- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойг тойрсон гадны чимээ
Цахим ертөнцийн хайлтын хамгийн түгээмэл цонх болох Гүүгл дээр Монгол хэмээн бичвэл, үзэсгэлэнт хөдөө нутаг, Монголын Их Эзэнт гүрэн, магадгүй үндсэрхэг үзэлтэнгүүд мөн мэдээж уул уурхайн тухай мэдээ мэдээлэл зураг хөрөг гарч ирэх нь хамгийн түгээмэл илэрц.
Бид сүүлийн хэдэн жилд сайн гэхээс илүү муу баатар болж ирлээ. Харин энэхүү дүр зургийг эвдэх нэгэн мэдээлэл дэлхий даяар тарав. Өнгөрсөн хэдэн долоо хоног ердөөсөө л Оюутолгойн тухайн эргэн тойронд өнгөрлөө. Зэсийн баялгийн 80 гаруй хувь оршиж буй гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээ зурагдсан тухай гаднын хэвлэл мэдээлэл чамгүй шуугилаа. Гэхдээ тэд энэхүү шийдвэрийг ямар өнцгөөс харж байна вэ.
Мэдээж хэрэг Оюутолгойн уурхайн оролцогч, хувьцаа эзэмшигч талууд гүн амьсгаа авсан биз. Рио Тинто компани албан ёсны хэвлэлийн мэдэгдэл хийхээс өмнө Засгийн газар, Туркойз Хилл Ресурс хоёр тохиролцоход нэн ойрхон ирсэн гэдэг мэдээлэл гарч байсан билээ. Тиймээс тус хэлцэл дээр хараагаа сунгаж байсан хүмүүсийн хувьд төдийлэн том гэнэтийн бэлэг байгаагүй. Үүнийг "Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа дээрх шийдвэр эцэслэгдэхээс харьцангуй өмнө буюу дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн огцом бус аажмаар өсч эхэлсэн байдаг. Гэсэн ч албан ёсны мэдэгдэл хүн бүрийн хүлээж байсан шийдэл учир бүх цуурайг эцэслэж, хувьцааны зах зээлд гол нөлөөлөл орж ирсэн. Тус компанийн хувьцаа шийдвэрийг зарласан өдөр 3.5 хувиар өссөн. Харин гуравдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-ний хоорон дахь хугацааг харвал, нийтдээ 38.7 хувиар өссөн байна. Энэ нь гэрээ эцэслэгдэх нь гэсэн мэдээллийг дагаж гарсан үр дүн.
Гэхдээ гэрээ бол дөнгөж эхлэл. Үүнээс цааш маш ихийг хийх хэрэгтэй. Техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэж, холбогдох зөвшөөрөл, лицензүүдийг авах шаардлага бий. Мөн дөрвөн тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг цуглуулж авах хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ одоо нээх ч том асуудал биш бөгөөд гагцхүү цаг хугацаа л мэдэх хэрэг. Туркойз Хиллийн Ерөнхийлөгч Жефф Тайгесэн 2015 оны эцэс гэхэд санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж хэлснийг гаднын хэвлэл мэдээллүүд онцолж буй.
Үүний зэрэгцээ Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх нэгэн том ажил нь газар доогуур тунелууд барьж, уурхайн олборлолтыг төлөвлөж буй хэмжээнд бүрэн хүчин чадлаар ажиллуулах. Энэхүү хүндхэн даалгавал ямартаа ч энэ арван жилийн сүүлээр дуусч амжихгүй гэсэн хүлээлт байна. Гаднын хэвлэл мэдээлэл өдгөө Оюутолгойн бүтээн байгуулалтын тал дээр ихээхэн бодитоор хандаж буй бөгөөд тус уурхайг тойрсон тоон мэдээллүүдийг онцлон хүргэж байна.
Гэхдээ Оюутолгойн гэрээ эцэслэгдсэнээс үүдэн Монголын талаар гаднын хэвлэл мэдээлэл дандаа "чихэрлэг” мэдээлэл цацаад байгаа юу гэвэл үгүй. Оюутолгой Монголтой холбоотой өмнөх бараан түүхийг хараахан мартуулж чадахгүй байгаа бөгөөд Монголын талаарх "хар” мэдээллийг тэд хавчуулахаа ч мөн мартсангүй.
Олон улсад "South Gobi Sands/SGS-3/” компанийн гурван ажилтанд хэрэг үүсгэж, Монголоос гарах эрхийг нь хаасан хэрэг одоо ч хөндүүр сэдэв байсаар байна. АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Пайпер Кэмпбэлийн хэлж байгаагаар бол дээрх гаднын гурван иргэний гарах эрхийг хаасан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад ихэд хөнөөлтэй тусаж байгаа гэсэн. Монгол хууль эрх зүйн орчныг "SGS-3” гэх хэрэг бараан өнгөөр будаж, халтардуулж орхилоо. Татвараас зайлсхийсэн гэх дээрх гурван иргэний хэрэг анх Оюутолгойн гэрээнд маргаан үүсэхэд эхэлж, маргаан шийдвэрлэгдэх үест буюу саяхан учир нь олдлоо. Учир нь олдлоо ч гэж дээ. "SGS-3”-ыг ялласнаас хойш тун удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, сулласан. Үүний хариуд гаднынхан болон Монголын бизнесийнхэн Ерөнхийлөгчийг сайшааж, шийдвэрийг нь эерэгээр хүлээж авсан билээ. Гэхдээ асуудал юу вэ гэвэл Монголын шүүх засаглал гэмгүй гурван хүнийг яллачихав уу эсвэл Ерөнхийлөгч гурван хэрэгтнийг өршөөчихөв үү. Аль нь ч байлаа гэсэн Монгол руу чиглэх гаднын бизнес эрхлэгчдийн бодол санаанд таатай нөлөө лав үзүүлээгүй, цаашид ч Монголыг сонирхож судалж буй бүхний тойрох бус дайрах муу жишээ болж үлдлээ.
Өдгөө Монголын хөгжлийн замд гозойж буй сэрээ нь 2016 оны парламентийн сонгууль хэмээн гаднын хэвлэл мэдээлэл дунд хугацааны ирээдүйг зөгнөн бичиж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто компанийн ерөнхий захирал Сэм Уолшт захиа бичиж, түүнийг 48 цагийн хугацаанд хариу өгөхгүй аваас хэвлэл мэдээллээр цацаж, олон улсын арбитрийн шүүхэд өгнө хэмээн сүрдүүлсэн. Гэхдээ үүнийг ихэнх хүмүүс сонгуулийн "PR” гэж харсан учир тэгэсхийгээд асуудал цуурай болоод замхарч байх шиг. Угаас эдийн засгийн асуудлуудыг бусдын дэмжлэгийг өөрийн талд урвуулах оролдлого болгон ашиглах нь сонгууль дөхөх тусам ихэсгэдэг нь зүй тогтол.
Дээрхтэй төстэй нөхцөл байдал саяхан АНУ-д болсон. Обамагийн Засаглал Ирантай цөмийн хөтөлбөр дээр бараг л шийдэлд хүрэхэд бэлэн болсон байсан. Гэтэл АНУ-ын Сенат дундахь Бүгд Найрамдахчууд Ираний тэргүүн рүү захидал бичиж, Бүгд Найрамдахчууд Цагаан ордонд байгаа цагт гэрээг хүчингүй болгохдоо л болгоно гэсэн байдаг.
Сэм Уолш болон Иранийн удирдагчдын аль аль нь захидлыг үл тоож, хариу өгөхөөс татгалзсан. Оюутолгойн гэрээ зурагдсан. Ираны цөмийн хөтөлбөр эцэслэгдэхэд тун ойрхон ирчихлээ. Оюутолгойн болон Ираны удирдагчдын аль нь ч тус захидлаас үүдэн нойр, хоол алдаагүй биз. Гэхдээ үүнийг гаднынхан түрэмгийллийн шинж тэмдэг гэж харж байна. Энэ нь бидэнд жижиг асуудал, ядмаг хийрхэл мэт ч , гадаад ертөнцөд цуурайтах далайц нь өргөн юм.
Гаднынхны бодол санаа, хариу үйлдлийг хоёр үгээр илэрхийлж болохоор байна. Хаширласан өөдрөг үзэл. Магадгүй энэхүү хандлага Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх болсноос үүдэн илүү өөдрөг тал руугаа хэлбийж байх шиг. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн бичиж, ярьж байгаагаар бол Монголын хууль эрх зүйн орчин, улс төрчид дотоод гадаадынханд эргэлзэх шалтгааныг хангалттай хэмжээнд үргэлж гаргаж өгч байдаг.
Mongolian economy
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||