- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тэмээн дээр ямааны гарз аа гэж…
Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс” компанийн Монголын Засгийн газартай хийсэн маргаан ойрын үед дахин үргэлжлэх бололтой. Энэ заргын талаар дахин товч сануулахад, тус компани 2007 онд баталсан Ашигт малтмалын тухай болон хоёр жилийн дараа батлагдаж мөрдсөн Цөмийн энергийн тухай хуулийн заалтыг удаа дараа зөрчиж, байгаль экологид хор хөнөөл учруулсны дээр нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн үндэслэлээр Засгийн газраас лицензийг нь 2009 онд цуцалсан байдаг. Үүнийг эсэргүүцэж "Хан ресурс” компани Олон улсын арбитрын шүүхэд хандсанаар маргаан эхэлжээ.
Энэ нь 2011 оны намар болсон хэрэг явдал бөгөөд "Хан ресурс” манай Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Тухайн оны есдүгээр сарын сүүлчээр Парист болсон шүүх хурлаас Монголын талыг буруутгаж, удаа дараагийн шүүх хурлын дараа буюу энэ оны эхний улиралд манайхныг 100 сая ам.долларын торгуульд унагасан билээ. Гэвч манай улс давж заалдах юм уу цаад талтай харилцан тохиролцох гэсэн хоёр боломж байгаа талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тухайн үед мэдээлж байсан юм. Түүнээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч Засгийн газраас ямар нэг санал санаачилга гаргаагүйн улмаас "Хан ресурс” компани Олон улсын арбитрын шүүхийн дээрх шийдвэрийг баталгаажуулахаар АНУ- ын мужийн шүүхэд хүсэлт гаргасан байна.
Энэ нь нэг талаас арбитрын шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх НҮБ-ын конвенц, АНУ-ын Холбооны арбитрын хуульд нийцсэн шийдвэр боловч нөгөө талаас Монголын Засгийн газарт үзүүлж байгаа цочроо, дарамт гэж ойлгож ч болох юм. Учир нь, Засгийн газраас нэг тэрбум ам.долларын бонд гаргахаа зарлаж, эхний 350 саяынх нь зөвшөөрлийг Сангийн яаманд өгөөд байгаа. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27 -ны өдрүүдэд АНУ- ын Нью-Йорк, Вашингтон хотод айлчилж, хөрөнгө оруулалтын талаар сурталчлах гэж байгаа юм. Үүнд гаднын хөрөнгө оруулагч "Хан ресурс”-ийнхэн мэдрэмжтэй хандаж, өрөө нэхэж байгаа нь энэ.
Тус компанийн захирал Грант Эдди, "Олон улсын арбитрын шийдвэрийг ч үл хүндэтгэдэг ийм улсад хөрөнгө оруулалт орж ирэх үү” гэх агуулгатай үг хэлсэн байсан. Зөвхөн ганцхан энэ жишээнаас харахад, "өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэгчлэн маргаашийнхаа хувь заяа, улс орны ирээдүйд санаа зовохгүй байхын арга алга. Харин өнөөгийн эрх баригчид хэр зовж байгаа бол. Уг сурвалжийг нь хөөвөл үе үеийн Засгийн эрх баригчид энэ асуудалд холбоотой нь тодорхой. 2009 онд ОХУ- ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчлах үеэрээ Монголоос уран олборлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ нь мэдээж тухайн үед Дорнодын сав газар буюу Мардай, Гурванбулагийн ураны орд газрыг шохоорхсон хэрэг бөгөөд энд "Хан ресурс” компани үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэвч тэднээс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байсны дээр стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтаасан учраас Засгийн газар ашиглалтын лицензийг цуцлах эрхтэй байсан, бас Монгол Улс 51 хувийг нь эзэмшдэг болсон гэхчилэн цөөнгүй давуу талтай ч Лондоны шүүх хурал дээр манайхан "өвдөг шороодсон” л байгаа юм.
Энэ нь манай талыг төлөөлөн оролцсон "Мон Атом” компани, Цөмийн энергийн газар болон өмгөөлөгчдийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, маргаж мэтгэлцэх чадвар муу байсантай холбоотой гэх хүн ч байдаг. Цаад утгаар нь харвал үе үеийн эрх баригчдын харалган бодлогын уршгаар Монголын ард түмэн даяараа хэдхэн хуудас цаасны төлөө 100 сая ам.долларын өрөнд орсон гунигт түүх ийм. Түүгээр ч зогсохгүй Олон улсын арбитрын шүүхээс тогтоосон нөхөн төлбөрийн хүүнд өдөр бүр 6485 ам.доллар бодогдож, торгуулийн тоолуур зогсолтгүй гүйсээр байна. Тоолуур эргэж эхэлсэн гуравдугаар сарын 3-наас хойш тооцоход өнөөдрийн байдлаар нөхөн төлбөрийн хүүнд 680 мянга гаруй ам.доллар төлөх болчихоод байгаа юм. Энэ нь Төв банкнаас зарласан валютын өчигдрийн ханшаар 1,3 тэрбум төгрөг болж байна. Зөвхөн энэ хүүний төлбөрөөр тийм юм хийж, босгож болох байлаа гэж халаглахаа больё.
Харин төлбөрөө хурдхан хийж, тоолуурыг зогсоох юм уу "Хан ресурс”-т гараа өргөн бууж өгч, буурин дээр нь аваачих гэсэн хоёр л сонголт байгааг төр засагтаа уламжлан сануулъя. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулга авахаар хичээсэн ч дорвитой хариу өгөх албан тушаалтан олдсонгүй. Тэр ч байтугай тухайн үед Монгол Улсыг төлөөлөн шүүх хуралд оролцож байсан зарим байгууллагыг татан буулгаж, аль нэг газрын хаяанд хавчуулсан байлаа. Манай өнөөгийн төрийн эзэнгүйдлийн бодит жишээ энэ болж байна.
Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: www.unen.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||