрхшээл, шат дамжлагууд багассан. Бид тайлан авсны дараа судалгаа хийж үзсэн юм. Судалгаанаас үзэхэд цахим тайлангийн систем нэвтрүүлснээр ОҮИТБС-ын тайлан гаргахад илүү хялбар болсон нь харагдаж байна.
Цахим тайлангийн систем нэвтрүүлснээр уул уурхайн компаниудын ил тод тайлагнах байдалд хэр их ахиц гарсан бэ?
Компани илүү дэлгэрэнгүй тайлан гаргаж өгөх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, компани илүү ил тод болж байна. Энэ нь иргэдэд өгөх мэдээлэл илүү хүртээмжтэй болж байгаа хэрэг юм.
Энэ хүрээнд уул уурхайн компаниудын орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт ил тод болж чадсан уу?
Ашигт малтмалын компаниуд усны төлбөр, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгө, байгаль орчин хамгаалах зардлын 50 хувь гэх мэтийн 10 орчим төлбөрийг орон нутагт төлдөг. Үүнээс хэдий хэмжээний төлбөр нь тухайн аймагт төлөгдөж байгааг орон нутгийн иргэд мэдэх бүрэн боломжтой. Цахим тайлангийн систем нэвтрүүлснээр компанийн лицензийн мэдээллийг Google-ийн газрын зураг дээр харуулдаг болсон. Тухайн орон нутгийн иргэн олборлох үйл ажиллагаа явуулж байгаа газар нь малын бэлчээр болон гол усны хаана байрлаж байгаа, Урт нэртэй хуулийг зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг харах бүрэн боломжтой. Мөн хэдий хэмжээний ашигт малтмал олборлож, аймагт хэдэн төгрөг зарцуулсан гээд бүхий л мэдээллийг иргэд мэдэх боломж бүрдэж байгаа юм.
ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа улс орнуудын жишигтэй харьцуулахад манайх ямар түвшинд явж байна вэ?
ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй дэлхийн 48 орон байна. Гэхдээ цахим тайлангийн систем нэвтрүүлж, тайлангаа цахимаар авдаг хоёрхон орон байдаг нь Казахстан, Монгол. Зарим улс цахим тайлангийн систем хэрэгжүүлэх гээд төсөл нь амжилтгүй болсон жишээ байдаг. Манай улсын хувьд дотоодынхоо компанитай хамтран энэ системийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улс ОҮИТБС хэрэгжүүлэх байдлаараа олон улсын дунд тэргүүлэх байр суурьтай байгаа.
Цахим тайлангийн систем нэвтрүүлсэн хоёр улсын нэг нь Монгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани