Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАГЦ МЭДЭЭ: “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүллээ

БАГЦ МЭДЭЭ: “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүллээӨнгөрөгч бямба гарагт Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн нээлтийн ёслол боллоо. Өргөтгөл нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ, Беларусь улаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. 

Үйлдвэрийг ийнхүү өргөтгөснөөр 2014 оны байдлаар 26 сая тонн хүдэр боловсруулж байсан бол 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тонн болж байгаа юм. Мөн 119027 тонн цэвэр зэс гаргаж байсан нь 26000 тонноор нэмэгдэх боломжтой боллоо. Зэсийн баяжмал 516813 тонн үйлдэрлэж байсан нь 113000 тонноор өсч, баяжуулах фабрикийн 1082 ажилчин 33 шинэ хүнээр бүл нэмэх юм. Зэсийн баяжмалын орлого 1,3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан нь 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

Ц.Даваацэрэн: Энэ түүхэн өдрийг бүтээсэн Уурхайчдаараа бахархаж байна

Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө! Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө! Эрхэм хүндэт уурхайчин хамт олон минь ээ!

Юуны өмнө та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэнд гүн талархлаа илэрхийлье.

Өнөөдөр үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орсноор компанийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэж, Эрдэнэт үйлдвэр жилдээ 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмших юмаа.

Энэ түүхэн өдрийг бүтээсэн уурхайчид та бүхнээрээ бахархаж омогшиж та бүхэндээ талархаж байгаагаа бас дахин илэрхийлье.

Энэхүү бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай ашиглалтад оруулсан хамт олны минь хичээнгүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн гэж ойлгож байна.

Тухайн үеийн зөвлөлт холбоот улс буюу өнөөгийн ОХУ-ын хөрөнгө оруулалтайгаар Эрдэнэтийн ордыг ашиглалтад оруулсан нь Монгол улсын нийгэм эдийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан төдийгүй Монгол дахь та бидний мэдэх хөрөнгө оруулалтын хамгийн сайн жишээ болсноор бид бахархаж байна.

Өнөөгийн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бидний санасан хэмжээнд байхгүй байгаач гэсэн бид 2014 онд Үйлдвэрийнхээ төлөвлөгөөг амжилттай биелүүлж урдаа тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ эдийн засгийн хүнд нөхцөлд ч гэсэн манай үйлдвэрийн хамт олон үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалт өргөтгөлийн ажилд амжилттай хийж өнөөдөр та бүхэн бид нар нээлтээ хийж байна. Энэ хэмжээгээр ажлын байр орон тоо нэмэгдэж, улсын төсөвт орох орлого бодитой том хэмжээгээр нэмэгдэнэ.

Төлөвлөсөн хугацаанд нь амжилттай ашиглалтад оруулсан хамт олны минь хичээнгүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн гэж ойлгож байна.

Үүний зэрэгцээ зөвхөн бид нар өргөтгөлийн ажлаар бид хязгаарлагдахгүй өөр олон өргөтгөл хөрөнгө оруулалтын ажлыг хийж үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн шинэ орчин үеийн техник технологийн нэвтрүүлж ажиллах цаашдаа эдийн засгийн үр ашигтай ийм үйлдвэр болж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид цаашдаа 10 хөгжих концепцыг боловсруулж байна. Ирээдүйд уурхайн гүнзгийрэлт улам доошоо орох тусам бид уурхайн дотоод тээврийн эдийн засгийн сайжруулах, канверийн системийг нэвтрүүлэх, хаягдлын аж ахуйн багтаамжийг нэмэгдүүлэх олон ажлыг бид урдаа тавин төлөвлөж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол улсын засгийн газрын хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор өндөр хотод барихаар төлөвлөсөн энэ нь манай үйлдвэрийн цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж бид уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж байна гэж харж байна.

Эрдэнэт үйлдвэр Монгол улсад анх удаа жижиг болохуйц уул уурхайн компанийн хаалт хөгжлийн менежмент бодлогыг тодорхойлохоор бид зорьж ажиллаж байна. 

Эрдэнэт үйлдвэр Монгол улсад анх удаа жижиг болохуйц уул уурхайн компанийн хаалт хөгжлийн менежмент бодлогыг тодорхойлохоор бид зорьж ажиллаж байна. Нийгэмдээ хамгийн хариуцлагатай, Нийгэмдээ хамгийн өгөөжтэй үйлдвэр, ийм сайхан үйлдвэр байна гэдэгт бид итгэл дүүрэн байна.

Эрдэнэтийн ирээдүйг, Эрдэнэт үйлдвэрийн насыг бид ашигт малтмалын нөөцийн хэмжээгээр биш олон зуун жил Эрдэнэт үйлдвэр ажиллах амьдрах энэ хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэн ашиглах ийм боломжийг бид хаалт хөгжлийн менежментээр тодорхойлох болно.

Үйлдвэрийнхээ нийт хамт олонд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд ажлын амжилт амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг үйлдвэрийнхээ хамт олноос болон хувиасаа хүсэн ерөөж байна.

Ц.Элбэгдорж: Энд бахархан тэмдэглэж хэлэх зүйл бол энэ өргөтгөлийг манай Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө голлон гардаж хийлээ

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдын энэ өглөөний түмэн амгаланг айлтгая. Өнөөдөр их сайхан баярын өдөр болж байна. Одоогоос олон жилийн өмнө, бараг 34 жил болж байх шиг байна. Би Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж, энэ үйлдвэрийн үнэрийг үнэрлэж, малгай, ажлын хувцас өмсч, ачигч хийж, машинч хийж, засварчин хийж явсан. Энэ бол 1981-1982 он байсан юм.

"Эрдэнэт” үйлдвэрээс анхныхаа цалингаа, 360 төгрөг авч байлаа. Гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрж байсан. "Эрдэнэт” үйлдвэрээс анхныхаа мэргэжлийн үнэмлэхийг авч байлаа. Машинчны, засварчны, тэр үед слесарь гэдэг байсан, слесарийн үнэмлэх авч байсан. Өнөөдөр төрөлх үйлдвэрт маань ийм сайхан баярт үйл явдал тохиож байгаад туйлын их баяртай байна.

Өнөөдөр та биднийг Монгол Улс даяараа, баяраа тэмдэглэж байгаа Эрдэнэтийн ард иргэд бүгдээрээ харж байгаа. Бүгдээрээ баярлаж байгаа. Энэ өдрүүдэд Монголын Эдийн засгийн чуулган, хувийн хэвшлийн дээд хэмжээний уулзалт болж байгаа. Өчигдөр Улаанбаатарт энэ арга хэмжээнд оролцсон хүмүүс шөнө галт тэргээр гарч, өнөө өглөө энд хүрэлцэн ирээд байна. Маш олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газар,бусад хариуцлагатай албаны хүмүүс, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаар ахлуулсан манай хүндэт ахмад уурхайчид,урлаг соёлын зүтгэлтнүүд, бидний хамтран ажилладаг хөрш орнуудын төлөөлөгчид, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Беларусь улсын Элчин сайд, бусад хүндтэй зочид энэ баярт оролцохоор урилгыг хүлээн авч, чин сэтгэл гарган хүрэлцэн ирээд байна.

Ингээд нийт монголчууддаа, нийт эрдэнэтчүүддээ, нийт уурхайчиддаа, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочиддоо чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Эрдэнэт үйлдвэр анх хуучин ЗХУ, БНМАУ гэж байхад яригдаж, үйл ажиллагаа, зураг, төсөл хийгдэж байсан. Одоо ашиглалтад орсноосоо хойш 37 дахь жилдээ ийм сайхан бүтээн байгуулалт, шинэ өргөтгөл хийж байна. Энэ уурхайн үйл ажиллагааг цааш явуулахад зардал өндөртэй, хүндрэлтэй асуудлууд бий. Уурхайн бүтээгдэхүүнийг зарж борлуулахад асар өндөр үнэ хүрч байсан нэг үе бий. 10 мянган ам.доллар хүрч байсан шүү дээ. Энэ нь эргэж 5 мянга, 6 мянган ам.доллар болж унасан хүндрэлтэй үе ч байсан. Энэ уурхайн олон мянган ажилтан, энэ хотын олон мянган гэр бүл, улс орны хувь заяанд энэ уурхай маш их үүрэг гүйцэтгэдэг учраас үйл ажиллагаа тасралтгүй явж байх ёстой. Өсөн нэмэгдэх байдлаар цаашаа явж байх ёстой. Иймээс өргөтгөл хэрэгтэй болсон.

Энд бахархам, тэмдэглэж хэлэх шаардлагатай зүйл бол энэ өргөтгөлийг манай Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө, инженер, техникийн ажилтнууд нь голлон гардаж хийсэн

Энд бахархам, тэмдэглэж хэлэх шаардлагатай зүйл бол энэ өргөтгөлийг манай Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө, инженер, техникийн ажилтнууд нь голлон гардаж хийсэн. Мөн манай хоёр хөрш орон ОХУ, БНХАУ-аас хөрөнгө оруулсан. Мөн бусад орноос хөрөнгө оруулалт, техник, технологийн тодорхой дэмжлэг авч ажилласан. Энэ бүх барилга, үйлдвэрлэл, угсралтыг манай Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд голлож гардаж хийсэн нь гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Дээрээс нь манай үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн өргөн хүрээтэй оролцсон. Ийм хамтын бүтээл болсон. Хамгийн гол нь Эрдэнэт хотын аж ахуйн нэгжүүд үүнд бас идэвхтэй оролцсон. Тэгэхээр энэ бол Монголын аж үйлдвэр, бизнес, аж ахуй эрхлэлт, эдийн засгийн бүх хүрээлэл хамтарч оролцож хийсэн том бүтээн байгуулалт юм. Яагаад том гэж нэрлэж байна вэ гэвэл бид Эрдэнэт үйлдвэрээ их том бүтээн байгуулалт гэж үргэлж бахархаж явдаг. Энэ том бүтээн байгуулалт маань тавны нэгээр, зарим тохиолдолд дөрөвний нэгээр хүчин чадал нь нэмэгдэж байна.

Монголын аж үйлдвэр, бизнес, аж ахуй эрхлэлт, эдийн засгийн бүх хүрээлэл хамтарч оролцож хийсэн том бүтээн байгуулалт юм.

Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол одоо энэ өргөтгөл орсноор 6 сая тонн хүдэр боловсруулах хэмжээ нэмэгдэж байна. Жилдээ 517 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг байсан бол дахиад үүн дээр 113 мянган тонн зэсийн баяжмал гаргах боломж бүрдлээ. Жилдээ манай Эрдэнэт үйлдвэр 1,3 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийж, орлого олдог байсан бол үүн дээр дахиад 250 тэрбум төгрөгийн орлого нэмж олох боломж бүрдэж байгаа юм. Энэ бол үйлдвэрийн хамт олон, улс орны эдийн засаг, үйл ажиллагаанд их сайн үйл хэрэг, сайхан үйлс болж байна. Өмнө нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд, Зөвлөлтийн ажилчид гэж их ярьдаг байсан. Одоо ОХУ-ын мэргэжилтнүүд бидний хамгийн ойр дотнын хамтарч ажилладаг хүмүүсийн сэтгэл зүтгэл үүнд их оролцсон.

Сая 5 дугаар 9-нд, Ялалтын баяраар би Москвад очиж Ерөнхийлөгч В.Путинтай ярилцсан. ОХУ-ын удирдлагатай уулзахад Эрдэнэт үйлдвэрийнхээ тухай бид нар ярьдаг. Энэ үйлдвэрийн боломжийг цаашид өргөжүүлэх талаар ярьдаг. Цаашдаа Эрдэнэт үйлдвэр шиг ийм том бүтээн байгуулалтуудыг ОХУ болон бусад хөрш, өөр бусад орнуудтай хамтарч босгох, хамтарч ажиллах талаар ярьдаг юм.

Танай үйлдвэрийн Ерөнхий захирал Монгол Улсын Ерөнхий сайдтай хамт Санкт-Петербург хотноо жил бүр болдог эдийн засгийн нэр хүндтэй чуулганд оролцоод дөнгөж урьд шөнө эргэж ирлээ. Тэнд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй мөн уулзаж үйлдвэрлэлийн ирээдүй, хамтын ажиллагааныхаа ирээдүйн тухай ярилцсан. Сая надад Элчин сайд хэлж байна. "Сайн явж ирсэн шүү, сайхан мэдээтэй” гэж. Ингэж Монгол, Оросын хамтын ажиллагаа үргэлж сайхан мэдээгээр баяжиж, бидний өмнө тулгамдаж байгаа зорилтуудыг хамтарч давж ирсэн сайхан үйл ажиллагаа улам цаашаа үргэлжилнэ гэж бодож байгаа.

Монгол, Оросын хамтын ажиллагаа үргэлж сайхан мэдээгээр баяжиж, бидний өмнө тулгамдаж байгаа зорилтуудыг хамтарч давж ирсэн сайхан үйл ажиллагаа улам цаашаа үргэлжилнэ гэж бодож байгаа

Хоёр орны төдийгүй, бусад орны хөрөнгө оруулалт, тэднээс хамтран ажилладаг шинэ технологи, шинэ боломжууд Монголд орж ирж болох юм байна. Ингэж өргөтгөж чадах юм байна. Монголчууд өөрийн гэсэн дотоодын, өндөр мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ажилчидтай болсон юм байна. Ингэж цаашаа эдийн засгаа өргөжүүлж явах юм байна гэсэн урам зоригийг бид бусдад ч өгч байгаа. Өөрсдөө ч ийм урам зоригийг авч байгаа. Тэгэхээр энэ үүднээсээ энэ үйл хэрэг, өнөөдрийн энэ өргөтгөл бол чухал зүйл юм гэдгийг энд тэмдэглэж хэлье.

Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан ажилтан хүний хувьд үйлдвэрээрээ, энд байгаа хамт олноороо , Эрдэнэт хотынхноороо үргэлж бахархаж явдаг юм. Энд би сургуулийн сурагч болж гүйж явсан. Энэ үйлдвэрийн ажилтан болж ажиллаж байсан. Өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн энэ өргөтгөл, энэ баяр бол нийт эрдэнэтчүүдийн, нийт Монголын ард түмний баяр юм. Эрдэнэт үйлдвэрт хуучин ажиллаж байсан ажилтнууд, ахмадууд, 40 хувиар чөлөөндөө гарсан тэр хүмүүсээ харж, тэр хүмүүстээ урамшуулал олгосон. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нийт ажилтнуудад энэ баярын өдрүүдэд мөн урамшуулал хүрч байгаа гэж сонссон. Энэ бүхэн сайхан юм. Энэ бүхэн Монголын ард түмний бүтээн байгуулж байгаа энэ их үйлсийн их өглөг гэж бодох хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа, энэ үйлсэд залбирч, сэтгэлээ зориулж, зүтгэж ажиллаж явах ёстой. Өнөөдөр үйлдвэрийн энэ шинэ бүтээн байгуулалтын үед Эрдэнэт үйлдвэрийг анх нээхэд оролцож, Эрдэнэт үйлдвэрийн анхны хайгуулыг хийж, анхны майхан татаж явсан хуучин ахмадуудаа дурсах хэрэгтэй.

Өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн энэ өргөтгөл, энэ баяр бол нийт эрдэнэтчүүдийн, нийт Монголын ард түмний баяр юм

Миний хувь заяанд сайхан дурдатгал байдаг юм. Миний хадам аав болох, миний эхнэр Болормаагийн маань аав Эрдэнэт үйлдвэрийн хайгуулын ангийг ахалж ажиллаж байсан Сүхбаатар гэж хүн байсан. Эрдэнэтийг нээхэд анх Чехийн хайгуулчидтай ирж, энэ газар, ордыг илрүүлж ажиллаж байсан ийм хүн байсан. Тэр үйл ажиллагаа 1960-аад оноос явсан. Тэр хайгуулчид, инженер, геологичид, Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад оролцсон тэр ахмадуудаа бид дурсах хэрэгтэй. Үйлдвэрийг удирдаж ирсэн, бүх цех, үйлдвэрийг удирдаж байсан бүх хүмүүсээ дурсах хэрэгтэй. Энэ үйлдвэрт ажиллаж, бүтээн байгуулалтыг авч яваа, Монголын үйлдвэрлэлийн зүрхийг байнга цохилуулж авч яваа хүмүүсээ дурсах хэрэгтэй. Мөн энд зогсож байгаа энэ үйлдвэрийн ажилтнууд, уурайчид та бүхнээр бид бахархах ёстой юм.

Ингээд та бүхэндээ дахин баяр хүргэе. Монголын хөгжил дэвшил улам өөдрөг байх болтугай. Эрдэнэтчүүдийн маань үүнд оруулах хувь нэмэр улам өөдрөг байх болтугай. Дахих дахин баяр хүргэе. Баярлалаа

Р.Дэлгэр, Р.Баяр нарт Аж үйлдвэрийн гавъяат цол хүртээв

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв.

Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл гаргасан "Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, "Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр нарыг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор тус тус шагналаа.

БАГЦ МЭДЭЭ: “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани