- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой ХК хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олдог гэв
УИХ-ын даргын томилсон, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэх ажлын хэсгийнхэн амралтын өдрүүдэд Тавантолгойн ордод ажиллаад ирсэн. Тэд Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) болон орон нутгийн Тавантолгой ХК-ийн ордод тус тус ажиллажээ. ЭТТ компанид ажилласан ажлын тайланг бид та бүхэнд мэдээлсэн.
Орон нутгийн ТТ компани ашигтай ажиллаж байна гэснээрээ үндэсний компаниуд өөрсдөө нүүрс олборлож чадна гэх үзлээ бататгаж байна.
Жижиг гэх тодотголтой Тавантолгой ХК-ийн хувьд 1966 оноос хойш 49 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани орон нутгийн 51 хувь, хувьцаа эзэмшигчдийн 49 хувийн өмчлөлтэй. Нүүрсний уурхай нь 6 нэгж алба, үндсэн 204, 800 орчим туслан гүйцэтгэгч ажилтантай юм байна.
Тавантолгойн ордоос дотоод зах зээлд нүүрсээ борлуулдаг ганц компани нь Тавантолгой ХК. Тэд ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс борлуулж, 1996 онд Хөрөнгийн биржид 55 мянган ширхэг хувьцаа гаргажээ. Анх нэгж хувьцааны ханш 11 төгрөг байсан бол
- 2006 онд 150 төгрөг,
- 2007 онд 5000-20 000,
- 2008 онд 94 000-132 000,
- 2011 онд 200 000-1 440 000 төгрөгт хүрсэн юм. Одоо нэгж хувьцааны ханш нь 390 000 төгрөг байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн мэдээлснээр сүүлийн 5 жилд Тавантолгой ХК хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох менежментийн бодлого хэрэгжүүлсэн гэж үздэг.
Тэд нэг метр кубыг 4800 төгрөгөөр олборлодог бол Эрдэнэс ТТ 5760 төгрөгөөр, Энержи Ресурс эдгээрээс хэд дахин өндөр өртгөөр олборлодог аж. Үүний үр дүнд өнгөрсөн 50 жилийн хугацаанд ХК-иуд дундаас хамгийн өндөр буюу нийт 6.9 их наяд төгрөгийн ноогдол ашиг хүртээсэн компаниар тодорчээ. Зөвхөн Өмнөговь аймгийн төсөвт л гэхэд ноогдол ашгаас 110 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж.
МХБ-д тараасан ноогдол ашгийн хэмжээгээрээ тэргүүлсэн компаниуд
Дугаар |
Код |
Компанийн нэр |
Нийт дүн |
1 |
TTL |
Тавантолгой (орон нутгийн) |
6.9 их наяд |
2 |
APU |
АПУ |
19 тэрбум |
3 |
GOV |
Говь |
2 тэрбум |
4 |
GTL |
Гутал |
1 тэрбум |
5 |
BDS |
БиДиСек |
1 тэрбум |
200 САЯ АМ.ДОЛЛАРЫН УРЬДЧИЛГАА НЬ ЖИЛИЙН 4.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АЖ
Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү нар Тавантолгойн ордод ажиллахдаа Энержи Ресурсын уурхайтай яагаад танилцаагүй шалтгаанаа тайлбарласангүй. Харин орон нутгийн ТТ компани ашигтай ажиллаж байна гэснээрээ үндэсний компаниуд өөрсдөө нүүрс олборлож чадна гэх үзлээ бататгаж байна.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Л.Эрдэнчимэг гишүүний дэлгэсэн бас нэг ноцтой баримт нь ТТ ордод хөрөнгө оруулах консерциумаас авах 200 сая ам.долларын урьдчилгаатай холбоотой. Угтаа энэ нь жилийн 4.5 хувийн хүүтэй, зээл байжээ. Энэ мөнгийг ордоос ирээдүйд олох татвраас суутгахаар гэрээнд заасан байна. Эрдэнэс ТТ компанийн өмнөх жилүүдийн борлуултад тулгуурлан харвал 200 сая ам.долларын зээлийг 6 жилийн дараа л төлж дуусна гэдэг тооцоог ажлын хэсгийнхэн гаргажээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дүгнэх ажлын хэсэг энэ долоон хоногт багтнаан УИХ-ын даргад тогтоолын төслөө өргөн барина. Энэ төсөлд Эрдэнэс ТТ ордод бус харин ордыг хэрэглэгчтэй холбох төмөр замд л хөрөнгө оруулах нь зөв гэж тусгахаа ажлын хэсгийн ахлах Л.Эрдэнэчимэг өчигдөр мэдээлсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||