Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой гацсаны (гацаасны) 60 дахь хоногийн мэнд!

Тавантолгой гацсаны (гацаасны) 60 дахь хоногийн мэнд!Тавантолгойн гэрээ юу болсон бэ?! Хариулт нь тун ойлгомжтой. Гацаасан. Үнэхээр УИХ-д өргөн баригдсанаас (дөрөвдүгээр сарын 23) хойш бүтэн 60 хоног өнгөрчихөөд байхад Тавантолгойн ажлын хэсэг дүгнэлтээ гаргах гэж яарахгүй байгааг гаднаас нь харахад, гацаасан гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Дотор нь байгаа УИХ-ын гишүүд ч долоо хоног бүр давтан хийдэг Л.Эрдэнэчимэгийн мэдээллүүдэд эхлээд үнэмшдэг байсан бол удалгүй эргэлздэг, одоо бол итгэхээ ч больж дээ.

 
Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Тавантолгойн талаар Л.Эрдэнэчимэг гэдэг бүсгүй л хэвлэлээр мэдэгдэл хийгээд яриад байна. УИХ-ын дарга та Тавантолгойг УИХ-аар заавал оруул гэсэн. Гэтэл оруулж ирсний дараа Ажлын хэсэг байгуулаад гацаасан. Тавантолгойг УИХ-д оруулж ирээд шууд л дэмжинэ гэсэн үг биш шүү дээ. Төслөө чуулган дээр хэлэлцэх үед хууль зөрчсөн, Монголын эрх ашгийг үнэхээр хохироосон бол буцаая л даа. Яагаад энэ боломжийг олгохгүй байна вэ” гэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байхав дээ. Эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг иймэрхүү л дүр зурагтай өдөр хоногийг өнгөрөөсөөр Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэхгүй яг хоёр сар хойшлуулж чадсан байна. Үүнийг гацаасан гэхгүй өөр юу ч гэж тайлбарлах билээ. Хаврын чуулганы эхэнд Тавантолгойн гэрээний төслийг УИХ өөр дээрээ татаж авсан ч бүтэн 60 хоног Л.Эрдэнэчимэг Их хурлаар хэлэлцүүлэлгүй таг зогсоосон гэхээр тэр яах аргагүй гацаагч юмаа.
 
Эдийн засаг хүндэрсэн, нүүрсний үнэ унасан, долларын ханш буцаад өсч буй энэ үед 60 хоног гэдэг алдаж болохгүй л хугацаа юмсан. Тэр тусмаа Тавантолгой шиг нүүрсний ордын хувьд үнэ цэнэ нь өдөр, хоног өнгөрөх тусам унаж буй нь маргах аргагүй үнэн. Дэлхийн томоохон сангууд нүүрсний салбараас "дайжиж”, байгаль орчинд ээлтэй, илүү өндөр технологид хөрөнгө оруулалт хийх боллоо. Хамгийн гол нь Хятадын нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч нь Монгол Улс байх горьдлого үнэндээ тасарч байна. Бид саяхныг хүртэл энэ зах зээл дээр Австрали Улстай л өрсөлдөнө гэж тооцож байсан бол одоо Индонез, Вьетнам, бүр Хойд Солонгос гээд шинэ тоглогчид гараад ирлээ. Ийм үед Тавантолгой төслийг хэлэлцээд нэг тийш шийдэхийн оронд тавь, жар хоног зүгээр л хоосон тайлбаруудаар зогсооно гэдэг байж боломгүй мэт. Яагаад гэвэл, 60 хоног гэдэг бүтэн хоёр сар. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, барилга, бүтээн байгуулалтын ажил хийх боломжтой улирал нь зуны хэдхэн сар байдаг улсад хоёр сар гэдэг алдаж болохгүй хугацаа. Ядаж л энэ бол Тавантолгойн гэрээг сайжруулбал сайжруулж болох цаг хугацаа шүү дээ.
 
Алтаар үнэлэгдэх цаг хугацааг Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан Ажлын хэсэг эхлээд "компанийн санхүүгийн тайлан”, дараа нь "гэрээний англи эх”, үргэлжлүүлээд "Оросын эрх ашигт нийцэхгүй нь” гэсэн янз бүрийн тайлбараар аргацааж өнгөрөөсөөр үрж дууслаа. Одоо магадгүй нэхье гээд нэхэх юм Ажлын хэсэгт, өгье гээд өгөх зүйл Засгийн газарт нь үлдээгүй биз. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Тавантолгойн ажлын хэсэг шийдэл гаргахад хангалттай боломж байгаа гэж харж байна. Дүгнэлт гаргахад хангалттай хугацаа өнгөрсөн. Зөвхөн Ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн болгон Тавантолгойн талаар мэдлэгтэй болох хугацаа өнгөрлөө. Ер нь Ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй” гэж мэдэгдсэн байна лээ.
 
Ер нь бол эхнээсээ энэ Ажлын хэсгийг байгуулсан нь, ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг сонгож тавьсан нь Тавантолгойг явуулах бус, гацаах гэсэнтэй холбоотой байжээ. Өдөр ирэх тусам энэ хардлага улам батлагдаж байгааг зориуд тодотгоё гэж бодлоо. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа аливаа асуудлыг Байнгын хороод хэлэлцэж эхэлсний дараа Ажлын хэсэг байгуулдаг хуультай. Гэвч Тавантолгой дээр эсрэгээр нь Ажлын хэсгээ эхэлж байгуулчихаад Байнгын хороог хуралдуулахгүй байна. Хоёрт, Л.Эрдэнэчимэг гишүүн "Ажлын хэсгээс энэ төслийг Засгийн газарт буцаана” гэж мэдэгдсэн нь эрхгүй анхаарал татсан юм. Уг нь хуулиараа аливаа асуудлын хэлэлцэх эсэхийг шийдэх эрх нь гагцхүү УИХ-даа хадгалагддаг. Ганц гишүүн, ганц Ажлын хэсэгт бус, бүр Байнгын хороо ч биш, УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа "хэлэлцэх эсэх”-ийг нь шийдцэг хуультай. Байнгын хорооны хэлэлцэхгүй гэсэн асуудлыг УИХ нь "хэлэлцье” болгож өөрчилдөг, бас Байнгын хорооны хэлэлцье гэсэн асуудлыг УИХ нь "хэлэлцэхгүй” болгож чаддаг. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэр Их хурал дээр гардаг. Тэгэхээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Ажлын хэсгээс Засгийн газарт буцаавал хуулийн томоохон зөрчил гарах нь ойлгомжтой байгаа юм. Ийм зүйлийг хууль тогтоох дээд байгууллагад гурван жил суусан Л.Эрдэнэчимэг гишүүн гадарлах л ёстой баймаарсан. Гэтэл шулуухан "Тавантолгойг буцаана” гэсэн нь нэгийг өгүүлэх мэт... Угаасаа энэ Ажлын хэсгийг байгуулсан зорилго нь Тавантолгойг явуулах биш, таг гацаах байсныг Л.Эрдэнэчимэгийн ямар ч үндэслэлгүй мэдэгдлүүд нотолдог шүү дээ.
 
Тавантолгойг гацаасан, Л.Эрдэнэчимэгээр гацаалгаж буй энэ "технологи” нь эргээд Монгол төрд маш буруу жишиг тогтоосон гэдгийг энд тодотгоё. Уг нь Тавантолгойг явуулахгүйн тулд Монгол төрөө ингэж хорлож болохгүй биз дээ. Гэвч төрд буруу жишиг тоггоосоор байна. Одоо энэ тухай өгүүлье. УИХ бол асуудлыг олонхиороо шийдээд явдаг бүтэц. Бас УИХ-аар асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь заавал дэмжинэ гэсэн үг бүр биш. Хэлэлцсэн болгоноо батлаад байдаггүйг бид Гацууртын төслийг УИХ хоёр дахиа унагаснаас нь харлаа шүү дээ. Тавантолгойн төсөл үнэхээр Ажлын хэсгийнхний яриад байгаа шиг муу гэрээ байвал эрх биш энэ 76 гишүүн шийдвэрээ бодож гаргах биз. Энэ тухай дурдсан нь Тавантолгойг УИХ-д оруулахгүйн тулд Ажлын хэсэг дээр гацааж байгаа технологи нь өөрөө нэг Ажлын хэсэгт УИХ дахь намын бүлгээс том эрх мэдэл өгчихлөө. Хожмоо Ажлын хэсэг байгуулах замаар асуудлыг гацаах, уях боломжийг Тавантолгойн энэ удаагийн жишээ жишиг болгоод тоггоогоод өгчихлөө гэсэн үг. Намын бүлгүүд тав хоног завсарлага авч байхад, Ажлын хэсэг 50 хоног ч дүгнэлт гаргахгүй асуудлыг хэлэлцэхгүй гацааж болох боломж бүрдэв. Одоо улс төрийн намууд өөрт хэрэггүй, ашиггүй хуулиа гаргуулахгүйн тулд Эрдэнэчимэг шиг нэг гишүүнээр ахлуулаад Ажлын хэсэг байгуулдаг, энэ нь долоо хоног бүр хэвлэлийн бага хурал хийгээд төслийг хойшлуулдаг байдал руу орвол яах вэ. Өөрөөр хэлбэл, ийм нэгэн буруу жишгийн эхлэл тавигдчихлаа.

 

Тавантолгойг 60 хоног гацаасан эхний хүн нь ийнхүү Л.Эрдэнэчимэг гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Харин хоёр дахь хүн нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх юм. Өмнө нь Зам, тээврийн сайд байхдаа төмөр замын бүтээн байгуулалтыг гацааж байсан энэ эрхэм одоо Тавантолгойн Дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ. Бас л гарамгай гацаагч. Энэ ажлаа ч сайн хийдэг. Уг нь УИХ-ын дарга гэдэг хурал зохион байгуулагч, хуралдаан даргалах үүрэгтэй албан тушаалтан. Үүнээс өөрөөр бол УИХ-ын бусад 75 гишүүнтэйгээ нэгэн адил эрхтэй. Гэтэл Тавантолгойн Дэд ажлын хэсгийг яагаад заавал зөвлөхөөрөө даргалуулсныг, яагаад тэр нь Тавантолгойг гацаагаад байгаа нь сонирхол татам байгаа биз. Дээр нь УИХ-ын дарга хурал даргалах үүрэгтэй шиг, Ажлын хэсгийн ахлагч хувийн байр сууриа бус Ажлын хэсгийн дүгнэлтээ л тайлагнах учиртай.

 

Гэтэл УИХ-ын Ажлын хэсгийг ахалж буй Л.Эрдэнэчимэг, Дэд ажлын хэсгийн дарга А.Гансүх нар өөрийнхөө байр суурийг бүгдийнх нь, бусдынх нь байр суурь мэтээр тайлбарласаар өнөөг хүрлээ. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Л.Эрдэнэчимэгийн ёс зүйгүй ийм үйлдлийг бид долоо хоног бүр хийдэг хэвлэлийн хурлаас нь хангалттай харсан. Харин А.Гансүхийн хувьд саяхан "Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчидтай уулзаж, энэ төслийг явуулж болохгүй, төмөр замаа тавьчихад л Тавантолгойг хөрөнгө оруулагчгүй олборлож болох юм шиг ярьсан байх юм. Тавантолгойн төслийн эсрэг "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдыг турхирсан энэ үйлдлийг нь хувь А.Гансүхийн байр суурь гэж ойлгох уу, эсвэл УИХ-ын даргын байр суурь гэх үү, бүр Дэд ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэх Алин боловч А.Гансүх төмөр зам тавиад л Тавантолгойг олборлочихно гэж "Эрдэнэс Тавантолгой”-нхонд ярьсан нь өөрөө энэ төслийг гацаах ганцхан зорилготойг нь нотолж байгаа юм. Түүний энэ үгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ч бас "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчидтай уулзахаар ганцаараа очихдоо (уг нь Ажлын хэсгийн 4-5 гишүүн ирнэ гэж зар тарааж байжээ) яг тоть шиг давтан ярьж явжээ. Үнэхээр тэр хоёрын хэлснээр ганц төмөр зам тавиад л Тавантолгойн бүтээн байгуулалт шийдэгдчихдэг бол амар байхсан. Тийм бол заавал тэр гэрээг Засгийн газар, УИХ дээр хэлэлцээд ч яадаг юм. Гэвч бодит үнэн гэвэл Монгол Улс орон нутгийн Тавантолгой шиг уурхай ажиллуулах гээгүй. Налайхынх шиг жижигхэн уурхай явуулах гэж байгаа бол хамаа алга. Харин дэлхийн хэмжээнд хүрсэн уурхай байгуулах гэж байгаа бол бүгдийг цогцоор нь хийх ёстой. Нэмүү өртөг шингэсэн, тэр нь Монголдоо үлддэг үйлдвэрлэл рүү явах ёстой. Тавантолгойн нүүрсийг ухаад зарах биш, угаадаг, баяжуулдаг, тэгж үнэ хүргэдэг болох ёстой. Ингэж байж үнэ нь өснө, өгөөж нь Монголд үлдэнэ. Үүний тулд Тавантолгойд хэдэн тэрбум доллараар нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болсон биз. Тийм юм хэрэггүй, "Эрдэнэс Тавантолгой” дээр төмөр зам тавихад л болно гэвэл тэр дэд усан сан, цахилгаан станцаа хаанаас олох болж байна вэ. Тэр ажилчдын орон сууц, амьдрах орчныг яаж бүрдүүлэх юм бэ.

 

Саяхан мэргэжлийн хяналтынхан Оюутолгойд шалгалт явуулаад тэнд барьсан сэндвичэн байшингууд нь суурин амьдрах бололцоог хангаагүй гэж дүгнэсэн байна лээ. Түүн шиг Тавантолгой дээр хэдэн гэр, хэдэн сэндвичин байшин босгосноо, тэгээд түүхийгээр нь нүүрсээ ухаж зарснаа дэлхийн хэмжээний уурхай байгууллаа гэж өөрсдөдөө итгүүлэх болж байна уу. Ганц төмөр зам татаад, ганц хоёр гэр бариад уурхайгаа ухна гэвэл Тавантолгойд ямар ч нэмүү өртөг бий болохгүй, ямар ч хот босохгүй. Нэмүү өртөг шингээхийн тулд, нүүрсээ үнс бус, мөнгө болгохын тулд боловсруулалт л чухал. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ядаж Ухаа худагийн үйлдвэр шиг дахиад шинэ үйлдвэр босгоё гэвэл зардал нь хэд болох бол. Тооцвол одоогийн Тавантолгойн хөрөнгө оруулалт гээд байгаа 4 тэрбум ам.доллар ч тэрэнд нь хүрэхгүй байх талтай. Учир нь төгрөгийн ханш суларч, долларын ханш чангарснаас болж царцаасан барилгуудаа ч санхүүжүүлж чадахгүй байдал улсын төсөвт үүсээд байгаа шүү дээ. Үүн дээр нь дахиад төсвөөсөө баяжуулах үйлдвэр, усан сан, цахилгаан станц, дэд бүтэц барина гэдэг юу л бол. Бас дээр нь цаг хугацаа байна уу.

 

Ямар сайндаа ашиглана, ашиглахгүй гээд ганц дүгнэлт гаргаж чадахгүй Тавантолгойг 60 хоног гацаасаар байгаа Ажлын хэсгээс болж Засгийн газар Тавантолгойн тогтоолын төслөө буцаан татаж, зарим өөрчлөлт хийж магадгүй байдалд хүрээд байгаа юм байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга дээр "цухуйлгасан” Засгийн газрын энэ мэдэгдлээс нь харвал дахиад л Тавантолгой хойшлох нь. Харамсалтай нь, алдаж байгаа энэ цаг хугацааны төлөөсийг Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, А.Гансүх нар бус, монголчууд гурван саяулаа төлөх юм даа.

Нээрээ Тавантолгойн гэрээ гацсан (гацаасны) 60 дахь хоногийн мэнд!



Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

Тавантолгой гацсаны (гацаасны) 60 дахь хоногийн мэнд!Ч.ГАНГЭРЭЛ

"ҮНДЭСНИЙ ШУУДАН'Тавантолгойн гэрээ юу болсон бэ?! Хариулт нь тун ойлгомжтой. Гацаасан. Үнэхээр УИХ-д өргөн баригдсанаас (дөрөвдүгээр сарын 23) хойш бүтэн 60 хоног өнгөрчихөөд байхад Тавантолгойн ажлын хэсэг дүгнэлтээ гаргах гэж яарахгүй байгааг гаднаас нь харахад, гацаасан гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Дотор нь байгаа УИХ-ын гишүүд ч долоо хоног бүр давтан хийдэг Л.Эрдэнэчимэгийн мэдээллүүдэд эхлээд үнэмшдэг байсан бол удалгүй эргэлздэг, одоо бол итгэхээ ч больж дээ.
Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Тавантолгойн талаар Л.Эрдэнэчимэг гэдэг бүсгүй л хэвлэлээр мэдэгдэл хийгээд яриад байна. УИХ-ын дарга та Тавантолгойг УИХ-аар заавал оруул гэсэн. Гэтэл оруулж ирсний дараа Ажлын хэсэг байгуулаад гацаасан. Тавантолгойг УИХ-д оруулж ирээд шууд л дэмжинэ гэсэн үг биш шүү дээ. Төслөө чуулган дээр хэлэлцэх үед хууль зөрчсөн, Монголын эрх ашгийг үнэхээр хохироосон бол буцаая л даа. Яагаад энэ боломжийг олгохгүй байна вэ” гэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байхав дээ. Эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг иймэрхүү л дүр зурагтай өдөр хоногийг өнгөрөөсөөр Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэхгүй яг хоёр сар хойшлуулж чадсан байна. Үүнийг гацаасан гэхгүй өөр юу ч гэж тайлбарлах билээ. Хаврын чуулганы эхэнд Тавантолгойн гэрээний төслийг УИХ өөр дээрээ татаж авсан ч бүтэн 60 хоног Л.Эрдэнэчимэг Их хурлаар хэлэлцүүлэлгүй таг зогсоосон гэхээр тэр яах аргагүй гацаагч юмаа.

Эдийн засаг хүндэрсэн, нүүрсний үнэ унасан, долларын ханш буцаад өсч буй энэ үед 60 хоног гэдэг алдаж болохгүй л хугацаа юмсан. Тэр тусмаа Тавантолгой шиг нүүрсний ордын хувьд үнэ цэнэ нь өдөр, хоног өнгөрөх тусам унаж буй нь маргах аргагүй үнэн. Дэлхийн томоохон сангууд нүүрсний салбараас "дайжиж”, байгаль орчинд ээлтэй, илүү өндөр технологид хөрөнгө оруулалт хийх боллоо. Хамгийн гол нь Хятадын нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч нь Монгол Улс байх горьдлого үнэндээ тасарч байна. Бид саяхныг хүртэл энэ зах зээл дээр Австрали Улстай л өрсөлдөнө гэж тооцож байсан бол одоо Индонез, Вьетнам, бүр Хойд Солонгос гээд шинэ тоглогчид гараад ирлээ. Ийм үед Тавантолгой төслийг хэлэлцэзд нэг тийш шийдэхийн оронд тавь, жар хоног зүгээр л хоосон тайлбаруудаар зогсооно гэдэг байж боломгүй мэт. Яагаад гэвэл, 60 хоног гэдэг бүтэн хоёр сар. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, барилга, бүтээн байгуулалтын ажил хийх боломжтой улирал
нь зуны хэдхэн сар байдаг улсад хоёр сар гэдэг алдаж болохгүй хугацаа. Ядаж л энэ бол Тавантолгойн гэрээг сайжруулбал сайжруулж болох цаг хугацаа нгүү дээ.

Алтаар үнэлэгдэх цаг хугацааг Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан Ажлын хэсэг эхлээд "компанийн санхүүгийн тайлан”, дараа нь "гэрээний англи эх”, үргэлжлүүлээд "Оросын эрх ашигт нийцэхгүй нь” гэсэн янз

и

Тавантолгойн ажлын хэсэг дүгнэлтээ гаргах гэж яарахгүй байгааг гаднаас нь харахад, гацаасан гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Дотор нь байгаа УИХ-ын гишүүд ч долоо хоног бүр давтан хийдэг /I. Эрдэнэчимэгийн мэдээллүүдэд нь эхлээд үнэмшдэг байсан бол удалгүй эргэлздэг, одоо бол итгэхээ ч больж дээ.
бүрийн тайлбараар аргацааж өнгөрөөсөөр үрж дууслаа. Одоо магадгүй нэхье гээд нэхэх юм Ажлын хэсэгт, өгье гээд өгөх зүйл Засгийн газарт нь үлдээгүй биз. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Тавантолгойн ажлын хэсэг шийдэл гаргахад хангалттай боломж байгаа гэж харж байна. Дүгнэлт гаргахад хангалттай хугацаа өнгөрсөн. Зөвхөн Ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн болгон Тавантолгойн талаар мэдлэгтэй болох хугацаа өнгөрлөө. Ер нь Ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй” гэж
мэдэгдсэн байна лээ.

Ер нь бол эхнээсээ энэ Ажлын хэсгийг байгуулсан нь, ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг сонгож тавьсан нь Тавантолгойг явуулах бус, гацаах гэсэнтэй холбоотой байжээ. Өдөр ирэх тусам энэ хардлага улам батлагдаж байгааг зориуд тодотгоё гэж бодлоо. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа аливаа асуудлыг Байнгын хороод хэлэлцэж эхэлсний дараа Ажлын хэсэг байгуулдаг хуультай. Гэвч Тавантолгой дээр эсрэгээр нь Ажлын хэсгээ эхэлж байгуулчихаад Байнгын хороог хуралдуулахгүй байна. Хоёрт, Л.Эрдэнэчимэг гишүүн "Ажлын хэсгээс энэ төслийг Засгийн газарт буцаана” гэж мэдэгдсэн нь эрхгүй анхаарал татсан юм. Уг нь хуулиараа аливаа асуудлын хэлэлцэх эсэхийг шийдэх эрх нь гагцхүү УИХ-даа хадгалагддаг. Ганц гишүүн, ганц Ажлын хэсэгт бус, бүр Байнгын хороо ч биш, УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа "хэлэлцэх эсэх”-ийг нь шийдцэг хуультай. Байнгын хорооны хэлэлцэхгүй гэсэн асуудлыг УИХ нь "хэлэлцье” болгож өөрчилдөг, бас Байнгын хорооны хэлэлцье гэсэн асуудлыг УИХ нь "хэлэлцэхгүй” болгож чаддаг. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэр Их хурал дээр гардаг. Тэгэхээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Ажлын хэсгээс Засгийн газарт буцаавал хуулийн томоохон зөрчил гарах нь ойлгомжтой байгаа юм. Ийм зүйлийг хууль тогтоох дээд байгууллагад гурван жил суусан Л.Эрдэнэчимэг гишүүн гадарлах л ёстой баймаарсан. Г этэл шулуухан "Тавантолгойг буцаана” гэсэн нь нэгийг өгүүлэх мэт... Угаасаа энэ Ажлын хэсгийг байгуулсан зорилго нь Тавантолгойг явуулах биш, таг гацаах байсныг Л.Эрдэнэчимэгийн ямар ч үндэслэлгүй мэдэгдлүүд нотолдог шүү дээ.

Тавантолгойг гацаасан, Л.Эрдэнэчимэгээр гацаалгаж буй энэ "технологи” нь эргээд Монгол төрд маш буруу жишиг тогтоосон гэдгийг энд тодотгоё. Уг нь Тавантолгойг явуулахгүйн тулд Монгол төрөө ингэж хорлож болохгүй биз дээ. Гэвч төрд буруу жишиг тоггоосоор байна. Одоо энэ тухай өгүүлье. УИХ бол асуудлыг олонхиороо шийдээд явдаг бүтэц. Бас УИХ-аар


Тавантолгой гацсаны (гацаасны) 60 дахь хоногийн мэнд!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани