Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордын эзэмших хувь хэмжээг тогтоох тухай хэн юу хэлэв?

 

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай" УИХ-ын төслийг хэлэлцэж
гишүүд байр сууриа илэрхийлж, үгээ хэлсний дараагаар санал хураалт явууллаа.
 
Санал хураалтаар 31.9 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж, төсөл уналаа. 
Ордтой холөогдууоан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан -"Ноён уулын булш, түүх соёлын хосгүй давтагдашгүй зүйл. Энэ уулыг  нинжа нараас яаж хамгаалах вэ?. Хүннүгийн үеийн булш, бунханыг хөндөхгүй гэх баталгаа бий юу" гэв.

 

Түүний асуултад Р.Жигжид сайд хариулахдаа "Ноён уулын буош, бунхантай газрыг улсын тусгай хамгаалалттай газарт бшртгэхээр болсон.  Үүгээр хамгаалах орчин бүрдэнэ" гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Зурагнаас харахад цэвдгийн тархалт янз бүр байна. Хөлдөлтийн гүн 3-4 метр. Нарийвчлан судалгаа хийх шаардлагатай" гэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өргөдлийн байнгын хороонд Ноён уулаа хамгаалах асуудлаар 20 мянган өргөдөл ирсэн. Гэтэл Су.Батболд "Манай байнгын хороо хэлэлцэнэ" гээд даргын зөвлөлийн хурлаар дарамталж байгаад авсан. Үнэхээр харамсаж байна. Тони Блейр Монголд ирээд байгаа нь Ноён уулыг ухах гэсэн санаа гэж гадны хэвлэлүүд бичиж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Наадмын өмнө хуулиудыг бөөндөх санаа байна уу. Сэлэнгээс УИХ-д нэр дэвшсэн, дэвших сонирхолтой С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хаачив аа" гэлээ.


Р.Жигжид сайд түүний асуултад хариулахдаа "Эндээс орж ирэх 265 сая доллар, 400 гаруй сая ам доллар татварт орохоор байгаа" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Сентерра Гоулд компанийхан төр 34 хувиа эзэмшвэл 130 сая доллар төл гэж шантаажилсан.  Энэ асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа юм уу.  Нөөц ашигласаны тусгай зөвшөөрөл хэдэн хувиар тогтоогоод байгаа юм бэ бага хэмжээний татвар аваад баялгаа өгөөд явуулах юм уу. Цагаан суварга яг ийм маягаар алга болсон" гэж асуув.

 

Р.Жигжид сайд хариулахдаа "Төрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж, стратегийн ордын нөөц ашигласан тусгай төлбөрийг 3 хувь дээр тогтоогоод байна" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Монголын төр ямар хэмжээний шаардлага тавьж байгаа вэ" гэж асуув.

 

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн уг асуултад хариулахдаа "Төслөөс нийт 600 сая долларын эдийн засгийн үр өгөөж орно" гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Эдийн засгийн үр нөлөө тодорхой харагдахгүй байна. Том дансны цаана та нарыг хуурч байна. Ёс зүйгүй загнадаг Сентерра Гоулд яагаад парламентыг хуураад байгаа юм бэ. Заавал тэдэнтэй гэрээ хийх ямар албатай юм бэ" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Р.Жигжид сайд Төрийн эзэмшлийн 34 хувийг ашиггүй. Роялтыг судалж байна гэлээ. Яах гэж сайд хийж байгаа юм бэ. Дэд сайд Г.Тэмүүлэн ОТ-г цааш нь харуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо Гачууртыг алга болгох гэнэ. Энд тэнд нэр дэвших санаа байгаа байх. Хаана нэр дэвшинэ тэнд  өөрийг чинь хэн бэ гэдгийг бид хэлэх болно" гэлээ.

 

УИХ-ын гишүүн О.Болорчулуун "Сентерра Гоулд бол хөгжиж буй орнуудыг цөлмөдөг. Монголын улс төрчдийг лоббидаж ашиглана гэдгээ ил тод зарладаг. Үнэт зүйл гэж байх ёстой.  Хөндөж болохгүй газар бидэнд байх учиртай. Газрын гүнд ноёдын булш байна. Б.Тулга худлаа донгос.  300 орчим булш бунхан байна. Тэр чигээрээ археологийн дурсгал. Орчин нь хайрламаар хүндэлмээр, биширмээр, салбар бүрээс горхи урсаж Хараа голыг тэтгэж байна. Төөрөлдүүлсэн мэдээлэл явж байна бүрэн судалгаа хийгээгүй гэдгийг ШУА нотолсон" гэлээ.

 


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "ОТ, Бороо Гоулдын хэлбэрээр л явж байна. Газар түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд төрийн өмч мөн гэж Үндсэн хуулинд заасан. Газрын доорх баялгаа үнэлсэн юм уу. Баялгаа үнэлээд хөрөнгийн зах зээлд мөнгө босгох нь дэлхийн жишиг. Ингэж чадахгүй байна. Гачууртын ордыг стратегийн ач холбогдолтой болгосон нь Сентерра Гоулдад зориулсан шүү дээ" гэв.

 

Уул уурхай сайд Р.Жигжид түүний асуултад хариулахдаа "Газрын доорх баялгийг эзний татвараар ойлгож болно. Стратегийн ордод яагаад оруулсан бэ гэвэл хөрөнгө оруулагчид санал гаргаж УИХ-аар хэлэлцүүлж баталсан. Ашигт малтмалын нөөцийн тусгай төлбөр 53 сая ам доллар буюу 108 тэрбум төгрөг" гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл"Хоёр сонголт бий, эх оронч болж мессеж их авах, эдийн засгийг огт мэдэхгүй хүнд ч ойлгомжтой байна шүү дээ. Бүр энэ чиглэлээр сайхан гоё шар хантааз хийгээд тавьчихгүй яасан юм бэ. 2008 онд стратегийн ордыг ашиглахдаа 51, 49 гэж тогтоосон эбайдлаа өөрчлөх үү?"


Уул уурхай сайд Р.Жигжид "Заавал хантаазаар илэрхийлэхгүй цаасаар хангалттай ойлгохоор байгаа. Харин тодорхой аргачлал бий болгох нь зүйтэй. Стратегийн ордын талаар олон өнцгөөс ярьдаг. Судалж үзэх асуудлын нэг ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь гадны компани байгаа. Энэ компани Бороогийн уурхайг эрхэлж байсан туршлагатай, техникийн бааз суурьтай тул хүндэтгэхээс өөр арга байхгүй. Цэвдэгийн хувьд Гачууртын ордын мөнх цэвдэгийн тайлан ирүүлсэн байгаа. Энэ дүгнэлтээс харахад нарийвчлан хийх шаардлагатай гэж байгаа.

 

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:  "Нөөц 50 тонн. Богино хугацаанд хувь эзэмшигч эрсдэлтэй гэж үзээд 70 тэрбумыг 7-8 дахь жилээсээ авна. Үр өгөөж нь голлох татвараар тооцогдоно. Цалинд 600 сая доллар, худалдан авалт 1 их наяд төгрөг хийгдэнэ.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: "Би Гачууртын ордыг очиж үзсэн, урт нэртэй хуулиар үйл ажиллагаа нь зогссон. Хайнаагаа тасалж ярих нь зөв. Нэг талаас хүчиндээд явуулья гэх ч нөгөө талаас ард иргэдийн зүгээс тавьж буй асуудлыг бас тооцох хэрэгтэй. Гачууртын орд хэний эзэмшлийнх юм бэ? Мөнх цэвдэгийн асуудлыг судалсан юм уу?, ард түмэндээ хэлж өгөөч. Хэдэн хүмүүсийг ажилтай болгох гээд нийт ард түмний эрх ашгийг зөрчиж болох уу? Элбэгдорж Ерөнхийлөгч сонгуульд ард түмэнд амласан байдаг. Түүний эрх ашиг хөндөгдөөд байна уу? түүнтэй ярилцаж үзсэн үү?. Эдийн засгийн хямралаас гаргах арга хэлбэр гэж харагдахгүй байна. Бүх стратегийн ордуудыг нэг мөр шийдвэл яасан юм бэ?".

 

Уул уурхай сайд Р.Жигжид хариулахдаа: "Ашиглалтын тусгай зөвшөөрөл өмнө Гацуурт компанид байсан одоо Сентерра Гоулд компанид байгаа. Мөнх цэвдэгийг ШУ-ны байгууллагаас судалж байгаа цэвдэг нь хайлаад ойр орчим түүх дурсгалын газруудад нөлөө үзүүлэх вий гэж үзэж байгаа Геофизикийн судалгааг хийх хэрэгтэй. Иргэдийн асуудал Босоо Хөх Монгол зэрэг газраас Монгол улсын Ерөнхий сайдаас асуулга асуусан хариултыг өгсөн байгаа. Ерөнхийлөгчтэй биечлэн ярьсан зүйл миний хувьд байхгүй. Ерөнхий сайд ярьсан байх.

Гацууртын ордын эзэмших хувь хэмжээг тогтоох тухай хэн юу хэлэв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани